Талийгаачийн Эгч "Миний дүү 23-р сургуулийн бага ангийн багш байсан. 2021 оны есдүгээр сарын 15-нд КОВИД-19-ийн оноштойгоор хэвтсэн. Зүрхний цохилт унаад байна гээд эхний өдөр тариа хийгээд, биеийн байдал дээрдсэн. Гэтэл маргааш орой нь давтан хийхдээ сувилагч андуурч, зүрхний булчин сулладаг тариа хийчихсэн. Гэтэл маргааш орой нь тариаг давтан хийхдээ сувилагч андуурч тарьсан. Зүрхний пульс нэмдэг тариа хийх гэж байгаад зүрхний булчин сулладаг тариа тарьсан. Тариаг дөнгөж шахаж эхлэхэд дүү маань "Эмч ээ" гэж хэлээд ухаан алдан унасан. Сэхээнд очоод хоёр хоноход эмнэлгийн удирдлагууд биднийг дуудаж буруу тариа хийснээ хэлээд "Найдваргүй шүү" гэж хэлсэн.
Есдүгээр сарын 28-ны үүрээр нас барсан. Ямар нэг хууч өвчин байгаагүй. Задлагийн шинжилгээ КОВИД-19-ын улмаас биш гэж гарсан.
Хүний амийг авах тариаг тарьчхаад, үргэлжлүүлэн ажлаа хийнэ гэдэг мэргэжилдээ таарахгүй хүн байна гэж бодож байна.
"Өргөө" амаржих газар бидэнтэй огт харьцдаггүй. Найман жил ажилласан сувилагч өмнөх орой нь найруулж хийсэн тариагаа маргааш нь олдохгүй болохоор хөргөгчөөс төстэй тариа шүүрч аваад хийсэн байсан.
Талийгаач дүүгийн маань нөхөр гуравдугаар сарын 9-ний өглөө сэрээгүй. Одоо дөрвөн хүүхэд нь бүтэн өнчин үлдээд байна. Ипотекийн зээлээр энэ хэд маань байр авчихсан, ажлаа хийгээд, зээлээ төлж байсан. Байр хүүхдүүдийн нэр дээр шилжсэн. Өр нь дагаад ирж байгаа." гэв.