BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Л.Оюун-Эрдэнийг зайлуулчихаад оронд нь нүүрсний хулгайч нараа залах уу?!

Нүүрсний хулгайг зогсоохгүйгээр Монгол цаашаа явахгүй. Лав л ойрын 10 жилдээ бидний идэх хоол, өмсөх хувцасны хэмжээ 


дамжаа нүүрсний экспортоос шууд шалтгаална. Үүнийг дээр дооргүй мэдэж байгаа л даа. Өөрөөр хэлбэл, ухсан нүүрсээ үнэн үнээр нь зарж, орлогыг нь шударгаар оруулж ирээд, бүгдээрээ тэнцүү хүртэх ёстой. Тэгж байж бид ирэх жилүүдийн хүндрэлд өлсөхгүй, даарахгүй. Тиймээс нүүрсний хулгайн эсрэг тэмцэл аль ч утгаараа зөвдөх учиртай.
 
Тэр утгаараа их зөв тэмцэл эхэлсэн юм. Харин сүүлийн хэдэн өдөрт нүүрсний хулгайн эсрэг тэмцэл нэг л өөр тийш эргэчихэв. Сүүл рүүгээ биш болоод явчих шиг боллоо. Бай нь өөрчлөгдөв. Тэр нь өнгөрсөн хавраас эхлээд нүүрсний хулгайг "ухаад” эхэлсэн засаг болж таарав. Шулуухан хэлэхэд, “...Засаг зайл” гээд орилж байгаа хүмүүсийн нэлээд нь ордонд тухалсан нүүрсний хулгайч нарын “микрофон” гэсэн үг.
 
Ингээд шууд ойлгоход болно. Гэхдээ нүүрсний хулгайч нарын дургүйцэл засагтаа ч байгаа юм биш. Хуулиараа засгийг унагая гэвэл Ерөнхий сайдыг огцруулдаг болчихсон. Тиймээс засаг гэсэн нэрийн дор Л.Оюун-Эрдэнэ рүү л дайралтаа хийж байгаа юм. Сураг гэхээргүй мэдээллээр, нүүрсний хулгайн бүлгүүд ингэж “жагсаалын эргэлт” хийжээ. Үүнийг бас “жагсаалын хулгай” ч гэж нэрлэж байна.
 
Хамгийн ноцтой нь “...Манай нүүрсний хулгайч нараас гадна хилийн цаанаас гар хөлөө сунгасан байж болзошгүй” гэж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Франц, уржигдар Германд болсон өнгөт хувьсгалд санаархаад бүтэлгүйтсэнтэй ижил технологи манайд үзэгджээ. Ерөөсөө л яг тэр технологи хэрэгжиж байна. Ийм болтол самууруулж буй нь нүүрсний хэдхэн хулгайчийн л эрх ашгийн төлөө шүү дээ.
 
Ер нь анхнаасаа энэ нүүрсний хулгайг гаргаж ирдэг л Л.Оюун-Эрдэний буруу. Угаасаа улстөрчид бүгдээрээ нүүрсний хулгайг мэддэг л байсан. Тэглээ гээд хэн ч эсэргүүцэн тэмцэж байгаагүй юм. Нүүрсний хулгайг барьж аваад сэгсрэх хүнийг улс төрөөс байтугай хуулийнхнаас ч олоход хэцүү болчихсон байсан. Тэд нар шигээ “сохор, доголон” яваад байж болох л байсан юм, энэ Л.Оюун-Эрдэнэ. Тэглээ гээд яах вэ дээ, эдийн засаг тартагтаа тулна. Амьдрал тэр чигээрээ “ул”-нд очно. Одоо ч таагүй байна. Тэгэхээр тэр “...Ковид, дайн хоёроос болоод эдийн засаг хүндэрсэн. Үнэн шүү” гээд л сууж байхад болох байлаа. Угаасаа үнэн юм чинь. Ер нь бол Ерөнхий сайдын суудал гэдэг хүн бүрт олдоод байдаг тавилан биш шүү дээ. Тиймээс тэр Оюу толгойнхонтой, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай, Хөгжлийн банкныхантай, энэ нүүрснийхэнтэй сайхан найзалчих байсан юм. Тэгсэн бол 2024 он хүн хүртэл хонь бүрэн, чоно цатгалан аргацааж болох л байв. Нисээд л өнөөдөр Оюу толгойн өр нэмэгдчихсэн. “Эрдэнэт” хувьд оччихсон. Хөгжлийн банк дампуурчихсан. Нүүрсний хулгайч нар харин улам цулайж байхгүй юу. Юун төмөр зам, юун боомт, тэдгээрийг ярих ямар ч шаардлагагүй. Гэвч Л.Оюун-Эрдэнэ одоо ганцаардсан чоно шиг болчихсон байна. Нүүрсний хулгайг зуучихсан. Тавьдаггүй. Тиймээс нөгөөдүүл нь өөр арга хэрэглэж буй нь энэ. Уг нь түүнээс өөр хүн байсан бол “Эрдэнэт”, Оюу толгой, Хөгжлийн банк гээд ахих бүрт нөхөд нь цөөрч, дайсан нь олшроод байсныг анзаарах л байсан юм. Тэгсэнгүй. Явсаар байгаад нүүрсний хулгайг “зууж” авсан. Тэгээд бүр ганцаараа болжээ. 
 
Одоо яая гэх вэ дээ. “...Ноёдтой тэрсэлдвэл толгойгүй” гэдэг. Л.Оюун-Эрдэнийг зайлуулна гэж байна. Харин оронд нь нүүрсний хулгайч нараа залж таарна. Яагаад гэвэл оронд нь гарч ирсэн хэн ч нүүрсний хулгайч л байж таарна. Тэр баталгаатай. Шулуухан хэлэхэд, “...Нүүрсний хулгайч нараа зарла” гэхийн оронд “...Нүүрсний хулгайтай холбоогүй улстөрч олоод ир” гэх нь хамаагүй амар болчихсон цаг шүү.
 
Харамсалтай нь энэ тохиолдолд Монгол ялагдана. Хохирно. Тэгээд бид “...Нүүрс яах вэ, тусгаар тогтнолоо хэрхэх вэ” гэдэгтээ тулж ч мэднэ. Маш ноцтой. Иймдээ тулахгүй байх ганцхан зам бий. Хоёр жилийн өмнө дөө, хотын соёл сурталчилдаг нэг залуу “...Дөчөөс дээш насныхан алга болж байж нийгэм цэвэршинэ” гэж байж билээ. Нийгмээрээ цочиж байв. Түүн шиг хаашаа ч харсан нүүрсний хулгайчтай болчихсон энэ цаг үед нүүрсчдээс өөр сонголт хийх боломжийг хаасан одоогийн тогтолцоог л өөрчлөх учиртай. Чөлөөт сонголт, чөлөөтэй өрсөлдөөн л монголчуудад хэрэгтэй гэсэн үг. Тэгж л энэ хулгайч нараас сална. Өөр ямар ч арга байхгүй. Зам ч үгүй. Нээрэн, өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр шүү дээ. Цаана чинь “...Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” хэмээн НҮБ уриалж байна, уг нь.
 
 
Б.Дамлин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнийг зайлуулчихаад оронд нь нүүрсний хулгайч нараа залах уу?!
Бусад мэдээ ▼

1
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

2
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

3
01-30
Чанартай нойр гэж юу вэ

4
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

5
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

6
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

7
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

8
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

9
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

10
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

11
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

12
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

13
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

14
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

15
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

16
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

17
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

18
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

19
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

20
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

21
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

22
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

23
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

24
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

25
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

26
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

27
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

28
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

29
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

30
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

31
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

32
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

33
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

34
01-30
Хакухо дүү минь

35
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

36
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

37
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

38
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

39
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

40
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

41
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

42
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

43
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

44
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

45
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

46
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

47
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

48
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

49
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

50
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

51
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

52
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

53
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

54
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

55
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

56
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

57
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

58
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

59
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

60
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

61
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

62
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

63
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

64
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

65
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

66
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

67
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

68
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

69
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

70
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

71
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

72
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

73
01-27
Энхбаярыг нохойд барив

74
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

75
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

76
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

77
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

78
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

79
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

80
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

81
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

82
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

83
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

84
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

85
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

86
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

87
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

88
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

89
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

90
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

91
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

92
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

93
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

94
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

95
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

96
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

97
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

98
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

99
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна

100
01-26
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй