 |
|
 |
|
А.Мөнхбат: Монголын залуучууд сэрж байна |
|
|
 |
|
 |
А.Мөнхбат: Монголын залуучууд сэрж байна
2013-09-05Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.
 -Юуны өмнө таны паркаа аврах тэмцэл хаана хүрээд зогсов оо? -Паркийн тэмцэл бол Монголд шударга ёс байх юм уу үгүй юу гэдэгт хариулт өгөх тэмцэл юм шүү дээ. Маш олон залуус шударга ёс ялах уу, эсвэл бид шударга бусаар амьдрах уу гэдгийг энэ тэмцлээс нэхэж байгаа. Өнөөдөр бид шударгаар амьдаръя гэхээр ажилгүй болж, нүд үзүүрлэгдэж адлагдаад байна. Эсвэл шударга бусаар нь явах ёстой юм уу, тэгвэл хамаа алга. Бүгдээрээ шударга бус байя гэдгийг л энэ нөхдүүдэд тавиад байгаа юм. Хотын удирдлагууд паркийн газрыг хууль ёсны дагуу хувьчилсан гээд шүүхэд бичиг хийж өгсөн байна билээ. Уг нь өмнө нь шүүхээс илт хууль бус хувьчлал болсныг нь тогтоочихоод байсан юм. Эцсийн эцэст луйвардаад авчихсаныг нь монгол хүн бүр мэдэж байгаа. Тиймээс бид бизнес хийж байгаа тэр компаниудыг нэг удаа ард түмнээсээ уучлал хүсээд паркийн газрыг буцааж өг. Тэгээд цаашид бизнесээ шударга хийгээд яв гэсэн асуудлыг л тавьсан. Гэтэл одоо болтол чадахгүй байгаа байхгүй юу.
-Уг нь Б.Наранхүү, Лу. Болд хоёр “Чамайг чөлөөлбөл би чөлөөлнө” гэсэн юм яриад явсан биз дээ. Гэтэл одоо бүр таг болоо шив? -Ер нь шударга бусаар явъя гэж байгаа бол бид шал өөр хэлбэр рүү орж тэмцэнэ шүү гэдгийг л хэлмээр байгаа юм. Үүнийг Монголын мянга мянган залуус, иргэд хүсч байгаа. Хүн иргэн байхдаа нэг юм, албан тушаалтан болоод өөр зүйл ярьж болохгүй. Бизнесийн компани луйвар хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Жишээ нь би “Голомт”, “MCS”ийг дампуурчихсан байхад лав гайхахгүй. Яагаад гэхээр тэд шударга бус бизнес хийсэн учраас дампуурч байна. Магадгүй олон ажлын байр гаргасан ийм тийм гавьяа байгаа гэх байх. Гэхдээ өнөөдөр залуучууд, энгийн иргэн хүртэл шударга бус зүйлийг хүсэхгүй байхад хүчээр байлгах гээд байгаа нь харамсалтай. Тиймээс энэ тэмцэл цаашаа үргэлжилнэ. Үргэлжлэхдээ чулуу мод барьж гүйхгүй. Хуультай улсад амьдарч байгаа учраас хууль, шүүхээр нь тэмцлээ үргэлжлүүлнэ.
-Тэгэхээр таны хувьд Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн албыг аваад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд чимээгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хэмээн шүүмжлэгддэг байсан Залуучуудын холбооны үйл ажиллагаанд дэвшил гарав уу? -Монголын залуучуудын холбоо түүхэн уламжлалтай, азидаа бараг анхны залуучуудын байгууллага гэгддэг. Олон сайн сайхан зүйлийг Монголын ард түмний төлөө хийж, ард түмэн нь энэ байгууллагыг үеийн үед дэмжсээр ирсэн. Энэ байгууллагын Ерөнхийлөгчийн ажлыг хийх хүндэтгэлтэй болоод хариуцлагатай итгэлийг залуучууд надад өгсөн. Залуучуудын холбоо залуучуудыг сэрээж, нэгтгэж, зорилгынхоо төлөө зүтгэхэд нь тусалдаг байгууллага. Тийм болохоор бид хийх ёстой зүйлээ шинэ өнгө төрхөнд нь оруулаад, мартагдсан зүйлүүдээ сэргээж, залуу хүн бүрт хэрэг болох ажлуудыг хийх гээд эхлээд явж байна.
-Ер нь Монголын залуучуудын холбоо бүрэлдэхүүний хувьд нэлээд шинэчлэгдсэн байх? -Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хороо буюу удирдах төв аппаратыг 100 хувь шинэчиллээ. Дээр нь аймаг орон нутгийн залуучуудын байгууллагуудыг сэргээх ажлыг хийж байна. Дийлэнх нь сэргээд явж байна, зарим нэг тамга тэмдгээ өгөхгүй дараад хэвтчихсэн, авдартаа хийгээд ажлаа мартчихсан дарга нарыг сэргээх, нас нь залуу гэдэг ангиллаас даваад явчихсаныг нь залуучуудаар сэлгэх ажлыг мөн зохион байгуулж байна. Нөгөөтэйгүүр залуу хүнд хамгийн чухам зүйл зорилго. Тиймээс залуучуудаа зорилго, мөрөөдөлтэй байлгах, түүнийхээ төлөө сурч хөдөлмөрлөдөг байлгахад хэд хэдэн ажлыг гол хийх ёстой газруудтай нь хамтарч хийж байна.
- Залуучуудын холбооны хувьд төртэй уялдаа, холбоотой ажиллахад анхаарах шаардлага байгааг хэлдэг хэрнээ ажил болохгүй удсан. Та үүнийг ажил болгож чадаж байна уу? -Гол хийх ёстой газар гэж УИХ, Засгийн газрыг хэлээд байгаа юм. Тиймээс л бид УИХ-ын дэргэд Залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулаад байна. Бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд даргаар нь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа ажиллаж байгаа. Энэ бол УИХ-ын дэргэдэх хамгийн хүчтэй лобби бүлэг гэж болно. Үүний дараа Засгийн Газрын түвшинд Ерөнхий сайдтай ярилцаад “Залуучуудын үндэсний хороо”-г байгууллаа. Энэ хорооны үйл ажиллагаа эхлээд тодорхой асуудлуудыг барьж аваад ажлаа хийгээд эхэлж байна.
-Тодорхой асуудал гэхээр юуг оруулж байна вэ? -Юуны өмнө залуучуудын өмнө тулгамдаад байгаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, хөдөлмөр эрхлэлт гэсэн таван гол асуудал дээр бид тодорхой ажлуудыг хийж байгаа. Орон сууцны хувьд “Буянт-Ухаа” хороолол гэж метр квадратыг нь саяас доош үнэнтэй барилгыг бариулж туришилтын төслийг хэрэгжүүлээд явж байна. Энэхүү 1575 айлын орон сууцны ажлыг анхааралтай ажиглаж байна. Заасан хугацаанд, тогтсон өртөгт нь багтаагаад босгож чадвал үүний жишгээр дараа жилээс маш олон орон сууцыг залуучуудын орон сууцны төсөл болгож баръя гэсэн бодлоготой байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Ажил орлоготой монгол залуу” хөтөлбөрийн гол дэмжин хэрэгжүүлэгчээр манайх ажиллаад явж байна. Энэ жил энэ хөтөлбөрт зориулж Засгийн газраас 600 орчим сая төгрөг анх удаа гаргаж байна. Залуучуудын төрийн бус байгууллагат ингэж 600 сая төгрөг өгч байсан түүх Засгийн газарт байхгүй. 600 сая төгрөг ямар нэг үл бүтэх этгээдийн гарт ороод, эсвэл тендерт ороод алга болоогүй. Энэ мөнгө бүгд залуучуудын гар дээр цалин болж очиж байгаа. Эхнийх нь суманд соёлын үрийг тарих шаардлагын дагуу хийгдэж байгаа ажил. Сум бүрээс Улаанбаатарт суралцаж буй дөрвөн залууг сонгоод өөрийн суманд нь хоёр сар ажиллуулж байна. Эхний сар нь хариу нэхээгүй тус гэсэн залуучуудын холбооны брэнд болсон аяны хүрээнд ажиллаж байгаа. Нэг сар нь Хөдөлмөрийн яамнаас 200 мянган төгрөгийн цалин аваад тухайн суманд нь ажиллаж байгаа. Ингээд 330 суман дээр 1300 гаруй залуу 200 мянган төгрөгийн цалин аваад энэ зун ажиллаа. Энэ жил туршилтын байдлаар төсөл хэрэгжлээ. Ирэх жилээс сумаас Улаанбаатарт ирж суралцаж байгаа бүх залуусыг эргэж суманд зун ажиллуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж харж байгаа.
-“Ажлын гараа” гэдэг төсөл яригдаж байсан. Тэр ажил болж байгаа юу? -“Ажлын гараа” төсөл анхны ажлынхаа суурийг тааруу тавьж, хүссэн ажлын байрандаа ажиллаж чадахгүйд хүрдэг байдлыг өөрчлөх юм. Тиймээс зун амралтаараа өөрийн мэргэжлийн чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг жишгийг бий болгох гэж байгаа. Энэ нь залууст нэг талаас дадлага, нөгөө талаас мөнгө олох, сургалтын төлбөртөө нэмэрлэх боломж болж байгаа юм. Ингээд бид тус бүр 15 хүүхэдтэй 28 багийг энэ жил илгээсэн. 21 баг нь 21 аймаг руу явсан, ингэхдээ тухайн нэг аймгийн нэг сумын залуу гэр бүлийг сонгож, залуу гэр бүлд өвөлжөө барьж өгөх ажлыг хийж байгаа. Хөдөө аж ахуйн яам, аймгийн Засаг дарга нартай яриад тодорхой зардлуудыг нь гаргаад Хөдөлмөрийн яам буюу манай төслөөс 15 залууд сарын 500 мянган төгрөгийн хөлс өгч байгаа. Дээр нь долоон багийг Чойр, Сайншанд, Багануур, Хөтөл, Эрдэнэт, болон “Шинэ төмөр зам” гэсэн бүтээн байгуулалтын төслүүд рүү илгээлээ. Залуус шургуу ажиллаж Хөдөлмөрийн яамнаас өгч байгаа 500 мянган төгрөгийн цалин дээр нэмээд ажилласан байгууллагаасаа 200-300 мянган төгрөгийн урамшуулал авч байгаа. Бид ирэх аравдугаар сарын 5-нд энэ хоёр төслийн тайлангийн хурлыг хийнэ. 1500 гаруй залуу сум, аймаг бүрээрээ тайлангийн хурал хийнэ. Цаашид төслийг хэрхэн явуулах, юу нь хэрэгтэй, юуг анхаарах хэрэгтэй байгаа талаараа зөв дүр зураг гаргана гэж харж байгаа.
-Залуус маань намрын ажилд явдаг болж байгаа гэсэн? -“Намрын ажил” гэсэн бас нэг төслийг Үйлдвэр хөдөө яамтай хамтраад бороо хур ихтэй, ургацаа богино хугацаанд хураах зорилгоор 2500 залуу аж ахуйд ажиллуулахаар болоод байгаа. Залуучуудаа орчин цагийн аж ахуйд явах боломжоор хангах гэж байгаа. Компаниуд нь байр хоол, унааг нь даана. Дээр нь өдрийн 20 мянган төгрөгийн цалин өгнө. Явах хүсэлтэй залуус олон байгаа. Бараг бүх оюутнуудад явах хүсэл байгаа. 7-14 хоногийн хичээлийг хавар эсвэл хагас бүтэн сайн, өвлийн амралтаараа нөхөж болж байгаа.
-Тэгэхээр Монголыг залуучуудын орон гэдэг. Тэгсэн хэрнээ төрөөс залуучууд руугаа чиглэсэн бодлого их дутагдаж байгааг шүүмжилдэг. Таны бүрдүүлсэн баг залуучуудын байгууллагын үйл ажиллагааг төрд ойртуулж, уялдаа холбоог сайжруулах алхмыг хийж чадаж байна гэж та хэлэх үү? -Манай залуучууд хоорондоо нийлж мэдэхээ больсон, хамтарч дуу хоолойгоо илэрхийлж чадахаа больсон, зохион байгуулдаг байгууллагууд нь улс төрийн өнгө аястай болсон гээд олон асуудал байгаа. Энэ бүгдээс шалтгаалаад залуус маань өөрсдийнхөө өмнө тулаад байгаа мөнгө олдог ажлаа хөөцөлдөөд өдөр шөнөгүй явж байна. Гэтэл нэгдэж нийлээд хийвэл орлогоо нэмэгдүүлэх, ажиллах нөхцлөө сайжруулах, ажиллангаа сурах, орон сууц авчихаад зээлээ төлөх зэрэг маш олон боломжуудыг бид харахгүйгээр зүгээр л ажлын “мал” болсон юм шиг ажиллаж байна. Ажиллаж ажиллаж арай гэж хэдэн төгрөг цуглуулаад байр аваад 60 хүрээд мөнх бусыг үзэж байна. Нэг ёсондоо залуучууд эрүүл мэндээ хаяж, амьдралын аз жаргалыг мэдэрч чадахгүй байна. Үргэлж түрээсийн байр хэсч, даргын царай харж, нэг ажлын байрнаас нөгөө ажлын байр руу гүйж байна. Энэ мэтчилэн хүүхэд байхдаа мөрөөддөг байсан олон сайхан мөрөөдөл нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй болчихоод байна. Тиймээс бид нийлээд бодит байдал дээр төр засагтайгаа хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Хэрэв засаг бидэнтэй ажиллахгүй бол ажиллах засгийг нь гаргаж ирэх ёстой. Түүнээс биш Засгийн газраас бидэнтэй ажиллаач гээд гуйгаад байх шаардлага байхгүй.
-УИХ-ын дэргэд лобби бүлэг байгуулагдсан гэлээ. Тэгэхээр залуучуудын талаар баримтлах бодлого гаргах тал дээр ахиц гарна гэж харж байна л даа? -Таны гаргалаа маш зөв байна. УИХ-аас гарч байгаа бүх бодлогын гол цөм нь гол масс руугаа чиглэсэн байх ёстой. Тэгэхээр гол масс гэдэг нь залуучууд. Залуучууд өнөөдөр манай хамгийн үнэ цэнэтэй хэсэг. Энэ хэсэг рүүгээ зөв хөрөнгө оруулалт, зөв бодлого явуулах юм бол маргаашийн ирээдүй үнэхээр сайхан болно. Тиймээс УИХ-аас гарч байгаа бодлого бүр дээр залуучуудын дуу хоолойг хүргэх шаардлага байгаа. Энэ агуулгаараа бид УИХ-д тодорхой шахалтуудыг үзүүлж явж байгаа. Дээр нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам Залуучуудын хөгжлийн танхимтай болсон. Энэ өмнөх Засгийн газруудад огт байгаагүй бүтэц. С.Эрдэнэ сайд залуу хүмүүс их ойр юм байна. Тэр агуулгаараа бид Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Монголын залуучуудын холбоо хамтарч боловсруулж байна. Энэ бодлогын бичиг баримтыг боловсруулах санаа хоёр жилийн өмнө намайг энд ирснээс хойш гараад одоог хүртэл хийгдээд явж байгаа. Энэ бичиг баримт маш тодорхой, хэмжиж болохуйц, залуучуудад ойлгомжтой замын зураг үзүүлэх ийм л бичиг баримт байгаасай гэж бид хүсч байгаа. Нөгөө талаар залуучуудын дуу хоолойг илэрхийлж байдаг хуулиудыг өргөн барина гэж бодож байгаа. Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэн гэж байна. Гэтэл сумын залуучуудын холбооны даргатай ярилцаад үзэхээр “Өө, Засаг дарга л мэддэг шүү дээ” гэдэг байдалтай байна. Тиймээс бид сумдын төсөв зарцуулалтад залуучуудын байгууллага заавал оролц гэсэн удирдамжийг өгч байгаа. Ер нь суманд нэг сагсны шийд зоох, WiFi тавих чинь залуучуудын хүсч мөрөөдөж байгаа зүйл. Тиймээс л бид 2013 оныг “Аваръя оролцъя” гэсэн уриатайгаар бүх үйл ажиллагаанд оролцоод явж байгаа.
-Ойрын хугацаанд Залуучуудын холбооноос залуучуудын Их хурлыг хуралдуулахаар ярьж байгаа гэсэн. Ер нь хэдийгээр товтой байгаа вэ? -Монголын залуучуудын холбоо Их хурлаа хийлгүй бараг 10 жил болсон. Энэ жил хийнэ. Юуны өмнө Монголын залуучуудын холбооны дүрэм, бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл зэргээ орчин үеийн шаардлагад нийцүүлж шинэчилнэ. Жинхэнэ залуу хүн дээрээ төвлөрч, хүсч байгаа зүйлийг нь бодит ажил болгож чаддаг уян хатан бүтэц, чадварлаг механизмыг бүрдүүлнэ гэж харж байгаа.
-Залуучуудын өмнө тулгамдсан асуудал гээд ярихаар олон зүйлийг ярьж болж байна. Боловсролын салбарт гэхэд сургалтын чанар, сургуулийн төлбөрийн асуудал гээд ярих юм их. Гэтэл нөгөө талаас сурч, хөгжихөд мөнгө, хөдөлмөрөө зориулах сэтгэлгээг бий болгох хэрэгтэй гэх нь ч байна. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? -Миний зүгээс залуучуудын төлөөллийнхөө хувьд нэг зүйлийг бодож явдаг. Чи төгсөөд хэдэн төгрөгийн цалин авах гэж байгаа юм бэ. Яг тэр цалингаа сурч байгаа жилээрээ үржүүлээд нэг жилийн төлбөр чинь гарна гэсэн олон улсын тогтсон жишгийг харах ёстой. Тэгэхээр МУИС-ын төлбөр 1.8 сая байвал суралцах дөрвөн жилдээ хуваана. Тэгэхээр 400 мянган төгрөг гарч байгаа биз. Тэгэхээр чи төгсөөд 400 гаруй мянган төгрөгийн цалинтай болох сургуульд сургуульд сурч байна л гэсэн үг. Тэгэхээр би төгсөөд өндөр цалин авах, илүү чанартай боловсрол эзэмшихийн тулд улам өндөр төлбөр төлөх ёстой. Цалин ч өсөх ёстой. Гэтэл өнөөдөр байгаа манай эдийн засаг, цалингийн хэмжээ төлбөр хоёр ийм байдлаар уялдчихсан явж байгаа. Түүнийгээ дагаад тийм хэмжээний багшийн цалин, сургалтын орчин, сурах бичгийн талаар ярих ёстой. Гэтэл бидэнтэй яг нэг цаг үед дэлхийн нөгөө өнцөгт сурч байгаа залуу жилд 20 гаруй мянган доллар төлөөд сард таван мянган долларын цалин аваад ажиллахуйц тийм ажлын байранд ажиллаж, тийм орчинд амьдарч байгаа. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд илүү сайн сурах хэрэгтэй. Илүү сайн сурахын тулд илүү их сургалтын төлбөр төлж чадахуйц сэтгэлгээ рүү шилжих цаг нь болчихсон.
-Нэг талаас оюутнууд маань хэлсэн мөнгийг нь төлөөд сурч байхад сургуулиуд тэр хэмжээнд нь дүйцэхүйц чанартай сургалтыг явуулж чадаж байгаа болов уу? -Манай багш нар сайн. Тогтолцооны хувьд гажиг байгаа. Өнөөдөр оюутныг үнэлэх, шалгалт авах систем нь зааж байгаа хүнтэй нь хамааралтай систем байгаа. Багш нар нь сургуулийн ашиг орлого, өөрийн рейтингээ бодоод автоматаар сайн гэж үнэлээд, оюутан нь өөрийгөө сайн гэж ойлгоод яваад байгаа. Зүй нь чанартай байгаа эсэхийг нь хөндлөнгийн итгээд тогтоох ёстой. Би Боловсролын сайдад зоригтой санал тавьсан. Бүх оюутнуудаас тестийн системээр шалгалтыг нь авъя. Бид сонгууль хийх гээд санал тоолох автомат машин авсан. Тэр чинь үндсэндээ сонгуулийн тестийн машин. Тэгэхээр бүх ЕБС, их дээд сургуулиудын шалгалтыг тэр машинаар тестээр авъя. Түүнийг бид зохион байгуулж өгье. Бидний зүгээс ямар ч хөндлөнгийн нөлөөнд автахгүй. Сурагч, оюутнууд сурч чадаж байгаа эсэхийг хөндлөнгөөс нь тогтоогоод өгье гэсэн санал тавьсан. Бидэнд шийдвэртэй хариу хэлээгүй. Бүх зүйл үнэнээр гараад ирсний дараа багш нь болохгүй байгаа юм уу, сурагч, оюутан нь болохгүй байна уу гэдгийг маш амархан тогтоож болох юм.
-Залуучуудын тухай ярихаар гэр бүлийн асуудлыг заавал ярих болно. Залуу гэр бүлүүдэд маань сайн сайхан зүйл байна аа. Гэхдээ эрчүүд нь архи балгаад эхнэрүүд нь гэр бүлээ авч явж байна гэж байна. Гэр бүл салалт их байна гэнэ. Энэ бүхэн өнөөх л төрийн бодлого дутсанаас үүдэж байгаа юм болов уу? -Манайх социализмын үед гэр бүлийг маш тодорхой системээр барьдаг байлаа. Жишээ нь гэр бүл салбал дараагийн ажлын байр байдаггүй, заавал хамт олны хурлаар ордог гэх мэт механикаар барьдаг байсан. Шашин дэлгэрсэн оронд сүсэг бишрэлээр нь нэгтгэдэг. Долоо хоногийн нэг өдөр сүм рүү гэр бүлээрээ заавал очдог. Тэнд нь хэрхэн аав, ээж байх тухай заадаг. Аав ээж хоёр хүүхдээ яаж хүмүүжүүлэхийг нь заадаг. Гэтэл өнөөдөр монголын залуучуудад хэн зааж байгаа юм бэ. Бидэнд одоо тийм зүйл дутагдаж байгаа. Тиймээс бид Залуучуудын гэр бүлийн хороог байгуулахаар бэлтгэл хийж байгаа. Бас Хуримын ордонг Гэр бүлийн ордон болгож өгөөч ээ. Зөвхөн бүртгэдэг биш залуучуудад зөвлөгөө өгдөг, ярилцдаг байгаач гэж байгаа. Одоо болтол шийдээгүй л байна. Дараагийн бас нэг тулгамдаж байгаа асуудал бол эдийн засгийн байдлаасаа болоод залуучууд жинхэнэ мөрөөдлөөрөө мөлхөж байна даа. Би үүнийг олон удаа хэлж байгаа. Харин сая Засгийн газар зориг гаргаж орон сууцны зээлийг эхлүүлсэн. Ер нь энэ бол гэр бүлийг баталгаатай байлгах хамгийн найдвартай уяа бөгөөд хөшүүрэг юм байгаа. Залуу гэр бүлүүд зээлээ төлөхийн төлөө юун салах, харин ч нийлээд хөдөлмөрлөдөг. “Энэ бүхнийг одоо яана аа” гэж суудаг цаг өнгөрчээ. Жинхэнэ сэтгэлтэй, зовлонг нь үзсэн залуучуудаар нь хийлгэх жишиг рүү ормоор байна. Одоо төр сургууль, ясли, цэцэрлэг барихаа болих ёстой. Тэр мөнгийг нь цэцэрлэг ясли барьчихаад байгаа залууст нь өгчих л дөө. Залууст бизнес хийх боломжийг нь олгомоор байна. Авлига авдаг, ажил дампууруулдаг хэдэн төрийн албан хаагч биш, нэг сэтгэлтэй эхнэр нөхөр хоёр, эсвэл хэсэг найз нийлээд цэцэрлэг ажиллуулаад ах дүү нарынхаа хүүхдийг тэр цэцэрлэгтээ явуулаад, өргөждөг тэр систем рүү шилжмээр байна. Үүний төлөө залуучуудын холбоо маш хатуу байр суурьтай зогсоно гэж бодож байгаа. Гэтэл одоогийн хууль тогтоогчид хөгжиж буй орны хөрсөн дээр хөгжингүй орны хууль, дүрэм, арга туршлагыг хуулбарлаад буулгах гэж оролдоод байна. Бүх хууль дээр. Тэр нь одоо гацаа болж байна. Хууль зөрчсөн баахан залуучууд л бий болоод байгаа байхгүй юу. Нэг юм хийх гэхээр төгсгөлдөө заавал шоронд ордог.
-Одоогийн монгол залуучуудыг сэтгэлгээ, оюуны түвшний хувьд дорой байна гэж шүүмжлээд байгаа. Үзэж харах, мэдэж мэдрэх, амсах таашаах нь хүртэл өчүүхэн байна гэх ч хүн байх юм. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ? -За яах вэ, бэлэнчлэх гэж ярьдаг. Гэтэл хэдэн тэнэг улстөрчид өөрсдийнхөө хийсэн зүйлд хууртаад л явж байгаа шүү дээ. Залуучууд халамж авахдаа өгч байгаа болохоор нь л авдаг болохоос биш “Төр минь хишгээ хайрлалаа” гэж бодож авдаггүй. Бурууг нь угаасаа ард түмэн мэддэг. Биднийг хуурах гээд тэнэгтэж байгааг нь мэддэг. Харин сэтгэлгээ, оюуны түвшний тухайд хэлэхэд нийгэм харьцангуй чөлөөтэй болсон. Дээр нь бидний мэдээлэл авах, сурах боломж маш чөлөөтэй болсон. Энэ чөлөөтэй ертөнцөд мэдлэг боловсрол, чадвар олж авах нь залуу хүний өөрийнх нь үнэлэмжийн асуудалд болоод байгаа. Хамгийн зөв чиглүүлэх тогтолцоо нь нэгдүгээрт байгалиас заяасан гэр бүл, хоёрт боловсролын систем. Өнөөдөр манай залуучууд оюунлаг биш, соёлгүй гэж байгаа бол боловсролын систем, гэр бүлтэй ярих ёстой. Тааруухан залуу байгаа бол энэ хоёр үүргээ гүйцэтгэж чадсангүй л гэж хэлэх ёстой. Нэг үеэ бодвол ганцхан хошин шог тавигддаг байсан бол өнөөдөр нэг клубт дан кино үзэх, нөгөөд нь жааз сонсдог, өшөө өөр газар амьд хөгжим сонсч байна. Очих газар нэмэгдээд л байгаа юм.
-Монгол залуучууд эвлэх, цуглах нь тааруу гэх юм. Тэр дундаа сайн юманд нэгдэхдээ тааруу гэх шүүмжлэл байдаг. Уг нь эвлэж нэгдвэл ихийг хийх чадна гээд байгаа? -Ер нь эцсийн дүнд эв гэдэг бол хариуцлага юм. Эвтэй байвал хариуцлагатай бай гэж байгаа юм. Залуучууд нэгдэхгүй, хагарч бутраад байна гэж байна. Гэтэл нийлж нэгдэж болдгийг Залуучуудын холбоон дээр бүтэн жил харлаа шүү дээ. Хуучин Ардчилсан залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал залуучуудын холбоо нийлж хэзээ ч юмаа ярьдаггүй байсан. Одоо Монголын залуучуудын холбоон дээр ирээд миний баруун зүүн талд суугаад бүх зүйлээ ярьж байна. “Сонгуулийнхаа үед улстөрждөг юм байгаа биз, бусад үед залуучуудынхаа төлөө юм хий” гэсэн зорилт тавьчихаар эрхгүй нэгдээд байж байгаа. Гэхдээ нэгдэхдээ “Бид залуучуудынхаа төлөө юм хийж байна” гэж цээжээ дэлдэх биш нийлээд энд сууж асуудлаа ярьж чадаж байгаа нь чухал. Эв нэгдэлтэй байх гээд байгаа юм бол тэнцүү хариуцлагатай байх асуудал байгаа. Үүнийг залуу хүн бүр ойлгох ёстой. Өөрөө хариуцлага алдчихаад дараа нь эв нэгдэл гэдэг асуудал ярих юм бол өөрийнхөө мөн чанарыг ойлгоогүй, нийгэмшээгүй байгаагийн л тод илрэл.
-Залуучуудын байгууллагууд цаанаа улс төр, нам, хувь хүний гар хөл болдог. Өмнөөс дуугардаг энэ байдал нь залуучуудын байгууллагын нэр хүндийг унагаж байгаа шүү дээ? -Бид үүнээс л болж улс төрийн намыг гишүүнчлэлтгүй болго гэсэн уриалгыг гаргасан. Энэ бол олон асуултын хариулт болж чадна. Би шашингүй хүн. Гэхдээ залуучуудыг шашинтай бол гэж уриална. Тэр бол хий хоосон улстөржилтөөс илүү залуусыг нэгтгэнэ. Ямарваа нэг хэлбэрээр бид нар амьдрахуйн философи руу шилжиж орох ёстой. Залуучууд шашнаар дамжиж хүмүүжих хэрэгтэй байна. Шашин бол буруу биш.
-Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн албыг дөрвөн жил хашина. Энэ хугацаанд санасан сэдсэн, хүссэн мөрөөдсөн зүйлээ хийх амжих нь уу. Магадгүй дөрвөн жилийн дараа эргээд харахад ямар болсон байгаасай гэж хүсдэг вэ? -Дөрвөн жил арай л урт юм байна. Шинэ дүрмээрээ гурван жил рүү оруулчихдаг юм уу гэж бодож байгаа. Нэг талаар би өөрийнхөө амьдралын идэвхитэй дөрвөн жилийг Залуучуудын холбоон дээр өнгөрөөж байна. Би чинь бас гэр бүл, ар гэртэй хүн шүү дээ. Энд байгаа цагт бизнес эрхлэх зэргээр сонирхлын зөрчилтэй асуудлуудад орооцолдоод байж болохгүй. Нөгөө талаар залуучууд маш хурдан шинэчлэгдэж, шинэ зүйлээр цэнэглэгдэж байх ёстой. Нэг хүн дөрвөн жил энд сууна гэдэг урт байгаа. Нэгэнт нөхдүүд намайг энэ ажлыг хий гээд итгэл хүлээлгэсэн учраас би хийсэн шиг хийнэ л гэж бодож байгаа. Хүн ажлыг авсан үедээ сайн хийх ёстой болохоос би “Тийм зүйл хийх байсан юм” гэж ярьж хэзээ ч болохгүй. Би эндээ нэг номер учраас тэр хэмжээний л юм хийх ёстой. Би хамгийн гол нь Монголын залуучууд сэрсэн байгаасай л гэж хүсч байгаа. Нэгэнт сэрсэн хүн цаашаа учраа олоод явчихна. Би 40 хүрэхээсээ өмнө бизнес хиймээр байна шүү дээ /инээв/.
Ч.Батмаа
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин |
| А.Мөнхбат: Монголын залуучууд сэрж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин УЙХ-н гишуун С.Дэмбэрэлийг цэцэд өгдөг асууд******** их зөв ********хам болсон шуу
2013-09-05 | 16:37:43 | 183.81.169.20 | |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|