"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг өнөөдөр /2022.12.08/ цагдан хорьжээ. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгахаар Авлигатай тэмцэх газраас 48 цаг саатуулсан байна.
Засгийн газрын аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгаад буй юм.
Ташрамд мэдээлэхэд Б.Ганхуяг нь "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 хойш ажиллаж байгаа юм. Түүнийг 2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүнийг Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнаж байв.