 |
|
 |
|
Б.Бат-Эрдэнэ: Залуучуудын байгууллагын бодлого нь залуустай хамт дугуй унах биш, дугуй унах орчныг бүрдүүлэх юм |
|
|
 |
|
 |
Б.Бат-Эрдэнэ: Залуучуудын байгууллагын бодлого нь залуустай хамт дугуй унах биш, дугуй унах орчныг бүрдүүлэх юм
2013-09-20НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буланд урьж ярилцлаа.  -Залуучуудын төлөө нэлээдгүй ажил хийж, тэдний дуу хоолойг төр засагт хүргэхийн төлөө ажиллаж байгаа залуу гэдгээр чинь мэддэг учраас энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” ярилцлагын буландаа урьж ярилцъя гэж бодлоо. Залуучуудын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч чаддаг уу гэдгээс ярилцлагаа эхлэх үү? -Төрөөс залуучуудын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого алга байна. Төр залуучуудынхаа талаар ямар бодлого хэрэгжүүлэх, залуучуудын хөгжлийн гарц, эх орны хөгжилд тэдний оролцох үүрэг оролцоог дэмжих бодлого алга. Төрөөс залуучуудын баримтлах бодлогын талаар дүгнэлт хийж, ялангуяа суурь үндсэн судалгаа хийж, тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах цаг нь болжээ. Ганцхан жишээ дурьдахад өнөөдөр 35 хүртэлх насны залуучуудын 60 орчим хувь нь ажилгүй, гудамжинд явж байна. Ажил хийж байгаа залуучуудын дөнгөж 47.8 хувь нь цалингаараа өдөр тутмын хэрэгцээгээ л ханган амьдарч байгаа. Хоол идэх, хувцас өмсөх, хүүхдээ тэжээх, автобус унаандаа суух гэхэд авдаг цалин нь хүрэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Залуу өрхүүд ядахдаа цалингаараа хангалттай амьдарчихдаг болчихвол нэг дэвшил биз дээ. Хоёрдугаарт, хот хөгжиж байгаа гэдгийг барилгын салбараар төлүүлж ярьж байгаа. Энд тэнд баригдаж байгаа чамин хийцтэй барилгуудын хэдэн хувьд нь залуучууд амьдарч байна вэ? Энэ асуултыг төр засгаас асуумаар байна? Өнөөдөр дийлэнхи залуучууд маань чамин хийцтэй сайхан орон сууц, сэтгэл хангалуун амьдралын гэхээс илүүтэй “оромж” төдий зүйлийн төлөө, түрээсээ олж байрандаа амьдрахын төлөө амьдралаа зориулж байна. Цалин нь тийм л зүйлийг авахад хүрдэг. Энэ нь өнөөдөр ерөөсөө болохгүй байна. Улс орны хөгжил залуучуудад ямар байдлаар нөлөөлдөг, төр энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ гэдгээ сайн бодох учиртай юм. Тэгэхээр Монголын залуучуудад гурван том асуудал тулгараад байна гэж дүгнэж байна. Нэгдүгээрт, орон сууц, хоёрдугаарт, ажлын байр, гуравт мэргэжлээрээ ажиллах боломж. Өнөөдөр их дээд сургууль төгссөн залуучуудын хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна вэ гэдгийг анхаарч үзэхгүй бол мэргэжилтэй ажилгүйчүүд нэмэгдсээр байгаа юм. Энэ бүхэн төрийн бодлого үгүйлэгдэж байгааг л харуулаад байгаа хэрэг. Залуус боловсрол эзэмшихдээ ихэнх нь эцэг эхийнхээ зааврын дагуу мэргэжлээ сонгодог нь нууц биш. Үүнд ч гэсэн төрийн бодлого, залуучуудын байгууллагын судалгаа зайлшгүй хэрэгтэй байдаг. Монгол Улс ирээдүйд аль салбарт түлхүү хөгжих нь вэ гэдэг судалгаа, тодорхой бодлого байсан тохиолдолд л залуучууд ямар мэргэжил сонговол ирээдүйд ажилтай, орлоготой, амьдрах орон сууцтай байх вэ гэдэг баталгаагаа олж харах боломж бүрдэнэ. -ХАХНХЯ-наас хүн амын цогц бодлого боловсруулж байгаа. Мэдээж залуучуудын талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого тусгагдсан байна лээ. Энэ бодлого хэр үр дүнтэй санагдав, залуучуудын байгууллагууд дуу хоолойгоо хүргэж чадсан уу? -Боловсруулж байгаа бодлого нь өнөөдрийн байдлаар хэдэн байгууллагад хүрснийг би мэдэхгүй байна. Интернэт, онлайнаар лав цацагдаагүй. Одоогоор миний хувьд олж харсан зүйл алга. Таны хэлээд байгаа бодлогын талаар баримт хэлье. 2003 онд Монголын залуучуудын хөгжлийн хэрэгцээ гэдэг суурь судалгааг явуулсан байдаг. Бас 1997 онд Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого гэж гарсан. 2005 онд Хүн амыг орон сууцаар хангах бодлого, Итгэлийн мөнгө, Залуу гэр бүлд олгох мөнгөн тэтгэмж, 2006 онд Өсвөр үе залуучуудын үндэсний хөтөлбөр гэж гарсан. Хамгийн сүүлд буюу таны одоо хэлж байгаа бодлого гарч байгаа бололтой. Гэхдээ урьд нь гаргасан бодлогууд нь яагаад хэрэгжээгүй вэ гэдэг нэг асуулт байна. Яагаад залуучуудын талаар баримтлах бодлого сүүлийн 10 жилд батлагдаж гарсан ч үр дүнд хүрч чадаагүй байна, гэдэг бас нэг асуулт байна. Тэгэх ёстой, ингэх ёстой, тэдэнд ийм асуудал тулгарсан гэж тунхаглаж зарласнаас бус бодитоор шийдчихсэн асуудал ерөөсөө алга. Энэ бодлого, баримт бичгүүд үнэхээр үр дүнтэй байж чадсан бол өнөөдөр залуучуудын амьдрал маш сайхан болчихсон байх ёстой. Гарч байгаа бодлого, арга хэмжээнүүд залуучуудын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдэх гарц нь болж чадаагүй, тунхаглалын шинжтэй байсан, магадгүй залуучуудын бодлогыг 50-иас дээш насныхан боловсруулсан байх гэхээс өөр хэлэх үг үнэндээ алга. Өнөөдөр монголчууд төвшингийн хувьд бараг л хоёр хуваагдчихсан. Хэт баян, хэт ядуу гэсэн хоёр хэсэг. Энэ хоёр заагийн дунд улс орны эдийн засгийг авч явж байгаа дундаж бүлэг байдаг. Гэтэл хамгийн эмгэнэлтэй нь энэ бүлэгт хамаарах залуучууд нь төрийн бодлогогүй байгаагаас болж дээд боловсролтой ч ажилгүй, нийгмийн халамжийн мөнгө хүртээд л сууж байгаа, ядуу бүлэгт хамаарахаар болчихсон байна гээд бод доо. Энэ байдал үргэлжилсээр ядуурал гэдэг зүйл бараг үе дамжин өвлөгдөж байна. Ажилгүй учраас залуучууд ядуу байна, сэтгэлгээ нь ч ядуу байна. Тиймээс л залуусыг нийгмийн халамжийн бодлогоор биш, ажлын байраар хангах, ажиллах орчин нөхцлийг нь бүрдүүлэх, ажил хийж байгааг төрөөс илүү дэмжээд өгөөч ээ гэж гуйгаад байгаа юм. Бид бодох ёстой. Ирээдүйдээ итгэлтэй амьдрах тэр итгэлийг нь залуучуудад буцааж өгмөөр байна. Бидний хувьд залуучуудын орон, 70 хувь нь залуус гэж яриад байгаа мөртлөө энэ гол хүчиндээ анхаарлаа хандуулахгүй байгаа асуудлыг хөндөх гэж хэчээн ажиллаж байна. -Тунхагийн чанартай бодлогоо яаж хөрсөнд буулгах гээд байна. Энд тэнд л залуучууд том чуулган зохион байгуулсан гэж дуулддаг. Тэр чуулаад байгаа залуучуудынхаа дуу хоолойг төр засагт хүргэх ёстой байгууллага нь Монголын залуучуудын холбоо, бас намын дэргэдэх залуучуудын байгууллага гэж ойлгодог. Холбоо ер нь юу хийгээд байна вэ? -Таны хэлдэг үнэн. Монголын залуучуудын холбоо өнөөдөр унтаа, нөхөн сэлбэх үйл ажиллагаа явуулдаггүй байсан бол залуучуудын байр суурь арай өөр байх байсан. Хамгийн том жишээ гэхэд л энэ байгууллага 10 жил Их хурлаа хийгээгүй. Их хурлаа хийгээгүй байна гэдэг чинь төрд хүргэх Монголын залуучуудын бодлого 10 жил орхигдсон гэсэн үг. Их хурлаа хийнэ гэж яриад, доторхи ажлын албаны 10 хүн л Монголын залуучуудын холбооны дүрмийг өөрчлөөд сууж байна. Өөрөөр хэлбэл, хүн амын 70 хувийг бүрдүүлж байгаа залуучуудын бодлого ажлын албаных нь 10 хүний гарт байгаа хэрэг. Ингэж болохгүй ээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх залуучуудын байгууллагын төлөөллийг татан оролцуулж, дүрмийн ажлын хэсгээ байгуулаад Монголын залуучуудын талаар баримтлах бодлоготой холбоотой, залуус нээлттэй хөгжих боломжийг нээсэн дүрэм боловсруулах хэрэгтэй. Яагаад энэ холбоо аль нэг намын харьяанд ажиллаж байх ёстой гэж. Гадаадад ажиллах хүчээр явж байгаа залуучуудын талаар ч хэлж байгаа үг алга, тэдэнд. Хуаран шиг байрлуулж байгаад тэндээс эрүүл саруул, гадагшаа гарахын тулд мөнгө төлчих чадвартай хэсгийг нь ялгаж аваад явуулаад байна. Улсын бодлого нь өөрөө тэр залуучуудыг явуулах хүсэлтэй болчихсон. Наад зах нь үүнээс болж л төрийн бодлого алдагдаж эхэлж байна. Залуус нь эх орондоо байснаар энэ улс орны хөгжлийг ярих учиртай. Гэтэл залуучуудын холбоо нь энэ асуудалд ямар ч бодлого баримталдаггүй. Зүгээр л спорт уу, спирт үү гэж яриад л явж байна шүү дээ. Залуучуудын байгууллагын бодлого нь залуустай хамт дугуй унаад явах биш, тэр дугуйг унах бололцоо орчныг бүрдүүлэх явдал байхгүй юу. Гэтэл иймэрхүү жижиг сажиг зүйлд анхаараад хайран сайхан төсвийг зарцуулаад явж байна. Энэ мөнгийг тэгвэл эрдэмтэд, асуудлаа мэддэг социологичдод зарцуулаад бодлогоо гаргаад ирэх хэрэгтэй. Бодлогоо гаргаад төр засагтаа хүргүүлмээр байна. Энэ ажлаас авахуулаад залуучуудын холбоо ажиллаж эхэлбэл эрүүлжиж байна гэж ойлгоход болно. -Ер нь намууд дэргэдээ Залуучуудын холбоотой байх хэрэг байдаг юм уу? -Хэрвээ Монголын залуучуудын холбоо залуучуудынхаа төлөө ажиллаж чаддаг байсан бол тэдний эрх ашгийг хамгаалсан, хөгжих боломжийг нээсэн бодлогыг боловсруулах чадалтай байсан бол намын дэргэдэх Залуучуудын холбоо байх хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг ярьж болно. Намын дэргэдэх залуучуудын холбоо яагаад байгуулагдсан бэ?, МЗХ залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулж, ажлаа хийхгүй байгаа учраас л намын дэргэд залуучуудын байгууллагууд байгуулагдсан. Хоёрдугаарт, энэ байгууллага өөрөө үе дамжсан хааны үе шаттай юм шиг АН-ын гишүүд л энэ холбоог тэргүүлдэг учраас бусад намууд үүнийг нь хараад дэргэдээ Залуучуудын байгууллага байгуулаад эхэлчихэж байгаа юм. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, н.Зоригтбаатар, А.Мөнхбат гэсэн Ардчилсан намын үе залгамжилсан хэлбэрийг халах хэрэгтэй байна. Тиймээс МЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэй хэлбэрээр явуулах хэрэгтэй. Залуусын төлөө амьдардаг, тэдний төлөө буцалж байдаг хүн МЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших нөхцөл бүрдэж байж л энэ холбоо амьд ажиллах болно. Тэгж чадахгүй л бол эл байгууллага хэвээрээ унтаа явна. -Тухайлбал, би залуу хүн. Гэхдээ энэ байгууллагаас явуулсан үйл ажиллагаанд хамрагдаж үзээгүй. Сонгуулийн үеэр намын дэргэдэх Залуучуудын байгууллага утасдаж 1000 нэгж өгч байсныг харин санаж байна. Оюутан байхдаа цуврал лекцэд хамрагдах байдлаар л энэ байгууллагын ажлыг дүгнэхээс хэтрэхгүй. Надтай адилхан залуус олон байгаа шүү? -Үнэхээр үнэн. Маш хөнгөхөн жишээ хэлье. 2011-2012 онд бид судалгаа гаргаж үзсэн. Энэ судалгааны дүгнэлт нь харамсалтай байсан. Өөрөөр хэлбэл Монголын төр залуучуудыг чиглэсэн бодлогогүй, залуучуудын төлөө ажилладаг байгууллага нь ажлаа хийдэггүй гэдгийг харуулсан. Нийт ажилгүйчүүдийн 60 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа судалгаа гарлаа. Үүнээс дүгнэхэд, Монгол Улсын ажилгүйдэл ядуурал нь залуусын ядуурал юм гэдэг дүгнэлт гарч байна. Хоёрдугаар асуудал нь, нийт залуучуудын 76.8 хувь нь цалин багатай. Дээр хэлсэнчлэн, энэ цалингийн 12.8 хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байна. Тэгвэл 47.8 хувь нь цалингаа дөнгөж хүргэдэг юм байна. Өдөр тутмын хэрэгцээ гэдэг нь байр, хоол, унааны мөнгө шүү дээ. 33.2 хувь нь өөрийнхөө орлогоор амьдардаг гэнэ. Үлдсэн нь буюу 66.8 хувь нь хэн нэгний тусламж дэмжлэгээр амьдардаг юм байна. Тодруулбал, эцэг эхийн тусламжаар тэд амьдардаг гэсэн үг. Энэ ямар үзүүлэлт вэ. Гэр бүлээ зохиочихсон залуу гэр бүл ядахдаа амьдралынхаа хэрэгцээг асуудалгүй хангачихмаар байна шүү дээ. Маш хэцүү тоо баримт байгаа биз дээ. Тусдаа гарчихсан залуус эцэг эхийнхээ тусламжаар амьдарч байна гээд бод л доо. Иймэрхүү асуудлыг залуучуудын холбоо маань хийх учиртай юм. Таны хэлээд байгаа жишээ үнэхээр үнэн. Энэ байгууллага заавал гишүүнчлэл тогтоох шаардлагагүй. Лекц явуулах төдийхнөөр өнгөрч боломгүй. Монголын залуучуудын холбоо бодлогоороо хамгийн түрүүнд хэдээс хэдэн нас хүртэлх залуусыг залуу хүн гэх вэ гэдгээ эхлээд тодорхойлох учиртай. 40 юм уу, эсвэл 38-аас доош юм уу гэдгээ тодорхой болго. Жишээ нь намын дэргэдэх залуучуудын байгууллагууд ихэвчлэн 35 хүртэлх нас гэж заадаг. Тэгвэл дийлэнх гадаад орнуудад 38 байдаг. Тэгэхээр хэдэн нас хүртэл бодлогоо тавьж боловсруулах вэ гэдгээ эхлээд тодорхой болгохоор судалгаа явуулж, чиглэлээ тодорхойлох гээд олон ажил байна. Намын байгууллага юм шиг ажилладаг, сонгуулийн үеэр үйл ажиллагаа нь идэвхждэг байдлаар яваад үр дүн гаргахгүй ээ. -Тоо судалгаа дурьдаад ярих нэг хэрэг. Харин алслагдсан сумын малчин Дорж гэх залуугийн амьдралд юу дутагдаж байгаа, тэр залуу юу хүсч байгааг энд байгаа залуучуудын байгууллагын удирдлага сонсдог гэдэгт итгэхгүй байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, орон нутагт байгаа залуучууд тодотголтой байгууллагууд зөвхөн намын нэрээр ажиллахаас биш тэдний дуу хоолойг хүргэж чадахгүй байна шүү дээ. Энэ талаар яаж ажиллах ёстой вэ? -Аймаг, сум, багт очдог хамгийн том залуучуудын байгууллага бол ний нуугүй хэлэхэд НАМЗХ. Залуучуудын холбооны салбар бараг л суманд, багт байхгүй. НАМЗХ-ны хувьд хөдөөд ажиллаж байгаа малчин, тариаланч залуучуудыг хамарсан бодлогыг дан ганц нам гэхгүйгээр гаргаж тавихыг зорьж байна. Суурь судалгааны үндсэн дээр гаргаад тавьчихвал тэр малчин залуугийн эрх ашгийг хөндөхөөс өөр аргагүй. НАМЗХ малчин залуучуудыг аль болох нийгэмшүүлэх, суманд нь оруулж ирээд нэг шинэ зүйлийг ч гэсэн дуулгахыг зорьдог. Малын бэлчээр дээрээс нь авчраад дуу хоолойг нь сонсох гэж байгаа нэг хэлбэр. Бид 100 хувь хүрч ажиллаж чаддаггүй гэдэг нь үнэн. Тиймээс л бодлогыг нэг төвшинд зангидах шаардлага бий болоод байгаа юм. МЗХ дангаараа байх юм уу, намын дэргэдэх залуучуудын холбоо байх хэрэгтэй юу, байх ёстой бол ямар төвшинд уялдаа холбоогоо хангаж ажиллах вэ гэдгээ ярилцах учиртай. 25 настай малчин залуу, 25 настай хотын залуу хоёрын асуудал өөр. Бүр гэр хорооллын залуус, байранд амьдардаг залуусын хооронд асар том ялгаа гарч ирдэг. Залуус учраас сонсдог хөгжим, хүсэл тэмүүлэл нь нэг байж болох ч амьдрах орчин, нийгмийг дүгнэх дүгнэлт нь өөр өөр. Тиймээс л МЗХ энэ бүхний уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй гэж дахин дахин хэлээд байна. МЗХ-ны Их хуралтай холбогдуулаад НАМЗХ-оос нийт залуучуудын байгууллагад хандсан уриалга гаргалаа. Залуучуудын байгууллагууд хамтарч ажиллах цаг нь болжээ. Нам, шашин шүтлэг гэдгийгээ хаяад нийт залуучуудынхаа төлөө нэгдсэн байдлаар ажиллах, бодлогоо хамтраад гаргахын тулд МЗХ-ны Их хурлаа хамтраад хийцгээе гэж уриалга хүргүүлсэн юм. -Уриалгад дурьдагдсан нэг асуудал нь улстөрждөг байдлаас залуучуудыг салгая гэх санаа байсан. Энэ асуудал ч хөндөгдөх хэмжээнд хүрчихсэн. Залуус цахим ертөнцөөр, эсвэл аль нэг намын төлөө хэтэрхий их улстөржиж байна. Ухамсар нь ийм дорой болчихсон юм уу гэж бодоход ч хүргэдэг шүү? -Онлайнд би ч гэсэн идэвхтэй байдаг. Таны шүүмжлээд байгаа зүйл их ажиглагддаг. Нийлдэг найз нөхөд, ордог газар нь нэг байхгүй юу, тэдний хувьд. Энэ улс төр ярьж, улс орны хөгжлийн төлөө бухимдаж байгаа залуучуудынхаа мэдлэгийг хэзээ яаж ашиглах вэ гэдэг бодлого байхгүй байна. Би дахиад л бодлого ярих гэж байна. Яах аргагүй энэ бодлогын асуудал. Тэр залуус улстөржиж хэрэлдэх үү, бааранд орох уу, эсвэл тамхиа татаад гудамж метрлэх хэрэгтэй юу гэдгийг төрийн бодлогоор хэмжиж үзэх хэрэгтэй. Онлайн ертөнцөд улстөрждөг, бусдыг муулдаг гэж залуусыг шүүмжилдэг. Гэтэл үнэндээ бол гадаад улс орнууд шиг иргэний үнэмлэхээ үзүүлэхгүйгээр орж суугаад ном уншчихдаг том номын сан байна уу, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газар хаана байна. Энэ нь өөрөө том асуудал. Хамгийн их залуучууд цугладаг газар “Централ таур”-ын урд тал болчихож. Худалч хүнд энд хамгийн чухал том бодлогыг нэг хувийн хэвшлийн байгууллага явуулж байна. Энд орой ирэхэд залуучуудын амьдрал буцалж байгаа нь орчин тэнд байгаа учраас тэр. Ийм орчныг хувийн хэвшлийн нэг байгууллага биш Монголын төр өөрөө бүрдүүлж өгөх ёстой юм. Бизнесийн байгууллагаасаа долоон дор байна. Төр өөрөө хийж чадахгүй бол залуучуудын агентлаг байгуулаад менежмент хийх залуучуудыг авчраад суулгачихаар байгаа юм. 50 настай хүн залуучуудын бодлогыг боловсруулна гэдэг хэцүү биз дээ. Тиймээс агентлаг байгуулаад тэргүүлэгч, удирдлагаар нь 18-тай, 25-тай, 36 настай залуусыг тавих хэрэгтэй. Залуус бидэнд юу хэрэгтэй вэ гэдгийг юу юунаас илүүтэй тэд мэдэх учраас төрөөс ч илүү бодлого гаргаад, агентлагаараа дамжуулаад хэрэгжүүлнэ. Ийм боломжтой болчихвол тэд улстөржих үү, хэн нэгнийг муулах уу гэдэг нь өөр төвшинд яригдана. Ажилгүй орлогогүй, гэртээ хий дэмий сууж байгаа учраас залуус хийрхэлд автчихсан байна шүү дээ. -Манай улсын боловсролын төвшин маш муу байгаа нь ажилгүй, хий дэмий сэлгүүцэх залуучуудыг бий болгож байна гэж шүүжилдэг. Санал нийлэх үү? -Санал нийлж байна. Наадахыг чинь л арилгахын тулд дээр хэлсэнчлэн судалгаа гаргаж ирэх ёстой юм. Мэргэжилтэй ажилгүйчүүд яагаад их байна, тэд яагаад гудамжинд байгаад байна вэ. Боловсролын түвшин сул учраас уу, эсвэл ажлын байр нь бага байгаа юм уу, нөгөө талаар хэрэггүй мэргэжлээр их дээд сургуулиуд олон төгсөгч аваад төгсгөөд байна уу гэдгийг судалгаагаар гаргаж ирнэ. Магадгүй тухайн залуугийн өөрийнх нь хүсч мөрөөдөж байсан мэргэжил Монголд байхгүй учраас өөр мэргэжил эзэмшиж, түүнээсээ болоод ажилгүй гудамжинд яваад байна уу гэдгийг ч бодох л ёстой. Энэ чинь өөрөө Монголын ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан болчихсон байна. Гэтэл МСҮТ-ийг төгссөн бүх залуучууд ажилтай байгаа. Техникум төгссөн залуусыг ажилд авна гэсэн зар маш их байна. Тэгвэл их дээд сургууль төгсөөд би аз жаргалтай амьдарна гэж бодох ёстой юу, техникум төгссөн ч би жаргалтай амьдрах юм байна гэж бодох ёстой юу гэдгийг төр ялгаж салгаж, зааглах учиртай. Австралид хамгийн өндөр цалин авдаг, сайхан амьдардаг хүмүүс сантехникч, сувилагч, гагнуурчин гэсэн нарийн мэргэжилтнүүд байдаг. Гэтэл Монголд тоо баримт нэгтгэж байдаг Статистикийн газар нь хүртэл залуучуудын талаар судалгаа байхгүй л байна. Залуучууд ойрын 5, 10 жилд Монгол улсад ямар салбар илүү түлхэцтэй хөгжиж, ямар бодлогоор улс маань хөгжих гээд байгааг олж харахгүй, мэдээлэл байхгүй байгаа учраас л өөр өөрсдийн үзэл бодол, эцэг эх, найзыгаа дагаад хүсээгүй мэргэжлээ эзэмшээд байна. Энгийн жишээ хэлэхэд л баригдаж байгаа барилгын гадна маш олон машин байдаг. Тэр барилгачин залуучууд өөрийнхөө унах унааг бэлдчихсэн, бас амьдралын баталгаагаа олчихсон байдаг. Тэд барилгын техникум төгссөн байна. Гэтэл дээд боловсролтой нэг нөхөр өнөөдөр гудамжинд явж байгаа. -Залуучуудыг бас тэдний төлөө ажиллах төр засаг,байгууллага холбоог нэлээдгүй шүүмжилж ярилцлаа. Ярилцлагаа Монголын залуучуудын өөдрөг ирээдүйн талаархи сайхан үгээр өндөрлөе? -Монголын залуучууд өнөөдөр хүчтэй, чадалтай, мэдлэг боловсролтой. Өнөөдөр биднийг төр бодлогоороо дэмжээд өгвөл ажил, мэргэжил, оюун ухаанаараа гэр бүлээ, улсаа аваад л явчихна. Магадгүй тэд дэлхийд тэргүүлж чадна. Тэгэхээр төр засаг маань энэ сайхан боломж бололцоог олгож өгөөч. Залуучуудын агентлаг байгуулж өгөөч. Залуучуудаар өөрсдөөр нь ажил хийлгэж, тэд чаддаг юм байна гэдгийг нотлон харуулах тэр боломжыг бидэнд олгож өгөөч. Залуучуудын ирээдүй гэрэлтэй гэдэгт итгэлтэй байна.
|
| Б.Бат-Эрдэнэ: Залуучуудын байгууллагын бодлого нь залуустай хамт дугуй унах биш, дугуй унах орчныг бүрдүүлэх юм |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|