 |
|
 |
|
Ц.Гомбосүрэн: Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм, намынхаа хэн нь юм? |
|
|
 |
|
 |
Ц.Гомбосүрэн: Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм, намынхаа хэн нь юм?
2013-06-17Энэ удаа би ярилцлагынхаа зочноор Монголын нийгмийн оюун санааны ертөнц дэхь нэгэн тод фигур, төр, нийгмийн  нэртэй зүтгэлтэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнг урьсан юм. Манай тодорхой давхаргынхан байр суурь, дуу хоолойг нь сонсож мэдрэхийг үргэлж хүлээж, басхүү хүлээн зөвшөөрч байдаг цөөхөн эрхмийн нэг тэр билээ. Тэр хэрээрээ олныг чимээгүй араасаа дагуулж байдаг өндөр зиндааны сэхээтэн гэдгийг нь олон нийт сайн мэднэ. Энэ эрхэмтэй уулзан учирч, цөөхөн хором ч атугай хөөрөлдөх нь сэтгүүлч миний хувьд ховорхон агаад аз завшаантай тохиол байдаг юм. Энэ удаа би бээр түүнтэй “Ерөнхийлөгчийн сонгууль” гэх яг өнөөдрийн хувьд халуун сэдэв болоод буй асуудлаар хөөрөлдлөө. Уншигч танд сонголтоо хийхэд тань луужин болохуйц үнэ цэнэтэй зүг чиг болох болтугай.
-Мэдээж таны бичгийн их ажил төрлөөр ямархуу сонин хачин дүүрэн байгаа бол гэх хорхой хүрэм том сэдэв бий. Гэхдээ би энэ удаа улс орон даяар явагдаж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд таны байр суурь ямар байгааг илүү ихээр сонирхож байна. Монголын нийгэмд нэр нөлөөтэй, оюун санааны хөтөч болсон энэ эрхэм хүний байр суурь ямар байгаа бол гэж таныг зорьж ирж байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн явуулсан гадаад харилцааны бодлогуудыг мэдээж та анхааралтай ажиглаж байсан байх. Төрөөс яг ийм хэм хэмжээнд л ажиллана гэсэн зааг байдаг уу? Монгол улсын нийт гадаад харилцаанд гарсан ахиц дэвшилд Ерөнхийлөгчийн оруулсан хувь нэмэр гэж байх уу? Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-Энэ их тодорхой л асуулт юм л даа. Ерөнхийлөгч гэдэг маань гүйцэтгэх засаглалын нэг салаа мөчир шүү дээ. Ерөнхийлөгч гадаад харилцаанд, гадаад улс гүрэнд улсаа бүрэн эрхтэй төлөөлнө гэсэн Үндсэн хуулийн хэмжээний заалттай. Манайхны зарим нь манай Ерөнхийлөгч бол бэлгэдлийн чанартай энэ тэр гэж хэлж ярьж байгаа харагддаг л даа. Бэлгэдлийн чанар ерөнхий утгаараа байдаг боловч манай Ерөнхийлөгч чинь хуулиар олгогдсон хэм хэмжээгээрээ ихээхэн тодорхой чиг үүргүүдийг үүрч явдаг. Тухайлбал, гадаад харилцаан дээр. Тэгэхээр гадаад бодлого гэдэг маань өөрөө үзэл баримтлалтай. Чиглэлээр нь, зорилгоор нь бүр арга барилаар нь хүртэл хайрцаглаад өгчихсөн байгаа л даа. Гэсэн ч тэр хүрээнд нь Ерөнхийлөгч хүн хэрхэн яаж идэвхтэй ажиллаж болно гэдгийг өнөөгийн Ерөнхийлөгч маань нэлээд хэдэн чиглэлээр тод томруун харуулсан гэж би хувьдаа үзэж байгаа. -Тодруулбал?
-Монголд нүүрлэчихээд байгаа асуудлуудад дэлхийн анхаарлыг хандуулах тал дээр түүний гүйцэтгэж байгаа үүрэг их тодорхой харагдаж байна. Нөгөө талаар ерөөсөө дэлхийд яригдаж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдэхэд нийтийн хүчийг чиглүүлэхийг эрмэлзсэн нэг том урсгал энэ цэнхэр гариг даяар явж байна шүү дээ. Тэр ажилд манай Ерөнхийлөгч ихээхэн нэр нүүртэй оролцож байна гэж би жишээ нь дүгнэж байгаа. Товчоор хэлэхэд ногоон хөгжил ч гэж нэрлэж байна. Эко хөгжил ч гэж нэрлэж байна. Энэ утгаар бол манайх чинь нэлээн зовлон эдлэж байгаа улс шүү дээ. Тухайлаад ярих юм бол цөлжилт, хуурайшилт гээд зөндөө зовлон байна. Энэ асуудлуудыг маань дэлхий нийтээрээ анхаарч байгаа. Монголыг энэ асуудлын төвд оруулж, тэдэнд ойлгуулахад Ерөнхийлөгч өөрийнхөө хүч чармайлтаар тодорхой алхам хийсэн. Олон улсын иймэрхүү гарчиг сэдэв дор явсан хурал цуглаануудад оролцохоос гадна сүүлдээ миний ойлгож байгаагаар энэ сэдвээр ярьдаг, илтгэдэг гол илтгэгч нь болж оролцох болсон. Энэ бүхэн нь тухайн хүнийг хүлээн зөвшөөрөхөөс гадна манай зовлонг нэлээн түгээмэл ойлгож байгаагийн нэг илрэл юм даа. Байгаль орчны асуудалд онцгой анхаарч, “Байгаль дэлхийдээ ээлтэй хөгжил”-ийн бодлогыг өөрийн үйл ажиллагааныхаа цөмд авч явж байгааг нь дэлхий нийт ч харж, үнэлж хүндэтгэж, дэмжиж байна.
Дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах боллоо. Олон улсын нээлттэй засаглалын түншлэлд нэгдлээ. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр баталгаажууллаа. Цөмийн зэвсгээс ангид байх Монгол улсын статусыг нотлосон хамтарсан мэдэгдэлд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн, цөмийн зэвсэгтэй том таван гүрэн гарын үсэг зурж, Монгол улсын санаачилгыг дэмжлээ шүү дээ. Би гадагшаа харсан талын ажил нэлээд эрхэлж явсан хүн болохоор Ерөнхийлөгчийн гадагшаа харсан нүүр царайг их чухал гэж үзэж байгаа юм. Тэр үүднээс өнөөдрийн Ерөнхийлөгч маань Монголын шинэ нүүр царайг илэрхийлэх дүр төрхийг бүрдүүлсэн гэж би үзэж байна. Энийг лавшруулбал бүр сайн. Ер нь миний бодлоор бол дөрвөн жил бол бага хугацаа шүү дээ. Багадах хугацаа гэдэг утгаар хэлж байна. Тийм учраас манай хуулиар хоёр удаа сонгогдож болохоор заагдсан учраас нэг Ерөнхийлөгч бол найман жил ажиллууштай. Улс орны эрх ашигт энэ нь илүү нийцнэ.
-“Эх нутаг, элгэн садандаа эргэн ирээч” гэж тэр бас хэлсэн?
-Бид дэлхийн монголчууд гэж нэг сэдвээр их ярьдаг. Үүн дээр өнөөгийн Ерөнхийлөгч тодорхой санал санаачлага гаргаж ажилласан. Уриалга хүртэл гаргасан шүү дээ. Бидний нэг хэсэг маань гарч явчаад эргэж ирэх үгүй нь ч мэдэгдэхгүй хориод жил болж байна. Эргэж ирэхэд нь бас таатай нөхцөл бүрдүүлж чадах чадахгүй байна. Энэ зүг рүү эргэсэн тодорхой ажлуудыг Ерөнхийлөгч хийж байна. Цаашаа энэ бодлого явах байх. Гадна байгаа тэр улсууд маань цөмөөрөө жаргаж байгаа ч улс бас биш шүү дээ. Нутаг орноо тэмүүлэх ийм хүсэл зорилго бол мэдээж тэдэнд маань байгаа. Тэрэн дээр нь төрийн тэргүүн “Та нар минь ирээч, улс орноо хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулаач. Гадна дотно сайхан юм үзлээ. Сурлаа. Энийгээ эх орондоо зориулаач” гэж уриаллаа. Энэ бодлого дээр нь засаг нь хамсраад ийм ажлын байр, тийм боломж нээгдэх нь гээд тодорхой төсөл бодлогууд гаргаж тавиад ярихаар эргэлзэж байсан бол наашаа хөлгийн жолоо залах хүсэл зорилго нь чангарна биз дээ. -Та мөрийн хөтөлбөрийг нь уншиж танилцав уу?
-Мөрийн хөтөлбөрт нь саяны миний ярьсан зүйлс тодорхой тусгагдсан. Энэ ажлаа нэлээн эрчимтэй өргөжүүлэх бодлого баримталж байгаа юм билээ. Энэ бол их чухал бодлого шүү. -Улс төрийн ажиглагчдын анхаарлыг хамгийн их татсан, бас нэлээдгүй шүүмжлэлд өртөж байгаа нэг сэдэв МАН-ын бага хурлаас тодорсон нэр дэвшигчийн асуудал байлаа. Хамгийн хачирхалтай нь намын дарга нь нэр дэвшээгүй. Улс төрийн намын өөрийнх нь тогтсон соёл, тогтсон жаягийг алхаж гарсан шийдвэр гаргасан. Нэр дэвшигч нь бөх хүн байна уу, тамирчин хүн байна уу, улс төрийн туршлага багатай хүн байна уу гэдэгтээ ч биш. Ерөөсөө энэ намыг өнөөдөр удирдаж байгаа дарга нь яагаад нэр дэвшсэнгүй вэ. За, ингээд намынхаа даргыг дэвшүүлэхгүй байжээ гэхэд улс төрийн түүхээрээ хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээсээ нэр дэвшээгүй гэдэг нь өөрөө асуудлыг хачирхалтай байдал руу оруулж байгаа юм л даа. Та ер нь энэ шийдвэрийг яаж харсан бэ?
-Энд янз янзын шалтгаан бий байх. Улс төрийн нам гээч чинь бол бас л нэг амьд организм маягийн эд шүү дээ. Тэгэхээр тэр организмд хөгжих дэвших мөчлөг байна. Заримдаа буурах доройтох ч мөчлөг байна. Өнгөрсөн 20-иод жилийн туршлагыг харах юм бол хуучнаар МАХН буюу өнөөгийн МАН-д иймэрхүү мөчлөгүүд заримдаа тод, заримдаа бүдэг хэлбэрээр илэрсээр байгаа. Энэ нь явсаар өнөөдөр ийм стандарт бус шийдэлд хүргэж байна уу даа. Би бол намд янз бүрийн хүндрэл учирч, тодорхой бэрхшээлтэй мөчлөгүүд тохиосон байсан ч тэр намыг тэргүүлж яваа хүн л Төрийн тэргүүний сонгуульд уралдах ёстой гэж үзэж байна. Ямар ч утгаар хэлсэн. Тэр Б.Бат-Эрдэнийг огт утгагүй нөхөр дэвшүүллээ гэж байгаа юм биш л дээ. Ер нь энэ шийдэл нь өөрөө энэ нам дотор явж байгаа үйл явц ихээхэн учир зөрчилтэй явж байна гэдгийг л харуулж байгаа нэг илрэл гэж үзэж байна. Ямар ч зөрчил, ямар ч бэрхшээл байлаа гэсэн намынхны саяын энэ хүнээ тодруулсан арга барилаас гадна нэгэнт ийм хүн дэвшүүлэхэд хүрсэн нь намынх нь биеийн чалхыг харуулж байгаа үзэгдэл юм. Ер нь бол биеийн чалх барагтайхан байлаа ч гэсэн тэр тэргүүлж яваа этгээдээр чухамхүү ийм хариуцлагыг хүлээлгэж, тэгээд тэр үр дүнгээр хариуцлагаа тооцох ажлыг хийж явах ёстой. Энэ нь ерөөсөө уг намын төлөвшилд, уг намын ажил амьдралыг нийтлэг жишгээр явуулж сургахад чухал ач холбогдолтой. Энэ стандарт бус шийдвэрээ чухал арга барил, шинэ туршлага болно энэ тэр гэж үзэж байгаа байх л даа. Тэгэх ч байх. Гэхдээ тэр туршлага нь хожмын өдөр хэр өгөөжтэйг би хэлж мэдэхгүй. Гэхдээ нэгэн зүйлийн сургамж болж үлдэх байх л даа. Нэр дэвшигч нь ялбал мэдээж хэрэг асар их зөв алхам, ач холбогдолтой нүүдэл хийснээ гайхаж, бид ийм л ухаантай нарийн шийдвэр гаргадаг ардууд шүү гэсэн яриа болох байх. Харин ялагдвал Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм. Намын хэн нь юм. Би буруу ойлгож байж магадгүй. Бага хурлын л гишүүн байх. Гэтэл намын дарга л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Хүлээх ч байх. Тэр бол мэдээж. Өөр хүн дэвшүүлсэн шүү дээ, тэр нь ойчсонд би буруугүй гэх асуудал гарахгүй байх л даа. Тэгэхээр энэ хариуцлагыг намын дарга явж явж өөр хэн нэгэнтэй хуваалцах ёсгүй. Нэгэнт л тийм тоглоом тоглож байгаа бол тэрнийхээ хариуцлагыг үүрч чадах тэнхэлтэй байх ёстой.
-Өөрөө хойшоо гурван алхам ухарлаа. Намынхаа бүлэглэлүүдийн шахалтад өртөв үү л гэж харсан. Та бол энэ намтай нэгэн үеийн түүхээрээ холбогдож явсан хүн. Өмнө нь нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах хэдэн процесст та оролцож байсан бэ? Монгол улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа. Тэднийг та хэр мэдэх бол?
-Дөрвөн Ерөнхийлөгчийн нэрийг бол би түгдрэхгүй л хэлнэ л дээ. (инээв) Гайгүй мэднэ ч гэж заримыг нь хэлэх байх. Мэдэхгүй гэж хэлэх л хүн лав байхгүй. Жишээлбэл, энэ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн өмнө нэр дэвшихэд нь би нэг сонинд тэгж хэлж л байсан юм. Нам дотор нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэр яригдаж байсан үе. “Ц.Элбэгдорж Э.Бат-Үүл зэрэг нөхөд бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших ёс суртахууны бүрэн эрхтэй хүмүүс” гэж. Тэгээд дараа нь Ц.Элбэгдорж нь нэр дэвшээд ёс суртахууны төдийгүй өөр юу байдаг юм бүрэн эрхтэйгээ харуулсан л даа. Монголын ард түмэн тэрийг нь бүрэн хүлээн зөвшөөрч олонхиороо сонгосон шүү дээ. Би бол өнөөдрийн МАН гэж хэлэх байх, тэр зүгийн угшилтай этгээд л дээ. 1997 онд намаас гарсан болохоор миний мэдэх хамгийн сүүлчийн үйл явдал бол Л.Түдэв гуайг дэвшүүлж байх үе юм даа. Өөрөөр хэлбэл миний нэр дэвшигч унаж байсан үе. Бусад бүх үйл явдлууд бол намайг намаас гарснаас хойшоо үеийн үйл явдлууд байх. Ер нь Ерөнхийлөгчийн тухайд хэлэх нэг зүйл надад бодогддог. Би ярилцлагын эхэнд хэлсэн. Ерөнхийлөгчийн институци бол гүйцэтгэх засаглалын нэг салаа мөчир гэж. Тийм учраас тэнд очих хүн сонгуульт ажил талаас нь ярих юм бол дор хаяж наад зах нь эрх баригч намын дарга байсан хүн байгууштай. Эрх баригч намын шүү. За, төрийн ажлын талаас нь, засаглалын ажлын талаас нь наад зах нь аль нэг чухал яамны сайдын алба хашиж байсан тийм хүн байх ёстой. Эрхбиш өнөөдөр чинь 1921 он биш юм байгаа биз дээ. Би хувьдаа ийм л жишиг хардаг юм. Дор хаяхад, бүр наад зах нь гэж тодотгож байна шүү дээ. Энэ жишгээр МАН-ын нэр дэвшигчийг харах юм бол гурав дахь удаагаа УИХ-д сонгогдож сууж байгаа гэдэг утгаараа төрийн ажлын тэр дундаа хууль тогтоох ажлын багагүй туршлага хуримтлуулсан байгаа байх. Бодвоос, тийм үү. УИХ-ын гишүүн хүнд бол хууль тогтоох ажлын туршлага бол хуримтлагдана л даа. За, Засгийн газрыг шүүмжлэх туршлага хуримтлагданаа, Засгийн газарт элдвээр заах туршлага хуримтлагданаа. Тэрнийг нь авах авахгүй нь чухал биш шүү дээ. Чухамхүү гүйцэтгэх засаглалын ажлын туршлага хуримтлагдахгүй болов уу гэж бодож байна. Тэр үүднээсээ бид энэ шинэ замаар замнаад 20 гаруй жил явчихсаныг бодвол Ерөнхийлөгч маань саяны миний хэлдэг жишгүүдэд тодорхой утгаар таарч байвал их зүгээр сэн гэж бодох юм.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны явцад янз бүрийн л юмнууд гарч ирдэг. Та зарим жишээнүүдийг санаж л байгаа байх. Жишээлбэл, энэ удаа МАН-ын нөлөө бүхий этгээдүүдийн нэг Д.Лүндээжанцан тэргүүтэй зарим хүмүүс сурталчилгааныхаа үеэр нэлээдгүй хачирхалтай зүйлсийг ярьж яваа. “Яагаад төв халхын Лүндээжанцан би нэр дэвшээгүй юм. Яагаад Говь-Алтай, Завхан, Увс гээд энэ аймгуудын хүн нэр дэвшээгүй юм. Энэ цаанаа нарийн учиртай шүү. Сэцэн хаанаас л Ерөнхийлөгч дэвшүүлэх гэсэн манай намын далд бодлого юм шүү” гэсэн. Энэ мэдэгдэл ард иргэдийн дунд таагүй уур амьсгал үүсгээд байна л даа. Учир нь улс орон маань бас өөр завин дээр сууж гараад тодорхой үе шатуудыг туулчихжээ. Өнөөгийн шинэ Монгол орон, шинэ иргэд, шинэ үзэл хандлагад дээрх үзэл суртал огт ойлгомжгүй зүйл болоод байна. Үүнийг би хар ярианы хэллэгээр “шургаж” танаас асууж байгаа юм биш шүү. Үнэхээр залуус тэдний юу хэлээд байгааг ойлгохгүй байна. Цэвэр цусны монгол хүн ч гэх шиг. Бусад нь ямар ангилал руу ч орчихож байгаа юм. Тун таагүй уур амьсгал руу хазайлгасан ийм мессеж гаргаж цацлаа л даа. Та ёс суртахууны иймэрхүү хоцрогдлуудын талаар юу хэлмээр байна вэ?
-Олны толгой руу эв хийтэл орохоор хэлэх юм бага учраас тиймэрхүү нутаг ус ч юм уу, яс үндэс ч юм уу заах явдал болж байгаа юм байлгүй дээ. Тэр бол нэн зохисгүй явдал. Яагаад гэвэл Монгол Улс маань нэгд, нэгдмэл улс шүү. Тэгэхээр аль нэг аймгаа, аль нэг бүс нутгаа дээгүүр тавих, хооронд нь харьцуулж буруу зөрүүгээр үнэлэх дүгнэх гэж оролдох бол нэн зохисгүй. Бид тэртээ тэргүй намууд гэдгээр хуваагдаад, тэрний их эвгүй уур амьсгал нийгэм дотор байгаад л байгаа. Дээр нь ястан үндэстэн, шинэ хуучин, хошуу аймаг гэж хувааж элдэвлэнэ гэдэг бол нэн зохисгүй. Улс төрийн үүднээс ярих юм бол нэн хариуцлагагүй хандлага гэж үзэх ёстой. Би бол тэгж үзнэ. Бидний чинь тоо хоёр сая 800 биз дээ. Тэр дотроосоо эрх бүхий намууд нь хүнээ гаргаж ирнэ. Тэгвэл одоо дараачийн удаа Сэцэн ханыхан гарахгүй юм уу. Чи тэр жил ойчоогүй юу гээд. (инээв) Энэ бол их хөгийн хэмжүүр л дээ. Сонгуулийн ухуулгын үед их л гоё хэлчихмээр янз бүрийн хүсэл зорилго байдаг байх л даа. Нөгөө бөхийн цол дуудаж байгаа юм шиг. Энд бол тийм цол хэргэмийн асуудал бол хөгийн тал руугаа л болж байгаа юм гэдгийг манайхан ухаарвал зүйтэй сэн.
-Манай Монголын нүүрэнд наалдсан нэг муу имиж бол авилгын асуудал. Энэ том саад бэрхшээлээ дотроо ярьдаг, тэмцдэг болоод нэлээд хэдэн жил боллоо. Үүний үр дүнд тодорхой амжилтад ч хүрч байна. Нэлээд үзүүлэлтүүдээр шат ахиж, байр урагшилж байгаа. Энэ муу зүйл та нарын улс орноо цогцлоож явах тэр цаг үед бол огт байгаагүй зүйл. Харамсалтай нь бидний өмнө ийм нэгэн шинэ зовлон үүсчихлээ. Энэ чиглэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажил, явуулсан тэмцлийн талаар та юу хэлэх вэ?
-Ахиц гарч байгаа. Энэ төрлийн хэргүүдийг илрүүлээд, тогтоогоод, буруутанд нь зэм хүлээлгэдэг механизм бол тогтлоо. Тэр үүднээсээ нийгэм аливаа ужиг, гажгаасаа салахын ач холбогдлыг чинь бие махбодьдоо төдийгүй толгойдоо эхэлж ухаарах явдал чухал биз дээ. Улс орны цаашдын хөгжилд энэ урхагаасаа салахын үр өгөөж хичнээн чухлыг ухаарч таних үүднээсээ, энгийн үгээр хэлбэл энэ явдал чинь эцэстээ толгой цусдах ажил байна шүү гэдгийг ухаарах үүднээсээ чухал нөлөө үзүүлж байна. Олон улсын жагсаалт дотор манай үзүүлэлт сайжирч байгаа нь үр дүнгийнх нь тод илрэл. Их хойгуур жагсаж байснаасаа жаахан дээшилж байна гэдэг бол нааштай хандлага. Энэ үйл явцыг үнэхээр шударгаар яваасай л гэж би хувьдаа бодож байна. Иймэрхүү юм сонгууль хавиар л идэвхжих гээд байдаг нь бол надад жаахан таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Цаг хугацааны хувьд давхцаж байгаа энэ хэлбэр цаад үндсэн сайн тусгалаасаа хойш нь чангаах вий дээ. Улс төрийн хар төрүүлэхээр байдал руу оруулж болохгүй. Бусдаар бол энэ муу үзэгдэлтэй тэмцэх явдлыг тасралтгүй шударгаар явуулж байх ёстой. Тэгж л байж энэ муу жишгээс Монгол орон ангижрна шүү дээ.
-Төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсон улсууд байх нь төрд тэнцвэргүй байдал үүсгэнэ гэсэн нэг сурталчилгаа яваад байгаа. Хуучин бол ийм практик манайд байсан. Улс төрийн үүднээс харах ийм цонх үнэхээр байх уу. Та юу гэж үзэж байна вэ?
-Тэнцвэр гэдэг санаа түрүүн нь нэг биш удаа гарч байсан юм. Гурвуулаа нэг намынх болохоор бодлого өрөөсөн тийшээ хэвийчихнэ гэсэн санаа. Манай түүх юу харуулж байна вэ гэхээр Ерөнхийлөгч маань сонгогдоод намын харъяалалгүй болдог. Манай түрүүчийн Ерөнхийлөгч нар бол үнэхээр тэгж ажиллаж байсан гэж би үздэг. Тэр утгаараа засаг барьж байгаа намтайгаа харьцах харьцаан дээрээ бараг сөрөг хүчний байр сууринд очдог. Тэгээд хэрэг дээрээ сүүлдээ адлагдаад ч юм уу тиймэрхүү маягтай л тардаг шүү дээ. П.Очирбатыг ч хар. Н.Багабанди ч бас тиймэрхүү л хандлагатайгаар салсан шүү дээ. Н.Энхбаяр бол бас л УИХ, Засгийн газартайгаа сөргөлдөөд л байсан. Өнөөдөр бол бас тиймэрхүү битүү амьсгаа байгаа гэж би харж байгаа. Ерөнхийлөгчийн нэг бус удаагийн шулуухан шүүмжлэлүүдээс харж болно. Тийм учраас би бол энд нэг намын угшилтай гурван дарга байхаар манай Монголыг өрөөсөн тийш нь чирээд явчихна гэж үзэхгүй байгаа. Өөр намаас Ерөнхийлөгч сонгогдвол сайн тал байж болно. Би бол саар тал нь илүү болчихож магадгүй гэж үздэг. Чөдөр тушаа болох үүднээсээ. Ерөнхийлөгч бол хуулинд хориг тавих эрхтэй. Тэр хоригийг авах авахгүй механизм бий л дээ. Гэхдээ нэг л их хориг тавиад байдаг. Тэрийг нь авах ч юм шиг, үгүй ч юм шиг яваад байдаг. Нийгэмд нааштай бус уур амьсгал л илүү болно. Энэ хэнд хэрэгтэй юм. Лав л ард түмэн гэдэг олон түмэнд л хэрэггүй. Тэгэхээр тэр тэнцвэрийн тухай элдэв гаргалгааг сонгогчид нэг их чухал хүчин зүйл болгож авч үзэхгүй байх. Энэ хүнийг л гаргахгүй бол цаадуул чинь баллачих гээд байна гэсэн санаа цухалзуулсан тийм дохио олон түмний зүг явуулаад байх нь тодорхой утгаар чухамхүү сонгууль гэдэг утгаар хэрэгтэй санагдаж байж болох. Зүгээр мөрөөрөө аж төрөхөд бол хэрэгтэй зүйл биш.
-Миний сүүлд уншсанаар та “Хэний ч мэдэхгүй Мао” зохиолын орчуулган дээр ажилласан байсан. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна даа?
-“Брежнев” гэсэн ном сүүлд гаргасан. Фүкияама багш гэж нэг нөхөр байнаа даа. Одоо тэр хүний бүтээлүүд дээр ажиллаж байна. Эхний хэсгээ орчуулаад шилжүүлсэн. Удахгүй гарах байх.
Сэтгүүлч Б.Ганчимэг
|
Ц.Гомбосүрэн: Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм, намынхаа хэн нь юм? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
Хятадын эрэлт сэргэж, зэсийн ханш өсөв 09:14 Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
|
Хятадын худалдааны эерэг статистик аж үйлдвэрийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. »»
|
|
Улаанбурхан өвчний улмаас 10 хүүхэд энджээ 15:41 Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.
|
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. »»
|
|
Тэргүүн шадар сайд Н.Учрал орон тоо нэмэх бус харин хэмнэсэн гэв 15:37 Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.
|
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд есөн зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө. »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Роналдо Жоржинатай 9 жил хамт амьдарсныхаа дараа сүй тавилаа 13:46 Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ.
|
Хөлбөмбөгчин Криштиану Роналду урт хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригестэйгээ сүй тавьжээ. »»
|
|
Туул голын хар цэгээс живсэн 11 настай хүүг эрэн хайж байна 13:42 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/
|
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд өчигдөр /2025.08.12/ »»
|
|
Их, дээд сургуульд суралцагчид нэмэгдэж, багш, ажилчдын тоо буурчээ 13:41 2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан
|
2025-2026 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор 156,790 оюутан »»
|
|
Усны түвшин нэмэгдсэн тул баталгаатай гүүрээр зорчихыг зөвлөж байна 13:04 Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин
|
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Улз /Баян-Уул, Дашбалбар/, Эг /Батширээт/, голуудын усны түвшин »»
|
|
Орон сууцны айлд гал гарсныг унтраажээ 13:03 Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт
|
Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлаас утаа гараад байна гэсэн дуудлага 8-р сарын 12-ны 21:54 цагт »»
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 120 гаруй шилдэг харваач оролцоно 12:58 ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр
|
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр »»
|
|
Нийтийн тээврийн орлого 30 тэрбум болж өсчээ 12:57 Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн
|
Нийслэл хотод 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 12:10 Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх
|
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Улз/Баян-Уул, Дашбалбар/, Эг/Батширээт/, голуудын усны түвшин өмнөх »»
|
|
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ 11:59 Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд
|
Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд »»
|
|
Тэд бидний тухай: Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ 11:58 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. »»
|
|
С.Амарсайхан: Гантай жилийн өвөл хахир хатуу болдог тул бэлтгэлээ сайн хангахыг хичээж байна 11:46 Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг
|
Улсын онцгой комиссын өнөөдрийн /2025.08.11/ хуралдаанаас өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хэд, хэдэн арга хэмжээг »»
|
|
“Алтан намар-2025” худалдаагаар бүх төрлийн ногоог хямд борлуулж байна 11:35 Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны
|
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны »»
|
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
Хятадад чип нийлүүлэх зөвшөөрлийг Америкийн компаниудад өгчээ 11:01 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /РОЙТЕРС/. Америкийн Nvidia, AMD компаниуд хиймэл оюун »»
|
|
Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ 20:02 БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах
|
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах »»
|
|
Трамп Зеленскийтэй холбоотой асуултаас эвтэйхэн зайлсхийв 19:08 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй »»
|
|
Дональд Трамп ирэх долоо хоногт Владимир Путинтэй Аляскад уулзана 13:59 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад »»
|
|
Трамп: Сүүлийн таван сард би таван дайн зогсоолоо 19:57 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ: "АНУ болон ОХУ энэ Лхагва гарагт уулзалт хийх бөгөөд үүний дараа »»
|
|
Трансжендэр эмэгтэйчүүдэд спортын виз олгохыг хязгаарлана 09:07 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн »»
|
|
Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ 09:01 ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн
|
ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн »»
|
|
Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ 13:58 МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн
|
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн »»
|
|
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ 10:59 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|