Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос тодруулахад “Хэргийг Чехийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "гадны нөлөөгүй нас барсан" гэсэн дүгнэлт гаргаж байгаа. Бид нар энд байгаа ах дүүстэй нь, мөн Прага дахь ЭСЯ-наас нөхөртэй нь холбогдоод шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж байна. Ар гэрийнхнийх нь зүгээс энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хүссэний дагуу илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.