Тэгвэл Ческа Липа хотын цагдаагийн газраас 15:00 цагт иргэн “Ц”-ийн цогцсыг олж, эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Монгол улсын иргэн “Ц” нь 25 настай 38 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд гэрээсээ гараад 50 гаруй цаг сураггүй болжээ. Цагдаагийн газраас урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх юм байна. Талийгаач гарахдаа гар утасгүй гарсан бөгөөд нөхөртөө "Салхилчихаад ирье" гээд гараад явсан байна.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.