BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Түр хороо: Төмөр замуудыг ямар өртгөөр байгуулж, нүүрсээ ямар үнээр гаргасан нь ил болно

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 


төсөл,  нүүрсний хэргийг Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд  нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж,  ажлын хэсгээс зарим асуудлаар мэдээлэл авав.
 
"ЧАЛКО" КОМПАНИ АСАР ТОМ ДАВУУ ЭРХ ЭДЭЛЖ БАЙНА”
 
УИХ-ын гишүүн Г.Ганболдын ахалсан Хянан шалгах түр хороо нь УИХ-аас нүүрсний хэрэгтэй холбоотойгоор байгуулсан гурав дахь түр хороо юм. Өчигдрийн чуулганаар хянан шалгах хорооны үйл ажиллагааг зургаан сар хүртэлх хугацаагаар сунгалаа.   Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд нүүрсний хэргийг илрүүлэх явцтай  холбоотой  гишүүдэд мэдээлэл өгсөн.  Түүний мэдээллээс эшлэн хүргэж байна.
 
-Бөмбөлөг тээвэртэй холбоотойгоор "Чалко" компанийн 100 машин ямар оочергүй өдөр болгон гардаг. Тэр компаниас ямар хүсэлт ирж, хэн хүлээж авсан бэ гэдгийг Боомтын зөвлөл, ажлын хэсгүүд шалгаж байна. Нийт 300 гаруй бөмбөлөг үүсч, 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл оочерлож, нэг сард 2-3 удаа гарч байхад 100 машин өдөр бүр гарна гэдэг асар том давуу эрх.
 
-Оффтейк гэрээнүүдэд хоёр тал харилцан зөвшилцөж байж гэрээг ил болгон гэж тусгасан байна. Бид Хятадын талаас ямар хариу өгөхийг мэдэхгүй ч боломжтой гэрээнүүдийг ил болгох хүсэлтийг Засгийн газарт тавьсан.
 
-Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдсан.  Нууц гэрээнүүдийг ил болгож арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцэнэ. Энэ бол түр хорооны хамгийн том үр дүн. Нууц гэрээний цаана төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно.
 
-УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ гишүүн манай түр хорооны гишүүн боловч хуралдаа нэг ч суугаагүй. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой мөнгөн дүнгийн асуудал яриагүй. Өнөөдөр нийгмийн талцуулж байгаа мэдээллийнхээ төлөө Т.Доржханд хариуцлага хүлээх ёстой.
 
-Хоосон гарсан гээд байгаа 22664 машин Хятад руу нүүрстэй гарсан гэдгийг нэг талын мэдээллээр нотлох боломжгүй. Тиймээс ГХЯ-аар дамжуулан Хятадын Хөгжил шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулж, хариу ирсэн.  Дахин гаалийн байгууллага руу албан бичиг явуулсан. Энэ чиглэлээр олон байгууллагаас төлбөртэй мэдээлэл авч, бодитоор тайлагнана.
 
Б.БАТТӨМӨР: НҮҮРСНЭЭС ГАДНА АЛТ ДЭЭР АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХУЛГАЙ БИЙ
 
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр горимын санал хэлэв.  Тэрбээр “Бид далд эдийн засгийн талаар хангалттай ярьсан. Холбогдох арга хэмжээг тухай бүрт нь аваагүйгээс өнөөдрийн айхтар асуудал гарч байна. Нүүрснээс гадна алт дээр асар их хэмжээний хулгай бий. Олборлож байгаа алтныхаа хагасыг тушааж, ченжүүдээр дамжуулдаг. Аж ахуйн нэгжийн АМНАТ-аас зугтдаг. Лиценз тойрсон луйвар байна. Нийт 6200 лицензийг хоорондоо шилжүүлж, ихэнх нь худалдагдсан. Хувийн хэвшлээ дэмжиж байна гээд  бид хулгайг дэмжиж байна.  Тиймээс эхний ээлжинд  Авлигатай тэмцэх хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эдгээр нь Үндсэн хууль болон Сонгуулийн хуулиас илүү ач холбогдолтой. 
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
 
-Энэ нүүрсний хулгайг замхаруулах юм руу орж байна. Үүний ард эрх баригчид тээврийн хулгай, оффтейк хулгай, гэрээний хулгайг нууж байна. Тээврийн хулгайд, Цагаанхадаас Ганцмод хүртэл хамгийн ихдээ 120 сая төгрөг буюу 250 ам.доллараар тээвэр хийснээс 125 ам.долларыг Хятадын компани, 125 ам.долларыг эрх баригчид авдаг. Энэ жилийн тээврийн зардалд долоон их наяд төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг би Б.Жавхлан сайдаас асуухад хариулт авч чадаагүй.  Оффтейк хулгайгаар Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замыг "Голомт" хоёр сая ам.доллараар барьчихаад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан. Ямар их шунал вэ" гэлээ. 
 
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:
 
-Түр хорооны хугацааг сунгах хэрэгтэй. Энэ ажил нэлээн эр зориг шаардсан ажил. Ард түмний амьдрал хэцүү байна. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" ХК гэдэг хоёр өөр компани. Тэгэхээр манай эрх баригчид шүүхээр нотлогдоогүй байхад сөрөг хүчний А.Адъяасүрэн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байгаа нь хууль зөрчиж байгаа юм биш үү. Үүнийг хувь хүнийхээ үүднээс сайн бодоорой. Оффтейк гэрээний асуудлыг нээлттэй ярилцаж байж жагсагчдад тодорхой мэдээлэл өгнө.  “Чалко” компанийн давуу эрхтэй машины талаар яагаад ярихгүй байна. Орон нутгийн "Тавантолгой" ХК-д би тодорхой хувьцаа эзэмшдэг нь үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараах юм. Энэ жишгээр 1072 хувьцааг тараах боломж байна гэлээ.
 
Г.ЗАНДАНШАТАР: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД НОТЛОХ БАРИМТАА ГАРГАЖ ӨГ, Т.ДОРЖХАНД ГИШҮҮН ЭЭ
 
Түүнчлэн өчигдөр үдээс хойшх хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар  УИХ-ын гишүүн Т.Доржхандад хандан “Тэр 40 их наяд төгрөгийг хулгайлсан хүмүүсийнхээ нэрийг зарла. Хуулийн байгууллагад нотлох баримтаа гаргаж өг” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Нийгэмд шүгэл үлээж, Засгийн газар мэдэгдэл хийсэн нь үнэн. Өчигдрөөс Х.Нямбаатар сайд, эрх баригчид 40 их наяд гэж хаана байгаа юм бэ, уучлал гуй гэж байна. Үүнийг Б.Пүрэвдорж гишүүн дэмжиж, жагсана ч гэж байх шиг. МАН-ын захиалгаар хэн нь эсрэг юм ярьж байна вэ. Ардчилсан нам ХҮН бидний орон зайг эзлэх гэж байна гэдгээ болих хэрэгтэй. Бүгдээрээ сөрөг хүчин бол сөрөг хүчин шиг бай. Би өнөөдрийг хүртэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг рүү нэг ч үг хэлж үзээгүй. Энэ хулгай болохгүй байгаа ч ярьсан нь үнэн. Г.Ганболд дарга тоогоо өгөхдөө 6.4 сая тонн байна гэж ярьснаа 2.3 сая тонн болчихсон явж байна.  Тоо бодвол, 40 их наяд төгрөгийг анх Ерөнхий сайд ярьсан шүү. Монгол Улсын эдийн засаг, ДНБ 40-45 их наяд шүү. Тооцооллоор 40-45 их наяд төгрөгийн орлогоо алдсан нь үнэн. Түүнд ногдох 10 их наяд төгрөгийн татварын орлогыг алдсан гэдгийг би нотолж чадна. Ямар нэгэн юм гуйвуулаагүй. Засгийн газарт бас тооцоо байгаа байх” гэлээ.
 
НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ 21-НД ХИЙНЭ
 
Ийнхүү парламент нүүрсний хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг энэ  сарын 21-нд хийхээр товлоод байна.  УИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд оруулж, хуулийн дагуу 14 хоногийн бэлтгэл хангаж, арванхоёрдугаар сарын 21-нд нээлттэй сонсгол хийхээр шийдвэрлэлээ.
 
Ард иргэдийн саналыг сонсч, холбогдох гэрч, албан тушаалтан, шүгэл үлээгч, үнэлгээ тогтоосон, мэдээлэлтэй байгаа УИХ-ын гишүүд оролцож мэдээлэх үүрэгтэй. Тэгэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээх болно. Хууль хяналтын байгууллагууд мэдээллээр хангах ёстой. Жагсагчдын төлөөллийг оролцуулж, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байна.
 
Нийт 21 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэж, ил тод зарлах хэрэгтэй. Эзэн биегүй хулгайн хэрэг яриад хэрэггүй гэлээ. Өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч Засгийн газраас татан авсан учраас чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Түр хороо: Төмөр замуудыг ямар өртгөөр байгуулж, нүүрсээ ямар үнээр гаргасан нь ил болно
Бусад мэдээ ▼

1
01-31
Б.Намуун: Бидний гэр бүл Хөгжлийн банкны санхүүжилт, төсөлтэй ямар ч хамааралгүй

2
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

3
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

4
01-30
Чанартай нойр гэж юу вэ

5
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

6
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

7
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

8
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

9
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

10
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

11
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

12
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

13
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

14
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

15
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

16
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

17
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

18
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

19
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

20
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

21
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

22
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

23
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

24
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

25
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

26
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

27
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

28
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

29
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

30
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

31
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

32
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

33
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

34
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

35
01-30
Хакухо дүү минь

36
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

37
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

38
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

39
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

40
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

41
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

42
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

43
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

44
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

45
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

46
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

47
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

48
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

49
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

50
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

51
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

52
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

53
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

54
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

55
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

56
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

57
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

58
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

59
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

60
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

61
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

62
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

63
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

64
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

65
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

66
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

67
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

68
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

69
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

70
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

71
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

72
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

73
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

74
01-27
Энхбаярыг нохойд барив

75
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

76
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

77
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

78
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

79
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

80
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

81
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

82
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

83
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

84
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

85
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

86
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

87
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

88
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

89
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

90
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

91
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

92
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

93
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

94
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

95
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

96
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

97
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

98
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

99
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

100
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна