BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”

Засгийн газраас орон нутагт шилжин суурьших залууст нэг сая төгрөг олгохоор болов


Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд орон нутгаас Улаанбаатарт шилжин суурьших иргэдийн тоо 875 мянгад хүрч 2021 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн ам 1.5 сая болж хот, хөдөөгийн оршин суугчдын харьцаа тэнцэх хэмжээнд хүрээд байна. Тэгвэл залуучуудын хот руу тэмүүлэх шалтгаан нь юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ бол мэдээж орон нутагт ажлын байр, тав тухтай амьдрах орчин байхгүйтэй холбоотой. Мөн жил бүр 60 гаруй мянган оюутан их сургуульд суралцахаар ирдэг. Гэвч тэд төгсөөд орон нутагтаа ажиллахаар очиход мэргэжлийнх нь дагуу ажлын байр байдаггүй учраас хотод шингэдэг гэдэг. Энэ тухай өмнө нь “Зууны мэдээ” сонин хөндөж бичиж байсан.
 
Тэгвэл Засгийн газраас хөдөө орон нутагт шилжин суурьших иргэнийг дэмжиж нэг удаа нэг сая төгрөг олгохоос гадна анх удаа очиж байгаа гэр бүлд ипотекийн гурван хувийн зээл олгоно. Төрийн захиргааны орон нутгийн албан хаагчдын цалинг 100 хүртэлх хувиар нэмнэ гэв. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар “Энэ тогтоол батлагдсанаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах таатай боломжийг бий болгох, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн дээд, төв байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний салбарын 86 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь байршиж байна” гэсэн юм. Залуучууд тэгвэл үүнийг хэрхэн харж байгаа талаарх байр суурийг хүргэж байна.
 
Гурван хувийн зээл авах гэсэн боловч орон нутагт орон сууц нь байсангүй
 
Залуучуудын хувьд орон нутагтаа очиж амьдрах сонирхолтой байдаг. Гэвч тэдэнд ажлын байр, боломжийн цалин, тав тухтай амьдрах орчин байдаггүй.
 
Энэ тухай залуусын төлөөлөл Э.Тунгалагтуяа “Би 26 настай. Отгонтэнгэр их сургуулийг хятад хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгссөн. Миний хувьд Говь-Алтай аймгийнх. Одоо Улаанбаатарт Таванбогд компанид худалдааны төлөөлөгч хийж байна. Залуучууд бид заавал Улаанбаатар хотод амьдрах гээд байгаа зүйл огт байхгүй. Их сургуулиа төгсөөд бүгд орон нутагтаа ажиллах боломж байна уу гэж хайдаг. Гэвч бодит байдал дээр орон нутагт төрийн алба, сургууль, цэцэрлэг, эмнэлгээс өөр ажил байдаггүй.
 
Нэг аймаг дунджаар 60 мянган хүнтэй гэж бодъё. Тэр хүмүүсийн 50 хувь нь дээд боловсролтой гэвэл төрийн албаны цөөхөн орон тоонд сул орон тоо олдохгүй. Жишээлбэл, миний хувьд аймагтаа очоод ажиллая гэсэн боловч мэргэжилд маань таарсан ажил байхгүй байсан” гэсэн юм. Тэгвэл орон нутагт шүд зуун амьдарч байгаа залуус ч бий. Тэдний хувьд орон нутагт удаан амьдрах боломж алга гэж байв. Тэгвэл орон нутагт амьдарч буй залуусын төлөөлөл Б.Хулангийн хувьд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн хийдэг. Тэрбээр “Миний хувьд МУИС-ийг төгссөн. Оюутны төлбөрт жилд 4.2 сая төгрөг төлж дөрвөн жил сурсан. Сургуулиа төгсөөд сумандаа ажиллаж байна. Манай сумын хувьд төмөр зам, хар зам, МАК цементийн үйлдвэр, уул уурхай их хөгжсөн газар. Гэвч нэг ч орон сууц байхгүй. Гал түлдэг байшинд 600 мянган төгрөгийн цалин аваад амьдарч байна.  Засгийн газраас орон нутагт амьдрах залууст ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгоно гэж байна. Зээл хөөцөлдөөд гарлаа ч байр нь байхгүй байна шүү дээ. Миний хувьд ч гэсэн төв суурин газар тав тухтай орчинд ажиллаж, амьдрах бодол төрөх болсон. Нэг удаа нэг сая төгрөг өгөх биш сая төгрөгийн цалин олгодог болох хэрэгтэй байна” гэв.
 
Манай улсын хувьд хүүхдийн 20 мянга, гэрлэлтээ батлуулсны 500 мянган төгрөгийг олгож байсан. Тодруулбал, 500 мянган төгрөг авах гэж гэрлэлтээ батлуулж байсан залуус олон бий. Яг үүн шиг орон нутаг руу сая төгрөг авахын тулд шилжээд эргээд ирэх бодол эдийн засгийн байдал хүнд үед залуусын толгойд орж ирж л байгаа. Тэгвэл эдийн засагчид үүнийг хэрхэн харж байгаа бол.
 
Энэ талаар Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “Манай улс гэрлэлтээ батлуулсан залуу хосод 500 мянган төгрөг, оюутны 70 мянга, өндөр настны нэг сая төгрөг олгох түр зуурын бодлогуудыг ихээр хийж ирсэн. Одоо дахин орон нутагт шилжин суурьших залууст нэг сая төгрөг олгоно гэж байна. Орон нутагт шилжин суурьших бодлогыг дэмжиж байгаа нь зөв. Гэхдээ тэнд амьдрах орчин эдийн засаг болон нийгмийн таатай орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Ингэхгүй нэг удаагийн түр зуурын бодлого баримтлах нь эдийн засаг, төсвийн хувьд хохиролтой шийдвэр. Мөн орон нутагт соёлын төв, заал, угтах хаалгыг барьснаас үйлдвэр, орон сууц барих нь зүйтэй. Нэг сая төгрөгийг нэг удаа өгч орон нутаг руу залуус шилжсэн ч ажил байхгүй учраас буцаад л ирнэ” гэсэн юм.
 
Орон нутагт ажлын байр ямар байгаа талаар Говьсүмбэр аймгийн хөдөлмөр халамжийн газрын дарга н.Болортуяагаас тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт сул ажлын байр олон байна. Төрийн болон үйлчилгээний салбарт ажил их байгаа ч залуус ажилд орохгүй байна. Яагаад гэхээр ирээд ажилд ороод амьдрах байр алга байна. Мөн цалин багатай байгаа нь орон нутгийг сонгохгүй байх шалтгаан болж байна” гэв.
 
Дээрх байр сууриудаас харахад орон нутгийг дэмжих Засгийн газрын бодлого зөв ч орон нутагт амьдарч, ажиллах таатай орчинг бүрдүүлэх нь зүйтэй байна.  Нэг удаагийн дэмжлэгүүдийг улсаас олон удаа олгож байсан. Гэвч үр дүнд хүрсэн нь одоогоор алга. Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгох гэж байгаа ч орон сууцтай сум хуруу дарам цөөн байгаа нь харамсалтай. Тиймээс дээрх асуудлуудыг шийдэж байж хөдөө рүү явахыг шаардах нь зүйтэй.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”
Бусад мэдээ ▼

1
01-31
Х.Булгантуяа МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн боллоо

2
01-31
АТГ эрүүгийн 12 хэрэг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

3
01-31
Хятадын үйлчилгээний салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

4
01-31
“Койнчид”-ыг улс төрийн шантааж аврах уу?!

5
01-31
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1-13.2 хувиар нэмэгдэв

6
01-31
Б.Намуун: Бидний гэр бүл Хөгжлийн банкны санхүүжилт, төсөлтэй ямар ч хамааралгүй

7
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

8
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

9
01-30
Чанартай нойр гэж юу вэ

10
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

11
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

12
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

13
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

14
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

15
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

16
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

17
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

18
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

19
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

20
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

21
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

22
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

23
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

24
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

25
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

26
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

27
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

28
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

29
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

30
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

31
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

32
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

33
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

34
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

35
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

36
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

37
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

38
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

39
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

40
01-30
Хакухо дүү минь

41
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

42
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

43
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

44
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

45
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

46
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

47
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

48
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

49
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

50
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

51
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

52
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

53
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

54
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

55
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

56
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

57
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

58
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

59
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

60
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

61
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

62
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

63
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

64
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

65
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

66
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

67
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

68
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

69
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

70
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

71
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

72
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

73
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

74
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

75
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

76
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

77
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

78
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

79
01-27
Энхбаярыг нохойд барив

80
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

81
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

82
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

83
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

84
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

85
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

86
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

87
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

88
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

89
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

90
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

91
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

92
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

93
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

94
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

95
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

96
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

97
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

98
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

99
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

100
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!