BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТАД АРДЧИЛЛЫН ТАЛД ЗОГСОХ ХОЁР ДАХЬ БОЛОМЖИЙГ ОЛГОЛОО


Намрын чуулган хаахын өмнө Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүний заяагдмал эрхийг хязгаарлаж болзошгүй хуулийг баталсан нь ардчиллын эсрэг ухралт, дарангуйллын эхлэл боллоо гэдэгт уурссан, санаа зовнисон, харамссан иргэд цахимд болон бодитоор эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, үзэл бодлоо илэрхийлсээр байгаа билээ. 

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр уг хуульд хориг тавихаар болсон тухай мэдээллээ. Тэрбээр, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны 18:10 цагт “Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ” гэж Twitter сүлжээнд жиргэсэн юм. Энэ нь ардчиллаас ухарч, хууль зөрчин хүний эрхийг хязгаарласан хууль баталсан Монголын парламентад алдаагаа засах хоёр дахь боломжийг олгосон хэрэг боллоо. 

ЕРӨНХИЙЛӨГЧ ГИШҮҮДЭД АЛДААГАА ЗАСАХ БОЛОМЖ ОЛГОХ НЬ

МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны хоригоо тавилаа. Ингэхдээ хүний эрхийн төлөөх байр сууриа бататгаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. 

Өнгөрсөн жилүүдэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийнхөө хувиар хүний эрхийг хамгаалах, энх тайвныг уриалах асуудлаар үг хэлж, дэлхий нийтэд улс орныхоо эрх чөлөө, бие даасан хараат бус бодлогыг тунхаглаж байсан У.Хүрэлсүх энэ удаад МАН олонхоороо бүрдүүлсэн парламентад алдаагаа засах боломжийг олголоо. 

Ерөнхийлөгч УИХ-ын завсарлагааны үед хориг тавибал ээлжит бус чуулган хуралдуулан хэлэлцүүлэх, эсвэл ээлжит чуулганы эхний асуудал болгон оруулж ирэх боломжтой. Мөн хориг тавьсан хугацаанд хуулийн үйлчлэх хугацаа давхацсан бол үйлчлэлийг зогсоодог. Ингээд УИХ-аар хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хүлээж авахгүй гэвэл хууль хүчин төгөлдөр хэвээр үлдэж, эсрэгээрээ хоригийг хүлээж авсан бол УИХ-ын баталсан хуулийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, бусад шийдвэрийг хэлэлцэн баталж болох зохицуулалт бий. 

Хүний заяагдмал эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг зөвхөн хоёр тохиолдолд л хязгаарлах боломжтой. Эхнийх нь шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож, ял эдэж байгаа үед, нөгөөх нь улс орныг хамарсан онцгой нөхцөл үүсэж, ҮАБЗ-ийн шийдвэрээр Онц байдал зарласан үед мэдээллийг нэг сувгаар түгээх харилцааг зохицуулах хүрээнд хязгаарлаж болдог. Үүнээс өөр ямар ч тохиолдолд хүний эрхийг хязгаарлах боломжгүйг Монгол Улсын Үндсэн хуульд зааж өгсөн. Гэтэл энэ бүхнийг үл огоорон хууль зөрчин баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эргэн харж, алдаагаа залруулах боломж шүү гэдгийг сануулан ийнхүү хориг тавих болжээ. Браво, Ерөнхийлөгч өө. Мөн энэ хуулийн эсрэг санал өгсөн УИХ-ын 11 гишүүн одоо илүү тод дуугарч, хүчтэй байр суурь илэрхийлэх хэрэгтэй байна. 

Төв Ази дахь ардчиллын баянбүрд болсон, хүний эрх, эрх чөлөөний бэлгэдэл хэмээгдэж буй Монгол Улсын нэр хүнд гадаад орчинд сэргэж, дотооддоо НҮБ-д таниулсанчлан “Монголын их амар амгалан” орших болтугай.

ХУУЛЬ БАТЛАХ ҮЙЛ ЯВЦ АЮУЛД ОРСОН НЬ ХАМГИЙН НОЦТОЙ ГАЖУУДАЛ ЮМ

2023 оны 01 дүгээр сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжлэг аваад “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцэж, ердөө нэг байнгын хороогоор хэлэлцүүлээд 20-нд баталсан. Мордохын хазгай гэгчээр судалгаа хийгдээгүйгээс гадна Монгол Улсын Засгийн газрын үндсэн чиглэлийн хууль учраас Хууль, зүй дотоод хэргийн яамнаас өргөн мэдүүлж, УИХ-ын Хууль, зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой байсныг хууль тогтоогчид “дэггүйтэж” батлав. 

Гэрлийн хурдаар батлагдсан хууль олон нийтийн сүлжээний хүний эрх, ард иргэдийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахдаа олон нийтийн дунд хэлэлцээ явууллаагүйг иргэдийн нийгмийн төлөөллийнхэн хүчтэй эсэргүүцсээр байгаа билээ. Мөн иргэний орон зайн ийнхүү халдсан тохиолдол анхны биш. Хуулийн судалгаа хийлгүй яаран оруулж батлуулаад, хэрэгжилтийн явцад засаж залруулдаг туршлага манайд “Ковидын” хуулиас эхтэй.

ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ ЮУ БАЙВ?

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэх явцад ЦХХХ-ны сайд Н.Учралын дурдсан тав орчим тоо баримт нь өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх үед хийсэн судалгаануудтай тохирч байв. Цаашлаад хуулийг зургаан жилийн турш боловсруулсан гэх атлаа тухайлсан судалгааг хуулийн төслийн бүрдүүлбэрт оруулаагүй. 

Мөн хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө батлах зайлшгүй шаардлагатай гэх энэ хууль нь “олон нийтийн сүлжээнд гурваас дээш хэрэглэгч харилцах” үед үйлчилнэ. Хүүхдийг хуурч мэхлэн нүцгэн зураг бичлэгийг авч, заналхийлж, гэмт хэргийн хохирогч болгох үйл явц хөндлөнгийн гуравдагч этгээдгүйгээр хувь чаатын харилцаанд үүсдэг эрсдэл бөгөөд энэ хуулийн гадна үлдсэн. 

Харин дагалдаж нэмэлт оруулсан дөрвөн хуульд гол асуудал нуугдсаныг мэргэжлийнхэн онцолж байна. Тухайлбал, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулж, “...нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй” нөхцөл байдалд дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын саналаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн болон бүхэлд нь хаахаар болгосон. Энэ хуулийн дагуу “болзошгүй нөхцөл байдал” гэдэгт яг ямар нөхцлийг хэлэх тодорхойлолт байхгүй тул эрх баригчид үзэмжээрээ тоглолт хийх боломжтой болох нь. Түүнчлэн харилцаа холбооны сүлжээнд гар утас, интернэт, радио, телевиз, шуудан хүртэл багтдаг. Гэтэл эдгээрийг нэг сайдын саналаар бүхэлд нь хаах боломжтой болсон нь олон нийтэд айдас төрүүлсэн гол шалтгаан юм. Зүй нь бол Ерөнхийлөгч Онц байдал зарлахыг УИХ-аар батламжилсны дараа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг зарим талаар хязгаарлах боломжтой ч ҮАБЗ-ийн хэмжээний шийдвэрийг Засгийн газрын нэг сайд дангаараа гаргана гэдэг тогтолцооны гажуудал мөнөөс мөн. 

Хуульд зөрчилтэй контент гэж тодорхойлсон 12 заалтын ес нь Эрүүгийн хуульд, хоёр нь Зөрчлийн тухай хуульд тусгасан агуулга оруулсан нь хуулийн давхардлыг үүсгэсэн байна. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна
Бусад мэдээ ▼

1
04-01
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Петрочайн Дачин тамсаг ХХК-ийн шалгаж ажлын хэсгийг УИХ-аас томиллоо

2
03-31
Хотын даргыг огцруулахаар иргэд МАН-ын байранд ЖАГСАЖ БАЙНА

3
03-31
ХХААХҮЯ: Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

4
03-31
Амины дэнстэй барилгын чанар

5
03-31
БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалт ХУВААРЬ

6
03-31
Хятадын ойн нөөц хурдацтай нэмэгдэж байна

7
03-31
СУМЪЯА-гаа босгоцгооё...

8
03-31
Гурван настай хүү өнөөдөр тархины ХАГАЛГААНД ОРНО

9
03-31
Циркээ ашиглалтад оруулж өгөөч, хотын дарга Д.Сумъяабазар аа

10
03-31
Мэнэнгийн тал төрөөс аврал эрж байна

11
03-31
"Оюу толгой" төслийн гүйцэтгэгч "Worley engineering" компанийн Mонгол ажилчид өнөө өглөөнөөс ажил хаялт зарлажээ

12
03-31
УЕП Б.Жаргалсайхан: Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд, мөрдөгч тэдэнд нэгжлэг хийсэн ч хууль зөрчсөн болно

13
03-31
Согтуурсан үедээ хоёр настай охиныг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оногдууллаа

14
03-31
Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдрөөс түр зогсоож байна

15
03-31
“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

16
03-31
Тангарагтны шүүх Д.Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ

17
03-31
Б.Дэлгэрсайхан: Бүх юм зогсонги, ААН-үүд чинь дампуурлаа

18
03-31
Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд газар олгожээ

19
03-31
Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

20
03-31
Тэртээд ёлтойх шударга ёс

21
03-31
Монголыг цөлмөж буй төрийн өмч: "Тавантолгой түлш" ХХК

22
03-31
Илчлээд гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт биш эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаж байгаа...

23
03-31
Монголчууд ХОЁР ТЭРБУМ МОД-оо алдахад хүрснийг батлах 5 БАРИМТ

24
03-31
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

25
03-31
С.Эрдэнэ: АН-ын хамгийн том маргаан болоод байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан

26
03-31
ХХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно

27
03-31
Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ

28
03-31
Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана

29
03-31
"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж, нэгийг үлдээв

30
03-31
Шахмал түлшний цавуулганд химийн орц хийснээр нарийн тоосонцор ялгардаг уу?

31
03-31
Боомтод түшиглэсэн худалдааны хот Увсын Улаангом

32
03-30
”Бүс ба зам”-ын хөгжлийн боломжуудыг хуваалцана

33
03-30
“Номин”-гийн "ТБД андууд"-ын салбарт гал гарч хоёр орчим тэрбум төгрөгийн бараа материал утаа, тортог болжээ

34
03-30
Хотын дарга Д.Сумъяабазараа “ЭРДЭНЭТ“, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-иас авсан 80 тэрбум төгрөгөө хэзээ төлөх вэ...

35
03-30
"Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулган болно

36
03-30
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ

37
03-30
Шар усны үерээс сэргийлэх ажилд 960 кг давс ашиглажээ

38
03-30
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

39
03-30
Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

40
03-30
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авна

41
03-30
Азийн ДНБ энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглаж байна

42
03-30
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

43
03-30
Л.Амар: Иргэд хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна

44
03-30
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

45
03-30
С.Давааням: Бидэнд хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй

46
03-30
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

47
03-30
Шүүх: С.Эрдэнийн тамга биш АН-ын тамга

48
03-30
"Гурван настай хүүг зодсон гэх Э-г цагдан хорьж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа"

49
03-30
Г.Өнөрбаяр: Тэтгэврийн насыг сонголттой, даатгуулагч нас барвал өвлөгддөг болно

50
03-30
Цас орж, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

51
03-30
Энэ жилдээ цаг урагшлуулахгүй байхаар болов

52
03-30
Ерөнхий сайд "авлига хороолол"-ыг шалгах үүрэг өгчээ

53
03-30
Н.Алтанхуяг: Гурван гишүүний асуудлыг НЭЭЛТТЭЙ ярих хэрэгтэй

54
03-30
Автомашины үнэ тэнгэрт хадаж, худалдан авалт буурчээ

55
03-30
Ц.Хулан: Улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол амиа өгөхөд ч бэлэн

56
03-30
Б.Ариунболд: Манай компани сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа устгах зөвшөөрлөө авах төлөвлөгөөтэй байсан

57
03-30
3x3 сагсан бөмбөгчид ААШТ-д өрсөлдөнө

58
03-30
Олон улсын эмч нарын өдөр тохиож байна

59
03-30
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна

60
03-30
Б.Сандуйжав: Хэдэн их наядын хохиролтой нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна

61
03-30
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье гэдэгт нэгдсэн

62
03-30
Т.Аюурсайхан: Шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн нь тогтоогдоно гэж бодож байна

63
03-30
АН-ын тамганы маргаантай холбоотой шүүхийн тайлбар

64
03-30
Сум дундын ойн ангийн сурагчид хаягдал модоор бүтээл хийжээ

65
03-30
Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ

66
03-30
Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

67
03-30
Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна

68
03-30
ХНХЯ 110 үйлчилгээг цахимжуулжээ

69
03-30
Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

70
03-30
Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

71
03-30
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

72
03-30
Эрх баригчид парламентын засаглалаа хамгаалах шийдвэр гаргалаа

73
03-30
Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба

74
03-29
О.Мөнхжин, Б.Гантиг нарыг суллав

75
03-29
Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно. Гишүүнээс түдгэлзэхгүйгээр мөрдөн байцаалтад оролцох нь зөв

76
03-29
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ

77
03-29
Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүн дээр үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна

78
03-29
“Хүүхдийн төмөр зам” ирэх сарын 3-наас тогтмол галт тэрэг аялуулж эхэлнэ

79
03-29
Өнөөдрөөс Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

80
03-29
Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алджээ

81
03-29
ТЦА С.Баасанжав: Төрийн гурван өндөрлөгт хуулийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийдэг. Бусдаар ямар ч дарга, сайд дур мэдэн зам татах эрхгүй

82
03-29
Оюутнуудаас гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэлээ

83
03-29
ЗГ: Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг өглөө

84
03-29
Монголын ирээдүйг марихуанаар төгсгөж мэдэх ноцтой мэдэгдлийг эсэргүүцэхийн учир

85
03-29
Түгжрэлийг муйхарлаж бус инженерчилж шийднэ

86
03-29
Ё.Баатарбилэг гишүүн ₮939 саяын авлига авсан нь тогтоогджээ

87
03-29
Лу.Гантөмөрийн улс төрийн анхны шийдвэр: ... АН “Ажнай”-г хамгаална

88
03-29
С.Амарсайханы 1302 мКв ХАУС

89
03-29
Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германд хийх гэж байна

90
03-29
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

91
03-29
УИХ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ

92
03-29
Сайд бодлогын хүүг тогтоож, Төв банк Засгийн газрын кассын машин болох уу

93
03-29
“Мөнгөн мод” наадмын шилдэг уран бүтээлчид

94
03-29
Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгчээ

95
03-29
Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

96
03-29
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийв

97
03-29
Амины дэнстэй барилгын чанар

98
03-29
Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа

99
03-29
Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

100
03-29
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай