Хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаана Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаана Япон улсууд ойр байрладаг.

Өнөөдрийн байдлаар Умард Солонгосын пуужингийн хараан дор түгшүүртэйгээр хөгжин цэцэглэж байгаа Өмнөд Солонгос орныг илэрхийлэх нийслэл хот болох Сөүл хотын хэдэн гэрэл зургийг хүргэж байна. Сөүл хот өдгөө 11 сая хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна.

Солонгос орон (Умард болон Өмнөд Солонгос хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд НТӨ 2333 онд анхны төрт улсаа үүссэн гэж үздэг, Шилла улс нь 668 онд нөгөө хоёр улсаа (Пэкжэ ба Гүгурёо) нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан байна. Улмаар Гүрёо ба Чусон улс байгуулагдан, 1910 онд Солонгосын эзэнт улс мөхөх хүртэл нэгдсэн улс болон оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы хаант улсын эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Солонгос үндэстэн нь ЗСБНХУ, АНУ улсуудад захирагдаж ар, өвөр болон хоёр хуваагдсаны тул 1948 онд Бүгд Найрамдах Солонгос Улс болон тусгаар тогтносон байна.

Сөүл хотын Кангнам дүүрэг бол энэ хотын баячуудын дүүрэг юм. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосын «Беверли Хиллз». Энд хамгийн үнэтэй бар, ресторан болон худалдааны төвүүд байрладаг. «Кангнам» гэдэг нь «Өмнөд эрэг» гэсэн утгатай үг аж.

Иймэрхүү мухлагууд Сөүл хотоор дүүрэн.

Сөүл хотын метро нь 1974 оны 8-р сарын 15нд ашиглалтанд орж байжээ. Одоо энэ метро нь 18 чиглэл 429 зогсоолтой. Зураг дээр энэ метроны нэг зогсоол дээр террористуудын эсрэг цэргийн сургуулилалт явагдаж байгаа нь.

Сургуулилалтын гол зорилго нь химийн зэвсгийн дайралтын үед хэрхэн хордсон хүмүүсийг аврах ажиллагаа аж. Умард Солонгосын зүгээс байлдааны заналхийлэл байнга ирдэг тул Өмнөд Солонгост иймэрхүү байлдааны сургуулилалт байнга болдог..

Өмнөд Солонгосын онцгой байдлынхан.

Сөүл хотын урд хэсэгт орших үндэсний уламжлалт байшингууд бүхий Bukchon Hanok Village тосгон нь олон тооны жуулчдыг татахаас гадна дотоодын иргэд ихээр ирж үзэж сонирхдог. Тосгонд солонгосын уламжлалт байшин болох «ханок» (hanok) 1000 гаруй байдаг гэнэ.

Сөүл хотын захад амралтын хүрээлэн болон далайн парк байгуулагдаж байгаа нь.

Өмнөд Солонгосын «од» рэпер Psy Сөүл хотод тоглолтоо хийж байгаа нь.

2012 онд Өмнөд Солонгос улс батлан хамгаалах салбартаа 31 тэрбум доллар зарцуулсан байна. Цэрэг татлагт хамрагдах хамгийн бага насыг 20 насаар тогтоосон байдаг.

Сөүл хотын захад орших агаарын бааз дээрх Америкийн агаараас эсэргүүцэн хамгаалах «Пэтриот» пуужингийн систем.

Алсаас харагч.

Өмнөд Солонгосын уламжлалт шашин нь буддийн шашин хэдий ч христийн шашинд байр сууриа алдсан байна. Зураг дээр Сөүл хотын төвд зохион байгуулагдсан буддийн шашины баяр.

Сөүл хотод байрлах Jogye сүмд.

Сөүлийн хотын гудамжны худалдаачид.

tsagtur.mn