 |
|
 |
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? |
|
|
 |
|
 |
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу?
2026-01-14Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс  хусдаг сугалаа худалдаж аваад мөнгө хожоод байна. Гэрэлмаа гэх бүсгүй мөнгө хожоод тэд Хаан банкаараа нүдэн дээр мөнгө шилжүүлээд байв. Ингэхээр нь найдвартай юм байна гэж итгээд 400 мянган төгрөгөөрөө найман ширхэг сугалаа автал “Та 50 сая төгрөгийн эзэн боллоо чатаар ороод ир” гэх нь тэр.
Гэтэл “Манайх олон улсын банк тул гүйлгээ хийхийн тулд мөнгөнийхөө 10 хувь буюу таван сая төгрөг шилжүүл” гэхээр нь би тухайн үед мөнгөгүй байсан учраас “Та нар наад мөнгөнөөсөө суутгаад авчих” гэтэл болохгүй гэсэн. Ингээд найзаасаа 2.7 сая төгрөг зээлээд “Одоо надад байгаа нь энэ байна” гээд өгсөн.
Гэтэл нөгөө талаас “Бид банктай яриад хямдруулчихлаа. Олон улсын гүйлгээ тул мөнгө нь орой дансанд нь орно” гэв. Тэр үед би итгээд л орхисон. Орой нь нөгөө хаяг руу чат бичтэл намайг блоклоод алга болчихсон. Би ингээд өөрийнхөө байсан мөнгөөр сугалаа авахаас гадна өрөнд орчихлоо. Монгол хүмүүс нэгнийгээ залилаад ямар муухай болсон юм бэ” гэх хусдаг сугалаанд оролцож хохирсон иргэний бичлэг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн албан ёсны пэйж дээр хэд хоногийн өмнө цацагдсан. Энэ мэтчилэн цахим залилан “дүр”-ээ хувирган янз бүрийн байдлаар иргэдийг цочролд автуулаад уджээ. Сүүлдээ байх л зүйл мэт бодож, “Өө тэр цахим залилангийн хохирогч болж гэнэ” гэсэн байдлаар хэвийн зүйл мэт нийгмийн сэтгэлзүйд суусан байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээрээ цахим залилан хэмээх нийгмийн эдийн засаг, сэтгэл зүйг чимээгүйгээр дарангуйлж буй энэ төрлийн гэмт хэргийн талаар сурвалжиллаа. Өмнө бид “Цахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” (www.zms.mn/a/102860) нийтлэлээ хүргэж байсан билээ.
Иргэд хуурамч тусгай зөвшөөрлийг мэдэх боломжгүй байна
Жилээс жилд цахим залилагчид газар авч "мэргэжлийн" түвшинд үйл ажиллагаа явуулах болжээ. Өнгөрсөн жил буюу 2025 онд гэхэд хуурамч хаяг идэвхжүүлж бараа үйлчилгээ захиалга авсан 5214, хуурамчаар хандив цуглуулсан 531, телеграм орчинд даалгавар биелүүлсэн 1003, бусдын цахим хаягийг ашиглаж мөнгө авч залилсан 851 гэх мэтчилэн цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Цахимд “дүр”-ээ хувиргаж буй залилангийн нэг хэлбэр бол сугалаа. Фэйсбүүк, инстаграмм, телеграмм зэрэг сошиал хуудасны мэдээллийг гүйлгэхэд цахим залилангийн шинжтэй үйлдлүүд хөвөрсөөр.
Жишээлбэл, “Алгандаа атгаад ав, “Санхүүгийн эрх чөлөө”, “Аз компани” зэрэг олон хаяг баярын үед өдрөөс өдөрт нэмэгдэж сугалааны лайвууд хийж байна. Тодруулбал, өнгөрсөн онд сугалаанд залилуулсан 485 хэргийн гомдол цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Гэвч иргэд залилуулсан гэдгээ мэдэхгүй тоохгүй өнгөрөх, мөнгөн дүнгийн хэмжээ бага гэх шалтгаанаар гомдол мэдүүлэлгүй орхих, “азаа үзье” гэх тоомжиргүй байдлаар залилагчдыг өөгшүүлж байна. Тодруулбал, иргэн Т фэйсбүүкийн нэгэн хусдаг сугалаанд 90 мянган төгрөгөөр багц худалдан автал 240 сая төгрөгийн азтан болжээ. Дээр дурдсан жишгээр залилагчид арван хувийг шилжүүлэхийг хүсч, хуурамчаар үйлдсэн албан ёсны тусгай зөвшөөрөл зэргээ илгээж итгүүлэхийг оролдсон байна. Залилан гэдгийг мэдсэн хохирогч дараагийн удаа тус лайвын доор залилан гэдгийг сануулсан сэтгэгдэл бичихэд түүнийг нь устгаж, хаягийг нь блокложээ. Тэгвэл лайваар сугалаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авдаг уу. Хэчнээн нь тусгай зөвшөөрөлтэй газрууд албан ёсоор цахим орчинд сугалаа явуулдаг вэ. Албан ёсны тусгай зөвшөөрөлтэй сугалаа явуулж буйг яаж мэдэх вэ. Хэрэв хуурамчаар тусгай зөвшөөрөл үйлдэж иргэдийг хохироож байгаа тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээдэг талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.
Хэрэв “Цахим залиланд өртөөд мөнгөө алдчихлаа” гээд 102 дугаарт шуурхай цаг алдалгүй мэдээлбэл манайх прокурорын газартай хамтраад шууд дансыг нь хязгаарлаж чаддаг байна. Цаашлаад залилагчдыг түргэн шуурхай илрүүлж, барихын тулд Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрыг байгуулжээ.
Энд мөрдөн шалгах болон эрүүгийн цагдаагийн хэлтсүүдтэй. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах явцад мөрдөгчид тэр хүнийг олж байдаг. Энэ нь тухайн гэмт хэргийг илрүүлэх боломжийг нэг дахин нэмэгдүүлжээ. Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяраас тодруулахад “Залилан хийсэн хүмүүсийг бид барьж, зохих шийтгэлийг нь хүлээлгэж байгаа. Гэхдээ тухайн этгээд олон үйлдэл хийсэн байдаг болохоор хохирсон иргэний эрх ашгийг хамгаалахын тулд хохирогчдыг нэг бүрчлэн тогтоодог. Ингээд хохирогчид цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг тайлбар, баримтаа өгч түүн дээр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шүүхэд шилжүүлнэ. Ингэхээр цаг хугацааны асуудал тодорхой хэмжээнд гардаг. Мөн иргэд өөрсдөө үр дагаврыг бодохгүй залилагчдад дансаа ашиглуулдаг. Мөрийтэй болон бооцоот таавар тоглоом тоглоход иргэд ашиг олох зорилгоор дансаа ашиглуулсан байвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсон” гэсэн юм. Харин эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах үйл ажиллагааны зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд Сангийн яамнаас олгодог. Харин хувь хүнд хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл олгодоггүй юм байна. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хувь хүний явуулж буй хонжворт сугалаа хууль бус гэдгийг ухамсарлаж хянуур хандах нь чухал юм. Гэвч Сангийн яамны албан ёсны сайтад эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сарын 2-нд нийтэлсэн байна. Энд дурдсан 12 аж ахуй нэгжийн хүчинтэй хугацаа харилцан адилгүй байх бөгөөд долоон аж ахуй нэгжийн хүчинтэй хугацаа 2023 онд дууссан бол үлдсэн нь 2025 онд дуусжээ.
Сангийн яамны сайтад 2023 онд тавигдсан тус мэдээллээс хойш эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт дахин тавигдаагүй бөгөөд одоогоор үйл ажиллагаа явуулж сугалаануудын аль нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэй үнэн бодит вэ гэдгийг мэдэх боломж алга байна.
Сангийн яамны сайтад буй тусгай зөвшөөрөл авч байсан нэгэн компаниар жишээ татахад хүчинтэй хугацаа 2023 оны есдүгээр сарын 19-нд дууссан байна. Өнөөдрийг хүртэл телевизээр дамжуулан сугалааны тохирол явуулсаар буй тус компанитай утсаар холбогдож тусгай зөвшөөрлийг лавлахад “Оффис дээр ирээд үзэж болно. Зурагтаар явуулж буй сугалаа юу гэж худлаа байх вэ” гэх байр суурийг илэрхийлж байв. Харин Сангийн яамны сайтад тус компани 2023 оны есдүгээр сарын 19-нөөс хойш дахин тусгай зөвшөөрлийн эрхээ авсан гэх нээлттэй баримт байхгүй байна. Цаашлаад тус сугалааны нэрээр хуурамч фэйсбүүк хаяг нээж хүмүүсийг залилсан хэрэг хүртэл гарчээ. НӨАТ-аа хүртэл сугалааны тохирлоор явуулдаг Монгол Улс сугалааны систем хэдийнээ тогтсон. Иймд аль сугалаа нь албан ёсны жинхэнэ тусгай зөвшөөрөлтэй вэ гэдгийг нээлттэй мэдэх, сугалаа авах гэж буй компанийнхаа мэдээллийг хүссэн үедээ шалгадаг тогтолцоог нэвтрүүлж хуульдаа тусгах нь зүйтэй юм.
Өнгөрсөн онд 50.6 тэрбумын хохирол учирчээ


Б.Буянжаргал
Холбогдох байгууллагаас тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байгаа ч дээрх тохиолдол шиг аз туршсан залуучууд, ахмадууд хохирсоор байна. Монгол Улсын хэмжээнд 2025 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.638 буюу 30.8 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.
Цаашлаад цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 12.233 буюу 83.6 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Түүнчлэн 2025 онд залилах гэмт хэргээс үүдэлтэй 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол үүний 50.6 тэрбум нь цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэргээс улбаатай гэх урьдчилсан тоо мэдээ гарсан байна.
Энэхүү тоон үзүүлэлт нь өмнөх оноос 6.4 хувиар өсөж, иргэд эд хөрөнгө, эдийн засгаараа хохирохоос гадна сэтгэл зүйн гүн хямралд орж бусад аюул учирч болзошгүй юм. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Тэгвэл цахим залиланг зохицуулах хууль эрх зүйн ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал “Залилах гэмт хэрэг нь зохиомол байдлыг зориудаар бий болгож байгаа нөхцөл байдал юм.
Мөн залилах төрлийн гэмт хэрэг нь олон янзаар үйлдэгддэг бөгөөд эрх зүйн зохицуулалтын хувьд Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар залилах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. Энэ төрлийн гэмт хэргийг гаралтыг багасгахын тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэхээс илүүтэй иргэдэд урьдчилан сэргийлэх таниулах ажлыг хийх хэрэгтэй” гэдгийг хэллээ. Гэвч иргэд залилан гэж сэжиглэсэн атлаа “яаж мэдэх вэ, азаа үзье” гэх бодлоор сугалаа авч, хэмнэлээ гэх бодлоор бараа захиалж залилагчдыг тэжээсээр байна.
Амиа хорлох хүртэл сэтгэл зүйн эмгэгт хүргэдэг

Я.Батхүү
Цахим залилан нь нэг талаараа мөнгө санхүүтэй холбоотой боловч нөгөө талаас нь харахад хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байдаг. Энэ нь цаашлаад нийгмийн сэтгэл зүйг ч хямраах эрсдэлийг дагуулдаг зүйл юм. Тодруулбал, цахим залилангийн ард нэг хохирогч гэж байдаггүй. Хохирогчийн ард гэр бүл нь бий. Тиймээс бид нийтлэлийнхээ энэ хэсэгт цахим залилангийн хохирогч болсноор сэтгэл зүйн хувьд ямар байдалд ордог талаар хөндлөө. Энэ талаар сэтгэл зүйч Я.Батхүү “Цахим залилан бол хувь хүний сул тал, төрөлх мөн чанар дээр тулгуурладаг зохион байгуулалттай гэмт хэрэг юм.
Залиланд өртсөн хохирогч өөрийгөө буруутгахаас илүүтэй “Би яагаад цахим залилангийн хохирогч болчхов” гэдгээ бодох ёстой. Цахим болон бодит залиланд хүн бүр өртөх магадлалтай “гэсэн юм.
“Цахим залиланд өртөх эрсдэлтэй шүү” гэж мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байтал яагаад хүмүүс хохирогч болоод байна вэ. Энэ нь нэг талаараа сэтгэл зүйтэй холбоотой. Учир нь цахим залилагчид хүний айдас, итгэл, түргэн шийдвэр гаргах, бодит хэрэгцээ гэсэн суурь хэв шинжид “тоглолт” хийдэг аж. Айдас гэдэг нь хүний сэтгэл зүйн нэг сул тал учраас залилагчид үүн дээр нь систем, онолтойгоор ажиллавал тэр хүн өгөөшинд орно гэдгийг урьдчилан тооцоолсон байдаг байх нь. Энэ нь ямар байдлаар явдаг вэ гэхээр “Хямдралын хугацаа дуусах гэж байгаа тул та хоцрох гэж байна. Энэ бол танд олдож байгаа алтан боломж” гэж буй нь “тоглогч”-ид бусдад айдас үүсгэж байгаа нэг хэлбэр юм. Харин залилагчид хүмүүст ямар байдлаар итгэл төрүүлдэг вэ гэхээр “ Танд ямар ч эрсдэл үүсэхгүй, баталгаатай. Хүн бүрд тохиолдоод байдаггүй боломж танд олдож байна” гэх мэтээр ханддаг байна. Ингэхдээ банк, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудын лого, хаяг зэргийг хуурамчаар үйлдэж цахим залилан үйлдэж буй. Энэ нь илүү их итгэлийг төрүүл буй хэлбэр болоод байна.
Тэгвэл хүмүүсийг түргэн шийдвэр гаргахад нь “Энэ таныг хүлээгээд байж байхгүй, танд олдсон боломж учраас та хурдан шийдвэр гаргах хэрэгтэй” гэсэн байдлаар яаруулдаг аж. Энэ мэтчилэн залилагчид хүний сэтгэл зүйн эдгээр хэв шинжүүд дээр тулгуурлан тэднийг “өгөөш”-д оруулдаг байна.
Тэгвэл ямар хүмүүс цахим залилагчид “өгөөш” болоод байна вэ. Энэ мөн л таны сэтгэл зүйтэй шууд холбоотой. Тодруулбал, аливааг сөрөг талаас нь хардаггүй, итгэмтгий хүмүүс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр байдаг аж. Мөн санхүүгийн хямралтай, мөнгөний хэрэгцээ гарсан, ирээдүйдээ хэт санаа зовсон хүмүүс хохирогч болох магадлал өндөр байдаг байна. Хүний тархи хялбар аргаар, цаг хугацаа алдахгүйгээр их орлого олохыг хүссэн мэдрэмжийг төрсөн үед хохирогч болох эрсдэлтэй өндөр байдаг аж. Мөн магтаал, сайшаалын хэрэгцээ дутмаг хүмүүс залиланд өртөх магадлалтай байдаг гэнэ. “Та азтай хүн шүү, Та л ганцаараа азтан боллоо” зэрэг байдлаар хандахаар сэтгэл нь хөөрч итгэдэг байна. Энэ нь сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахад хүргэдэг аж. Нөгөөтээгүүр, өөртөө итгэлтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байдаг гэв. “Бусдад хүмүүст биш ганцхан надад ирж байгаа боломж юм байна шүү дээ. Тиймээс би үүнийг ашиглах ёстой” гэсэн шийдвэрээс үүдэн залилагчдын “бай” болдог аж. Зарим хүмүүс нь хэт албаны текст, яриатай хүнд итгэдэг байна.
Жишээлбэл, “Эрхэм харилцагч танд” гэсэн албаны байдлаар хандвал албан ёсны юм байна гэж бодоод итгэчихдэг байна. Тэгвэл залилангийн хохирогч болсон хүний сэтгэл зүйд ямар хохирол учирдаг вэ. Нэгдүгээрт, сэтгэл зүйн шууд хохиролд ордог байна.
Тодруулбал, Хүн цахим залилангийн хохирогч болсноо мэдээд цочирдож, итгэж чадахгүй алмайрчихдаг байна. “Арай үгүй байх аа, өгөх л байлгүй дээ” гэж бодоод өөрийгөө хуураад цаг алддаг гэсэн үг. Хоёрдугаарт, хувийн мэдээллээ алдчих вий гэсэн маш их айдсыг мэдэрдэг байх нь. Мөн уур бухимдал төрж, өөрийгөө буруутгахаас гадна залилсан этгээдийг үзэн ядаж, амь насыг нь хохироох хүртэл мэдрэмж төрдөг аж. Мөн “Би ямар арчаагүй юм бэ. Яагаад залилуулчихдаг байна. Таньдаг хүмүүс маань мэдчих вий дээ” гэсэн ичиж, санаа зовдог байна. Үүнээс болоод анхаарал, төвлөрөхгүй байх, нойргүйдэх зэргээр биед сөрөг нөлөө үзүүлдэг аж. “Би хэнд ч хэрэггүй хүн юм байна “гэсэн байдлаар өөртөө дүгнэлт хийж, өөртөө итгэх итгэл буурдаг байна. Үүнээс болоод танихгүй бүү хэл, таньдаг хүнээсээ хүртэл айж, өөрийгөө тусгаарлан “хана хэрэм” босгож эхэлдэг байна. Түүнчлэн их хэмжээний мөнгө алдсанаасаа үүдэн гэр бүлтэйгээ маргах, буруутгах зэргээр гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг аж. Энэ байдал нь удаан үргэлжилбэл, сэтгэл гутрал, сэтгэл зүйн архаг түгшүүрт хүргэх эрсдэл дагуулдаг байна. Энэ талаар сэтгэл зүйч Я.Батхүү “ Олон зуун сая төгрөгийн хохирол амссан хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөө авахаар ирдэг. Тухайн хүмүүсийн хувьд нүдээ сохолъё, тахир дутуу болъё, улмаар амиа хорлоё гэсэн сэтгэл зүйтэй болсон байдаг. Тиймээс цахим залилангийн хохирогч болсон хүмүүс сэтгэл зүйгээ хамгаалахын тулд нэгдүгээрт өөрийгөө буруутгах хэрэггүй. Учир нь та мэргэжлийн зохион байгуулалттай, шинжлэх ухааны мэргэшсэн залилан мэхлэгчдийн “урхи”-нд орсон хохирогч.
Хоёрдугаарт, холбогдох, хууль хяналтын байгууллагад ханд. Энэ нь “Би өөрийнхөө сэтгэл зүйг хянах чадвартай болж байна" гэсэн мэдрэмжийг авдаг. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид хандах ёстой. Өөрийнхөө сэтгэл дотор байгаа тэр зүйлсийг уудлаад”ярилцаж байж сэтгэл зүйгээ эмчилнэ гэсэн үг.
Цахим залиланд өртөхгүй байх сэтгэлзүйн дархлаатай болохын тулд залилангийн талаар болон сэтгэл зүйн мэдлэгтэй болох хэрэгтэй. Сэтгэлзүйгээ бэлдэх буюу хэт их олз эрсдэл дагуулдаг юм байна гэдгийг ухамсарлаж бодох хэрэгтэй юм. Мөн тухайн нөхцөл байдал итгэл төрүүлээд байгаа бол гурав дахь эх сурвалжаас асууж заавал нягтлах хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй “дүр”-ээ хувиргасан дэлгэцийн цаана отож буй цахим залилан гэх зохион байгуулалттай этгээдүүдийн “өгөөш” болохгүйн тулд бид аливаа зүйлд анализ хийж, цахим орчин дахь мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь чухал юм. Хэт их боломж , хэт их эрсдэл дагуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөөтээгүүр, олон төрлөөр үйлдэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн нэг хэлбэр болох сугалааг хориглож чадахгүй хойно энэ системийг нарийвчилсан зохицуулах нь чухал юм.
Сугалаанд оролцож буй иргэн тухайн компанийн албан ёсны зөвшөөрөл жинхэнэ эсвэл хуурамч гэдгийг албан ёсны сувгаас өөрсдөө шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
П.АМГАЛАНБАЯР, П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
| Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|