боловсролын сургуулиудад мөрдөхөөр баталсан билээ.

Шинэ хичээлийн жилд анги бүрийн хичээллэх долоо хоногийн тоо дараах байдлаар тогтоогджээ. Үүнд:

I–V анги 34 долоо хоног

VI–IX анги 35 долоо хоног

X–XII анги 36 долоо хоног хичээллэнэ.

Мөн сурагчдын II улирлын бие даалтын долоо хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Харин II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэхээр батлагдсан байна.

Түүнчлэн гуравдугаар улирлын амралт 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэх юм.

Энэ хичээлийн жилийн бүтцийн хуваарьтай доорх хүснэгтээс танилцана уу.