Жорж Чентэй уулзаж, ХЗДХ-ийн яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" хэмээн бичжээ.
Гэвч түүний мэдээллийн дор Мета компанийн Төв ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен няцаалт хийж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлж байгааг илчиллээ.
Жорж Чен хэлэхдээ:
Энэ бол худал мэдээлэл. Бид энэ хуулийн төслийг нь чуулганаар батлахаас нь өмнө огт танилцаагүй. Харин батлагдсаных нь дараа л анх удаа харсан" гэх агуулгатай тайлбар хийжээ.

Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хүч түрэн баталсан "цахим хөл хорио тогтоох" хуулиа хэрэгжүүлэхийн тулд Мета компанийн Монгол хариуцсан захирал Жорж Чентэй хамтарч ажиллахаар тохироогүй болж таарч байна. Үүнийг батлах бас нэгэн жиргээг Жорж Чен өмнө нь жиргэж байжээ.
Тэрээр:
Үг хэлэх эрх чөлөө бол хүний үндсэн эрх бөгөөд Монголын бүх ард түмний ч мөн адил үндсэн эрх /Free speech is a basic human right — for all the Mongolian people too/ хэмээн жиргэжээ.
Эндээс харвал Жорж Чен Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг анхнаасаа анхааралтай ажиглаж, хүний үг хэлэх эрх чөлөөг боогдуулж болохгүй хэмээн үздгээ илэрхийлж байжээ.
