Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодезийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болжээ.
Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн байна. Шинэчилсэн хуулиар мэдээллийн санг нэгтгэж байгаа аж. Мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой болох юм байна.