Лондоны Шафтсбери-Авенюд орших «Аполло» театрын дээвэр нурах үед дор хаяж 88 хүн өртөн гэмтэл авсныг пүрэв гаригийн орой британийн нийслэлийн цагдаагийн газарт мэдэгджээ. Дээвэр нурах агшинд театрт 700 орчим хүн байсан байна. Нуранги дороос бүх хүмүүсийг аварч чадсанаас дор хаяж 7 хүн ноцтой гэмтэл авчээ. Түргэн тусламжийн эмч нарын мэдээлснээр өртсөн 76 хүн өөрөө явах чадвартай юм. Тайзан дээр «Нохойн оньсогот шөнийн аллага» нэртэй хөгжимт жужиг тоглогдож байх үед барилгын тагт, дээврийн хэсэг нурж унасанаар уг хэрэг явдал тохиолдсон байна.

Оросын дуу хоолой