байдлаар машин зам гарган давхилдаж байгаа явдлыг таслан зогсооно гэж БОАЖ-ын сайд мэдэгджээ.
Тэрбээр, "Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд гээд олон хүн Туул голын дээгүүр алхах, амрах байдлаар явган алхаж байхад зэрэгцэн машинтай давхилдаж байгаа нь аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна.
Голын дээгүүр тос масло асгах, хогоо замбараагүй хаях үзэгдлүүд элбэг байгаа тул шаардлагатай газруудад хаалт хийж Туул голын сав газрын захиргааны албан хаагчид эргүүлд гарч хуулийн дагуу арга хэмжээ авч байгааг сануулья" гэв.