сандал ширээнээсээ буухгүй. Албан тушаал, эрх мэдлийн сонгуульт хугацаагаа аль хэдийнэ дуусгасан хүн нь ч бас мөрөөдлийн сэнтийнээсээ мөддөө буух бодолгүй. Өөрсөддөө бүр хоёрдугаар, гуравдугаар...Ерөнхийлөгч гээд нэр өгчихнө. Зарим нь намаа самраад хэвтчихнэ, нөгөө нэг нь нүүрс самраад гүйчихнэ, бас нэг нь хууль самраад суучихна.
Бүгд найрамдах улсаа дахин тунхаглаж байгаад, Үндсэн хуулиа шинээр зохиогоод, түүндээ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан хүмүүс завсар чөлөөгүй, цаг хугацаагүй байнга Парламентийн гишүүн байна гээд амбицаа алтаар бичээд хэвлүүлчихдэг хүн байна, хөөе. Түүнийгээ 1000 хувь хэвлүүлээд, бүх Элчин сайдын яамдад хүргүүлээд хаясан чинь өнөө хэдийнх нь толгой эргээд, хэдэн аяга кофе ар араас нь шазлам халуунаар нь уусан байвал яах уу? Бас болоогүй ээ, Парламентийн гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар МЭХ, МЗЭ энэ тэрээс дур мэдэн, дух тэмтрэн сонгоно гээд байгаа юм.
Ингэхэд байна аа, мань Энхбаяр хаан заан байхдаа Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөдөөд, Назарбаевыг үхэн хатан шүтээд, өөрийгөө оройн дээд Богд гээд сүсэглэчихсэн явдаг байсныг хэн хүнгүй мэднэ дээ. Тэгээд 12 жил завсаргүй ноёрхож, залбиралгүй тэргүүлсэн л хүн дээ.
Одоо бүр БНУ байгуулна гэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд Н.Энхбаярын боловсруулсан энэ товхимолыг одоо болсон чинь түүнийг энэ албанд томилсон Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр нь мэдэхгүй гээд мэдэн будилаад, чадахгүй гээд чарлаад хэвтчихсэн.
Батлуулна гэсэн тохироо, итгэл байсан болохоор Энхбаяр ингэж их ач холбогдол өгсөн байж таарна. Гэтэл одоо яав, хэн нь хэнээсээ урвав аа? Эсвэл хэн нь хэнийгээ хулхидчихав аа? Ямартай ч нийгмийг түншиж, нийтийн үзэл бодлыг шинжих гэж зориуд гаргаж тавилаа. Тэгэхдээ буруудвал Энхбаярыг нохойд барьж, зөвдвөл өөрсдөө санаачлагч болохоор тооцжээ дээ. Тэгсэн яав, Энхбаярыгаа барьж өгөөд, эрх бацаанууд ард нь нуугдахдаа туллаа даа.
МАН-д ер нь эх адаг, эхэс ахас, үнэн худал гэх ялгаа байна уу? Өөрийгөө иддэг аварга амьтан шиг авирлаж байх шив. Энэ хүнийг хаан явахад хатавчинд нь хавчуулагдан, халуун цайг нь чичрээд зөөж байсан хүүхдүүдийн эрин шувтрах талдаа орж байна, төр тэргүүлж байсан хүмүүс маань нялхсын доог, нохдын зодуур болчихолгүй явдаг ч болоосой доо, Монгол төрийн дархлааны нэг хэсэг, нэг өнгө юмсан!
Р.Эмүжин