BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

ВЕРМОНТ. /Nature/. АНУ-ын эрдэмтэд Аризона муж улсын нутгаас 220 сая орчим жилийн өмнө буюу Триасын эриний сүүл 


үед амьдарч байсан хамгийн эртний хөлгүй, сээр нуруугүй амьтны чулуужсан үлдэгдэл олжээ. Энэхүү нээлт нь энэ амьтдын гарал үүслийн хугацааг 35 сая орчим жилээр урагшлууллаа гэж тус улсын “Virginia Tech” их сургуулийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдэгдсэн байна. 
 
 
 
“Палеонтологийн хамгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чулуужсан үлдэгдлийн эрэл хайгуул ямар ач холбогдолтойг  энэ олдвор дахин нотоллоо. Би энэ олдворын хоёр эгнээ шүдийг хараад хөлгүй, сээр нуруугүй амьтдын хамгийн эртний төлөөлөгч гэдгийг шууд ойлгосон. Ийм олдвор амьдралд нэг л удаа тохионо” гэж “Virginia Tech” их сургуулийн судлаач Бен Клигман хэлжээ. 
 
 
 
Дэлхий дээр гурван төрлийн хоёр нутагтан (газар, уснаа явагч гэж бас нэрлэдэг) байдаг. Үүнд хамгийн түгээмэл нь сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан, харьцангуй ховор төрөл болох хөлгүй хоёр нутагтан-өт багтдаг ажээ. Гадаад төрхөөрөө эдгээр амьтад мэлхий, гүрвэл зэрэг сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан амьтдаас илүүтэй өт эсвэл могой загастай илүү төстэй байна. 
Сүүлийн хэдэн арван жилд палеонтологичид болон генетикчдийн хооронд хөлгүй хоёр нутагтан хэрхэн, хэзээ үүссэн талаар ширүүн маргаан өрнөсөөр байгаа билээ. Нэг талаас, өт хорхойн генийн шинжилгээ нь эдгээр хоёр нутагтан амьтад 370-270 сая жилийн өмнө буюу Цэрдийн болон Пермийн эрин үед, өөрөөр хэлбэл үлэг гүрвэлүүд үүсэхээс хамаагүй өмнө үүссэн болохыг баталдаг. Нөгөөтээгүүр, одоогоор олдоод байгаа олдворуудын хамгийн эртнийх нь Юрийн галавын эрин үед хамаарах бөгөөд тэдгээрийн нас нь ойролцоогоор 185 сая жил юм.
 
 
 
Дэлхийн хамгийн эртний хоёр нутагтан
 
Клигман болон түүний багийнхан Аризонагийн баруун хойд хэсэгт орших “Petrified Forest” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон энэхүү чулуужсан олдворыг судалснаар, дээр дурдсан маргааныг шийдвэрлэхэд томоохон алхам хийжээ. Тус хүрээлэнгийн нутаг дэвсгэрт Триасын сүүл үед үүссэн олон тооны эртний амьтдын чулуужсан үлдэгдэл, чулуужсан модод байдаг.
 
 
Энэхүү дархан цаазат газраас Клигманы судалгааны баг урьд нь үл мэдэгдэх хөлгүй хоёр нутагтан амьтдын эрүү, их биеийн үлдэгдлийг олжээ. 
 
 
Эрдэмтэд олдвороо “Ohio Players” хамтлагийн “Funky Worm” дууны нэрээр болон Америкийн алдарт палеонтологич Нед Гилморыг хүндэтгэн  “Funcusvermis Gilmorei” хэмээн нэрлэсэн байна. 
Судлаачдын хэлснээр, эдгээр олдворын нас нь ойролцоогоор 220 сая жил бөгөөд энэ нь энэ амьтдын гарал үүслийн хугацааг 35 сая орчим жилээр урагшлуулж байна. Эдгээр хоёр нутагтан амьтны бие нь хэдхэн сантиметрийн урттай, маш бага жинтэй байсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
“Funcusvermis Gilmorei” нь одоо үеийн хөлгүй хоёр нутагтан амьтдаас ялгаатай нь мэлхий, гүрвэлтэй илүү төстэй байсан бол ойрын төрөл нь орчин үеийн сүүлгүй хоёр нутагтан амьтдын өвөг болох устаж үгүй болсон диссофорид темноспондилууд гэж нэрлэдэг хоёр нутагтан амьтад байжээ. Мөн Триасын эрин үед экваторын ойролцоо байсан Аризона муж улсаас энэхүү олдвор олдсон нь уг хоёр нутагтан-өт нь өнөө үед ч ихэвчлэн тохиолддог дэлхийн экваторын бүс нутагт анх амьдарч байсныг нотолж байна гэж палеонтологичид дүгнэжээ.
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ
Бусад мэдээ ▼

1
04-01
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Петрочайн Дачин тамсаг ХХК-ийн шалгаж ажлын хэсгийг УИХ-аас томиллоо

2
03-31
Хотын даргыг огцруулахаар иргэд МАН-ын байранд ЖАГСАЖ БАЙНА

3
03-31
ХХААХҮЯ: Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

4
03-31
Амины дэнстэй барилгын чанар

5
03-31
БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалт ХУВААРЬ

6
03-31
Хятадын ойн нөөц хурдацтай нэмэгдэж байна

7
03-31
СУМЪЯА-гаа босгоцгооё...

8
03-31
Гурван настай хүү өнөөдөр тархины ХАГАЛГААНД ОРНО

9
03-31
Циркээ ашиглалтад оруулж өгөөч, хотын дарга Д.Сумъяабазар аа

10
03-31
Мэнэнгийн тал төрөөс аврал эрж байна

11
03-31
"Оюу толгой" төслийн гүйцэтгэгч "Worley engineering" компанийн Mонгол ажилчид өнөө өглөөнөөс ажил хаялт зарлажээ

12
03-31
УЕП Б.Жаргалсайхан: Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд, мөрдөгч тэдэнд нэгжлэг хийсэн ч хууль зөрчсөн болно

13
03-31
Согтуурсан үедээ хоёр настай охиныг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оногдууллаа

14
03-31
Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдрөөс түр зогсоож байна

15
03-31
“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

16
03-31
Тангарагтны шүүх Д.Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ

17
03-31
Б.Дэлгэрсайхан: Бүх юм зогсонги, ААН-үүд чинь дампуурлаа

18
03-31
Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд газар олгожээ

19
03-31
Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

20
03-31
Тэртээд ёлтойх шударга ёс

21
03-31
Монголыг цөлмөж буй төрийн өмч: "Тавантолгой түлш" ХХК

22
03-31
Илчлээд гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт биш эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаж байгаа...

23
03-31
Монголчууд ХОЁР ТЭРБУМ МОД-оо алдахад хүрснийг батлах 5 БАРИМТ

24
03-31
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

25
03-31
С.Эрдэнэ: АН-ын хамгийн том маргаан болоод байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан

26
03-31
ХХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно

27
03-31
Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ

28
03-31
Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана

29
03-31
"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж, нэгийг үлдээв

30
03-31
Шахмал түлшний цавуулганд химийн орц хийснээр нарийн тоосонцор ялгардаг уу?

31
03-31
Боомтод түшиглэсэн худалдааны хот Увсын Улаангом

32
03-30
”Бүс ба зам”-ын хөгжлийн боломжуудыг хуваалцана

33
03-30
“Номин”-гийн "ТБД андууд"-ын салбарт гал гарч хоёр орчим тэрбум төгрөгийн бараа материал утаа, тортог болжээ

34
03-30
Хотын дарга Д.Сумъяабазараа “ЭРДЭНЭТ“, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-иас авсан 80 тэрбум төгрөгөө хэзээ төлөх вэ...

35
03-30
"Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулган болно

36
03-30
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ

37
03-30
Шар усны үерээс сэргийлэх ажилд 960 кг давс ашиглажээ

38
03-30
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

39
03-30
Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

40
03-30
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авна

41
03-30
Азийн ДНБ энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглаж байна

42
03-30
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

43
03-30
Л.Амар: Иргэд хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна

44
03-30
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

45
03-30
С.Давааням: Бидэнд хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй

46
03-30
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

47
03-30
Шүүх: С.Эрдэнийн тамга биш АН-ын тамга

48
03-30
"Гурван настай хүүг зодсон гэх Э-г цагдан хорьж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа"

49
03-30
Г.Өнөрбаяр: Тэтгэврийн насыг сонголттой, даатгуулагч нас барвал өвлөгддөг болно

50
03-30
Цас орж, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

51
03-30
Энэ жилдээ цаг урагшлуулахгүй байхаар болов

52
03-30
Ерөнхий сайд "авлига хороолол"-ыг шалгах үүрэг өгчээ

53
03-30
Н.Алтанхуяг: Гурван гишүүний асуудлыг НЭЭЛТТЭЙ ярих хэрэгтэй

54
03-30
Автомашины үнэ тэнгэрт хадаж, худалдан авалт буурчээ

55
03-30
Ц.Хулан: Улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол амиа өгөхөд ч бэлэн

56
03-30
Б.Ариунболд: Манай компани сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа устгах зөвшөөрлөө авах төлөвлөгөөтэй байсан

57
03-30
3x3 сагсан бөмбөгчид ААШТ-д өрсөлдөнө

58
03-30
Олон улсын эмч нарын өдөр тохиож байна

59
03-30
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна

60
03-30
Б.Сандуйжав: Хэдэн их наядын хохиролтой нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна

61
03-30
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье гэдэгт нэгдсэн

62
03-30
Т.Аюурсайхан: Шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн нь тогтоогдоно гэж бодож байна

63
03-30
АН-ын тамганы маргаантай холбоотой шүүхийн тайлбар

64
03-30
Сум дундын ойн ангийн сурагчид хаягдал модоор бүтээл хийжээ

65
03-30
Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ

66
03-30
Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

67
03-30
Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна

68
03-30
ХНХЯ 110 үйлчилгээг цахимжуулжээ

69
03-30
Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

70
03-30
Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

71
03-30
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

72
03-30
Эрх баригчид парламентын засаглалаа хамгаалах шийдвэр гаргалаа

73
03-30
Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба

74
03-29
О.Мөнхжин, Б.Гантиг нарыг суллав

75
03-29
Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно. Гишүүнээс түдгэлзэхгүйгээр мөрдөн байцаалтад оролцох нь зөв

76
03-29
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ

77
03-29
Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүн дээр үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна

78
03-29
“Хүүхдийн төмөр зам” ирэх сарын 3-наас тогтмол галт тэрэг аялуулж эхэлнэ

79
03-29
Өнөөдрөөс Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

80
03-29
Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алджээ

81
03-29
ТЦА С.Баасанжав: Төрийн гурван өндөрлөгт хуулийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийдэг. Бусдаар ямар ч дарга, сайд дур мэдэн зам татах эрхгүй

82
03-29
Оюутнуудаас гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэлээ

83
03-29
ЗГ: Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг өглөө

84
03-29
Монголын ирээдүйг марихуанаар төгсгөж мэдэх ноцтой мэдэгдлийг эсэргүүцэхийн учир

85
03-29
Түгжрэлийг муйхарлаж бус инженерчилж шийднэ

86
03-29
Ё.Баатарбилэг гишүүн ₮939 саяын авлига авсан нь тогтоогджээ

87
03-29
Лу.Гантөмөрийн улс төрийн анхны шийдвэр: ... АН “Ажнай”-г хамгаална

88
03-29
С.Амарсайханы 1302 мКв ХАУС

89
03-29
Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германд хийх гэж байна

90
03-29
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

91
03-29
УИХ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ

92
03-29
Сайд бодлогын хүүг тогтоож, Төв банк Засгийн газрын кассын машин болох уу

93
03-29
“Мөнгөн мод” наадмын шилдэг уран бүтээлчид

94
03-29
Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгчээ

95
03-29
Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

96
03-29
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийв

97
03-29
Амины дэнстэй барилгын чанар

98
03-29
Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа

99
03-29
Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

100
03-29
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай