BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​

Монголчуудын “...Хэрүүлийн алим” дэлхийд гарлаа. Ер нь бол нүүрсний хулгайг “...Хэрүүлийн алим” гэхэд дэндүү зөөлдөнө. Яагаад гэвэл дэлхийн олон улс орны хэвлэл “...Улсынхаа боломжийг хулгайлсан улстөрчдийн эсрэг ард түмэн нь жагсаж байна” гэж мэдээлж байгаа нь үнэн. Тиймээс “...Дэлхийн шившиг боллоо” гэж халаглаад байх хэрэггүй юм. Нүүрсний хулгайч МАН-д ч бий, АН-д ч байна. Хохирлыг тооцвол хэдэн их наяд гарна. Жинхэнэ алдагдсан боломж бол энэ. Маш харамсалтай. Ёстой л хонио чононд хадгалуулж ирсэн байгаа юм. Лавтай 10  гаруй жил ингэж зооглуулсан байдаг шүү. Нөгөөдүүл ч сайхан зоолж авсан.


Нүүрсний хулгайг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал хэд хоног үргэлжиллээ. Жагсаалын “бай”-г өөрчлөх ажиллагаа энэ үеэр явагдлаа. Явсаар байгаад нүүрсний хулгайг гаргаж ирсэн засаг руу чиглүүлж ч үзэв. Яг үнэндээ нүүрсний хулгайг илчилсэн нь энэ засаг түүхэн шийдвэр болж үлдэнэ шүү. 10 гаруй жилийн түүхтэй энэ хулгайг өмнөх бүх засаг, эрх баригчид мэдэж л байсан. Ингэж барьж авч, гаргаж ирээгүй.

Дээрээс нь нүүрсний хулгайг зогсоож, алдагдсан боломжийг илчлэх цаг үеийн шаардлага ч үүссэн. Ковид, араас нь Орос, Украйны нөхцөл байдал гээд Монголын байтугай, дэлхийн эдийн засаг хүндэрсэн. Импортоор амьдардаг Монголын хувьд маш хүнд цохилтод орж байгаа юм. Хятад хилээ хааж, Орос “цорго”-оо хаахад л монголчууд бид яаж алийгаа алдаж байна даа. Үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг гацааж 30 жил хоосон улстөржсөний гай л энэ.

Тэгэхээр одоогийн болоод ирээдүйн хүнд үеийг бид яаж туулах вэ. Энэ бол энгийн хэрнээ маш хүнд асуулт болсон. Хариулт олоход маш хүнд. Харин ганц гарц байсан. Тэр нь алдагдсан боломж буюу Монгол Улсын эдийн засгаас хоёр дахин их нүүрсний хулгайн далд эдийн засгийг илчилж, “албан ёсны” болгох юм. Учир нь эдийн засгийн судсыг тэжээх цорын ганц гэж болох “цус” нь нүүрс байдаг. Гэтэл гуравны хоёр шахам нь нь хулгайн замаар ороод алга болчихдог. “...Таван литр сүү борлуулаад ир” гэхээр хоёр литрийнх нь мөнгийг л авчирч өгдөгтэй ижилхэн.

Шулуухан хэлэхэд, нүүрсний хулгайг зогсоохгүйгээр хэдэн мянган төмөр зам бариад тус болохгүй. Хэдэн арван боомт нээгээд ч хэрэг байхгүй. Явж явж “...Баялгаа тэнцүү хувааж идье” гэвэл энэ нүүрсний хулгайг таслахаас өөр ямар ч замгүй. Нэг үгээр, Л.Оюун-Эрдэнийн засагт одоо олон нийтийн тавиад байгаа шаардлага л үүссэн байгаа юм.

Гэвч нүүрсний хулгайг ил болгож, хулгайч нарыг нь барьж авна гэдэг айхтар хэцүү ажил аж. Нүүрсний хулгайн зарим хэрэг 2012 онд ч ил болж байв. 2017 оны үед том нүүрсэн мөргөцөг хулгайлсан нь бас илэрсэн. Нүүрсний гэрээ гээд бас л 10 жилийн “түүхтэй” хулгай байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хулгай тасралгүй, улам батжиж бүдүүрсээр ирсэн байгаа юм. Одоо энэ жагсаалаас тодорхой харж болно. Олон нийтийн жагсаалыг яаж хувиргаж байгаагаас шүү дээ.

“...Нүүрсчид мөнгөтэй байна. Хүчтэй байна” гээд Ерөнхий сайдын хашгираад байгаа нь үнэн. Хавар дөрөвдүгээр сард нүүрсний хулгайгаар мэдэгдэл хийсэн. Түүнээс хойш хууль хяналтынхан эрчимтэй ажилласан ч  дорвитой үр дүн гаргасангүй. Яагаад гэвэл нүүрсчид мөнгөтэй, хүчтэй байгаа учраас тэр.

Нөгөөтэйгүүр энэ хулгайч нарыг ховх татахын тулд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай. Одоогийн тогтолцоо мухардалд орчихсон байна. Мухардалд орчихсон учраас Орос үлгэрийн манжин шиг сугарч өгөхгүй байгаа юм. Тэр нь тодорхой харагдаж байна. Тэр ч байтугай, нүүрсний хулгайч нар олон нийтийн жагсаалд “оролцчихсон” тууж явах юм. Хулгайч нь тэмцэгчийн дүртэй, тэмцэгч нь хулгайчийн оронд нүдүүлж байна шүү.

За яахав, одоо байгаа парламент, засаг хоёроо огцрууллаа гэж бодъё. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Магадгүй, нүүрсний хулгайг зарласан засгийн оронд нүүрсний хулгайч нар гарч ирнэ шүү. “...Мухардал” гэж үүнийг хэлээд байгаа юм. Тэгэхээр зүгээр л “...Давхар дээл” шиг биш, тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Хамгийн гол нь олон нийтийн сонгох эрх хангагдах учиртай.  Ийм л цаг үеийн шаардлагатай нүүр туллаа.

Эцэст нь ганц үнэнийг хэлэхэд, нүүрсний хулгай дээр хоёрхон тал бий. Нэг талд нь нүүрсний хэдхэн хулгайч, нөгөө талд нь 3.4 сая монголчууд байгаа юм. Өөрөөр хэлбэл, жагсагчид, засаг хоёр нэг талынхан гэсэн үг. Хэрэв засаг нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?! Тэгсэн бол асуудлыг шал өөрөөр ярих ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)

Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​
Бусад мэдээ ▼

1
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

2
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

3
01-30
Чанартай нойр гэж юу вэ

4
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

5
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

6
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

7
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

8
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

9
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

10
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

11
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

12
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

13
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

14
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

15
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

16
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

17
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

18
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

19
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

20
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

21
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

22
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

23
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

24
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

25
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

26
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

27
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

28
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

29
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

30
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

31
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

32
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

33
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

34
01-30
Хакухо дүү минь

35
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

36
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

37
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

38
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

39
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

40
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

41
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

42
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

43
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

44
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

45
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

46
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

47
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

48
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

49
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

50
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

51
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

52
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

53
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

54
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

55
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

56
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

57
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

58
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

59
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

60
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

61
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

62
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

63
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

64
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

65
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

66
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

67
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

68
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

69
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

70
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

71
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

72
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

73
01-27
Энхбаярыг нохойд барив

74
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

75
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

76
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

77
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

78
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

79
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

80
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

81
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

82
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

83
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

84
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

85
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

86
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

87
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

88
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

89
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

90
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

91
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

92
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

93
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

94
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

95
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

96
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

97
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

98
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

99
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна

100
01-26
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй