Р.Чойном (намтар)
2013-08-271936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан гэдэг.  Зарим материалаар бол хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг ч мэдээ бий..Чойном Хэнтий аймгийн Ерөнхий Боловсролын дунд Сургуулийн 6 дугаар ангид суралцаж байхдаа өөрөө ч сүрьеэ өвчинтэй байсан учир сургуулиас чөлөөлөгджээ. Үүнээс хойш дахиад сургуулийн мөрийг хөөж үзээгүй өнгөрчээ. 1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн хөөж эхэлжээ.3-н жилийн дараа буюу 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ. Энэ хооронд 1961 онд “Залуу нас” гэдэг найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд тусгай ном болгон хэвлүүлж байжээ. Энэ хоёр зохиол Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-т өндөр үнэлэгдэж байв. “Хүн” гэдэг шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдэж Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхэлж нийтлэгдэж байсан юм. Р.Чойном 1967 онд сүрьеэ нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй байжээ.Р. ЧОЙНОМЫГ БАРИВЧИЛСАН НЬ.. Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харалсан гэдэг нэрийдлээр баривчлагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ял эдэлжээ.Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ.Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагджээ. 1969 онд баривчлагдаж 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр зуурдаар нас баржээ.Өөрийн хүндэлж, биширч явдаг Р. Чойномын намтарыг та бүхнийг ч бас мэдээсэй гэж орууллаа. Хайлтын системүүдээс түүний намтарыг хайсан ч олдохгүй байна лээ. Дээрээс л энэ талаар оруулъя гэж бодсоор явсан.. Нэг юм Ренчиний Чойном гэгч эрхэм хүний намтарыг олсон даруйдаа та бүхэндээ блогоороо дамжуулан нийтлэн хүргэж байгаадаа баяртай байна.Мөн түүний намтар бичлэгийг өөрийн блог, сайт дээрээ нийтлэхийг санал болгож байна./Жич: Эх сурвалжийг дурьдвал гүнээ талархах болно. Ренчиний бутач хөвүүн ямбатнуудтай үзэлцэхээр гэрээ орхихдоо дөнгөж 23-тай байлаа. 1959 оны намрын халуун өдрүүд. Сургуулийн оюутан сурагчид цугларч Улаанбаатар хот хөл хөдөлгөөнд дарагдаж энд тэндгүй хүүхэд багачуудын хөгжилтэй дуун цангинаж байсан цаг. Би Архангай аймгаас ХААДС-д суралцахаар нийслэлд ирээд Шар ажаа хэмээн энхрийлдэг Доржпалам эгчийндээ түр амьдарч байв. Шар ажаагийнх ам бүл олуулаа ч бид хоёр (би авгайтайгаа хамт ирсэн)-ыг тээршаахгүй, байгаагаа хуваан идэж, багталцахаараа бор хоногийг өнгөрүүлж байлаа. Шар ажаагийн хоёр том хүү нь эхнэр хүүхэдтэй боловч орон байргүй, бас л нэг дороо амьдарч бужигналдана. Тэднийх "100 айл"-ын нийтийн орон сууцны ганц өрөөнд багтаж ядан байх. "100 айл"-ын орон сууцыг хятад ажилчид барьж дуусгаад ашиглалтад ороход энэ байрыг хуваарилан өгсөн аж. 1950-аад оны сүүлчээр хятад ажилчид ёстой л гамин i цэрэг шиг орж ирж манай орны хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, хаана л бол хаана шоргоолж мэт үймсэн. Удалгүй 1960 он гэхэд тар нь танигдаж түнжин хагараад буцацгаасан түүхтэй. Тэдний нэг хэсэг барилгачид одоогоор бол хороолол маягийн "100 айл"-ын сууцыг тэнд барьсан хэрэг. Шар ажаагийнх "100 айл"-ын орон сууцны хамгийн урд нүүрний зэрэгцээ хоёр цагаан байшингийн зүүн талынхад байдаг. Тэр байр ганц орцтой. Орцоор оронгуут үргэлжилсэн урд хонгил (коридор) угтаж баруун тийш эргэсэн хонгилын нэг дэх хаалганд Шар ажаагийнх, зүүн тийш эргэсэн хонгилын гурав дахь хаалганд Шар бандийнх сууна. Шар банди ээжтэйгээ хоёул амьдарна. Би хөдөөнийх учир хүн танихгүй, элдэв хүмүүстэй нийлээд гадуур явдаггүй, нас бие ч 25 хүрчихсэн, ухаан санаа тогтсон эр хүн байжээ. Орох гарахад байнга тааралддаг Шар бандийг би биш тэр байрныхан бүгд андахгүй Шар банди л гэдэг. Зарим нь "Дэлдэн" гэж дуудна. Удалгүй Шар бандитай танилцаж сүрхий дотносож үерхлээ. Бид хамтдаа хот руу явна. Автобусгүй учраас "100 айл"-аас хотын төв рүү ямагт явган явдагсан. Сэлбийн гол ширүүн урсгалтай, эргээ шахсан их устай, ёроолын чулуунууд нь өнгө алаглан гэрэлтэж харагддаг, тунгалаг гэж янзтай. Бид орой бүр цугларч Сэлбийн голын зүлэг хайрган дээр сууцгаан ажил амьдралын зам мөр, хайр сэтгэл, уй гашуу, баяр хөөр, дуу шүлэг гээд юу эсийг хамаг ярьж залуу насны цог хиймориор хөгжилдөнө. Шар банди их хөгжилтэй, аливаа юмыг ярихдаа ногоон нүдээ гурвалжлуулан инээж байгаад "ёстой үзүүлнэ ээ" л гэх. Тэгээд шүлгээ уншина даа. Түүний шүлэг найраг нь хайр сэтгэл, тэмцлээр бялхан цалгиж байдагсан. Нэг өдөр намайг дуудаж байна. Гэрт нь орвол чи ингээд сууж бай. Би зурна гээд "Акварель" усан будаг, бийрээ бариад зурж эхлэв. Барагцаалбал 10 гаруй минут болсон санагдана. Үнэхээр адилхан зурж билээ. Энэ зургийг 1975 он хүртэл нандигнан хадгалсан боловч өөрийн гэх орох оронгүй, хот тойроод олон удаа нүүж явахдаа "40 мянгат"-ын байрын нэг айлынд хоёр шуудай номтойгоо орхисон санагдана. Би ном цуглуулах өвчтэй байв. Гэвч амьдралын бэрхшээлд хавчигдан номоо авч явах арга ухаанаа олохгүй, айл айлын хашаа байшинд авдар саваар нь орхисоор хоосорсон. Ядуугийн зовлон, тарчигхан улсын иргэн ийм байдаг хойно доо яая гэхэв. Тэр зургийг алга болгосондоо их харамсаж халаглах юмаа. Зургийн зүүн доод өнцөгт Р.Чойном гэж мутрын үсгээ зурсан нь надад дахиад олдохгүй дурсгал, түүх өгүүлсэн таталбар байсныг хожуу сэхээрлээ. Р.Чойном үерхэхэд их эелдэг, ааш зан нийтлэг, алиа хошин ярих дуртай, дэлдэн чихтэй, ёстой л "Шар банди" байсансан. Монхордуу агаад унжуу хамрын дорх эрээн бараан алагласан живэр сахал нь түүний махлаг бус гонзгойвтор царайг улам ч чимнэ. Бидний үерхэл богинохон хугацаанд гал дөл шиг маналзаад өнгөрсөн. Удалгүй хичээл эхэлж ихэнх оюутнууд нөгөө муу хадаастай модон хайрцгаа чирээд нэгдэл, сангийн аж ахуйд тариа ногоо хураах, хадлан дарш бэлтгэхээр явцгааж, би Max комбинатын мал нядалгааны ажилд гарснаас гадна Зайсан толгойн зүүн талд дан бүрээстэй, шалгүй бор гэр барьж оюутан амьдралын хүнд бэрх хэдий ч хөгжилтэй сайхан дөрвөн жилийг даван туулах гараагаа эхэлсэн юм. Р.Чойном бид хоёр мартагдашгүй тэр намрын нар шарсан аагим халуун өдрүүд, уйтан бороо зүсэрч манан будан хөвөрсөн сэрүүн өдрүүд, "100 айл"-ын шавар намгийн дунд нэгэн зуур шүлгээ бичиж, уншиж, зургаа зурж, сайхан үерхээд аадрын цахилгаан мэт газар тэнгэрийн савслагаар атиралдан зурайсаар алсын алсад одсон. Тэртээх он жилүүдэд бороо зүсрэн хэд хоногоор орж шавар шавхай шагай татаж, муу үг бардаг байсан бол өдгөө уй салхитай ширүүн аадар дүрсхийгээд өнгөрдөг гажиг цаг уур илт мэдрэгддэг болжээ. Р.Чойномын ээж нь намхан нуруутай, тачирхан шаргал үсээ хоёр салаалж гөрөөд унжуулна. Тэр нь унжаад байх ч үгүй хоёр мөрөн дээрээ сарвайж харагддагсан. Өрөөндөө тавилга гээд байх юмгүй, хоол унд бялхаад байдаггүй, жирийн нэг айл. Харин ном дэвтэр энд тэндгүй, ундуй сундуй, уншиж бичиж байгаад дэлгээтэй орхисон ном дэвтэр нь ор дэр, авдар шүүгээн дээр байх. Шүлэг найраглалаа дэвтэрт бичихээсээ илүү хэсэг бусаг цаасан дээр ар өвөргүй цоохорлоод хэд нугалбарлан аль нэг халаасандаа хийчихнэ. Энэ талаас нь харвал "салан банди" гэлтэй. Гэвч тиймгүй шүү. Няхуур нямбайг эрхэмлэнэ. Ээж нь сүрхий цэвэрч, гэр орондоо цэвэр сайхан сууж байхдаа Шар бандийгаа л гэж амь тавина. Мань нөхөр гэртээ ирэхтэй үгүйтэй хонож өнжих удаатайг хэлэх үү. Дандаа л хүү үзэгдэв үү, төдийд өдийд гарсан юмсан, алга аа л гэнэ. "Эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд" гэгчээр Шар банди ч ямбатнуудтай үзэлцэнэ ээ гээд бачимдаж явахдаа дөнгөж 23 настай байж дээ. Харгис хатуу цагийн мөрдлөг хавчлагад өртөж, үнэн үг, шулуун шударга ухаан бодлоороо өөнтөглүүлэн байцаагдаж "сууж" байсан үе. Бас хайр дурлалдаа шатаж явсан нас. Ээж нь болохоор миний хүү цай хоолоо идэж уу гээд айдас хүйдэс, дарамт дарангуйлалд хальширч харшсан ёлтгор нүдээ анивчиж суудагсан. Р.Чойном нь "Буриад" найраглалын зарим хэсгийг, аль 1950 оны сүүлчээр биччихсэн уншиж байсан юм шүү дээ. Аяа хөөрхий Сэмжүүхэй Алтан Ононы Сэмжүүхэй Аашны чинь хөөрхөнд би чинь Арга ч үгүй дассан юмсан Хайр хайрынхаа илчинд Хайлах шахам шатаж байлаа Самрын боргоцой шиг жаахан басган Сайхан байж билээ гээд уншихад нь "Самрын боргоцой ч арай дэндэж байна аа, сарлагийн торой гэвэл үнэнд ойртох байлгүй" гээд инээлдэнэ. Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж Чийрэг бөгөөд зузаан уруулаар Чимээ ихээр үнсэлдэж байсан Натгар жаахан Сэмжүүхэй минь Намайг мартаад хэнийг таалах нь энэ вэ гээд улам хөгжөөж байснаа больчихоод одоогийнхоор бол улс төржиж эхэлнэ. Ураг сайхан Монголынхоо алдар, түүх хоёрыг Улаан бүслүүрт малгайтай цагдаа нарын дундаас Удам хойчийн үрсдээ монгол сэтгэлээр хүргэх гэж Уушгийн гурван судсаа тасартал би дуулна аа гээд нүд нь цог шиг гялалзаж, rap нь агаарт цацлан онгод хийморь нь дүрэлздэг ийм л Шар банди миний сэтгэл зүрхэнд үлдсэн. Анд нөхөр минь хүйтэн жадны үзүүрийг сөрөн зогсож, шүлэг найргаа тэрлэж, үг үзгээ хурцалж гэрэлт ирээдүй рүү тэмүүлсээр хөх тэнгэрийн уудамд халин шунгасныг санахуйяа бэрх. "100 айл" зуун жилийн дараа цэцэглэн хөгжсөн хятад хороолол буюу вант улс болж Шар банди буюу Р.Чойномын сураг алдарч амьдран сууж, зохиол бүтээл туурвиж байсан цагаан байшингаас нүдэнд өртөх хагархай тоосго ч үгүй болсон байхаас эмээн зүрхшээж энэ дурсамжийг бичиж сууна. Гэвч цаг үеэс түрүүлэн цацал цацлаар өргөсөн сүүн бүтээлээрээ, шударга үнэний дуу хоолойгоороо хойч үеэ сэрээсэн алдар нэр нь Онон, Хэрлэн лугаа омог их Монгол орондоо мөнхөрсөн бөлгөө. Сэтгэл амирлаяюу. Рэнчиний Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно. Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дvнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагvй байна. Тvvний олж авсан боловсрол мэдлэгийн тvвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зvтгэл, авъяас билгийнхээ хvч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шvлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бvтээдэг, хөгжмийг нотоор тоглож, тvvнийг сурах зөвлөмж бичиж, зарим шvлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.
www.bolod.mn |
Р.Чойном (намтар) |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин маш их баярл********аа
2013-09-30 | 10:00:10 | 202.5.203.248 | |
|
|
|
|

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|