 |
|
 |
|
Тэмүжиний байлдан дагуулал буюу Монгол туургатан нэгтгэсэн нь |
|
|
 |
|
 |
Тэмүжиний байлдан дагуулал буюу Монгол туургатан нэгтгэсэн нь
2013-11-04Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөрт зориулж Чингис хааны Монгол туургатаныг нэгтгэсэн түүхээс сонирхуулъя. Монгол зоны маань цог хийморь үргэлж өөдөө байхын ерөөл өргөе.
www.bolod.mn  13-р зуунаас өмнөх монголын түүхийг улирлуулан үзэхэд бүх монгол аймгийг нэгтгэсэн төв улс байсангүй. Гэтэл Тэмүжиний үед монголын түүхэнд анх удаа бүх монгол аймгийг нэгтгэсэн, монголын төв улс байгуулагджээ. Тэмүжин Онон, Хэрлэн, Туулын сав газрыг захирсан хаанаас нийт монгол овогтныг захирсан хаан болохын тулд ханлигууд ба хуучин овог аймгийн толгойлогчдын эсрэг шургуу тэмцлийг явуулах ёстой байжээ. Тэмүжинг Хамаг монголын хаанд өргөмжлөгдсөнд Жамуха ихэд дургүйцжээ. Ингээд ил далд тэмцэл өрнүүлж эхэлжээ. 1190 оны орчимд Тэмүжин, Жамуха хоёрын хооронд анхны ширүүн тулалдаан болжээ. Ер нь Жамухыг дарахгүйгээр монголыг нэгтгэх боломж үгүй шахам байжээ. Тэмүжин, Жамуха хоёрын хооронд Туулын Хар шугуйд ширүүн тулалдаан болжээ. Тэрхүү тулалдааныг түүхэнд 13 хүрээний тулалдаан гэнэ. Хоёр тал тус бүр цэргээ 13 хүрээ зохион байгуулж, Туулын Хар шугуйн Далан Балжуд гэдэг газар тулалджээ. Тулалдаан үндсэндээ Жамухын ялалтаар төгсжээ.
Гэхдээ Тэмүжин хүчээ тарамдуулахыг хүссэнгүй. Түүнээс хойш Тэмүжиний байдал өдөр ирэх тутам бэхжиж байхад түүний хуучин холбоотон нарын байдал улам доройтсоор, Жамухын харъяат нараас Чингист дагаж орох нь олширсоор байжээ. Жишээлбэл, Жамухын харъяанд байсан Уруд, Мангуд аймгууд Чингист дагаж орсон байна. Хэрэйд улсын дотор 1194 онд эвдрэл гарч, Тоорил хан өөрийн дүү Эрх Хартай муудалцан, түүнийг алахыг завдахад цаадах нь Найман улсад зугатан очжээ. Хэрэйдтэй зах нийлсэн Найман аймаг энэ шалтагийг ашиглан, өрсөлдөгч дайсан Тоорилыг цохихоор Эрх Харыг өмгөөлөн цэрэг авч хэрэйдийн нутагт цөмрөн байлджээ. Тоорил ханы цэргийн хүч ялагдаж Тоорил баруун Тангудад гараад Тангудын Ся улсын Гүр хааны ивээлд орж нэг жил шахам оршиж байгаад цаашдаа орших боломжгүй болж тэндээс зайлан гарахад хүрчээ.
Тоорил Тангудын нутгаас гарч Тангуд, Уйгурын хотуудаар дамжин явсаар ихэд цуцан ядуурч, 1196 онд арай гэж монгол нутгийн захад хүрч ирээд Тэмүжинээс тусламж гуйхад Тэмүжин түүнийг хүлээн авч, хүрээндээ агуулж суулгаснаас гадна харъяат ардаасаа гувчуур татаж өгчээ. Тэмүжиний ийнхүү Тоорилыг туслаж тэтгэж байсан нь түүний хэлсэнчлэн зөвхөн хуучин ачийг дурсан санасан хэрэг төдий биш, харин эртний сурвалжит Хэрэйдийн ханы нэр нөлөөг ашиглах, мөн хүчирхэг явсан Хэрэйдийн ханыг ивээж тэтгэхээр чадалтай болсноо бас олон нийтэд харуулах гэсэн бодлого бүхий байжээ. Тэмүжин тэр үед Тоорилийг урьдын адил өмөг түшиг гэж үзэхээ больж, түүнтэй эн зэрэгцэн холбоотон ёсоор үзэх болсон нь өөрийн бие ба Тоорилийг тэрэгний хоёр дугуйтай адил гэж зүйрлэн хэлж байснаас тодорхой. Татар аймаг бол монголын эсрэг гол өрсөлдөгч аймаг байв. 1196 онд Татар аймгийн Мэгүжин сүүлт тэргүүлэн Алтан улсын ноёрхлын эсрэг бослого гаргасан юм. Үүнээс болж Алтан улсаас Татарыг дайлав. Татарчууд ялагдан Улз голын хавиар зугатааж иржээ. Тэмүжин энэ бүхнийг мэдмэгц Ван хан Тоорилтой хамт Татарыг дайлахаар Улз голд очжээ. Алтан улсын цэрэг ч цаанаас нь иржээ.
Ингээд Улз голын Нарту шүтээн, Хусту шүтээн гэдэг газар байлдаж, Татарыг бут цохиод Мэгүжин сүүлтийг барьж хороожээ. Үүнийг түүхэнд "Улз голын дайн" гэж нэрлэдэг. Татартай байлдаж буцаж ирсний дараа Тэмүжин 1197 онд Зүрхэн аймгийн дагуулан авчээ. 1199 онд Тоорил, Тэмүжин нар Найман улсыг хамтран байлджээ. Инанч-Билгэ хан үхсэний дараагаар Найман улс нь ноёдын хоорондын хямралд тэмцэлд нэрвэгдэн, хүчин чадал нь нэлээн доройтсон цаг тул тэр дашрамыг тохиолдуулан Тоорил хан Тэмүжинтэй хамтран, Найманы Буйругийг довтолсон ажээ. Буйруг цэргээ цуглуулж амжилгүй байсаар Ховд орчимд Тоорил нарт бут цохиулж, Алтайг дамжин буруулж Кызылбаш (одоогийн Улингүр) нуурт хүрч ирсэн боловч мөн тэнд сүрхий цохигдож, тэндээс зугатан Киргизийн хараат Кэм-Кэмчигүүдэд очиж хоргоджээ. Ван хан Тэмүжин нар Байдрагийн голд буцаж ирж буудаллажээ. Энэ үест Буруйгийн ах Даян хан цэргээ яаран цуглуулж Хөгсү Сабрагаар захируулан Тэмүжин, Тоорил нарын цэрэгтэй байлджээ. Хоёр этгээдийн цэрэг дийлэх дийлэгдэх нь ялгараагүй байлдаж бүхий үед Тэмүжин, Тоорил нарын дунд хагарал гарч, Тэмүжин хойш ухран Хангай уулыг давж нутагтаа буцаж иржээ. Гэтэл Хөгсү Сабраг Хэрэйдийн ван ханы холбоотон нар салан одсоныг мэдээд Ван ханы цэргийн сүүлээс нь довтлон дайрчээ. Аргагүй болсон Ван хан Тэмүжинд яаралтай элч довтолгож, түргэн туслахыг гуйжээ. Тэмүжин ван хантай холбоогоо таслах цаг хараахан болоогүй гэж үзэж байсан тул Боорчи, Мухулай, Зэв, Чулуун дөрвөн хөлөг баатраа цэргээ авахуулан явуулж тусалсан байна. Энэ явдлын дараа Чингисийн эрхэнд орохыг хүсэхгүй байсан Тайчиуд, Хатагин, Салжиуд, Хонгирад зэрэг аймгууд холбоо байгуулан, Тэмүжин ба түүний холбоотон Ван ханыг цохихоор шийдвэрлэсэн байна. Тэмүжиний хадам эцэг Дай сэцэн Хонгирад аймгийн хүн тул энэ бүх учрыг Тэмүжинд мэдэгджээ. Тэмүжин хүчээ яаран хуралдуулан тэдгээр аймгийн нэгдэхээс өмнө амжиж тайчиудыг Буйр нуурын орчим, хатагин, салжиуд нарыг Хөлөн нуурын орчим тус тус цохижээ. Гэвч тайчиуд, хонхирад, икирас, горлос, дөрвөн, хатагин, салжиуд, татар, ойрад, найман аймгийн ноёд Чингисийн эсрэг дахин шинэ холбоо байгуулжээ. 1201 онд Жамухыг Эргүнэ мөрний орчим "Гүр хаан" гэж өргөмжилжээ. Ийнхүү хүчний харьцаа Жамухын талд шилжиж, Тэмүжиний байдал маш хүнд болсон тул ван ханаас туслахыг гуйжээ. Ван хан Тэмүжиний хүссэн ёсоор цэргээ авч хоёр этгээдийн цэрэг Хэрлэнд нийлж, тэндээс хөдлөн мордож, Хүйтэн гэдэг газар Жамухын цэрэгтэй байлдан бут цохижээ. Энэхүү Хүйтэн гэдэг газар Х.Пэрлээгийн тайлбарласнаар Онон, Хэрлэнгийн хооронд буй "Хүйтэн муус"-ыг хэлж байгаа гэнэ. Жамухын холбоотон нар сарнин татар, найман, мэргид, ойрад, тус тусын нутагт буруулан оджээ. Тэмүжин тайчуудыг нэхэмжлэн бут цохиж, дагуулан авсан байна.
Үүний дараа хонгирад аймаг сайн дураар Тэмүжинд даган оржээ. Ер нь Хүйтний тулалдаан бол монголыг нэгтгэх дайны явцад гарсан хамгийн зангилаа чанартай дайн байсан юм. Аймгуудын ноёдын эвслийг цохисны дараа Тэмүжиний байр байдал ихээхэн бэхжсэн нь Тэмүжин нар татартай байлдан 1202 онд бут цохисноос тодорхой. Мэргидийн ноён Тогтоа бэхи, Найманы Буйруг хан нар Тэмүжинг татартай байлдаад цэрэг, морь ядарсан гэж ойрад, хатагин, дөрвөн, татарын үлдэгдлийг нийлүүлэн, 3-р удаа тэмүжиний эсрэг байлдсан ажээ. Тулалдаан их шургуу болж, Тэмүжин, Ван хан нарын хүч мөхөсдөн цэргээ авч зүүн зүг ухарч, хонгирадын нутагт орж суужээ. Тэр үе нь өвөл цаг тул цас шуурганд боогдож, холбоотны цэрэг Ван хан, Тэмүжин нарыг нэхэн байлдахаас бэрхшээн хойш буцжээ. Жамуха 1203 онд Алтан, Хучир нарыг биедээ татан авч, Чингисийн эсрэг шинэ эвсэл хуувилдаан байгуулжээ. Жамуха, Алтан нар ван ханы хүү Сэнгүмтэй биеэр очиж уулзан, Чингисийн найманы Даян хантай нууц холбоотой, сэрэмжилбэл зохино гэх зэргээр итгүүлэхийг оролджээ. Сэнгүм бол хэзээнээс Тэмүжинг үзэн ядаж, түүнтэй тэмцэхийг эцэгтээ үргэлж ятгадаг хүн байсан учир, Жамухын үгийн үнэн худлыг төдий л эс хайхран, Чингисийг хамтран тэмцэхээр тогтоод энэ тухай эцгээсээ лавлахад, Ван хан "өөрсдөө мэдтүгэй" гэж хэрэг дээрээ зөвшөөрчээ.
Ер нь Хэрэйдийг байлдан эзлэхгүйгээр монголыг нэгтгэхэд хэцүү байжээ. Ван хан хүүтэйгээ нийлж санаа буруулсныг Тэмүжин нэгэнт мэдсэн тул Хэрэйдтэй арга буюу байлдахаар шийджээ. Ван ханы цэрэгтэй байлдахад тийм ч хялбар биш байсан учир цэргийн хүчнээс гадна арга ухаан зарах учиртай байжээ. Чингис хаан Түнхэлэг горхинд буусны дараа хүчээ сэлбэх, цаг хожих зороилгоор Ван хантай түр найрамдахыг бодож, элч явуулахын хамт ван ханыг довтлох бэлтгэлийг зэрэгцүүлэн сэм хийжээ. 1203 оны намар Чингис цэргээ дайнд бэлтгэж аваад ван ханыг санамсаргүй байхад нь зэгзгэр Өндөрийн зээр хавцалын аманд бүслэн авчээ. Гурван өдөр, гурван шөнө үргэлжилсэн байлдааны явцад хэрэйдүүд ялагджээ.
Энэ тулалдааныг Муу өндөрийн байлдаан ч гэдэг. Ван хан хөвүүн Сэнгүмийн хамт байлдааны талбараас зугатан гарчээ. Ван хан явсаар найман улсын хил дээл хүрч, Найманы харуулын цэргүүдтэй тохиолдон тэдэнд алагджээ. Сэнгүм зугатан явсаар Цайдамд ирээд тэндээс зайлан гарч,Тэнгэр уулын орчим очоод удалгүй нас баржээ. Ингэж эртний сурвалжит Хэрэйд улс мөхөж, газар нутаг, иргэд нь Чингисийн эрхэнд оржээ. Тэр дайнд Тэмүжин хэдийгээр ялалт байгуулсан ч их хохирол хүлээсэн гэж сурвалжид тэмдэглэсэн буй. Тухайлбал, 1000 шахам цэргээ дайны талбарт алдаж, эрэлхэг жанжин Хуйлдар шархтаж, Боорчи унаж явсан байлдааны сайн хүлэгээ алуулж, Өгэдэй хүзүүндээ шарх авсан зэрэг болно. Тэмүжин, Ван ханыг дайлан дийлж цэргээ авч Балжуд нуурт ирж бүх үнэнч анд нөхдөө цуглуулан үүрт хамт амьдрана тэмцэнэ гэж тангараг өргөснийг түүхэнд "Балжид нуурын тангараг" гэдэг. Тангараг өргөхөд Тэмүжиний 19 сайн анд нөхөд оролцсон гэж сурвалжид тэмдэглэжээ. Хэрэйд улс мөхсөн нь Чингис Найманы даян хан хоёрыг нүүр нүүрээр нь эсэргүүцүүлэн хандуулжээ. Энэ үест найманы Даян ханы дэргэд Чингисийн заналт дайсан Жамуха сэцэн, хатагин, салжиуд, дөрвөн, тайчиуд, хонгирад аймгуудын ноёд бас хэрэйдийн үлдэгдлүүд, мэргидийн Тогтоа бэхи нар хуралдан, Чингисийн эсрэг шинэ эвсэл бүлэг буй болсон цаг байжээ.
Даян хан Чингисийн ар талаас нь хавчин байлдах хүчин болгохоор Онгуд аймгийн эзэн Алгуш-тэгинд элч явуулж холбоотон болохыг хэлэлцүүлжээ. Гэвч Алгуш-тэгин Чингисийн хүчирхэгээр мандаж буйг үзээд болгоомжлон, Найманы Даян ханы дайсагнахаар бэлтгэж байгааг Чингист мэдэгдэхийн хамт найрамдан нөхөрлөхөө илэрхийлжээ. Чингис Даян ханы төлөвлөгөөг мэдмэгц 1204 оны хавар Тэмээн хээр гэдэг гол дээр их хуралдайг зарлаж Найман улстай байлдах асуудлыг зөвлөлдөн хэлэлцэхэд хоёр салаа санал гарчээ. Нэг санал нь хавар цагт агт морьд туранхай учир намрыг хүлээж, морь мал таргалуулах нь зүйтэй гэжээ. Энэ саналыг баримтлагсад нь олонхи нь байжээ. Нөгөө нь нэн даруй байлдан орох нь зүйтэй гэсэн Чингисийн авга Отчигин ноён, дүү Бэлгүдэй нарын санал байжээ. Чингис, найманчуудыг бэлтгэхээс өрсөн байлдах гэсэн хоёрдахь саналыг зөвшөөрөн даруй байлдахаар шийдвэрлэжээ. Бүх цэргийг бүртгэн тоолж, мянга мянгаар хуваарилан зохион байгуулаад, Хулгана жил буюу 1204 оны тэргүүн сарын 16-ны өдөр тугаа тахиж, Халх голоос их цэрэг хөдөлгөсөн ажээ. Чингисийн жанжин Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэйгээр магнай харуулын ангийг тус тус ойлгуулжээ.
Харин цэргийн манлайд Чингис өөрөө явж, гол хүчийг дүү Хасарт захируулжээ. Цэргийн бэлтгэл агтыг авга Отчигин ноёнд эрхлүүлжээ. Чингис цэргийн тоо цөөхөн, холын замд хүн, морь ядарсныг харгалзан алгуур аялсан бөгөөд агтаа цатгахын тулд Сайр хээр гэдэг газар бууж, хэд хоноход шөнийн цагт цэрэг бүр таван хэсэг гал түлэх тушаал өгчээ. Найманы тагнуул үүнд хууртагдан, монголын цэрэг тэнгэрийн одноос олон байна гэж Даян ханд мэдээ хүргэжээ. Тэр үед Даян хан цэргийн хамт Хангайн Хачир ус гэдэг газар оршиж байжээ. Даян хан, монголын цэрэг тоо олон боловч агт морь нь туранхай гэдэг мэдээг аваад шууд байлдахгүй, харин түүнийг өдөөн баруун тийш Алтайн ууланд удирдан аваачиж хүн, морины хүчийг нэг мөсөн ядармагц өөрсдийн амар хүчээр байлдан сөнөөх аргыг гаргахад, түүний хүү Хүчүлүг нь дайснаас хоосон айж, цэргийн сүр хүчийг мохоолоо гэж эцгээ буруушаан, саналыг нь эс дэмжсэн учир даян хан арга буюу байлдахаар цэргээ авч Хачир уснаас хөдлөн Тамир голыг уруудан явж, Орхоныг гатлаад, Наху гүний зүүн хормойг дайран Цахир Могод гэдэг газар хүрч иржээ. Тэндээс Монгол, найманы цэрэг Наху баяны Цухал хөндийд уулзан өдөржин байлдаж үдэш болоход найманчууд ялагдаж буруулжээ. Байлдааны үеэр Даян хан хүнд шархтаж төдөлгүй үхжээ. Хүчүлүг зугатан гарч Тамирын голд хүрээд, хүрээ бэхлэлтийг барин монголын цэрэгтэй харилцан байлдсан боловч бут цохиулаад, Хар Хятан улсын зүг буруулжээ.
Мэргид аймгийн толгойлогч Тогтоа бэхи бас хар Хятаны зүг буруулан очсон бөгөөд Жамуха байлдаан болохоос өмнө найманы цэрэг дарагдаж магадгүй гэж болгоомжлон, шадар хүмүүсийн хамт зайлан одсон ажээ. Жамухыг дагаж найман нартай нийлэлдэн явж байсан жадран, хатагин, салжиуд, тайчиуд, хонхирад зэрэг аймаг цөм Чингист буун дагаж оржээ. Монгол аймгуудын олонхи нь сая болтол Жамухын захиргаанд байсан нь ийнхүү бүрмөсөн Чингисийн мэдэлд шилжин иржээ. Даян ханы цэргийн хүрээнээс үүний урьд зайлан гарсан Жамуха сэцэнийг шадар нөхөд нь баривчлан авч, Чингист хүргэж ирснийг яллан цаазалжээ. Сэцэний зүтгэлийг бүх талаар харлуулах нь бас ч өрөөсгөл дүгнэлт болох биз ээ.
1206 он болоход "Нууц товчоо"-ны өгүүлсэн ёсоор Эсгий туургатан цөм Чингис хааны мэдэлд захирагджээ. Монголын ханлигууд ба аймгууд нэг төв улсын хүрээнд нэгдсэн явдал бол мэдээжээр зөвхөн Тэмүжин нэгэн хүний дур зориг, гавъяа зүтгэл төдийгөөр бүтсэн хэрэг биш, харин юуны урьд монголын нийгмийн дотоод түүхэн хөгжлийн үр дүн бөгөөд монгол улс аймгуудын нэгдэх явдалд Тэмүжинг улс төрийн тавцанд гарахаас аль өмнө үүссэн хамаг монгол улс чухал бэлтгэл суурь болж, томоохон үүрэг гүйцэтгэснийг цохож тэмдэглэх хэрэгтэй. Ямар учраас хамаг монгол улс, монголын нэгдсэн төрийн гол мөхлөг болж чадсан бэ гэвэл, дахин сэргэсэн хамаг монгол улс нь тэр үед нэгэнт сулран доройтсон Хэрэйд, Найман, Татар зэрэг ханлигуудыг бодвол шинэхэн байгуулагдсан, хүчин чадал төгөлдөр, цул нэгдэлтэй байжээ. Хамаг монгол улс зөвхөн энэ чанараараа улс төрийн төв болоод зогсоогүй, үүний нөгөөтэйгүүр чухамхүү монгол угсаатний бүрэлдэх түүхэн үйл явц нь хамаг монгол улсын дэвсгэр нутаг дээр болсныг бодолцох хэрэгтэй ажээ. Хамаг монгол улс газар нутгийн ойр дөтийн эрхээр харийн, тухайлбал Алтан улсын довтолгоо дайралтанд цаг ямагт эрсдэж байсан тул улс төрийн талаар бутархай байдлыг эцэс болгон, тусгаар тогтнолоо хамгаалан сахих ашиг сонирхлыг илэрхийлэхийн хувьд бусад ханлигуудаас илүү соргог байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Үүнээс гадна монголын нутаг дэвсгэр нь тэр цагийн монголын эдийн засгийн бааз нүүдлийн мал аж ахуйн хамгийн том төвүүдийн нэг байсан бөгөөд Хэрлэн, Онон, Туул гурван мөрний сав газрын ус бэлчээр тохирсон сайхан нутаг, дорнод монголын уудам тал нь мал өсгөхийн аятай нөхцлийг бүрдүүлж байжээ. Түүнчлэн Хамаг Монгол нь өөрийн нутаг дэвсгэрээрээ худалдааны захад ойр дөт, бусад төрөл монгол аймгуудтай харилцахад тохиромжтой байсан зэргийн эдийн засгийн боломжтой байсан ажээ. Хамаг монгол улсын үүргийн тухай өгүүлэхдээ тэрхүү улсыг сэргээн дахин байгуулж, түүнийг түшиглэн улмаар монгол туургатанг нэгтгэж. Монголын нэгдсэн төрийг байгуулсан Тэмүжиний гүйцэтгэсэн үүргийг өгүүлэх хэрэгтэй.
Тэмүжиний Монгол угсаатнийг нэгтгэх талаар явуулсан үйл ажиллагааг хоёр үе болгон хувааж болох бөгөөд эхэн үе бол түүний хэлсэнчлэн "Бутарсан улсыг бөөгнүүлэх", "хагацсан улсыг хамтатгах" тэмцэл байжээ. Энэ тэмцлийн үр дүнд Тэмүжин зөвхөн эцэг Есүгэйн захирч байсан улс харъяатныг захирах болсон төдийгүй харин ч Хамаг монголыг хан болсон байна. Хамаг монголын хан болсны дараа "Гүр (нийт) улсыг хамтатгаж ганц жолоондоо оруулах" тэмцэл нь эхэлжээ. Тэмүжин бүх монгол овогтныг 1189-1206 оны хооронд 20 хүрэхгүй жилийн ахар хугацаанд эрхэндээ бүрэн оруулан чадсан явдлыг хэрхэн тайлбарлах вэ? гэвэл, Чингис үйл ажиллагаандаа хүн амийн зарим хэсгийн зүгээс дэмжлэг авч байсан бөгөөд эс тэгвэл уул хэрэг нь ч амжилтгүй болох байсан нь тодорхой. Тухайлбал, Чингис урт дурын хүн хэмээх хөрөнгөлөг, баялаг малчдын зарим талаар түшиглэж байжээ.
Тэмүжиний хүчжин улмаар монгол туургатныг нэгтгэхэд түүний "анд", "нөхрүүд"-ийн дэмжлэг тусламж ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг юуны урьд тэмдэглүүштэй. Овгийн байгууллын үед нөхөр ханийн харилцан туслалцах ёс журам байсан боловч нийгмийн хөгжил гүнзгийрэхийн зэрэгцээгээр анд нөхрийн холбоо улс төрийн нэгдэл, бүлгийн шинжийг олсоор байжээ. Үүнийг Тэмүжин чадамгай ашиглажээ. Эцэг Есүгэйн анд Хэрэйдийн хан Тоорил мөн Хамаг монголын олонхи аймгийг захирч өөрийн анд Жадран аймгийн ноён Жамуха нарын цэрэг зэвсгийн тусламжийн нэг бус удаа хүлээж байжээ. Тэмүжин хүчжин байсан ноёдод зүтгэж, ашиг завшаан олохыг эрмэлзсэн баатар эрсийг өөрийн тугийн дор нөхөр болгон элсүүлэн хуралдуулж, нэг талаар зэвсэглэсэн эрсийн хүчийг харъяат аймгийн олонхи ардыг ноёлон дарангуйлж байхад итгэлт өмөг түшгээ болгож бусад харь аймгуудыг байлдан дагуулж нэгтгэхдээ ашиглажээ. Үүнээс гадна тэр үед Чингисийн эсэргүүцэл этгээд хэрэйд, найман, татар зэрэг улс аймгууд дотроо хямран тэмцэлдэж, хүч нь ихээхэн суларч байсан нь бас нөлөөлжээ. Жишээлбэл, Хэрэйд улсад хан ширээний төлөө тэмцэл үргэлжлэн гарсаар байсан ба Найман улс хоёр хэсэг тасарч, хоорондоо тэмцэлдэхийн зэрэгцээ Хэрэйд улстай дайсагналцан байлдсаар байжээ.
Монголын хамгийн хүчирхэг аймгийн нэг байсан Татар аймаг Алтан улсын түрэмгийлэх бодлогын уршгаар их л сулран доройтоод тэр үест монгол аймгуудын дотор болж байсан үйл явдалд бараг оролцож чадахгүй болоод байжээ. Мэргид, дөрвөн, икирас, хатагин, хонхирад, горлос зэрэг жижиг аймгуудын удирдагчид овог аймгийн ёс дэглэмийг хэвээр хадгалан үлдээхийг зорьж, Чингисийн нэгтгэн захирах бодлогыг эсэргүүцэн янз бүрийн эвслийг зохион байгуулж байжээ. Гэвч тэд биеэ чадахгүй, аль нэгэн хүчирхэг удирдагчдын аясыг дагалдаж байжээ. Тэднийг Жамуха сэцэн өөрийн захиргаанд нэгтгэж Чингисийн эсрэг тэмцэхийг хэд хэдэн удаа оролдсон боловч амжилт олсонгүй. Тэмүжин монгол аймгуудыг нэгтгэхдээ ов мэх, итгэлийг олох, зэвсгийн хүчийг хэрэглэх зэргээр зүйл бүрийн арга хэрэглэжээ. Өөрийн өрсөлдөгч дайснуудын сул тал, тэдний өөр хоорондоо эвдрэл хямралтай байгааг чадамгай ашиглажээ. Ялангуяа хэрэйдүүдийн хүчийг өөрийн зорилгод сүрхий завшин хэрэглэжээ.
Тэмүжин хэрэйдийн Ван хантай хэдэн удаа муудалцсан боловч сайн бэхжих хүртлээ түүний алдар нэр, цэрэг зэвсгийн хүчийг дуустал ашиглахыг чухалчилж байжээ. Мэргид, татар, найман, жүрхэн зэрэг аймгуудыг ямагт Ван хантай хамтран байлдаж бүрмөсөн дагуулах буюу хүчий нь сулруулан доройтуулж байжээ. Ван хан Тэмүжинг улам хүчжихээс болгоомжлон түүнийг замаасаа зайлуулахыг бодсоор байсан боловч тэр үед Хэрэйд улсын дотор байн байн хан ширээний төлөө тэмцэл гарч, хэдэн удаа маш хүнд байдалд орж байсан ба хэрэйд улсын доторхи самууныг ашиглан Найман улс түүнийг эзлэн авахыг шууд завдаж байсан учир Тэмүжинтэй холбоогоо таслахгүй, харин аль болохоор нйарамдалтай байхыг мөн зорьж байжээ.
Энэ бүхэн нь олон аймгийг нэгтгэхэд Тэмүжинд таатай нөхцөл болжээ. Нөгөөтэйгүүр чухамхүү тэр үед Алтан улс ихэд сулран доройтож байсан цаг тул Монголын дотор улс төрийн хүчирхэг нэгдэл бүрэлдэж тогтох явдлыг саатуулан зогсоож чадахгүй байжээ. Тэмүжин бүх монгол овогтныг нэгтгэх тэмцлийг 1185 оноос эхэлсэн ба 1189-1206 он хүртэл 20 шахам жилийн дотор шаргуу тэмцэл хийжээ. Тэмүжин 1185 оноос 1206 оны хооронд их бага 32 удаагийн дотоодийн дайн тулалдааныг өнгөрүүлж, монгол угсаатны нийт 81 том жижиг аймгийг нэгтгэжээ. Ийнхүү 1205 оны эцэс 1206 оны эх хүрэхэд монгол угсаатны ихэнх аймаг Тэмүжиний мэдэлд орж Их Монгол улс байгуулагдах нөхцөл нэгэнт бүрдсэн байжээ.
www.bolod.mn |
Тэмүжиний байлдан дагуулал буюу Монгол туургатан нэгтгэсэн нь |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|