BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шилдэг залуу тоглогчоор шалгарсан, шинэ од Францын 


шигшээ багийн залуу тамирчин Килиан Мбаппе Лоттиныг бид энэ удаа “Амжилтын түүх” буландаа онцоллоо.

Өдгөө 24 настай тэрбээр алдарт хөл бөмбөгчин Кристиан Роналдогийн шүтэн бишрэгч бөгөөд багаасаа л энэ спортод дурлаж, шилдэг хөлбөмбөгчин болох мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваа юм.

Тамирчин гэр бүлээс төрсөн шинэ од

Францын мэргэжлийн хөлбөмбөгчин, шинэ од Килиан Мбаппе Францын шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга болсон жил буюу 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд төржээ.

Түүний аав Вильфред Мбаппе Камерун гаралтай ба тэрбээр Бондигийн спортын холбоонд хөл бөмбөгийн тамирчингаас эхлээд дасгалжуулагч, захирлаар дэвшин ажиллажээ. Тиймээс Мбаппе хоёр настайгаасаа эхлэн хөл бөмбөгчдийн хувцасны өрөөгөөр зочлон, багаасаа хөл бөмбөгт сонирхолтой болж эхэлсэн  байна Харин Алжир гаралтай ээж Фаиза Мбаппе Ламари нь гандболын тамирчин юм.

Килиан Мбаппе нэг өргөмөл ах, нэг дүүтэй ба түүний ах Жирэс Кэмбо-Экоко нь аавынх нь сайн найзын хүү юм. Мбаппегийн дүү Итан түүнээс долоон насаар дүү бөгөөд мөн л хөл бөмбөгөөр хичээллэдэг аж. Сонирхуулахад Килиан Мбаппе гоол хийснийхээ дараа хоёр гараа энгэртээ авдаг нь дүүтэй нь холбоотой дадал юм Энэ тухайгаа тэрбээр “Үүнийг би зохиогоогүй. Харин манай дүү Итан Playstation-оор хөл бөмбөг тоглоод намайг хожих болгондоо ингэдэг” гэж ярьжээ. 

Хурд, гүйцэтгэл, ур чадвараар нь түүнийг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгт зүй ёсоор тооцогдоно хэмээн дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. Тэрбээр Парис хотод төрсөн ч Парисаас  зүүн хойд зүгт байрлах Бонди хотод хүүхэд насаа өнгөрүүлжээ.

Хамгийн үнэ цэнтэй өсвөр үеийн тамирчин

Килиан Мбаппе зургаан настайгаасаа хөл бөмбөгөөр хичээллэж эхэлсэн ба түүний анхны дасгалжуулагч Антонио Рикарди, “Би Мбаппег зургаан настайгаас нь эхэлж дасгалжуулсан. Тэр үед л тэр гайхалтай дрибблинг хийж, бусдаасаа хурдан байсан. Бид маш дотно байлаа” гэж ярьж байв. Зургаан настай Килиан Мбаппе Францын бага насны хөл бөмбөгийн шилдэг тамирчны нэгээр тооцогдох болсон  тэр үед л Францын Хөл бөмбөгийн холбоо түүний авьяас чадварыг олж харжээ.

Мбаппе хөлбөмбөгчний карерь 2015 онд эхэлсэн билээ. Үүнээс ердөө хоёр жилийн дараа буюу 2017 онд 18 настайдаа 180 сая еврогийн гэрээ байгуулж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй өсвөр үеийн тамирчнаар шалгарсан байдаг. Тодруулбал, 2017 онд Францын Пари Сен-Жермен клуб Мбаппег багтаа авахын төлөө 180 сая орчим евро төлжээ.

15 настай Мбаппед Реал Мадрид, Челси, Манчестер Сити, Ливерпүүл, Байерн Мюнхен зэрэг дэлхийн томоохон клубуудэд тоглох боломж байсан ч тэрбээр Монакогийн хөл бөмбөгийн клубыг сонгосон юм. 

Мбаппе хөл бөмбөгийн карьераа Францын “Монако” клубээс эхлүүлсэн юм. Тэрбээр 2016-2017 оны улирлын тоглолтод “Монако”-ийн бүрэлдэхүүнд Францын аварга болж, аваргуудын лигийн тэмцээнд хагас финал хүртэл тогложээ. Энэ улиралд тус баг нийт 44 тоглолт хийхэд К.Мбаппе 26 гоол хийж, 14 оновчтой дамжуулалт өгсөн байна.

Тэрбээр 2015 онд Монако багийн төлөөх анхны тоглолтондоо оролцсон нь Монако клубын хамгийн залуу тоглогч, 2016 онд анхны гоолоо хийсэн нь мөн л тус клубын төлөө гоол хийсэн хамгийн залуу тоглогч хэмээн Монако клубын түүхэнд бичигджээ. Монако клуб 2017 онд Францын дээд лигийн аварга болоход Мбаппе хамгийн их хувь нэмэр оруулсан гэдэг. 

Тэрээр 19-өөс доош насныхны Аваргуудын лигийн тоглолтуудад Францын шигшээ багийн төлөө нийт таван бөмбөг оруулсан ба Португалийн шигшээ багийн эсрэг хагас шигшээ тоглолтод хоёр гоол оруулснаар Францын шигшээ багаа аваргын төлөөх тоглолт руу хөтөлсөн юм. 

“Кристиан Роналдо бол миний хүүхэд насны баатар

Аав нь түүний бие төлөөлөгч хийхээс гадна түүнийг зургаан настай байхаас нь хойш хөл бөмбөг зааж, дасгалжуулж эхэлсэн байна. Мбаппегийн аавын хэлж буйгаар Килиан багадаа Роналдогийн тоглолтын бичлэгийг хэдэн цагаар ч хамаагүй шимтэн үздэг байжээ. Испанийн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Мбаппе, “Кристиан Роналдо бол миний хүүхэд насны баатар. Түүнтэй Валдебебаст таарах гайхалтай байсан. Багадаа би түүнийг биширдэг байлаа. Алтан бөмбөгийг таван удаа хүртсэн хүнээс сурах юм их бий” гэж ярьжээ. Тэрбээр 13 насандаа Роналдогийн улаан фен болсон бөгөөд өрөө нь тэр чигтээ түүний зургаар дүүрэн байдаг байжээ. Мбаппе 13 настайдаа Зинедин Зиданы урилгаар Валдебебаст Реал Мадридийн бэлтгэлийн талбайд Кристиано Роналдотой уулзаж байв.
Тэрбээр сайн тоглогч төдийгүй сайн үйлстэн юм. Мбаппе дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авах цалингаа бүгдийг нь хандивлана гэж мэдэгджээ. Тэрбээр ус орноо төлөөлсний төлөө мөнгө авах хэрэггүй гэж үзэж байгаа бөгөөд “Premiers de Cordées” хэмээх эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулдаг санг үүсгэн байгуулсан бөгөөд “ДАШТ-2018” тэмцээнээс олсон бүх мөнгөө энэ сандаа хандивлахаар болсон байна. Мөн түүний лааны тосон баримал Парисын Гревин музейд байдаг юм.

 Эх сурвалж:www.polit.mn

Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе
Бусад мэдээ ▼

1
04-01
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Петрочайн Дачин тамсаг ХХК-ийн шалгаж ажлын хэсгийг УИХ-аас томиллоо

2
03-31
Хотын даргыг огцруулахаар иргэд МАН-ын байранд ЖАГСАЖ БАЙНА

3
03-31
ХХААХҮЯ: Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

4
03-31
Амины дэнстэй барилгын чанар

5
03-31
БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалт ХУВААРЬ

6
03-31
Хятадын ойн нөөц хурдацтай нэмэгдэж байна

7
03-31
СУМЪЯА-гаа босгоцгооё...

8
03-31
Гурван настай хүү өнөөдөр тархины ХАГАЛГААНД ОРНО

9
03-31
Циркээ ашиглалтад оруулж өгөөч, хотын дарга Д.Сумъяабазар аа

10
03-31
Мэнэнгийн тал төрөөс аврал эрж байна

11
03-31
"Оюу толгой" төслийн гүйцэтгэгч "Worley engineering" компанийн Mонгол ажилчид өнөө өглөөнөөс ажил хаялт зарлажээ

12
03-31
УЕП Б.Жаргалсайхан: Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд, мөрдөгч тэдэнд нэгжлэг хийсэн ч хууль зөрчсөн болно

13
03-31
Согтуурсан үедээ хоёр настай охиныг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оногдууллаа

14
03-31
Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдрөөс түр зогсоож байна

15
03-31
“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

16
03-31
Тангарагтны шүүх Д.Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ

17
03-31
Б.Дэлгэрсайхан: Бүх юм зогсонги, ААН-үүд чинь дампуурлаа

18
03-31
Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд газар олгожээ

19
03-31
Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

20
03-31
Тэртээд ёлтойх шударга ёс

21
03-31
Монголыг цөлмөж буй төрийн өмч: "Тавантолгой түлш" ХХК

22
03-31
Илчлээд гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт биш эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаж байгаа...

23
03-31
Монголчууд ХОЁР ТЭРБУМ МОД-оо алдахад хүрснийг батлах 5 БАРИМТ

24
03-31
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

25
03-31
С.Эрдэнэ: АН-ын хамгийн том маргаан болоод байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан

26
03-31
ХХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно

27
03-31
Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ

28
03-31
Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана

29
03-31
"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж, нэгийг үлдээв

30
03-31
Шахмал түлшний цавуулганд химийн орц хийснээр нарийн тоосонцор ялгардаг уу?

31
03-31
Боомтод түшиглэсэн худалдааны хот Увсын Улаангом

32
03-30
”Бүс ба зам”-ын хөгжлийн боломжуудыг хуваалцана

33
03-30
“Номин”-гийн "ТБД андууд"-ын салбарт гал гарч хоёр орчим тэрбум төгрөгийн бараа материал утаа, тортог болжээ

34
03-30
Хотын дарга Д.Сумъяабазараа “ЭРДЭНЭТ“, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-иас авсан 80 тэрбум төгрөгөө хэзээ төлөх вэ...

35
03-30
"Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулган болно

36
03-30
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ

37
03-30
Шар усны үерээс сэргийлэх ажилд 960 кг давс ашиглажээ

38
03-30
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

39
03-30
Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

40
03-30
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авна

41
03-30
Азийн ДНБ энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглаж байна

42
03-30
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

43
03-30
Л.Амар: Иргэд хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна

44
03-30
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

45
03-30
С.Давааням: Бидэнд хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй

46
03-30
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

47
03-30
Шүүх: С.Эрдэнийн тамга биш АН-ын тамга

48
03-30
"Гурван настай хүүг зодсон гэх Э-г цагдан хорьж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа"

49
03-30
Г.Өнөрбаяр: Тэтгэврийн насыг сонголттой, даатгуулагч нас барвал өвлөгддөг болно

50
03-30
Цас орж, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

51
03-30
Энэ жилдээ цаг урагшлуулахгүй байхаар болов

52
03-30
Ерөнхий сайд "авлига хороолол"-ыг шалгах үүрэг өгчээ

53
03-30
Н.Алтанхуяг: Гурван гишүүний асуудлыг НЭЭЛТТЭЙ ярих хэрэгтэй

54
03-30
Автомашины үнэ тэнгэрт хадаж, худалдан авалт буурчээ

55
03-30
Ц.Хулан: Улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол амиа өгөхөд ч бэлэн

56
03-30
Б.Ариунболд: Манай компани сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа устгах зөвшөөрлөө авах төлөвлөгөөтэй байсан

57
03-30
3x3 сагсан бөмбөгчид ААШТ-д өрсөлдөнө

58
03-30
Олон улсын эмч нарын өдөр тохиож байна

59
03-30
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна

60
03-30
Б.Сандуйжав: Хэдэн их наядын хохиролтой нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна

61
03-30
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье гэдэгт нэгдсэн

62
03-30
Т.Аюурсайхан: Шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн нь тогтоогдоно гэж бодож байна

63
03-30
АН-ын тамганы маргаантай холбоотой шүүхийн тайлбар

64
03-30
Сум дундын ойн ангийн сурагчид хаягдал модоор бүтээл хийжээ

65
03-30
Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ

66
03-30
Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

67
03-30
Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна

68
03-30
ХНХЯ 110 үйлчилгээг цахимжуулжээ

69
03-30
Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

70
03-30
Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

71
03-30
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

72
03-30
Эрх баригчид парламентын засаглалаа хамгаалах шийдвэр гаргалаа

73
03-30
Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба

74
03-29
О.Мөнхжин, Б.Гантиг нарыг суллав

75
03-29
Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно. Гишүүнээс түдгэлзэхгүйгээр мөрдөн байцаалтад оролцох нь зөв

76
03-29
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ

77
03-29
Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүн дээр үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна

78
03-29
“Хүүхдийн төмөр зам” ирэх сарын 3-наас тогтмол галт тэрэг аялуулж эхэлнэ

79
03-29
Өнөөдрөөс Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

80
03-29
Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алджээ

81
03-29
ТЦА С.Баасанжав: Төрийн гурван өндөрлөгт хуулийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийдэг. Бусдаар ямар ч дарга, сайд дур мэдэн зам татах эрхгүй

82
03-29
Оюутнуудаас гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэлээ

83
03-29
ЗГ: Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг өглөө

84
03-29
Монголын ирээдүйг марихуанаар төгсгөж мэдэх ноцтой мэдэгдлийг эсэргүүцэхийн учир

85
03-29
Түгжрэлийг муйхарлаж бус инженерчилж шийднэ

86
03-29
Ё.Баатарбилэг гишүүн ₮939 саяын авлига авсан нь тогтоогджээ

87
03-29
Лу.Гантөмөрийн улс төрийн анхны шийдвэр: ... АН “Ажнай”-г хамгаална

88
03-29
С.Амарсайханы 1302 мКв ХАУС

89
03-29
Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германд хийх гэж байна

90
03-29
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

91
03-29
УИХ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ

92
03-29
Сайд бодлогын хүүг тогтоож, Төв банк Засгийн газрын кассын машин болох уу

93
03-29
“Мөнгөн мод” наадмын шилдэг уран бүтээлчид

94
03-29
Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгчээ

95
03-29
Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

96
03-29
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийв

97
03-29
Амины дэнстэй барилгын чанар

98
03-29
Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа

99
03-29
Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

100
03-29
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай