BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан
Тэртээд ёлтойх шударга ёс
2023-03-31

Т.БАТСАЙХАН

Тэртээд ёлтойх шударга ёс

"Хуучин 30 жил нуран унаж байна" гэж хаа сайгүй ярих болжээ. Энэ цаг хугацаанд хөгжиж дэвжсэн тогтолцоо хүнтэйгээ, авлигатайгаа "хөдөлж" эхэлжээ. Энэ нь ч мэдрэгдэж л байна.

Ингээд бужигнаад ирсэн чинь "Бид ямар нийгэмд амьдарч ирсэн юм бэ" гэдгээ илүү тод ойлгоцгоолоо.

Ер нь бидний монголчууд  "хуучин 30 жил"-дээ бүр дасал болчихсон байжээ. Мэлхийг эхлээд хүйтэн усанд хийдэг. Тэгж дасгаж байгаад галыг нь аажмаар нэмсээр ус буцалж, мэлхий шалзарч үхдэгтэй л ижил аж. Өөрөөр хэлбэл, "Авлига байх л зүйл. Би өгч, дарга, албан тушаалтнууд авах ёстой" гэдэгтээ бүр дасал болчихсон.

Одоо яригдаад, ил тод болсоор байгаа баялгийн том хулгайг "Харалгүй, сонсолгүй, мэдэлгүй" явсаар өнөөдрийг хүрэв. Эцэст нь улс улайсан данстай, газар нутаг цөлжсөн, онгойсон нүхнүүдтэй, иргэд хоосон халаастай хоцрохдоо тулсан. Яг л буцалж буй усан дахь мэлхий шиг болж орхижээ.

Тэр байтугай, эмчид очиж, мэс засал хийлгэвэл "Баярлалаа" гэдэг нэрээр гар цайлгах ёстой. Төрийн албанд орвол түргэн хөлждөг дүрэмтэй. Сардаа сая төгрөгийн цалинтай ч тэрбум тэрбумын хауст тухална. Эрхэм гишүүн болох юм бол энгүй баяждаг номтой. Улсын төсөв ч, байгалийн баялаг ч эрхэм гишүүнийх болно. Төрийн бүтээн байгуулалтад хүртэл "дабль стандарт" тогтчихсон. Хууль хяналтын байгууллагын оффис гэж хааны харш шиг барилга гэрлийн хурдаар босдог. Хөөрхий, эмнэлэг сургууль болохоор жилийн жилд "царцаж" орхидог.

Шүүх гэхэд л эрхтэн дархтануудад зөөлөн, энгийн иргэдэд хатуурхдаг. Улс төрийн намууд нь сонгууль бүрээр "Шударга ёс" гэж лоозогнодог. Гэвч зүгээр л ингэж "хий" гаргаж аргалдаг. Ерөөсөө л шударга бус 30 жилийг бид өнгөрөөсөн байгаа юм. Тиймээс бидний "Алтан дээр суусан гуйлгачин" гэдэг нэр "хуучин 30 жил"-д олон улсад улам дуурслаа. Үнэхээр ч байгалийн баялгийн дийлэнх нь цөөхөн хүний мэдэлд оччихсон. Төрд үлдсэнийг нь "нөгөө хэд" маань сааж амьдарна. Тэгээд бас бид чинь "Муухай дээрээ улцан" гэдэг шиг үйлдвэрлэгч биш зүгээр л хэрэглэгч улс юм. Хойд хөрш бензиний крантаа, урд хөрш хилийн боомтоо хаахад л Монголын амьдрал "0" зогсолт хийнэ.Харин нийгмийн өчүүхэн хэсэг болсон хэдхэн хүн "үрээгээ тоолохооргүй" баяжиж гадаад далайд арал худалдаж авах хүртлээ Монголыг цөлмөв.

"Хуучин 30 жил"-ийн дүн ийм л байна.

Уг нь шударга ёс гэдэг маань төр хийгээд нийгмийг түшиглэсэн хүндэтгэл, тэгш байдал эрх чөлөө юм. Албан ёсны утгаараа шударга ёс гэдэг нь эрх бүхий байгууллагуудаар дамжуулан нийтийн эрх ашгийг хөндсөн үйлдэл, эс үйлдэхүйг дарангуйлж, хүндэтгэлгүй хандах үед төрөөс зааж, хэрэгжүүлж, хориг арга хэмжээ авдаг кодчилсон хэм хэмжээг хэлдэг.

Харин өнөөдөр өнөөх шударга ёсны гэрэл тэртээд жаахан ч гэсэн ёлтойж байна. Хаалганы завсар шиг хариугүй зайгаар үзэгдэж эхэллээ. Тэгэхээр шударга ёсны хаалгыг цэлийтэл нээх л хэрэгтэй юм. Гэхдээ энэ хаалгыг нээхэд маш их эрсдэл гарна. Эр зориг хэрэгтэй. Цаг хугацаа ч шаардана. Үүний нэг жишээ гэж болохуйц үйл явдал сүүлийн хэд хоног үргэлжлэв. Ерөнхий прокурор нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа гурван гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан. УИХ өчигдөр эцэслэв. Гишүүд хууль тогтоох эрх мэдэл буюу парламентын засаглалыг хамгаалах талд зогслоо. Гэхдээ хаалттай чуулганаар гишүүдийн 53 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, чуулган тарсны дараа  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсчид МАН-д ч, АН-д ч ямар гүнзгий орсныг харлаа. Авлигын эсрэг тэмцэл амар байхгүйн том нотолгоо боллоо. Хэн хэн хаана байгааг ч мэдэж авлаа. Таамаглаж байснаар болж байна. Тэмцлээ улам эрчимжүүлж, эцсээ хүртэл явна" гэжээ.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд "Тэмцлээсээ сөөм ч ухрахгүй" гэж олон удаа хэлсэн. 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна.

"Эрдэнэт"-ийн 49 хувь, Оюу Толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, "Эрдэнэс Тавантолгой" дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна. Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна. Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ" гэж байв. Үүний учир нь түүнийг "ордон"-ы гаднаас олон нийт л илүүтэй дэмждэг гэсэн үг.

Тиймээс цухалзан ёлтойж буй шударга ёсны  хаалгыг буцаагаад хаавал Монгол Улс, монголчууд бид "хуучин 30 жил"-дээ л үлдэнэ. Үлдэх ч биш, ирээдүйгээ хэдхэн хулгайчид тонуулсаар дуусна. Яг л буцалж буй усанд чануулах мэлхий мэт л болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





Тэртээд ёлтойх шударга ёс
Шинэ мэдээ ▼

1
05-29
З.Төмөртөмөө хүүхдэд зориулсан хийлдэг тоглоомуудыг бүртгэж, хяналт тавихыг үүрэг болголоо

2
05-29
Сүхбаатар аймгийн хорих ангийн нөхцөлийг ХЭҮК-ын ажлын хэсэг хянан шалгажээ

3
05-29
Режеп Тайип Эрдоган улиран сонгогдлоо

4
05-29
Вашингтоны метронд гал нээжээ

5
05-29
Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяа: Допинг гэхэд л миний дүү рүү массаараа хоморголон дайрч, ялладаг болж

6
05-29
МАН-ын бүлэг маргааш УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг эцэслэнэ

7
05-29
"Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

8
05-29
Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал дуустал Ц.Хуланг ЦАГДАН ХОРИНО

9
05-29
“УБТЗ” ХНН: Хойт, урд хилийн боомтын хүчин чадлыг бүрэн ашиглаж, түүхэн дээд амжилт тогтоолоо

10
05-29
Э.Амарсанаа: Нүүрсний нэг ч хэрэг шүүхэд ирээгүй байна

11
05-29
Засгийн газрын 4 тусгай сан, дүүргүүдийн газар олголтын мэдээлэл ил боллоо

12
05-29
Австралийн иргэний 8 914 000 долларыг залилсан гэх П.Энхсайханыг прокурорууд хамгаалдаг гэв үү?

13
05-29
Азийн Пауэрлиптингийн 9 удаагийн аварга Ц.Баярхүү Дэлхийн аварга боллоо

14
05-29
Бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөсөн этгээд хорих газраас суллагдаад удаагүй 21 настай этгээд байжээ

15
05-29
Завхан аймагт газар хөдлөлт боллоо

16
05-29
Б.Нямтайшир: Улстөрчид төрийн өмчид ойр байгаа учраас авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа юм

17
05-29
Ц.Хуланд холбогдох хэргийг Хөгжлийн Банкны шүүх хурал дууссаны дараа хянан хэлэлцэхээр болжээ

18
05-29
ШИЛЭН: Ковид19-ийн улмаас Турк улсад төлбөрийн чадваргүй болсон 198 иргэнд хүнсний багц олгох зэрэг зардалд 132 сая төгрөгийг олгожээ

19
05-29
Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ

20
05-29
Найман настай охин нүхэн жорлонд унан амиа алджээ

21
05-29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийж байна

22
05-29
Эрдоган 20 жилийн засаглалаа дахин 5 жилээр сунгав

23
05-29
Сонгуулийн сургаар иргэддээ хайр зарласан гишүүд

24
05-29
Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ

25
05-29
Хурган дарга нарын гэрээс их хэмжээний мөнгө олдсон хэргийн цувааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер П.Түвшинжаргал үргэлжлүүлж байна

26
05-29
Төрөөс "төрсөн" тэрбумтан буюу засардаггүй Ш.Адьшаагийн зарим ноцтой баримтууд

27
05-29
"Автомашингүй өдөр" зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болно

28
05-29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна

29
05-29
"Сибирийн хүч": Хятад улс хийн хоолойн асуудлаар Москваг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байна

30
05-29
Киргизийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

31
05-29
GS-25 сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдаж, хэл амаар доромжилсон эмэгтэйг шалгаж байна

32
05-29
Залуу заануудыг “базсан” Тэрүнофүжигийн 8 дахь түрүү

33
05-29
Трансгейт интернэшнл ХХК Замын-Үүдэд үйлдвэрийн туршилт хийх явцдаа газ алдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

34
05-29
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бидэнд БООМТ ЯМАР ЭМЗЭГ байгааг ойлгуулсан

35
05-29
“Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”

36
05-29
С.Батдөлийн хэргийг Баянголын шүүх хүлээж авчээ

37
05-29
Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн. Хоёр нь ухаангүй байна

38
05-29
Х.Баттулга Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой “хардав” уу?!

39
05-29
"Зээлээ төлчихлөө" гэж түмнийг тавлагчдыг дахин сонгохгүй

40
05-29
Б.Энхбаяр АНУ-д сурч чадалгүй хөөгдчихсөн үү? эсвэл анхнаасаа залилан хийсэн үү?

41
05-29
Сангуудыг сайд нараас салгана

42
05-29
Сан тойроод салам хэрэлдэж байх зуурт юу болж өнгөрсөн бэ?!

43
05-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Боловсролын зээлийн сангийн төлөлт хийгдэн эхэлж, бусад сангуудын зээлийн мэдээлэл шилэн боллоо

44
05-28
Д.Кекүшюүзанбатбаярыг 15 хоног баривчилжээ

45
05-26
УБТЗ ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

46
05-26
“Нэг айлын газар чөлөөлөхийн тулд 15-25 удаа уулздаг. Зарим нь байр нэхнэ. Үүнээс болж ажил удааширдаг”

47
05-26
ХӨГЖЛИЙН БАНК: “Х тайлан гаргаж байсан Газ импорт компани 4.8 тэрбумын ЗЭЭЛ авснаас 2 тэрбумыг зориулалт бусаар ашиглажээ

48
05-26
Г.Сайханбаяр генералыг тойрог усалж, суудал горилж явахад цэрэгт явсан хөвгүүд амиа алдсаар байна

49
05-26
Зайсангийн хаусуудаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авна, үнэлгээг шинэчилнэ

50
05-26
БНХАУ-д коронавирусний халдварын тоо ихсэж шинэ давалгаанаас сэрэмжлүүлэв

51
05-26
Зургаадугаар сард төвийн болон зүүн зүгийн нутгаар гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байна

52
05-26
Гунигт шаргал ордон, “НҮГЭЛТ” ганган түшээд

53
05-26
“Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аян эхэллээ

54
05-26
“Neuralink” тархины чипээ хүн дээр турших зөвшөөрөл авчээ

55
05-26
Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

56
05-26
Т.Доржханд: Хэлэлцээр ширээн дээр тэр бүр хийгддэггүй. Оросуудтай 100 татдаг бол Хятадуудтай хоол иднэ

57
05-26
Коронавирусийн халдвар нийслэл болон Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймагт нэмэгдэж байна

58
05-26
Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

59
05-26
Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөл нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

60
05-26
Дубайд 4000 өрөөтэй сар хэлбэрийн зочид буудал барина

61
05-26
Кино урлагийг дэмжих сангаас нийт 8 компани, 3 иргэнд нийт 1,071,200,000₮ санхүүжилт олгоод байна

62
05-26
УИХ-ын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

63
05-26
ИНЕГ гадаадын их дээд сургуульд 2005-2022 онд 367 хүнийг сургахдаа 28 тэрбум төгрөг зарцуулжээ

64
05-26
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн мэдээллийг ил болгоно

65
05-26
МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг хэдэн жилээр хасахыг тэргүүлэгчдийн хурлаар шийднэ

66
05-26
З.Энхболдыг УИХ-ын дарга байхад эхнэр нь 119 сая төгрөг авч, АНУ-д сурчээ

67
05-26
МАН-ыг "хөмрүүлж" мэдэх Т.Бадамжунайн хэргүүдийг хав дарж байна

68
05-26
Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг нээлттэй байршууллаа

69
05-26
С.Бямбацогт: ИНЕГ-ын тэтгэлэгээр суралцаад төгсөөгүй 11 хүн байна

70
05-26
Зоригтой, шударга эмэгтэй гишүүн Монголд одоогоор нэг ч алга

71
05-26
Эрүүл мэндийн яамны ТНБД асан Ц.Эрдэмбилэгийн БЗС-гаас авсан 50 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр тушаал гарган, тэглэжээ

72
05-26
Яагаад Монголд ийм байгаа юм бэ?

73
05-26
Фото сурвалжилга: "Нуранги" гэрэл зургийн үзэсгэлэн

74
05-26
Улсын ажлыг уушийн газар тохирдог гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд батлав

75
05-26
ЦЕГ-ын экс дарга нарын хүүхдүүд ч БЗС-гийн зээлээр гадаадад суржээ

76
05-26
Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно

77
05-26
Татвар хөнгөлүүлэх болохоор ГЭРЭЭНИЙ ЗААЛТ яриад, эрчим хүчээ шийдэлц гэхээр гэрээгээ үгүйсгээд байх уу?

78
05-26
УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишигийн 6,584 ам.долларын зээлийг Л.Гантөмөр сайд байхдаа чөлөөлжээ

79
05-26
Нэр цэвэр улстөрч үлдсэн үү?

80
05-26
Ч.Хүрэлбаатар: Монгол, Хятадын хооронд сэв суулгах юм болж байна

81
05-26
Улсын өрийг $31 их наяд болгосон есөн шалтгааныг The Washington Post нэрлэв

82
05-26
Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн мэдээллийг ил болгоно

83
05-26
Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг

84
05-26
ИНЕГ 28 сая долларын тэтгэлгийг 370 хүнд олгожээ

85
05-26
Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

86
05-26
Суданд мөргөлдөөний улмаас нэг сая гаруй хүн дотооддоо дүрвэжээ

87
05-26
Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

88
05-26
Кирибаяма нэг давахад ОЗЭКИ болно

89
05-26
Үер, цэвдгийн хоорондох амьдрал

90
05-26
Удаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз, Хорих ангийн дарга нар аа?!

91
05-26
Лу.Гантөмөрийн Солонгос дахь уулзалт З.Энхболдын уурыг хүргэв үү?!

92
05-25
Гараашнаас автомашин гаргахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироожээ

93
05-25
Б.Идэр-Од ИНЕГ-аас 50,000$-ын тэтгэлгээр АНУ-д нисэхийн инженерээр суралцжээ

94
05-25
Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурлын тухай цуврал баримтат кино гарна

95
05-25
Ц.Нямдоржийн хүү ГХЯ-ны ТНБД Н.Анхбаярын БЗС-гийн 34 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөрийн тушаалаар ТЭГЛЭЖЭЭ

96
05-25
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн охин БЗС-гийн зээлээр хоёр удаа гадаадад суралцжээ

97
05-25
Лу.Гантөмөр Л.Оюун-Эрдэнэд хуурай агсам тавьж, С.Баярцогт, Б.Хурц нар түүний эсрэг нэгджээ

98
05-25
Монголын 3х3 шигшээ баг ДАШТ-ыг зорилоо

99
05-25
Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

100
05-25
Д.Амарбаясгалан: УИХ-д сонгогдож байгаа хүмүүс өөрсдийгөө том дарга гэж боддог