УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт акбар цайны ууттай чихэр, печень ахмадуудад тараажээ.
Тэрбээр акбар цайны ууттай чихэр, печенийг жил бүр ахмадуудад тараадаг бөгөөд өнгөрсөн жил түүний өгсөн чихэр печенийг авах гэж шахцалдсаны улмаас нэгэн ахмад нас барсан. Гэвч уг хэрэг ямар ч асуудал бололгүй өнгөрсөн юм.
Харин түүнээс гадна ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан Ховд аймгаар явж, малчдад өвс, тэжээл тараажээ. Ингэхдээ тэрбээр өөрийн нэрийг оролцуулан, "Өвлийг мэнд сайхан давцгаая" гэсэн уриа бүхий цуваа машинтэй хөдөөгүүр явсан байна.
Энэ талаараа З.Мэндсайхан:
"Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, байгаль цаг уурын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах шаардлага тулгарч буй энэ цаг үед малчин түмэн та бүхэнтэйгээ хамтдаа байж Ховд аймгийнхаа 16 сумын 9000 орчим малчин өрхөд хувийнхаа зүгээс буцалтгүй тусламж үзүүлж, нийт 400 тонн 16000 шуудай тэжээлийг хүргүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 9000 орчим малчин өрхтэй, эдгээр өрх бүрд 50 килограммаас багагүй хэмжээний тэжээл хуваарилан хүргүүлэх юм" гэжээ.

Ийнхүүү улс төрчид, гишүүд УИХ-ын чуулган завсарласныг тохиолдуулан тойрог тойрогтоо ажиллаж, ажлаа тойлагнах нэрээр сурталчилгаагаа хийж, ирэх сонгуульдаа бэлдэж эхэлжээ.

https://tsahiur.mn/n/s/13131