BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

Монголчууд бид ус чандмань эрдэнэ гэдэг. Тэгвэл цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, 


нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Мөн ундны усны нөөц маань жилээс жилд багассаар байна. Тухайлбал, Бид өдөрт 1.5 сая шоо метр ус ашигладаг. Дээрх усныхаа 80 хувийг газрын гүнээс авдаг. Харин усаа хэмнэх, саарал ус ашиглахдаа тааруу. Ялангуяа авто угаалга, үйлдвэрүүдийн хувьд цэвэр ус ихээр ашигладаг боловч дахин ашигладаггүй. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бид, Тэд” буландаа автомашин угаалгын газрын усны хэрэглээг харьцууллаа. 
Нийслэлийн хэмжээнд 240 автомашин угаалгын газар бий. Тэд нэг автомашин угаахад 100 литр ус зарцуулдаг байна. Ингэхээр авто угаалгын газрууд өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хажуу талд байрлах авто угаалгаар орвол өөртөө үйлчлэх болон угаалгаар үйлчлүүлэх гэсэн сонголттой аж.
Хоёр машин угаалгын газраар, харин нэг нь өөртөө үйлчилж байв. Угаагч залуу Б.Батням “Өдөртөө 10 гаруй машин угаалгадаг. Нэг машин угаахад ойролцоогоор 80-100 литр ус зарцуулдаг. Манайх саарал ус хэрэглэдэггүй, цэвэр усаар угаадаг. Машин угаасан ус тоос, шороо, тос, маслотай маш бохир болдог. Хүний эрүүл мэндэд хортой ч байж магадгүй” гэсэн юм.  Энэ талаар УСУГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Солонго “Бид 2010 оноос шинээр нээгдэж байгаа авто угаалгуудад цэвэр ус татахыг хориглосон. Манайхтай хамтран ажилладаг авто угаалгын газрууд саарал ус ашигладаг” гэв.  Бид 10 гаруй авто угаалгаар орсон  боловч  нэг нь ч саарал ус хэрэглэж байсангүй. 
    
Авто угаалгууд саарал ус хэрэглэх тогтоол гарсан ч үр дүнд хүрээгүй 
 
2019 оны тавдугаар сарын 1-ээс бүх авто угаалгын газрууд саарал ус хэрэглэх Нийслэлийн Засаг даргын тушаал гарч байсан. Гэвч энэ тогтоол одоог хүртэл хэрэгжихгүй байна.Үүний нэг жишээ бол нийслэлийн хэмжээнд 34 автомашин угаалгын газар саарал ус дахин ашиглах тоног, төхөөрөмж суурилуулжээ. Гэхдээ 100 хувь үүнийгээ ашиглаж байгаа эсэхийг анхаардаггүй байна. Харин саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Тухайлбал, MCS, АПУ, "Би Цэ Трейд "ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд ашигладаг байна. Саарал усыг хэрэглээндээ нэвтрүүлсэн улс орнуудад нэг автомашин угаахад зарцуулдаг 60-90 литр усны 70 гаруй хувь нь цэвэршүүлсэн ус байдаг байна. 
 
БНСУ: Уурын шүршигч ашиглан 300 грамаас-1.2 литр усаар машин угаадаг
 
БНСУ-ын тухайд уураар ажилладаг төхөөрөмжийг машин угаалгадаа ашигладаг. Угаах, ариутгах үйлчилгээтэй уурын шүршигч ашиглан нэг машиныг угаахад 300 граммаас 1.2 литр ус ашигладаг учир байгальд хамгийн ээлтэй хэмээн олон улсад үнэлдэг байна. Ус бага ашиглахаас гадна химийн бодис, угаалгын нунтаг хэрэглэхгүйгээр машины дотор болон гадаад бохир, нян бактерийг устгадаг учраас уураар шүршигч машин нь ихэд сайшаагддаг гэнэ. Мөн тус өндөр даралтын уурын машиныг тоггүй газар ч ашиглах боломжтой гэдгээрээ онцлог ажээ. Манай улсад энэ төрлийн хоёр угаалгын газар шинээр нээгдсэнийг дуулгах нь зүйтэй.
 
Австрали: Машин угаалгад саарал ус хэрэглээгүй бол өндөр торгууль төлдөг
 
Австрали улсын тухайд ус хэмнэдэг машин угаалгын технологийг нэвтрүүлээд олон жил болж байна. Тодруулбал, машин угаалгын “Istobal” төхөөрөмж усны хэрэглээг 45 хувиар бууруулсан агаад жилд хоёр сая литр усыг хэмнэдэг юм байна. Учир нь байгальд ээлтэй тус төхөөрөмж хэрэглэсэн усныхаа 85 хувийг дахин ашигладаг тохируулгатай юм.Усыг хэмнэдэг энэ автомат машин угаалгын төхөөрөмжийг дэлхийн 75 орон ашиглаж, хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд нэгдээд байна.Үүнээс гадна Австрали улс дахин боловсруулсан усаа газар тариалан буюу жимс, хүнсний ногоо тариалахад, ариун цэврийн өрөөний бохирыг зайлуулах болон гал унтраахад ашигладаг байна. Саарал ус ашиглаагүй тохиолдолд өндөр торгууль төлдөг байна. 
 
Герман:  Машин угаасан усныхаа 80 хувийг дахин ашигладаг
 
Европын орнуудад машин угаалгадаа дахин боловсруулсан ус ашиглахыг хуулиар зохицуулсан байдаг. Тухайлбал, Австри болон Германд машин угаалгын газрууд ашигласан усныхаа  80 хувийг дахин боловсруулсан байх хуультай. Харин Бельгид ашигласан бохир усныхаа 70 хувийг дахин боловсруулах хуулийг батлахаас ч өмнө тус улсын машин угаалгын газрууд хэрэглэсэн усаа дахин боловсруулан ашигладаг байжээ. 
 
 
Үүнээс харахад дэлхийн улсууд саарал усыг хэрэглээндээ нэвтрүүлээд олон жил болжээ. Харин манай улс стандарт, дүрэм журам баталсан ч эс хэрэгжүүлсээр байна. 
 
 
“Тогтвортой хөгжлийн зорилго”-доо 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гэсэн байдаг. Гэвч экологийн тэнцвэртэй байдал цөлжилт, усны асуудал өдрөөс өдөрт доройтсоор байна. 
 
2019 оны байдлаар 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Улаанбаатар бол хот дотроо рашаантай дэлхийн хоёр нийслэлийн нэг. Хэрэв усаа хэмнэх энгийн дадал хэвшилд суралцахгүй бол 2030 он гэхэд Улаанбаатар хот ундны усгүй болох магадлалтай гэсэн судалгаа ч гарсан байдаг.
 
Тиймээс бид усаа хамгаалах эхний алхам бол авто угаалгын газрууд саарал ус хэрэглэх технологийг нэвтрүүлэх юм. Мөн монголчууд бид хэрэглэсэн усныхаа 58 хувийг дахин ашиглах боломжтой буюу саарал ус болгох боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд нь тогтоожээ.
 
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг
Бусад мэдээ ▼

1
04-01
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Петрочайн Дачин тамсаг ХХК-ийн шалгаж ажлын хэсгийг УИХ-аас томиллоо

2
03-31
Хотын даргыг огцруулахаар иргэд МАН-ын байранд ЖАГСАЖ БАЙНА

3
03-31
ХХААХҮЯ: Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

4
03-31
Амины дэнстэй барилгын чанар

5
03-31
БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалт ХУВААРЬ

6
03-31
Хятадын ойн нөөц хурдацтай нэмэгдэж байна

7
03-31
СУМЪЯА-гаа босгоцгооё...

8
03-31
Гурван настай хүү өнөөдөр тархины ХАГАЛГААНД ОРНО

9
03-31
Циркээ ашиглалтад оруулж өгөөч, хотын дарга Д.Сумъяабазар аа

10
03-31
Мэнэнгийн тал төрөөс аврал эрж байна

11
03-31
"Оюу толгой" төслийн гүйцэтгэгч "Worley engineering" компанийн Mонгол ажилчид өнөө өглөөнөөс ажил хаялт зарлажээ

12
03-31
УЕП Б.Жаргалсайхан: Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд, мөрдөгч тэдэнд нэгжлэг хийсэн ч хууль зөрчсөн болно

13
03-31
Согтуурсан үедээ хоёр настай охиныг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оногдууллаа

14
03-31
Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдрөөс түр зогсоож байна

15
03-31
“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

16
03-31
Тангарагтны шүүх Д.Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ

17
03-31
Б.Дэлгэрсайхан: Бүх юм зогсонги, ААН-үүд чинь дампуурлаа

18
03-31
Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд газар олгожээ

19
03-31
Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

20
03-31
Тэртээд ёлтойх шударга ёс

21
03-31
Монголыг цөлмөж буй төрийн өмч: "Тавантолгой түлш" ХХК

22
03-31
Илчлээд гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт биш эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаж байгаа...

23
03-31
Монголчууд ХОЁР ТЭРБУМ МОД-оо алдахад хүрснийг батлах 5 БАРИМТ

24
03-31
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

25
03-31
С.Эрдэнэ: АН-ын хамгийн том маргаан болоод байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан

26
03-31
ХХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно

27
03-31
Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ

28
03-31
Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана

29
03-31
"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж, нэгийг үлдээв

30
03-31
Шахмал түлшний цавуулганд химийн орц хийснээр нарийн тоосонцор ялгардаг уу?

31
03-31
Боомтод түшиглэсэн худалдааны хот Увсын Улаангом

32
03-30
”Бүс ба зам”-ын хөгжлийн боломжуудыг хуваалцана

33
03-30
“Номин”-гийн "ТБД андууд"-ын салбарт гал гарч хоёр орчим тэрбум төгрөгийн бараа материал утаа, тортог болжээ

34
03-30
Хотын дарга Д.Сумъяабазараа “ЭРДЭНЭТ“, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-иас авсан 80 тэрбум төгрөгөө хэзээ төлөх вэ...

35
03-30
"Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулган болно

36
03-30
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ

37
03-30
Шар усны үерээс сэргийлэх ажилд 960 кг давс ашиглажээ

38
03-30
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

39
03-30
Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

40
03-30
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авна

41
03-30
Азийн ДНБ энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглаж байна

42
03-30
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

43
03-30
Л.Амар: Иргэд хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна

44
03-30
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

45
03-30
С.Давааням: Бидэнд хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй

46
03-30
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

47
03-30
Шүүх: С.Эрдэнийн тамга биш АН-ын тамга

48
03-30
"Гурван настай хүүг зодсон гэх Э-г цагдан хорьж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа"

49
03-30
Г.Өнөрбаяр: Тэтгэврийн насыг сонголттой, даатгуулагч нас барвал өвлөгддөг болно

50
03-30
Цас орж, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

51
03-30
Энэ жилдээ цаг урагшлуулахгүй байхаар болов

52
03-30
Ерөнхий сайд "авлига хороолол"-ыг шалгах үүрэг өгчээ

53
03-30
Н.Алтанхуяг: Гурван гишүүний асуудлыг НЭЭЛТТЭЙ ярих хэрэгтэй

54
03-30
Автомашины үнэ тэнгэрт хадаж, худалдан авалт буурчээ

55
03-30
Ц.Хулан: Улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол амиа өгөхөд ч бэлэн

56
03-30
Б.Ариунболд: Манай компани сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа устгах зөвшөөрлөө авах төлөвлөгөөтэй байсан

57
03-30
3x3 сагсан бөмбөгчид ААШТ-д өрсөлдөнө

58
03-30
Олон улсын эмч нарын өдөр тохиож байна

59
03-30
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна

60
03-30
Б.Сандуйжав: Хэдэн их наядын хохиролтой нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна

61
03-30
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье гэдэгт нэгдсэн

62
03-30
Т.Аюурсайхан: Шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн нь тогтоогдоно гэж бодож байна

63
03-30
АН-ын тамганы маргаантай холбоотой шүүхийн тайлбар

64
03-30
Сум дундын ойн ангийн сурагчид хаягдал модоор бүтээл хийжээ

65
03-30
Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ

66
03-30
Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

67
03-30
Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна

68
03-30
ХНХЯ 110 үйлчилгээг цахимжуулжээ

69
03-30
Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

70
03-30
Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

71
03-30
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

72
03-30
Эрх баригчид парламентын засаглалаа хамгаалах шийдвэр гаргалаа

73
03-30
Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба

74
03-29
О.Мөнхжин, Б.Гантиг нарыг суллав

75
03-29
Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно. Гишүүнээс түдгэлзэхгүйгээр мөрдөн байцаалтад оролцох нь зөв

76
03-29
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ

77
03-29
Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүн дээр үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна

78
03-29
“Хүүхдийн төмөр зам” ирэх сарын 3-наас тогтмол галт тэрэг аялуулж эхэлнэ

79
03-29
Өнөөдрөөс Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

80
03-29
Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алджээ

81
03-29
ТЦА С.Баасанжав: Төрийн гурван өндөрлөгт хуулийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийдэг. Бусдаар ямар ч дарга, сайд дур мэдэн зам татах эрхгүй

82
03-29
Оюутнуудаас гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэлээ

83
03-29
ЗГ: Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг өглөө

84
03-29
Монголын ирээдүйг марихуанаар төгсгөж мэдэх ноцтой мэдэгдлийг эсэргүүцэхийн учир

85
03-29
Түгжрэлийг муйхарлаж бус инженерчилж шийднэ

86
03-29
Ё.Баатарбилэг гишүүн ₮939 саяын авлига авсан нь тогтоогджээ

87
03-29
Лу.Гантөмөрийн улс төрийн анхны шийдвэр: ... АН “Ажнай”-г хамгаална

88
03-29
С.Амарсайханы 1302 мКв ХАУС

89
03-29
Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германд хийх гэж байна

90
03-29
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

91
03-29
УИХ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ

92
03-29
Сайд бодлогын хүүг тогтоож, Төв банк Засгийн газрын кассын машин болох уу

93
03-29
“Мөнгөн мод” наадмын шилдэг уран бүтээлчид

94
03-29
Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгчээ

95
03-29
Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

96
03-29
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийв

97
03-29
Амины дэнстэй барилгын чанар

98
03-29
Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа

99
03-29
Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

100
03-29
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай