BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан
Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна
2023-03-30

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.03.30/ үдээс өмнөх уралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 01 дүгээр 16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Байнгын хорооны саналаар “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.0 хувь нь дэмжсэн. Иймд “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоригийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, уг хоригийг хүлээн авч “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналын дагуу санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг тус тус эцэслэн батлав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг  хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа нууцын зэрэглэлтэй ирүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Байнгын хороод хаалттай хуралдсаныг тэмдэглээд гишүүдийн зүгээс уг асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжтой эсэх талаар санал гаргасныг  уламжилж, Улсын Их Хурлын Тамгын газраас тодруулав.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.2. дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж хуульчилсан. Иймд уг асуудал нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын зэрэгтэй орж ирсэн” хэмээн хариуллаа.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна





Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Шинэ мэдээ ▼

1
05-29
“УБТЗ” ХНН: Хойт, урд хилийн боомтын хүчин чадлыг бүрэн ашиглаж, түүхэн дээд амжилт тогтоолоо

2
05-29
Э.Амарсанаа: Нүүрсний нэг ч хэрэг шүүхэд ирээгүй байна

3
05-29
Засгийн газрын 4 тусгай сан, дүүргүүдийн газар олголтын мэдээлэл ил боллоо

4
05-29
Австралийн иргэний 8 914 000 долларыг залилсан гэх П.Энхсайханыг прокурорууд хамгаалдаг гэв үү?

5
05-29
Азийн Пауэрлиптингийн 9 удаагийн аварга Ц.Баярхүү Дэлхийн аварга боллоо

6
05-29
Бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөсөн этгээд хорих газраас суллагдаад удаагүй 21 настай этгээд байжээ

7
05-29
Завхан аймагт газар хөдлөлт боллоо

8
05-29
Б.Нямтайшир: Улстөрчид төрийн өмчид ойр байгаа учраас авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа юм

9
05-29
Ц.Хуланд холбогдох хэргийг Хөгжлийн Банкны шүүх хурал дууссаны дараа хянан хэлэлцэхээр болжээ

10
05-29
ШИЛЭН: Ковид19-ийн улмаас Турк улсад төлбөрийн чадваргүй болсон 198 иргэнд хүнсний багц олгох зэрэг зардалд 132 сая төгрөгийг олгожээ

11
05-29
Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ

12
05-29
Найман настай охин нүхэн жорлонд унан амиа алджээ

13
05-29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийж байна

14
05-29
Эрдоган 20 жилийн засаглалаа дахин 5 жилээр сунгав

15
05-29
Сонгуулийн сургаар иргэддээ хайр зарласан гишүүд

16
05-29
Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ

17
05-29
Хурган дарга нарын гэрээс их хэмжээний мөнгө олдсон хэргийн цувааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер П.Түвшинжаргал үргэлжлүүлж байна

18
05-29
Төрөөс "төрсөн" тэрбумтан буюу засардаггүй Ш.Адьшаагийн зарим ноцтой баримтууд

19
05-29
"Автомашингүй өдөр" зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болно

20
05-29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна

21
05-29
"Сибирийн хүч": Хятад улс хийн хоолойн асуудлаар Москваг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байна

22
05-29
Киргизийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

23
05-29
GS-25 сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдаж, хэл амаар доромжилсон эмэгтэйг шалгаж байна

24
05-29
Залуу заануудыг “базсан” Тэрүнофүжигийн 8 дахь түрүү

25
05-29
Трансгейт интернэшнл ХХК Замын-Үүдэд үйлдвэрийн туршилт хийх явцдаа газ алдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

26
05-29
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бидэнд БООМТ ЯМАР ЭМЗЭГ байгааг ойлгуулсан

27
05-29
“Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”

28
05-29
С.Батдөлийн хэргийг Баянголын шүүх хүлээж авчээ

29
05-29
Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн. Хоёр нь ухаангүй байна

30
05-29
Х.Баттулга Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой “хардав” уу?!

31
05-29
"Зээлээ төлчихлөө" гэж түмнийг тавлагчдыг дахин сонгохгүй

32
05-29
Б.Энхбаяр АНУ-д сурч чадалгүй хөөгдчихсөн үү? эсвэл анхнаасаа залилан хийсэн үү?

33
05-29
Сангуудыг сайд нараас салгана

34
05-29
Сан тойроод салам хэрэлдэж байх зуурт юу болж өнгөрсөн бэ?!

35
05-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Боловсролын зээлийн сангийн төлөлт хийгдэн эхэлж, бусад сангуудын зээлийн мэдээлэл шилэн боллоо

36
05-28
Д.Кекүшюүзанбатбаярыг 15 хоног баривчилжээ

37
05-26
УБТЗ ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

38
05-26
“Нэг айлын газар чөлөөлөхийн тулд 15-25 удаа уулздаг. Зарим нь байр нэхнэ. Үүнээс болж ажил удааширдаг”

39
05-26
ХӨГЖЛИЙН БАНК: “Х тайлан гаргаж байсан Газ импорт компани 4.8 тэрбумын ЗЭЭЛ авснаас 2 тэрбумыг зориулалт бусаар ашиглажээ

40
05-26
Г.Сайханбаяр генералыг тойрог усалж, суудал горилж явахад цэрэгт явсан хөвгүүд амиа алдсаар байна

41
05-26
Зайсангийн хаусуудаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авна, үнэлгээг шинэчилнэ

42
05-26
БНХАУ-д коронавирусний халдварын тоо ихсэж шинэ давалгаанаас сэрэмжлүүлэв

43
05-26
Зургаадугаар сард төвийн болон зүүн зүгийн нутгаар гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байна

44
05-26
Гунигт шаргал ордон, “НҮГЭЛТ” ганган түшээд

45
05-26
“Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аян эхэллээ

46
05-26
“Neuralink” тархины чипээ хүн дээр турших зөвшөөрөл авчээ

47
05-26
Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

48
05-26
Т.Доржханд: Хэлэлцээр ширээн дээр тэр бүр хийгддэггүй. Оросуудтай 100 татдаг бол Хятадуудтай хоол иднэ

49
05-26
Коронавирусийн халдвар нийслэл болон Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймагт нэмэгдэж байна

50
05-26
Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

51
05-26
Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөл нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

52
05-26
Дубайд 4000 өрөөтэй сар хэлбэрийн зочид буудал барина

53
05-26
Кино урлагийг дэмжих сангаас нийт 8 компани, 3 иргэнд нийт 1,071,200,000₮ санхүүжилт олгоод байна

54
05-26
УИХ-ын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

55
05-26
ИНЕГ гадаадын их дээд сургуульд 2005-2022 онд 367 хүнийг сургахдаа 28 тэрбум төгрөг зарцуулжээ

56
05-26
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн мэдээллийг ил болгоно

57
05-26
МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг хэдэн жилээр хасахыг тэргүүлэгчдийн хурлаар шийднэ

58
05-26
З.Энхболдыг УИХ-ын дарга байхад эхнэр нь 119 сая төгрөг авч, АНУ-д сурчээ

59
05-26
МАН-ыг "хөмрүүлж" мэдэх Т.Бадамжунайн хэргүүдийг хав дарж байна

60
05-26
Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

61
05-26
С.Бямбацогт: ИНЕГ-ын тэтгэлэгээр суралцаад төгсөөгүй 11 хүн байна

62
05-26
Зоригтой, шударга эмэгтэй гишүүн Монголд одоогоор нэг ч алга

63
05-26
Эрүүл мэндийн яамны ТНБД асан Ц.Эрдэмбилэгийн БЗС-гаас авсан 50 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр тушаал гарган, тэглэжээ

64
05-26
Яагаад Монголд ийм байгаа юм бэ?

65
05-26
Фото сурвалжилга: "Нуранги" гэрэл зургийн үзэсгэлэн

66
05-26
Улсын ажлыг уушийн газар тохирдог гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд батлав

67
05-26
ЦЕГ-ын экс дарга нарын хүүхдүүд ч БЗС-гийн зээлээр гадаадад суржээ

68
05-26
Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно

69
05-26
Татвар хөнгөлүүлэх болохоор ГЭРЭЭНИЙ ЗААЛТ яриад, эрчим хүчээ шийдэлц гэхээр гэрээгээ үгүйсгээд байх уу?

70
05-26
УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишигийн 6,584 ам.долларын зээлийг Л.Гантөмөр сайд байхдаа чөлөөлжээ

71
05-26
Нэр цэвэр улстөрч үлдсэн үү?

72
05-26
Ч.Хүрэлбаатар: Монгол, Хятадын хооронд сэв суулгах юм болж байна

73
05-26
Улсын өрийг $31 их наяд болгосон есөн шалтгааныг The Washington Post нэрлэв

74
05-26
Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн мэдээллийг ил болгоно

75
05-26
Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг

76
05-26
ИНЕГ 28 сая долларын тэтгэлгийг 370 хүнд олгожээ

77
05-26
Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

78
05-26
Суданд мөргөлдөөний улмаас нэг сая гаруй хүн дотооддоо дүрвэжээ

79
05-26
Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

80
05-26
Кирибаяма нэг давахад ОЗЭКИ болно

81
05-26
Үер, цэвдгийн хоорондох амьдрал

82
05-26
Удаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз, Хорих ангийн дарга нар аа?!

83
05-26
Лу.Гантөмөрийн Солонгос дахь уулзалт З.Энхболдын уурыг хүргэв үү?!

84
05-25
Гараашнаас автомашин гаргахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироожээ

85
05-25
Б.Идэр-Од ИНЕГ-аас 50,000$-ын тэтгэлгээр АНУ-д нисэхийн инженерээр суралцжээ

86
05-25
Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын тухай цуврал баримтат кино гарна

87
05-25
Ц.Нямдоржийн хүү ГХЯ-ны ТНБД Н.Анхбаярын БЗС-гийн 34 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөрийн тушаалаар ТЭГЛЭЖЭЭ

88
05-25
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн охин БЗС-гийн зээлээр хоёр удаа гадаадад суралцжээ

89
05-25
Лу.Гантөмөр Л.Оюун-Эрдэнэд хуурай агсам тавьж, С.Баярцогт, Б.Хурц нар түүний эсрэг нэгджээ

90
05-25
Монголын 3х3 шигшээ баг ДАШТ-ыг зорилоо

91
05-25
Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

92
05-25
Д.Амарбаясгалан: УИХ-д сонгогдож байгаа хүмүүс өөрсдийгөө том дарга гэж боддог

93
05-25
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигчийг мөргөж, зугтсан этгээдийг эрэн сурвалжилж илрүүллээ

94
05-25
Миланы дизайны долоо хоног: Минимал, байгальд ээлтэй материал ноёрхож байна

95
05-25
БЗС-ийн IT хэлтсийн дарга нь төв сервер дээр ямар нэг мэдээлэл устсан зүйл байхгүй гэдгийг бичгээр ирүүлсэн

96
05-25
Цэвэр агаараар дутагдсан нийслэлд дахин нэг цемент сүндэрлэх нь

97
05-25
АПУ ХК “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зарлалаа

98
05-25
С.Чинзориг Засгийн газрынхаа 5 Ш ажиллагааны эсрэг ажиллаж байна

99
05-25
Фото сурвалжилга: /2023.05.23/ Эсэргүүцлээ илэрхийлсэн жагсагчид төв талбайд 2 дахь өдрөө

100
05-25
Ш.Урьхан: Зөвхөн БЗС гэлтгүй БШУЯ өөрөө ялзарчихсан