BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан
Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүн дээр үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна
2023-03-29

УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д гаргасан. 

Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүн дээр үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна

Энэ талаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа.

-Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг ямар үндэслэлээр түдгэлзүүлэхээр санал оруулсан бэ?

-Түдгэлзүүлэх үндэслэл гэдэг бол мөрдөн шалгах ажиллагааг саадгүй явуулах боломжийг олгох гэдэг. Боломж гэдэг нь УИХ-ын тухай хуулйин 9.8-д гишүүнийг баривчлах, албадан саатуулах, үзлэг нэгжлэг хийх шаардага үүсдэг. Өнөөдрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй үзлэг нэгжлэг хийх асуудал үүсэхээр байна. Үүнд гишүүний бүрэн эрх саад болохоор байгаа юм. Тийм учраас түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн.

-Саад учруулах гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Жишээлбэл, зайлшгүй шаардлагаар аль нэг гишүүний орон байр болон албан тасалгаанд нэгжлэг хийх байдал үүслээ гэхэд гишүүний бүрэн эрх байхад тэр ажиллагааг хийх боломжгүй. Хоёрдугаарт гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр аливаа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед гишүүний хамаарал бүхий үл хөдлөх хөрөнгө гэх мэт асуудал хөндөгдөх юм бол шалгаж байгаа мөрдөгч, зөвшөөрөл өгсөн прокурор хууль ёсны бус шийдвэр гаргасан болдог. Тийм учраас мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанд саад болдог, энэ ажиллагаа эрсдэлд ордог болохоор санал оруулсан.

-Түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхдээ албаны нууцад хамааруулсан уу, эсвэл улсын нууцад хамааруулсан уу?

-Улсын нууц гэж байхгүй. Өмнө нь би хэлж байсан. Мөрдөн шалгах ажиллагаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.3-т зааснаар нууц ажиллагаа байдаг юм. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, цаашид хийх төлөвлөлт бол бүгд хуулиараа нууц. Гишүүдтэй холбоотой асуудлууд яригдаж байх үед мөрдөн байцаалт явуулж байхад хийгдсэн ажиллагаанууд, цаашид хийгдэх ажиллагаанууд яригдана. Тиймээс төрийн албаны нууц гэдгээр ирж байгаа юм.

-Гишүүд прокурорын энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Энэ дээр та ямар тайлбар өгөх вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаад шаардлагатай нотлох баримт тогтоогдсон учраас яллагдагчаар татсан. Энэ бол эцсийн шийдвэр биш. Дахиад энэ гишүүд өөрсдийнхөө яллагдагчаар татагдсан энэ үндэслэл дээр үгүйсгэх нотлох баримт гаргаж ирж болно. Энэ цааш үргэлжилнэ. Тийм учраас би хэлмэгдсэн гэх, энэ бол буруу байна гэх нь тухайн хүний асуудал.

-Хөдлөшгүй нотлох баримттай гэсэн үг үү?

-Хөдлөшгүй нотлох баримт гэдэг нь хүний гэм буруугийн асуудал яригдах үед л яригддаг. Одоо бол цугласан нотлох баримт нь яллагдагчаар татах үндэслэл болоод явж байна.

-Гурван гишүүн тус бүр дээр өнгөрсөн хугацаанд хэчнээн гэрч дуудсан бэ. Үүнээс уулзахыг хориглосон ямар арга хэмжээнүүдийг авсан бэ?

-Т.Аюурсайхан гишүүн дээр нэг хүн яллагдагчаар татагдаж, 119 хүн гэрчээр асуугдсан, 11 хүнтэй уулзахыг хориглосон байна. Д.Бат-Эрдэнэ гишүүн дээр 60 хүн гэрчээр асуугдаж, 11 хүн яллагдагчаар татагдсан. Н.Наранбаатар гишүүн дээр 60 хүн гэрчээр асуугдаж, 16 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, 3 хүн яллагдагчаар татагдсан байна.

-Хэрэв УИХ-аар гишүүдийг авч үлдвэл дараагийн алхам нь юу байх вэ?

-Шийдвэр гараагүй байхад энэ асуудлыг хэлэх нь эрт байна. Хоёрт, дахиж оруулж ирэх асуудал нь мөрдөн байцаах байгууллагад саад учирч байгаа байдлаас шалтгаална.

-Нүүрсний хэрэгт долоон гишүүнийг яллагдагчаар татсан. Харин гурвынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байна. Үлдсэн дөрвөн гишүүн дээр ямар арга хэмжээ авч байгаа юм бэ?

-УИХ-ын тухай хуулийн 9.8-д зайлшгүй гишүүнд холбогдолтой албадан саатуулах, байр орон гэрт нь үзлэг хийх шаардлага үүсч байгаа тохиолдолд түдгэлзүүлэх асуудал зайлшгүй яригдана. Дээрх гурван гишүүний хувьд үзлэг нэгжлэг хийх, бусад байцаан шийтгэх ажиллагаа хийгдэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Бусад дөрвөн гишүүд дээр зайлшгүй үзлэг нэгжлэг хийх шаардага байхгүй, УИХ-ын тухай хуулийн 9.8 дээрх нөхцөл байдал үүсэхгүй бол гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал яригдахгүй. Яагаад гэвэл энэ нь мөрдөх байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад л тодорхойлогддог зүйл.

-Хэрэв Их хурлаас энэ асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцъе гэж шийдвэрлэвэл прокурор дээр авагдсан саналуудыг нээлттэй байдлаар танилцуулах боломжтой юу?

-Нээлттэй байдал гэдэг бол мөрдөн шалгах ажиллагааны хувьд маш хүндрэлтэй асуудал. Эрүүгийн хуулийн 29.3-т, мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан нотлох баримтууд, цаашид хийх ажиллагаанууд Их хурал дээр дэлгэрэнгүй яригдвал эргээд мөрдөн шалгах ажиллагаанд саад учирна. Энэ ажиллагаа одоогоор тодорхой нууцлалтай явагдаж байгаа. Ямар тохиолдолд ил болдог вэ гэвэл мөрдөн байцаах байгууллагын саналаар шүүхэд шилжүүлээд шүүхийн шийдвэр гарсан үед ямар хэрэгт энэ хүн гэм буруутгагдсан юм бэ гэдэг нь ил болдог юм.





Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүн дээр үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна
Шинэ мэдээ ▼

1
05-29
Режеп Тайип Эрдоган улиран сонгогдлоо

2
05-29
Вашингтоны метронд гал нээжээ

3
05-29
Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяа: Допинг гэхэд л миний дүү рүү массаараа хоморголон дайрч, ялладаг болж

4
05-29
МАН-ын бүлэг маргааш УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг эцэслэнэ

5
05-29
"Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

6
05-29
Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал дуустал Ц.Хуланг ЦАГДАН ХОРИНО

7
05-29
“УБТЗ” ХНН: Хойт, урд хилийн боомтын хүчин чадлыг бүрэн ашиглаж, түүхэн дээд амжилт тогтоолоо

8
05-29
Э.Амарсанаа: Нүүрсний нэг ч хэрэг шүүхэд ирээгүй байна

9
05-29
Засгийн газрын 4 тусгай сан, дүүргүүдийн газар олголтын мэдээлэл ил боллоо

10
05-29
Австралийн иргэний 8 914 000 долларыг залилсан гэх П.Энхсайханыг прокурорууд хамгаалдаг гэв үү?

11
05-29
Азийн Пауэрлиптингийн 9 удаагийн аварга Ц.Баярхүү Дэлхийн аварга боллоо

12
05-29
Бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөсөн этгээд хорих газраас суллагдаад удаагүй 21 настай этгээд байжээ

13
05-29
Завхан аймагт газар хөдлөлт боллоо

14
05-29
Б.Нямтайшир: Улстөрчид төрийн өмчид ойр байгаа учраас авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа юм

15
05-29
Ц.Хуланд холбогдох хэргийг Хөгжлийн Банкны шүүх хурал дууссаны дараа хянан хэлэлцэхээр болжээ

16
05-29
ШИЛЭН: Ковид19-ийн улмаас Турк улсад төлбөрийн чадваргүй болсон 198 иргэнд хүнсний багц олгох зэрэг зардалд 132 сая төгрөгийг олгожээ

17
05-29
Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ

18
05-29
Найман настай охин нүхэн жорлонд унан амиа алджээ

19
05-29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийж байна

20
05-29
Эрдоган 20 жилийн засаглалаа дахин 5 жилээр сунгав

21
05-29
Сонгуулийн сургаар иргэддээ хайр зарласан гишүүд

22
05-29
Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ

23
05-29
Хурган дарга нарын гэрээс их хэмжээний мөнгө олдсон хэргийн цувааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер П.Түвшинжаргал үргэлжлүүлж байна

24
05-29
Төрөөс "төрсөн" тэрбумтан буюу засардаггүй Ш.Адьшаагийн зарим ноцтой баримтууд

25
05-29
"Автомашингүй өдөр" зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болно

26
05-29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна

27
05-29
"Сибирийн хүч": Хятад улс хийн хоолойн асуудлаар Москваг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байна

28
05-29
Киргизийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

29
05-29
GS-25 сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдаж, хэл амаар доромжилсон эмэгтэйг шалгаж байна

30
05-29
Залуу заануудыг “базсан” Тэрүнофүжигийн 8 дахь түрүү

31
05-29
Трансгейт интернэшнл ХХК Замын-Үүдэд үйлдвэрийн туршилт хийх явцдаа газ алдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

32
05-29
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бидэнд БООМТ ЯМАР ЭМЗЭГ байгааг ойлгуулсан

33
05-29
“Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”

34
05-29
С.Батдөлийн хэргийг Баянголын шүүх хүлээж авчээ

35
05-29
Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн. Хоёр нь ухаангүй байна

36
05-29
Х.Баттулга Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой “хардав” уу?!

37
05-29
"Зээлээ төлчихлөө" гэж түмнийг тавлагчдыг дахин сонгохгүй

38
05-29
Б.Энхбаяр АНУ-д сурч чадалгүй хөөгдчихсөн үү? эсвэл анхнаасаа залилан хийсэн үү?

39
05-29
Сангуудыг сайд нараас салгана

40
05-29
Сан тойроод салам хэрэлдэж байх зуурт юу болж өнгөрсөн бэ?!

41
05-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Боловсролын зээлийн сангийн төлөлт хийгдэн эхэлж, бусад сангуудын зээлийн мэдээлэл шилэн боллоо

42
05-28
Д.Кекүшюүзанбатбаярыг 15 хоног баривчилжээ

43
05-26
УБТЗ ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

44
05-26
“Нэг айлын газар чөлөөлөхийн тулд 15-25 удаа уулздаг. Зарим нь байр нэхнэ. Үүнээс болж ажил удааширдаг”

45
05-26
ХӨГЖЛИЙН БАНК: “Х тайлан гаргаж байсан Газ импорт компани 4.8 тэрбумын ЗЭЭЛ авснаас 2 тэрбумыг зориулалт бусаар ашиглажээ

46
05-26
Г.Сайханбаяр генералыг тойрог усалж, суудал горилж явахад цэрэгт явсан хөвгүүд амиа алдсаар байна

47
05-26
Зайсангийн хаусуудаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авна, үнэлгээг шинэчилнэ

48
05-26
БНХАУ-д коронавирусний халдварын тоо ихсэж шинэ давалгаанаас сэрэмжлүүлэв

49
05-26
Зургаадугаар сард төвийн болон зүүн зүгийн нутгаар гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байна

50
05-26
Гунигт шаргал ордон, “НҮГЭЛТ” ганган түшээд

51
05-26
“Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аян эхэллээ

52
05-26
“Neuralink” тархины чипээ хүн дээр турших зөвшөөрөл авчээ

53
05-26
Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

54
05-26
Т.Доржханд: Хэлэлцээр ширээн дээр тэр бүр хийгддэггүй. Оросуудтай 100 татдаг бол Хятадуудтай хоол иднэ

55
05-26
Коронавирусийн халдвар нийслэл болон Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймагт нэмэгдэж байна

56
05-26
Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

57
05-26
Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөл нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

58
05-26
Дубайд 4000 өрөөтэй сар хэлбэрийн зочид буудал барина

59
05-26
Кино урлагийг дэмжих сангаас нийт 8 компани, 3 иргэнд нийт 1,071,200,000₮ санхүүжилт олгоод байна

60
05-26
УИХ-ын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

61
05-26
ИНЕГ гадаадын их дээд сургуульд 2005-2022 онд 367 хүнийг сургахдаа 28 тэрбум төгрөг зарцуулжээ

62
05-26
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн мэдээллийг ил болгоно

63
05-26
МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг хэдэн жилээр хасахыг тэргүүлэгчдийн хурлаар шийднэ

64
05-26
З.Энхболдыг УИХ-ын дарга байхад эхнэр нь 119 сая төгрөг авч, АНУ-д сурчээ

65
05-26
МАН-ыг "хөмрүүлж" мэдэх Т.Бадамжунайн хэргүүдийг хав дарж байна

66
05-26
Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

67
05-26
С.Бямбацогт: ИНЕГ-ын тэтгэлэгээр суралцаад төгсөөгүй 11 хүн байна

68
05-26
Зоригтой, шударга эмэгтэй гишүүн Монголд одоогоор нэг ч алга

69
05-26
Эрүүл мэндийн яамны ТНБД асан Ц.Эрдэмбилэгийн БЗС-гаас авсан 50 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр тушаал гарган, тэглэжээ

70
05-26
Яагаад Монголд ийм байгаа юм бэ?

71
05-26
Фото сурвалжилга: "Нуранги" гэрэл зургийн үзэсгэлэн

72
05-26
Улсын ажлыг уушийн газар тохирдог гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд батлав

73
05-26
ЦЕГ-ын экс дарга нарын хүүхдүүд ч БЗС-гийн зээлээр гадаадад суржээ

74
05-26
Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно

75
05-26
Татвар хөнгөлүүлэх болохоор ГЭРЭЭНИЙ ЗААЛТ яриад, эрчим хүчээ шийдэлц гэхээр гэрээгээ үгүйсгээд байх уу?

76
05-26
УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишигийн 6,584 ам.долларын зээлийг Л.Гантөмөр сайд байхдаа чөлөөлжээ

77
05-26
Нэр цэвэр улстөрч үлдсэн үү?

78
05-26
Ч.Хүрэлбаатар: Монгол, Хятадын хооронд сэв суулгах юм болж байна

79
05-26
Улсын өрийг $31 их наяд болгосон есөн шалтгааныг The Washington Post нэрлэв

80
05-26
Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн мэдээллийг ил болгоно

81
05-26
Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг

82
05-26
ИНЕГ 28 сая долларын тэтгэлгийг 370 хүнд олгожээ

83
05-26
Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

84
05-26
Суданд мөргөлдөөний улмаас нэг сая гаруй хүн дотооддоо дүрвэжээ

85
05-26
Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

86
05-26
Кирибаяма нэг давахад ОЗЭКИ болно

87
05-26
Үер, цэвдгийн хоорондох амьдрал

88
05-26
Удаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз, Хорих ангийн дарга нар аа?!

89
05-26
Лу.Гантөмөрийн Солонгос дахь уулзалт З.Энхболдын уурыг хүргэв үү?!

90
05-25
Гараашнаас автомашин гаргахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироожээ

91
05-25
Б.Идэр-Од ИНЕГ-аас 50,000$-ын тэтгэлгээр АНУ-д нисэхийн инженерээр суралцжээ

92
05-25
Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын тухай цуврал баримтат кино гарна

93
05-25
Ц.Нямдоржийн хүү ГХЯ-ны ТНБД Н.Анхбаярын БЗС-гийн 34 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөрийн тушаалаар ТЭГЛЭЖЭЭ

94
05-25
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн охин БЗС-гийн зээлээр хоёр удаа гадаадад суралцжээ

95
05-25
Лу.Гантөмөр Л.Оюун-Эрдэнэд хуурай агсам тавьж, С.Баярцогт, Б.Хурц нар түүний эсрэг нэгджээ

96
05-25
Монголын 3х3 шигшээ баг ДАШТ-ыг зорилоо

97
05-25
Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

98
05-25
Д.Амарбаясгалан: УИХ-д сонгогдож байгаа хүмүүс өөрсдийгөө том дарга гэж боддог

99
05-25
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигчийг мөргөж, зугтсан этгээдийг эрэн сурвалжилж илрүүллээ

100
05-25
Миланы дизайны долоо хоног: Минимал, байгальд ээлтэй материал ноёрхож байна