BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан
"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж, нэгийг үлдээв
2023-03-31

Монголын улс төр сүүлийн хэд хоног нэлээд халав. Прокурорын байгууллага нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүнийг түдгэлзүүлэн шалгах саналаа парламентад ирүүлсэн.  

Ингэснээр уржигдар Халдашгүй байдлын дэд хороо, намын бүлэг, байнгын хороод хуралдаж, өчигдөр нэгдсэн чуулганаар асуудлыг хаалттай хэлэлцэн шийдвэрээ гаргалаа. Санал хураалтад 65 гишүүн оролцож,  УИХ-ын гишүүн  Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг гишүүдийн олонх нь түдгэлзүүлж шалгах нь зүйтэй гэж үзэв.  Харин Н.Наранбаатар гишүүнийг авч үлдлээ.

Санал хураалтыг задалж үзвэл, хуралдаанд оролцсон 65 гишүүний  72 хувь нь буюу 46 гишүүн  Т.Аюурсайханыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзжээ.  53 хувь нь буюу 33 гишүүн Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэх санал өгсөн байна. Өөрөөр хэлбэл, ганцхан гишүүний саналаар тэр энэ удаагийн парламентыг орхихоор болов.  Ингэснээр парламент 73 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Харин  Н.Наранбаатарыг авч үлдэх саналыг 35 гишүүн өгчээ. 

Гурван гишүүнийг түдгэлзүүлэхтэй холбоотой улс төр Төрийн ордны дотор, гадна ч нэлээд өрнөсөн. Хамгийн их “ажилласан” хүн гэвэл яах аргагүй Д.Бат-Эрдэнэ байв. Түүнийг намынх нь зарим нөхөд тултал хамгаалж байсан бол зарим нэг нь "хайр найргүй" гөвж байсан гэхэд болно. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр санал хураалт эхлэхийн өмнө мэдээлэл хийсэн.  Тэрбээр “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэх боломж байхад сөрөг хүчнийхээ гишүүнийг “сугалах” гэж байгаад харамсч байна. Ардчиллын индексээр 10 гаруй байраар ухарчихсан байхад сөрөг хүчнээ хэлмэгдүүлэх үйл явц явагдсанаар энэ байр улам ухрах үзүүлэлт болно. Мөн бизнес эрхэлж, хувьцаа эзэмшсэнийх нь төлөө нүүрсний хулгайд холбож, хэлмэгдүүлж байна” гэлээ.  Харин нөгөө талаас буюу С.Эрдэнийн АН-аас мэдэгдэл гаргаж, сүр үзүүлэв.  Тус мэдэгдэлд “АН-ын даргын зөвлөл хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан. Эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гээд аливаа хууль бус үйлдэлтэй АН огтхон ч эвлэрэхгүй бөгөөд хамгаалахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.  Өөрөөр хэлбэл,  тэд цаагуураа Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн мессежийг санал хураалт болохын өмнөхөн илэрхийлсэн юм.  Түүнчлэн өчигдөр Төрийн ордонд АН-ын угшилтай хуучин гишүүд ч нэлээд харагдсан бөгөөд “хүч нэмэгдүүлэн” үзээд ч энэ удаа Д.Бат-Эрдэнэ гишүүн  бүрэн эрхтэйгээ үлдэж чадсангүй. 

Түүнийг прокурорын байгууллагаас мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зэрэг дөрвөн зүйлчлэлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэх мэдээллийг прокурорын байгууллагаас өгсөн байдаг.

Харин Т.Аюурсайхан гишүүний хувьд санасныг бодвол асуудалд нэлээд нам жим хандав.  Өмнө нь сайдын албан тушаалаас чөлөөлөгдөхдөө чуулганы танхимд “Би нүүрсний хэрэгт холбогдоогүй. Намайг зохиомол хэрэгт гүтгэж байна” гэж мэдэгдсэнээс өөрөөр тэр ил хариу, акц үзүүлээгүй.  Сэтгүүлчдээс зугтаж явахдаа мөн “Гарсан шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн мөн нь тогтоогдох байх” гэсэн хоёр өгүүлбэр л хэлнэ лээ.  Нүүрсний хэрэгт холбогдсоноор тэрбээр Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга, ХНХ-ын сайдын албан тушаалаасаа огцорсон. Улмаар өчигдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзчихлээ.  Удахгүй намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудал ч яригдах бололтой юм билээ.  Тэгэхээр Т.Аюурсайханы хувьд энэ удаагийн асуудал нэлээд хүндхэн байгаа нь ойлгомжтой.  Түүнийг прокурорын байгууллагаас  үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр шалгахаар болсон. Тус хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татжээ. Нийт 119 хүнийг гэрчээр дуудаад байгаа юм.

Н.Наранбаатар гишүүний  хувьд ямартай ч бүрэн эрхтэйгээ үлдэв. Тэрбээр өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нөгөө хоёроосоо  хамгийн ил тод нь  байв. Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхлэхтэй зэрэгцэн өөрийн нөхцөл байдлыг тайлбарлаж байсан. Өчигдөр санал хураалт эхлэхийн өмнө нь ч "Би хэрэг хийгээгүй. Надад битүүмжлээд байх 16 объект байхгүй. Манай төрсөн дүү бизнес хийдэг нь үнэн. Хоёр машин гаалиар журмынх нь дагуу оруулж ирсэн. Хотын гаалийг зохицуулаад, дараалал зөрчиж машин оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ. Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн юм. Энэ баримт нотолгоогоо өгсөн" гэлээ.  Энэ мэтчилэн тэрбээр асуудлаа  ярьж нэлээд гүйсний  үр дүнд үлдэж чадлаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжиж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Нийт 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудсан гэдгийг прокуророос мэдэгдсэн.

Парламент хоёр гишүүнээ түдгэлзүүлснээр 73 гишүүнтэй бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болж байна.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд Чингэлтэй дүүргээс сонгогдсон бол Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн тойргоос парламентад сонгогдсон ажиллаж байсан билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 65 (7050)





"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж, нэгийг үлдээв
Шинэ мэдээ ▼

1
05-29
Режеп Тайип Эрдоган улиран сонгогдлоо

2
05-29
Вашингтоны метронд гал нээжээ

3
05-29
Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяа: Допинг гэхэд л миний дүү рүү массаараа хоморголон дайрч, ялладаг болж

4
05-29
МАН-ын бүлэг маргааш УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг эцэслэнэ

5
05-29
"Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

6
05-29
Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал дуустал Ц.Хуланг ЦАГДАН ХОРИНО

7
05-29
“УБТЗ” ХНН: Хойт, урд хилийн боомтын хүчин чадлыг бүрэн ашиглаж, түүхэн дээд амжилт тогтоолоо

8
05-29
Э.Амарсанаа: Нүүрсний нэг ч хэрэг шүүхэд ирээгүй байна

9
05-29
Засгийн газрын 4 тусгай сан, дүүргүүдийн газар олголтын мэдээлэл ил боллоо

10
05-29
Австралийн иргэний 8 914 000 долларыг залилсан гэх П.Энхсайханыг прокурорууд хамгаалдаг гэв үү?

11
05-29
Азийн Пауэрлиптингийн 9 удаагийн аварга Ц.Баярхүү Дэлхийн аварга боллоо

12
05-29
Бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөсөн этгээд хорих газраас суллагдаад удаагүй 21 настай этгээд байжээ

13
05-29
Завхан аймагт газар хөдлөлт боллоо

14
05-29
Б.Нямтайшир: Улстөрчид төрийн өмчид ойр байгаа учраас авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа юм

15
05-29
Ц.Хуланд холбогдох хэргийг Хөгжлийн Банкны шүүх хурал дууссаны дараа хянан хэлэлцэхээр болжээ

16
05-29
ШИЛЭН: Ковид19-ийн улмаас Турк улсад төлбөрийн чадваргүй болсон 198 иргэнд хүнсний багц олгох зэрэг зардалд 132 сая төгрөгийг олгожээ

17
05-29
Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ

18
05-29
Найман настай охин нүхэн жорлонд унан амиа алджээ

19
05-29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийж байна

20
05-29
Эрдоган 20 жилийн засаглалаа дахин 5 жилээр сунгав

21
05-29
Сонгуулийн сургаар иргэддээ хайр зарласан гишүүд

22
05-29
Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ

23
05-29
Хурган дарга нарын гэрээс их хэмжээний мөнгө олдсон хэргийн цувааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер П.Түвшинжаргал үргэлжлүүлж байна

24
05-29
Төрөөс "төрсөн" тэрбумтан буюу засардаггүй Ш.Адьшаагийн зарим ноцтой баримтууд

25
05-29
"Автомашингүй өдөр" зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болно

26
05-29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна

27
05-29
"Сибирийн хүч": Хятад улс хийн хоолойн асуудлаар Москваг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байна

28
05-29
Киргизийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

29
05-29
GS-25 сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдаж, хэл амаар доромжилсон эмэгтэйг шалгаж байна

30
05-29
Залуу заануудыг “базсан” Тэрүнофүжигийн 8 дахь түрүү

31
05-29
Трансгейт интернэшнл ХХК Замын-Үүдэд үйлдвэрийн туршилт хийх явцдаа газ алдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

32
05-29
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бидэнд БООМТ ЯМАР ЭМЗЭГ байгааг ойлгуулсан

33
05-29
“Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”

34
05-29
С.Батдөлийн хэргийг Баянголын шүүх хүлээж авчээ

35
05-29
Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн. Хоёр нь ухаангүй байна

36
05-29
Х.Баттулга Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой “хардав” уу?!

37
05-29
"Зээлээ төлчихлөө" гэж түмнийг тавлагчдыг дахин сонгохгүй

38
05-29
Б.Энхбаяр АНУ-д сурч чадалгүй хөөгдчихсөн үү? эсвэл анхнаасаа залилан хийсэн үү?

39
05-29
Сангуудыг сайд нараас салгана

40
05-29
Сан тойроод салам хэрэлдэж байх зуурт юу болж өнгөрсөн бэ?!

41
05-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Боловсролын зээлийн сангийн төлөлт хийгдэн эхэлж, бусад сангуудын зээлийн мэдээлэл шилэн боллоо

42
05-28
Д.Кекүшюүзанбатбаярыг 15 хоног баривчилжээ

43
05-26
УБТЗ ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

44
05-26
“Нэг айлын газар чөлөөлөхийн тулд 15-25 удаа уулздаг. Зарим нь байр нэхнэ. Үүнээс болж ажил удааширдаг”

45
05-26
ХӨГЖЛИЙН БАНК: “Х тайлан гаргаж байсан Газ импорт компани 4.8 тэрбумын ЗЭЭЛ авснаас 2 тэрбумыг зориулалт бусаар ашиглажээ

46
05-26
Г.Сайханбаяр генералыг тойрог усалж, суудал горилж явахад цэрэгт явсан хөвгүүд амиа алдсаар байна

47
05-26
Зайсангийн хаусуудаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авна, үнэлгээг шинэчилнэ

48
05-26
БНХАУ-д коронавирусний халдварын тоо ихсэж шинэ давалгаанаас сэрэмжлүүлэв

49
05-26
Зургаадугаар сард төвийн болон зүүн зүгийн нутгаар гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байна

50
05-26
Гунигт шаргал ордон, “НҮГЭЛТ” ганган түшээд

51
05-26
“Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аян эхэллээ

52
05-26
“Neuralink” тархины чипээ хүн дээр турших зөвшөөрөл авчээ

53
05-26
Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

54
05-26
Т.Доржханд: Хэлэлцээр ширээн дээр тэр бүр хийгддэггүй. Оросуудтай 100 татдаг бол Хятадуудтай хоол иднэ

55
05-26
Коронавирусийн халдвар нийслэл болон Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймагт нэмэгдэж байна

56
05-26
Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

57
05-26
Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөл нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

58
05-26
Дубайд 4000 өрөөтэй сар хэлбэрийн зочид буудал барина

59
05-26
Кино урлагийг дэмжих сангаас нийт 8 компани, 3 иргэнд нийт 1,071,200,000₮ санхүүжилт олгоод байна

60
05-26
УИХ-ын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

61
05-26
ИНЕГ гадаадын их дээд сургуульд 2005-2022 онд 367 хүнийг сургахдаа 28 тэрбум төгрөг зарцуулжээ

62
05-26
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн мэдээллийг ил болгоно

63
05-26
МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг хэдэн жилээр хасахыг тэргүүлэгчдийн хурлаар шийднэ

64
05-26
З.Энхболдыг УИХ-ын дарга байхад эхнэр нь 119 сая төгрөг авч, АНУ-д сурчээ

65
05-26
МАН-ыг "хөмрүүлж" мэдэх Т.Бадамжунайн хэргүүдийг хав дарж байна

66
05-26
Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

67
05-26
С.Бямбацогт: ИНЕГ-ын тэтгэлэгээр суралцаад төгсөөгүй 11 хүн байна

68
05-26
Зоригтой, шударга эмэгтэй гишүүн Монголд одоогоор нэг ч алга

69
05-26
Эрүүл мэндийн яамны ТНБД асан Ц.Эрдэмбилэгийн БЗС-гаас авсан 50 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр тушаал гарган, тэглэжээ

70
05-26
Яагаад Монголд ийм байгаа юм бэ?

71
05-26
Фото сурвалжилга: "Нуранги" гэрэл зургийн үзэсгэлэн

72
05-26
Улсын ажлыг уушийн газар тохирдог гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд батлав

73
05-26
ЦЕГ-ын экс дарга нарын хүүхдүүд ч БЗС-гийн зээлээр гадаадад суржээ

74
05-26
Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно

75
05-26
Татвар хөнгөлүүлэх болохоор ГЭРЭЭНИЙ ЗААЛТ яриад, эрчим хүчээ шийдэлц гэхээр гэрээгээ үгүйсгээд байх уу?

76
05-26
УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишигийн 6,584 ам.долларын зээлийг Л.Гантөмөр сайд байхдаа чөлөөлжээ

77
05-26
Нэр цэвэр улстөрч үлдсэн үү?

78
05-26
Ч.Хүрэлбаатар: Монгол, Хятадын хооронд сэв суулгах юм болж байна

79
05-26
Улсын өрийг $31 их наяд болгосон есөн шалтгааныг The Washington Post нэрлэв

80
05-26
Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн мэдээллийг ил болгоно

81
05-26
Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг

82
05-26
ИНЕГ 28 сая долларын тэтгэлгийг 370 хүнд олгожээ

83
05-26
Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

84
05-26
Суданд мөргөлдөөний улмаас нэг сая гаруй хүн дотооддоо дүрвэжээ

85
05-26
Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

86
05-26
Кирибаяма нэг давахад ОЗЭКИ болно

87
05-26
Үер, цэвдгийн хоорондох амьдрал

88
05-26
Удаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз, Хорих ангийн дарга нар аа?!

89
05-26
Лу.Гантөмөрийн Солонгос дахь уулзалт З.Энхболдын уурыг хүргэв үү?!

90
05-25
Гараашнаас автомашин гаргахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироожээ

91
05-25
Б.Идэр-Од ИНЕГ-аас 50,000$-ын тэтгэлгээр АНУ-д нисэхийн инженерээр суралцжээ

92
05-25
Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын тухай цуврал баримтат кино гарна

93
05-25
Ц.Нямдоржийн хүү ГХЯ-ны ТНБД Н.Анхбаярын БЗС-гийн 34 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөрийн тушаалаар ТЭГЛЭЖЭЭ

94
05-25
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн охин БЗС-гийн зээлээр хоёр удаа гадаадад суралцжээ

95
05-25
Лу.Гантөмөр Л.Оюун-Эрдэнэд хуурай агсам тавьж, С.Баярцогт, Б.Хурц нар түүний эсрэг нэгджээ

96
05-25
Монголын 3х3 шигшээ баг ДАШТ-ыг зорилоо

97
05-25
Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

98
05-25
Д.Амарбаясгалан: УИХ-д сонгогдож байгаа хүмүүс өөрсдийгөө том дарга гэж боддог

99
05-25
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигчийг мөргөж, зугтсан этгээдийг эрэн сурвалжилж илрүүллээ

100
05-25
Миланы дизайны долоо хоног: Минимал, байгальд ээлтэй материал ноёрхож байна