 |
|
 |
|
С.Дэмбэрэл: Эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд өрийн хэмжээг нэмж болно |
|
|
 |
|
 |
С.Дэмбэрэл: Эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд өрийн хэмжээг нэмж болно
2013-12-09УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.  -УИХ өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх Засгийн газрын саналыг хүлээж авсангүй. Гэвч Засгийн газар ойрын үед 2.1 тэрбум ам.долларын зээл авахаар судалж байна. Засгийн газрын зарим гишүүн бонд босгохгүй бол манай улсын эдийн засаг хүндэрнэ гэж ярьж эхэллээ. Ер нь одоогийн нөхцөлд ирэх онд бонд гаргах нь хэр оновчтой зүйл вэ? -Би жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг “экономикс” гэдэг хэлбэрээс “бондономикс” хэлбэрт орлоо гэж ёжилж хэлж байснаа санаж байна. Өөрөөр хэлбэл, манай эдийн засаг зөвхөн бондоор тэжээгдэж байгаа учраас бондын зах зээлийг сайн судлах шаардлагатай байгааг л хэлсэн юм. Манай улсын зээлжих зэрэглэл тааруу байна. Энэ нь маш эрсдэлтэй болно гэсэн үг. Бондын жилийн өмнөх болон одоогийн нөхцөл нэлээд өөрчлөгдсөн. Үүнээс гадна гадаад зээл, өрийн харьцаа, өрийн үйлчилгээ гээд ирэх жилүүдэд хүндрэл гарч болзошгүй. Гэхдээ Засгийн газар, УИХ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувь, 60 хувь байна гэхээс илүү эдийн засгаа ерөнхийд нь идэвхжүүлэхийн тулд яах ёстой вэ, бонд гаргах нь гадаад өрийн зохистой харьцаанд хэр зэрэг нөлөөлөх вэ гэдгийг сайн бодож тооцоолох хэрэгтэй. Тэр утгаар нь бодвол ирэх онд эдийн засгаа идэвхжүүлэх хэрэгтэй байна. -УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлж хөрөнгө оруулалтыг татахад хэр нөлөөтэй болсон бэ? -Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдлаа гээд гадны хөрөнгө оруулалт хурдан хугацаанд нэмэгдэнэ гэсэн үг биш. Манай экспортын гол орлогыг бүрдүүлдэг түүхий эдийн зах зээл ирэх онд өөрчлөлтгүй байх шинжтэй байна. Энэ тохиолдолд эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд нэмэлт хөрөнгө шаардлагатай. Үүнээс өмнө одоо байгаа хөрөнгийнхөө хэмжээнд тааруулан хэмнэлт хийж чадаж байна уу, хөрөнгөө бүтээлч секторуудыг дэмжихэд зориулж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бизнесийг дэмжих зээлд хөрөнгө зарцуулж байна уу, эсвэл дан дэд бүтэц, зам барих ажилд хөрөнгө оруулж байна уу гэдэг харьцаа нь чухал. Энэ хоёрын хоорондын харьцаа зохистой байх ёстой. Дэд бүтэц болон үр өгөөж нь урт хугацаанд шууд болон шууд бус байдлаар эргэж нөхөгдөх зүйл рүү нийт хөрөнгийг оруулбал урсгал дансанд дунд болон богино хугацаанд эерэгээр нөлөөлөх, үр өгөөжөө түргэн өгөх төслүүдэд зарцуулах мөнгө дутна. Тиймээс хамгийн түрүүнд энэ хоёрын балансыг маш сайн тодорхойлох ёстой. Дараа нь ДНБ-нд эзлэх өрийн харьцааг нэмэгдүүлэх эсэхээ ярих хэрэгтэй. Манай улсын орлого ойрын зургаан сард нэг их нэмэгдэхгүй учраас бонд гаргаж болно гэж үзэж байна. Гэхдээ ингэхийн тулд одоо байгаа болон хойшид орж ирэх хөрөнгийг баялаг бий болгодог бүтээлч салбар руу илүү хандуулах, үр өгөөжөө илүү түргэн хандуулах төсөлд оруулах нь чухал. Энэ зарчмыг тохирч чадвал өрийн хэмжээг нэмж болно. -ДНБ-тэй харьцах өрийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь санал өгсөн байх ёстой. Өр нэмэгдүүлж байгааг ялангуяа сөрөг хүчний гишүүд эсэргүүцэж байгаа. Ийм үед УИХ-ын гишүүд үүнийг зөвшөөрч кноп дарах болов уу? -Засгийн газар хэр зэрэг үндэслэл тооцоотой тайлбар өгөхөөс хамаарна. Бүтээн байгуулалтын төслүүдэд дахин хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэж яриад байвал дэмжихэд хэцүү байх. Тиймээс дунд болон богино хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүдэд зарцуулж байгаа хөрөнгө урт хугацаанд шууд болон шууд бусаар өгөөжөө өгөх төслүүдэд оруулсан хөрөнгийн хэмжээний алтан дундажийг олсон тооцоо судалгаатай тайлбар өгвөл УИХ хүлээж авна гэж бодож байна. Энэ бол цэвэр эдийн засгийн асуудал. Мэдээж хэрэг олон хүн өр зээлийн асуудалд санаа зовж байгааг ойлгож байна. Гэхдээ үүнийг зохицуулж болно. Яагаад гэвэл удахгүй өрийн тухай шинэ хуулийг УИХ батлах гэж байна. Одоогийн байдлаар Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж байгаа. Өрийн менежмент буюу өрийн хэмжээг хамгийн зохистой байдлаар удирдах, эдийн засгийн балансыг зохистой хэмжээнд авч явах боломжтой эрх зүйн орчин бүрдэх гэж байна. -“Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтын баланс ямар хэмжээнд байна гэж та хэлэх вэ? -Сайн биш байна. Би өнгөрсөн жил л хэлж байсан. Анх “Чингис” бондын хөрөнгө орж ирэхэд л жижиг дунд бизнес эрхлэгчдэд 200 сая ам.доллар хуваарилах ёстой байлаа шүү дээ. Тэгсэн бол өдийд олон бизнес эрхлэгчид ажлын байр бий болгож, бараа үйлчилгээний хангамж, нийлүүлэлт сайжирна. Ингэснээр эдийн засагт инфляцийн дарамтыг багасгах боломж байсан. Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцээд 500 сая ам.долларыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хуваарилах хэрэгтэй гэж хэлж байсан. 500 сая ам.доллар биш юм гэхэд ядаж 200 сая ам.долларыг Жижиг дунд бизнесийг дэмжих сангаар дамжуулаад өгсөн бол маш хэрэгтэй юм. Энэ нь зээлийн хүү буурахад ч нөлөөлнө. Уг нь одоо ч ийм боломж байсаар байна. Гэтэл бондын хөрөнгийг том төслүүдэд л зарцуулаад байгаа. Хэдийгээр томоохон төслүүдийг санхүүжүүлж байгаа боловч нийт эдийн засгаа бүхэлд нь харахаар олонхи болсон жижиг дунд бизнес эрхлэгчдэд өндөр хүүний дарамт, богино хугацаа садаа болсоор байгаа. Гэтэл Засгийн газар энэ ажлыг хийхгүй байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэж байсан. Ерөнхий сайд ч ингэж хэлсэн. Гэхдээ одоог хүртэл энэ ажлаа хийхгүй л байна. -Ирэх оны мөнгөний бодлогод энэ талаар заалт оруулсан биз дээ? -Тийм. Ирэх оны мөнгөний бодлогод жижиг дунд бизнесийн салбарын санхүүжилтэд төв банкны оролцоог хангах чиглэлээр тодорхой заалт оруулж өглөө. Өөрөөр хэлбэл аливаа хүндрэл, хямрал, бэрхшээлээс гардаг ганц арга нь бизнесийн идэвхжил. Бизнес нь идэвхтэй байхын хэрээр эдийн засаг идэвхтэй байна. Энэ нь нийт эдийн засгийн идэвхжилд нөлөөлдөг. Ингээд эдийн засгийн эргэлтийг хурдасгаж дотоод зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх нөхцлийг бүрдүүлж байдаг. Хэдийгээр оройтсон ч гэсэн энэ ажлыг хийх хэрэгцээ шаардлага нь одоог хүртэл байсаар байна. Ялангуяа ирэх онд энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн хүндрэлтэй байдал гарна. Одоо ч гэсэн ийм хүндрэл гарч эхэлж байна. Ийм тохиолдолд манай эдийн засгийг Ерөнхийлөгчийн дарлагдсан ард хэмээн нэрлэсэн бизнесийнхэн л авч явдаг. Бизнесийн салбарынхандаа бондын болон бусад эх үүсвэрээс санхүүгийн тусламж үзүүлбэл зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ, бодит сектор идэвхжинэ. Ингээд бараа хангамж буюу нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ нь үнэд нөлөө үзүүлнэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нийт үр дүн ингэж л гарах юм. -Одоогийн байдлаар бондын хөрөнгөөс хуваарилаагүй хөрөнгө байгаа шүү дээ? -Багахан хэмжээний мөнгө бий. Үүнийгээ л бизнес эрхлэгчдэд шууд өгчих хэрэгтэй. Би үүнийг ярилцлага болгондоо дурддаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайд бизнесийнхнийг дэмжинэ, мөнгө хуваарилна л гэдэг. Ер нь хүмүүсийн нийт эдийн засгаа харах өнцөг нь өөр байх шиг байна. Эдийн засаг аливаа шокийг даван гардаг ганц зүйл нь бизнесийн идэвхжил л байдаг. Бизнесийн идэвжлийг л сайжруулчихвал бүх зүйлийн шийдэл тэр болно. -“Чингис” бондын дараагийн 3.5 тэрбум ам.долларыг зээлэхээсээ өмнө хөрөнгөө аль салбаруудад ямар харьцаатай оруулах вэ гэдгээ тооцох хэрэгтэй юм байна даа. -Миний саяны хэлсэн байдлаар л зохицуулах хэрэгтэй. -Өмнөх Засгийн газрын үед манай улс Японд “Самурай” бонд гаргах санал тавихад япончууд “танай эдийн засгийн нөхцөл байдал одоохондоо бонд гаргахад тохиромжгүй байна” гэсэн хариу өгч байсан гэдэг. Одоо удахгүй “Самурай” бонд гаргана гэж ярьж байна. Үнэхээр манай улс Японд бонд гаргах боломж бий юу? -Бонд гаргах боломж байгаа. -Олон эдийн засагч ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг ирэх онд 2000 дөхнө гэж таамаглаж байгаа. Монголбанк бол үүнийг нэлээд өөдрөгөөр харж байх шиг байна. Ер нь одоогийн явуулж буй бодлого үргэлжилбэл ам.долларын ханш тогтвортой байх боломжтой юу? -Монголбанкны өдийг хүртэл явуулж ирсэн бодлого өөрчлөгдсөн. Би сая мөнгөний бодлогын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Өмнө нь мөнгөний бодлогод “валютын ханш нь макро эдийн засгийн нөхцөлтэй нийцсэн уян хатан, тогтох зарчмыг баримтална” гэсэн ганц л заалт байдаг байлаа. Ирэх оны мөнгөний бодлогын төсөл ч УИХ-д ийм л байдлаар орж ирсэн. Би ирэх оны мөнгөний бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагч болоод үүнд нэмж найман заалт оруулсан байгаа. -Ямар заалтуудыг нэмж оруулсан байгаа вэ? -Гол нь валютын ханшийг ингэж сул орхиж болохгүй. Ер нь бол валютын ханш хамгийн зохистой байх ямар нэгэн тоог хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ үүнийг тооцоолж болдог. Өөрөөр хэлбэл ханшид нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийг судалж байгаад тооцоонд оруулдаг шүү дээ. Жишээлбэл Эдийн засгийн хөгжлийн яам ам.долларын ханшийг 1384 гэж тооцсон байна. Одоо бол энэ валютын ханш 1700 гарчихлаа. Эрх баригчид үүнийг валютын дотогшлох урсгал нэмэгдчихвэл аяндаа буурна гэж тайлбарлаж байгаа. Тийм биш. Аливаа улс оронд валютын ханшийн бодлого гэж байдаг. Манай улс бол валютын ханшийн зохицуулалттай хөвөх дэглэмтэй улс. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл валютын ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэмжээгээр тогтоно. Гэхдээ валютын ханшийн эрсдлийн хэлбэлзлээс хамгаалах механизмыг төвбанк болон Засгийн газар хамтран боловсруулж валютын ханшийн бодлогодоо суулгаж өгөх ёстой. Мөн валютын ханшийн зах зээл дээр таваас долоон банк оролцдог. Тэд зөвхөн Монголбанкны санал болгож байгаа валютыг худалдан авах буюу эрэлтийн талыг л төлөөлдөг. Нийлүүлэлтийн тал нь манай валютын нөөц байгаа. Тэгэхээр үүнийг ирэх оноос өөрчлөхөөр болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр валютын ханшийн зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэхээр болж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагууд, томоохон экспортлогчид, импортлогчид энэ зах зээлд оролцохоор заалт орсон байгаа. Үүнээс гадна бид хөрш орнуудтайгаа үндэснийх нь мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж ам.долларын хэт хэлбэлзлээс хамгаалдаг. Үүнийг своп хэлэлцээр гэж нэрлэдэг. Манай улс Хятадын төвбанктай своп хэлэлцээр хийсэн байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд ам.долларын ханш өсөхөөр дагаад юанын ханш хөдөлчихдөг. Тэгэхээр нэг их ялгаагүй болж байна. Монголын бизнес эрхлэгчид Хятадын бизнес эрхлэгчдээс ашиггүй нөхцлөөр юан авч байна. Энэ тохиолдолд хамгийн энгийн арга бол Хятадын бизнес эрхлэгчид ямар ханшаар юан авч байна вэ тэр ханшаар манай бизнес эрхлэгчид авна. Өрөөр хэлбэл своп хэлэлцээрээр тогтож байгаа ханшин дээр арилжааны банкуудын зардлыг нэмээд стратегийн гол экспортлогчиддоо өгөөд эхэлбэл ханшийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалж болно. Бүр болохгүй бол стандартын бус аргуудыг ч хэрэглэж болдог. Валютын ханшийн удирдлага, хэлбэлзэл нийт эдийн засагт инфляцийг өөгшүүлэх, дотоодын зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаа бол энэ сайн ханш биш. Тиймээс ам.долларын ханшийг тогтвортой байлгахын тулд дээр хэлсэн бодлогын арга хэмжээнүүдээс гадна хэрэглэж болох стандарт бус аргууд байна. Энэ нь ам.долларын зээл, хадгаламж, төгрөгийн зээл, хадгаламжийн хоорондын харьцааг төгрөгөөр зээл авч, хадгаламж хийх нь ашигтай байх зохицуулалтыг төвбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамтай нийлээд зургаан сарын хугацаанд хийх хэрэгтэй. Ингээд ам.долларжилтын төвшнөө бууруулах хэрэгтэй. Ингэснээр ам.долларын ханшийг буулгах, тогтворжуулах бүрэн боломжтой. Энэ аргыг гадны орнууд нэг их хэрэглээд байдаггүй. Гэхдээ энэ бол ам.долларын ханшийн өсөлтийг уях арга юм. Энэ мэтчилэн яриад байвал ам.долларын ханшийг тогтвортой байлгах арга бий. Энэ бүхэн ирэх оны мөнгөний бодлогод суусан байгаа. Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр Монголбанк, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, УИХ-ын зарим гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг ойрын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тогтворжуулах, улмаар буулгах жагсаалтыг гаргаж байгаа. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх хуулийн зарим заалтыг өөрчлөх, энэ хуулийн хэрэгжилтийг чанд сахиулах, энэ чиглэлийн шалгалтын үр нөлөөг сайжруулах зэрэг олон үүрэгтэй ажлын хэсэг байгаалагдаад арванхоёрдугаар сарын 15-ны дотор Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гарах ёстой. -Ам.долларын ханш сүүлийн үед нэлээд өслөө. Эрх баригчид үүнийг манай экспортлогчдод ашигтай гэж тайлбарладаг. Ер нь одоогийн ханш хэр зохистой байна вэ? -Энэ ханш импортлогчдод дарамт болж байна. Тиймээс энэ ханшийг буулгах ёстой. Гэхдээ ханшийг хэт буулгах нь бас буруу. Ингэвэл экспортыг урамшуулахаа больчихно. Одоогийн өнөөгийн байдал экспортлогчдод ч ашиггүй. Яагаад гэвэл манай дотоодын компаниуд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд импортын орцыг хэрэглэдэг. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд ч хохиролтой. Тиймээс энэ бол сайн ханш биш. Ам.долларын ханшийн асуудал өнөөдөр манай эдийн засгийн хамгийн эхний асуудал болчихоод байна. Бид үүнийг л онцгой анхаарах ёстой. -Энэ жилийн төсөвт ам.долларын ханшийг хэт өөдрөгөөр төсөөллөө. Үүнээс гадна нүүрс, алт зэрэг экспортын түүхий эдийн хэмжээг ч нэлээд өөдрөгөөр төсөвт тусгасан байгаа. Ингэж өөдрөг төсөөлөх нь эргээд эдийн засагт ямар сөрөг нөлөө авчрах вэ? -Хэдийгээр төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий хоёр хувьд барьж чадсан ч гэлээ ирэх оны төсвийг хариуцлагагүй баталлаа. Төсвийг ирэх оны дөрөвдүгээр сард тодотгох гэж байна. Төсвийн доторх хариуцлага муудаж байгаа учраас тодотгохоос өөр аргагүй. Манай экспортын орлого гаднаас хамааралтай нь үнэн. Гэхдээ үүний эсрэг эдийн засгаа солонгоруулж бизнесээ л дэмжих хэрэгтэй. Төсвийн орлого бүрдүүлдэг хэсгүүдийнхээ идэвхжлийг нэмэгдүүлэхгүйгээр төсвийг зохистой гэж хэлэх нь хүндрэлтэй. Бид төсвийг зөвхөн нэмэх ба хасах гэсэн үйлдлээр харж болохгүй. Үүнээс гадна үржүүлэх хуваах үйлдэл байдаг шүү дээ. Төсвийн орлогыг нэмэхийн тулд үржүүлэх үйлдлийг хийх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл баялаг бүтээгчдийг баялгаа үржүүлэх боломжийг нь төсвийн бодлогоор хангаж өгөх хэрэгтэй. Мөн хамгийн хэрэггүй зардлыг танаж хасах үйлдлийг хийх хэрэгтэй. Дээр нь татварын дарамт нэмэхгүйгээр орлого бүрдүүлэх аргыг хайх ёстой. Төсвийн хөрөнгийг хуваах үйлдлийг хамгийн сүүлд хийх ёстой юм. Төсвийн захирагч бүрийн хариуцлага нэмэгдэх, төсвийг хөндлөнгөөс хянадаг байх хэрэгтэй. -Ярилцсанд баярлалаа. Н.Санжаасүрэн 
|
| С.Дэмбэрэл: Эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд өрийн хэмжээг нэмж болно |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|