BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Халуун аарцанд бүлээцэж, хатуу үгээр тэмцсэн жагсагчид

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатрын талбайд тав дахь өдрөө үргэлжиллээ. Тухайлбал, 


өнгөрсөн өдрийн жагсаалд давхардсан тоогоор 500 гаруй иргэд цугларч “Нэрсийг зарла” “Ажлаа өг” “Хариуцлага тооц” “Гарч ир” гэх мэтчилэн уриа, лоозон барьж шаардлага тавьсаар өнөөдрийг хүрэв. Гэвч жагсаалын эхний өдрөөс л халуун аарцанд дугаарлаж, хүйтэн жаварт "нүдүүлсэн" ард иргэд хоолойгоо сөөтөл тэмсэн ч хэзээ үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Иргэдээр таавар таалгахаа боль. Засгийн газар яаралтай нүүрсний хулгайчдын нэрсийг зарал” гэж хууль хяналтын байгууллагыг шаардсан даруй Ерөнхий сайд иргэдийн өмнө сая нэг гарч ирсэн юм. Гэвч энэ нь тэмцэгчдэд хангалттай биш байв. “Бид ийм нийгэмд амьдармааргүй байна” “Мөнгөө эргүүлээд авъя” “Ирээдүй минь мөхөж байна” гэх зэргээр иргэд шаардлага нэхэн тэмцсээр байсан юм. Ингэж саарал ордны өмнө тэмцлийн дуу хадсан залуусын тав дахь хоног хэрхэн өрнөж байгааг бид сурвалжиллаа. 

ИРГЭН Б: УЛСТӨРЧИД НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ БИДНИЙ ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛСАН

    Сүхбаатарын талбайд 12:00 цагт эхэлсэн иргэдийн жагсаал Төрийн ордныг нар зөв тойрсоор үргэлжилж байлаа. Талбайн зүүн хэсэгт хэн нэгэн халуун аарц түгээж, иргэд дугаарлан зогсож байгаа харагдана.  Цагаан хоолойгоор “Хөрөнгийг нь хураа” гэж шаардсан залуус тэргүүн эгнээндээ төрийн далбаагаа барьж, түүний араас “Гадаа та нарын сэтгэлээс дулаахан байна” “Ийм нийгэмд байхаас залхаж байна” гэсэн цаасан хайрцаг дээрх лоозон цуварч байв. Энэ үед жагсаалд тэмцэж буй хүмүүсийн дийлэнх нь төрийн албан хаагч, оюутан, сурагчид харагдаж байсан юм. Тэд үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө багш нар нь дэмжээгүй ч хичээлээ таслаад ирчихсэн гэж байлаа. Харин төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчид "Монголын ирээдүйг энэ жагсаал тэмцлээр л шийдэхгүй бол хэзээ  ч шийдэгдэхгүй" гэсээр ажил, амьдралаа түр орхин Төв талбайд иржээ. Тиймдээ ч жагсаалд оролцохын тулд ажилдаа таван өдөр очоогүй төрийн албан хаагч цөөнгүй байлаа. 

       Тэдний нэг болох иргэн Б “Би ажлаа хаян байж жагсаалд оролцож, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө том хувь нэмэр оруулж байна. Тэд олон жил ард иргэдээсээ үнэнийг нууж, амиа бодсоор ирсэн. Үүнийг нь бид  төдийлэн анзааралгүй, толгойг нь илсээр байсан нь эцэстээ ийм үр дүнд хүргэлээ. Бидэнд мэдэгдэж байгаагаар хулгайд алдагдсан 44 их наяд төгрөгийн нүүрс байна. Үүнийг олон жишээгээр авч үзвэл бид хэр их хэмжээний боломж, хөгжлийг алдсан бэ гэдгийг нотолж болно. Жишээ нь, дэлхийн хамгийн алдартай сагсанбөмбөгийн лигийн зургаан багийг Монгол Улс хувьдаа эзэмшиж болохоор хөрөнгө яригдаж байна. Мөн хүн бүрд 125 сая төгрөг ногдох хэмжээний мөнгө, нэг хүнд цагийн турш 10 сая төгрөгийн орлого оруулах 500 жил гэх мэтчилэн сайхан амьдралаа булаалгасан. Бид ийм том хулгайг олон жил зүгээр хараад сууж байсан. Хэрвээ бидний тэмцэл дуусвал үр дүн хэзээ ч харахгүй. Ард түмэн цөхөрч байгааг харж байгаа биз дээ. Би гэр бүлээ аваад гадаадын аль ч оронд хар ажил хийгээд амьдарч чадна. Гэхдээ эх орноо ийм байдалтай үлдээгээд явах нь надад хайран санагдаж байна. Улстөрчид нүүрс хулгайлаагүй бидний ирээдүйг хулгайлсан. Эцсээ хүртэл тэмцэх болно” гэв. Харин хувийн хэвшлийн зарим ажилтан “Ажил хийж байгаа тулдаа л амьдралаа аргалж дөнгөж байна. Залуус эх орноосоо зугтаж байна шүү дээ. Үлдэх шалтгаан алга” гэлээ. Мөн залуу үеийн дуу хоолойг илүү хүргэх зорилготой оюутан сурагчид хичээлийн цагаа хомслон талбайд цугларчээ. Хичээлийнхээ цүнхийг мөрөндөө үүрч, нэг гартаа лоозон бариад, нөгөө гартаа халуун аарц атгасан оюутнууд жагсаалын дунд харагдана. Хэдий гадаа хүйтэн боловч хүсэл зорилго нэгдэж ирсэн тэд жагсаалын дийлэнхийг бүрдүүлж байв. 

ОЮУТАН Т.СҮХХУЯГ: УЛСТӨРЧИД ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН БОЛ ААВ, ЭЭЖ МИНЬ МИНИЙ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ ГЭЖ ЗОВОХГҮЙ БАЙСАН БАЙХ

          Жагсаалд оролцож буй иргэдийн 80-90 хувь нь оюутан. Тэд жагсаал эхлэх өдрийн өмнө л сургуулийн захиргаандаа хүсэлт гаргаж, үзэл бодлоо илэрхийлмээр байгаагаа мэдэгдэж эхэлсэн аж. Гэвч зарим сургуулийн захиргаа болон багш нар тэднийг зөвшөөрөөгүй гэнэ. Харин оюутнууд өөрсдийн хүслээр хичээлийн цагаа орхиж, зарим нь тараад л шууд талбайд ирэх болжээ.

     Төмөр замын дээд сургуулийн оюутан Т.Сүххуяг найзуудынхаа уриалгаар энэ удаагийн жагсаалд ирсэн гэнэ. Тэрбээр “Манай гэр бүл хөдөө амьдардаг. Би оюутан. Улсын мөнгийг хулгайлж олон жил сайхан амьдарсан улстөрчид юу бодож суудаг бол доо. Тэд хулгай хийгээгүй бол аав, ээж маань миний сургалтын төлбөрийг төлөх гэж зовохгүй байсан ч юм бил үү. Тийм учраас би найзуудтайгаа өнөөдрийн жагсаалд оролцохоор ирсэн. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүст цалин, тэтгэмжийн асуудал хамгийн их тулгардаг. Хотод бол ямар ч ажил хийгээд болчихно. Үүнийг улстөрчид мэдэхгүй л дээ” гэлээ. Тэр ингэж хэлснийхээ дараа гартаа атгасан лоозонгоо төрийн ордны зүг харуулж, чанга дуугаар “Нэрсийг зарал” гэж хашхирав. Түүний найзууд ч шаардлага тавьж буй иргэдийн дундуур орж гараа дээш өргөн зогсоо харагдлаа.  Харин залуусын дундаас нэгэн иргэн чанга яригчаар “Залуусаа дахиад төрийн өндөрлөгүүдийг гарч иртэл бид олуулаа болох хэрэгтэй. Бид хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна” гэж уриална. Энэ мэтээр жагсагчид шударга ёс, ардчилсан нийгмийнхээ төлөө тууштай тэмцсээр байлаа. 

     Хэдийгээр нийслэлд ажиллаж, амьдардаг иргэд жагсаалыг бүрдүүлж байсан ч өнгөрсөн өдрүүдэд хөдөө орон нутгаас зорин ирэх иргэд нэмэгджээ. Тэдний нэг болох Дархан-Уул аймгийн иргэн Г.Төртогтох “Жагсаал эхэлсэн өдрөөс л хот руу очиж тэмцмээр санагдаад байсан юм. Ард иргэд хэцүү байгаа нь илт. Гэтэл тэд энд хулгай хийгээд сууж байна. Биднийг хүн гэж тоохгүй байна. Ард түмнээс сонгогдож төрийн эрхэнд гарчихаад одоо бидний царайг ч харж чадахгүй нуугдаж байна. Маргаашийнхаа төлөө л тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр тэмцэхгүй бол маргааш бид доройтоно. Тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ” гэлээ. 

https://ergelt.mn/news/125/single/28250

Халуун аарцанд бүлээцэж, хатуу үгээр тэмцсэн жагсагчид
Бусад мэдээ ▼

1
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

2
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

3
01-30
Чанартай нойр гэж юу вэ

4
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

5
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

6
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

7
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

8
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

9
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

10
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

11
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

12
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

13
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

14
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

15
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

16
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

17
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

18
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

19
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

20
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

21
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

22
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

23
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

24
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

25
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

26
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

27
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

28
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

29
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

30
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

31
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

32
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

33
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

34
01-30
Хакухо дүү минь

35
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

36
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

37
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

38
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

39
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

40
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

41
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

42
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

43
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

44
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

45
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

46
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

47
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

48
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

49
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

50
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

51
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

52
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

53
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

54
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

55
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

56
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

57
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

58
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

59
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

60
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

61
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

62
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

63
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

64
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

65
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

66
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

67
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

68
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

69
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

70
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

71
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

72
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

73
01-27
Энхбаярыг нохойд барив

74
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

75
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

76
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

77
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

78
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

79
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

80
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

81
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

82
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

83
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

84
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

85
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

86
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

87
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

88
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

89
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

90
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

91
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

92
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

93
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

94
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

95
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

96
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

97
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

98
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

99
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна

100
01-26
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй