Ирэх онд БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөл өөдрөг үзэл төрүүлэхгүй байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпинь мэдэгдэв. Түүний хэлсэн үг хятадын удирдагчид эдийн засгийнхаа өсөлтийн төлөвлөгөөт хурдыг доошлуулахад бэлэн байгааг дохиолж байна гэж Bloomberg агентлаг мэдээллээ.

Энэ онд ДНБ-ний өсөлтийн хурд 7,5 хувь байсан бол ирэх 2014 онд БНХАУ-ын удирдлага мөн үзүүлэлтийг 7 хувь болгож мэднэ гэж үүний өмнө Economic Information Daily сонин мэдээлсэн билээ. Хятад Улсад жилд ДНБ-ний өсөлт наанадаж 7,2 хувь байх ёстой. Энэ нь хүмүүсийг ажлаар хангахад зайлшгүй чухал гэж 10-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян мэдэгдсэн билээ.

Өчигдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин ХКН-ын ТХ-ны УТТ-ны хуралдаан хийлгэж, эдийн засгийн байдал, 2014 оны төлөвлөгөөг хэлэлцүүллээ. 2013 онд хятадын эдийн засгийн байдал сүүлийн жилүүдэд анх удаа хүндэрснийг ХКН-ын удирдагчид хүлээв.

Олон улсын ба улс орны байдалд гүнзгий түвэгтэй өөрчлөлт гарсан юм. Энэ нь сорилт тулгарсан ч хятадын хөгжлийн шинэ төлөвлөгөөг боловсруулахыг шаардаж байна. Үндэсний эдийн засгийг хөгжүүлэх таатай үндсэн хүчин зүйлууд хадгалагдаж байна гэж хуралдаан оролцогчид тэмдэглэв.

2014 онд дотоодын эрэлтийг өргөжүүлэхийн хамт хэрэглээний өсөлтийн шинэ эх сурвалжийг төлөвшүүлж, хэрэглээний уур амьсгалыг сайжруулж, харилцан ашигтай үндсэн дээр экспортын зах зээлийг өргөжүүлэх зорилгоор идэвхтэй ажиллах стратегийг баримтлахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн УТТ орчин цагийн хөдөө аж ахуйн хөгжилд нэмэлт шижим түлхэц үзүүлэхийг хичээж байна.

Оросын дуу хоолой