 |
|
 |
|
Л.Одончимэд: Манай сумынхан намайг шооч болгочихсон юм |
|
|
 |
|
 |
Л.Одончимэд: Манай сумынхан намайг шооч болгочихсон юм
2013-12-28“Хоржоонтой дурсамж” номоороо утга зохиолын дээд шагнал “Алтан Өд” хүртсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн,  зохиолч Л.Одончимэдийг дугаарын зочноор урьж ярилцлаа. -“Алтан Өд”-өөр бичих эрхэм хүндлэлийг хүлээсэн танд уншигчид, хамт олныхоо өмнөөс баяр хүргэхийн сацуу ярилцлагаа шууд эхэлье. Яагаад та хоржоонтой юм бичээд байдаг юм, дурсамжийг зүгээр бичиж болдоггүй юм уу? -“Алтан Өд” гэдэг шагнал өгч, авдаг гэдгийг олон жилийн өмнөөс харж, сонсч явлаа. Түүнд оръё, шагнал авъя гэж бодож явсангүй. Шагналынх нь нэрнээс харахад залууст зориулсан юм уу гэхээр. Өд сөд гэдгээс үүдээд дөнгөж “ургаж” байгаа хүмүүсийн ажил гэсэн бодолтой явлаа. Гэтэл явсаар байгаад “Хоржоонтой дурсамж” номоороо “Алтан Өд” авлаа. Миний ном урагшаа Дорноговийн Замын-Үүд, Өмнөговь, зүүн тийшээ Сүхбаатар аймаг хүртэл их нэрд гарсан юм. Яагаад гэхээр говийнхны хүнлэг, цаанаа бодох санах юмгүй ил цагаан, хошин шогч, нэгийгээ явуулдаг, егөөддөг, хошигнодог зан чанарыг гаргасан. Нөгөөтэйгүүр, хүн дурсамжаа би төдөн онд дарга байгаад тийм тогтоол гаргуулаад, ийм байшин бариулаад гээд яриад байвал хүн уншихгүй шүү дээ. Харин хоржоонтой хэлбэрээр бичвэл уншууртай юм уу гэж бодож “Хоржоонтой дурсамж” номынхоо нэгдүгээр ботийг гаргасан юм.
Надаас хойш хүмүүс бүгдээрээ тиймэрхүү амттай юмнуудаар чимэглэж бичдэг болсон. Тэгэхээр нь би бас урамшаад “Хоржоонтой дурсамж” номынхоо хоёрдугаар ботийг бичсэн. Ер нь би сая уран бүтээлийнхээ зургаан ботийг гаргасан. Тэр дотроо “Хоржоонтой дурсамж” номынхоо нэгдүгээр ботийг засч сайжруулаад дахиж хэвлүүлсэн. Хоёрдугаар боть бол цоо шинэ ном, сая “Алтан Өд” шагнал хүртлээ.
-Та ер нь яагаад шооч болчихсон юм бэ? - Манай говийнхон хошин шоггүйгээр, нэгийгээ даваадуулж,егөөдөж, шоглохгүйгээр амьдарч чадахгүй хүмүүс байгаа юм. Худаг дээр хоёр хөгшин тааралдаад ярьж байхад машинтай давхиж ирсэн хөндлөнгийн гурав дахь хүн ойлгохгүй. “Манай зоо үзэгдэв үү” гэхэд “Өчигдөр л 800 үүрээд хойно явж байсан” гэх жишээтэй. Тэгэхээр нөгөө ирсэн хүн зоо гэж нурууг хэлмээр юм. 800 гэдэг нь юу юм бол гэж бодно. Тэгвэл 800-гийн чех карбин үүрээд хойд хэцэд манай зоотехникч явж байсан гэдгийг тэгж л ярина. Ийм зовлонтой хүмүүс байгаа юм.
Тэр дотроо миний өсч төрсөн Дорноговийн Дэлгэрэхийнхэн бүр ч онцгой. Намайг зохиолч болгож, хошин шогт дуртай болгосон нь манай сумынхны хийсэн “ажил”. Тэдний өгсөн хүмүүжил, олгосон авьяас чадвар тэр.
-Тэгвэл, говийнхон тэр дотроо танай Дэлгэрэхийнхэн шооч байдгийн учир юунд байна. Ийм эрэл хайгуул хийж үзэв үү? -Надад онигоо гэхэд 100 гаруй мянган юм бий. Таван тивийн онигоо байна. Онигоо хаана их байдаг юм гээд үзэхээр Дундад Ази, Кавказ, Сибирь, тэндээс Монгол руу орж ирнэ шүү. Оросууд онигоо ихтэй. Ер нь бол монголчуудын дөрвөн улирлын амьдрал, таван хошуу мал, жилдээ арав хорь нүүдэг хөдөлгөөнт амьдрал өөрөө аяндаа шог явдал, тийм тохиолдлыг үүсгэдэг. Нэг хятад хүн байна гэж бодъё л доо. Өглөө гараад нэг жимээр явж тариан талбайдаа оччихоод эргээд ирдэг. Өдөр болжмороос өөр амьтантай тааралдахгүй байхад яаж тэндээс шог төрөх вэ. Тэгэхээр бидний хөдөлгөөнт амьдрал, малаа алдахаас эхлээд эрэх, сурах адал явдал явсаар хошин шог төрж байгаа юм. Тэр дундаа монголчууд өөрийн хөдөлмөр, хатуужлаар тэр бүхнийг даван туулж байна шүү дээ. Шинэ тогтолцооны үед олон аймаг хот руу нүүлээ, Увсаас эхлээд. Тогоогийн хулгайч нар зүгээр байлгахгүй байна гээд л наашаа нүүгээд байсан. Гэтэл Дорноговийнхон наашаа нүүж ирээгүй шүү дээ. Одоо хүн ам нь нэмэгдээд 60 мянга хүрэх гэж байна.  Говиос Өмнөговь, Дундговь, Сүхбаатарынхан хот руу нүүгээгүй. Тэгэхээр говьд их нарийн нандин юмнууд байна. Жишээ нь Равжаа хутагтыг аваад үзье л дээ. Тэр хүн 200 гаруй жилийн өмнө хангайд юм уу, өөр нутагт төрөхгүй яасан юм бол. Зэрлэг бүдүүлэг харанхуй говьд тийм гэрэл гэгээ цацруулсан хүн төрснийг юу гэж үзэх вэ. Тэгэхээр говьд асар их эрч хүч, хүнийг татах, хүнд ухаан суулгах чадвар байна. Энергийн төв нь ч байна. Бас нэг гоё юм нь манай говийнхон чадал, чансаатай бүхнээ хутагт, хувилгааддаа дайж, тэднийхээ нэрэн дээр данслуулж хадгалж ирсэн. Би нэг гоё үг хэлчихээд Одончимэд хэлсэн гээд тараах юм бол цаашаа нэг их явахгүй. Равжаа хутагт ингэж хэлжээ гэвэл “Хутагт тэгж хэлж” гээд бүх хүн хүлээж авна. Ардын ухаанаа бичиг соёлгүй үед нэг хүн дээрээ төвлөрүүлж, хадгалж хөгжүүлж ирсэн, хойт дүр нь төрөхөд тэр хүн цааш үргэлжүүлээд явж байсан, энэ бол ардын асар том ухаан. Монголчуудын, говьчуудын ухаан ийм. Доктор Л.Хүрэлбаатар маань хэлдэг байсан юм, “Та нар бүх юмаа Равжаа хутагтдаа тохож байдаг. Говийн том ат шигээ санаж явдаг.Равжаагаас чинь өөр хүн байдаггүй юм уу” гэдэгсэн. -Нээрэн ингэхэд Равжаа хутагтаас өөр нэрэн дээр нь говийнхны ухаан патентлагдсан суут хүмүүс байна уу? - Хуульч Сандаг байна. Мөн адил говийнхны мэргэн цэцэн үгийг түүнийг хэлсэн гээд явна. Анги Шагдар гэж мундаг заргач хүн байсан. 400 мянган мөрт шүлэг бичиж, Богд хааныг “Сохор Тангад” гэж хэлж байсан хүн шүү дээ. Богд дуудаад “Чи намайг сохор тангад гэж хэлж байна уу” гэхэд өөдөөс нь “Би ч тэгж хэлээгүй ээ, зүгээр. Гэхдээ миний амнаас гарвал гарахаар л үг байна” гэж байсан гэдэг. Тийм заргач, хэл үг хурц нэгэн байж. Ийм хүмүүстээ ухаанаа шингээж, тэдэндээ Хуульч Сандаг, Анги Шагдар гэхчлэн нэр өгч алдаршуулж ирсэн байгаа юм.
Суманд ч гэсэн ийм хүмүүс байдаг. Тэр хүнд бүх зүйлээ шингээж ярина. Би нэг нэр өгчихөөд тэр хэллээ л гэнэ. Нөгөө хүн бол баталгаатай нэр өгөхөөр бараг тийм эрхийг эдэлдэг. Өөр хүн бусдад хоч өгвөл чи намайг хочилдог хэн бэ гэж уурлах жишээтэй. “Батсүх тэгж хэлж байна лээ” гэхэд дуугүй л өнгөрнө. Ийм л юм даа, говийнхны амьдрал. -Манай сумынхан, говийнхон намайг шооч болгосон гэсэн ярианаас би таныг бага ч болтугай ойлгож байна. Тийм учраас л та УИХ-ын гишүүн байхдаа нөхдөө шоглож, ном хүртэл гаргаж байж. Нэр хоч өглөө гэж эмзэглэх хүн таарч байв уу? -“Нэг ангийнхан” номоо 2004 онд анх бичсэн. Тэр ном хүмүүст их хүрсэн. Мэдээж хүнд сайн, муу тал бий. Гэхдээ дөрвөн жил тохой нийлүүлсэн нөхдөө яалаа гэж муу муухай талаас нь олигархи, авлигачин гэж бичих вэ. Олон түмэнд хүртээлтэй, хүнд хүрэх, хүлээн зөвшөөрөгдөх чанаруудыг нь түүгээд биччихэж байгаа учраас 800 ширхэг хэвлэсэн номыг маань булаацалдаж аваад дууссан. Тэгэхээр нь 2008 онд хоёр дахь ботио гаргасан. Тэр мөн адил нутаг орныхон эрж сурдаг, гишүүд өөрсдөө ч авч л байдаг эрэлттэй ном болсон. Би мөнгө олъё гэж бодож бичээгүй ч аяндаа хүмүүс хошуурах болсон. Нөгөө талаас үзвэл орон нутагт тэр ном маань асар том сурталчилгаа болдог юм байна. 8-14 мөрд багтаагаад, Д.Лүндээжанцан гэхэд түүний хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх, өөрт нь байдаг зан чанаруудыг биччихэж байгаа болохоор тэр хүнийг хэн бэ гэдгийг танихгүй нь таних, мэдэхгүй нь мэдэж авах нэг ёсондоо танилцуулга болчихож байгаа юм. Гэхдээ Лүндээ сайн хүн, сайхан хүн гээгүй. Бас тэр дотор худал юм нэг ч байхгүй. Уран зохиолын аргаар шог хэлбэрээр бичсэн болохоор хүнд амархан хүрдэг. Тиймээс гишүүд надтай маргаагүй. Одоогийн Их хурлаас ч намайг номоо бичээч гээд ярьдаг. Гэтэл одоогийн залуусыг би үнэндээ танихгүй. Хүний тухай тааж бичиж болохгүй. Бараг бүхэл бүтэн судалгаа хийж байж бичнэ шүү.
“Симба” Батаа л гэхэд Кино урлагийн дээд сургууль төгссөн гэдгийг нь монголчууд мэдэхгүй байхад би хэлж өгч байгаа байхгүй юу. Батаа чинь ийм хүн шүү, үнэг хөөж яваад онгоц осолдуулах бол үнэндээ киноны хүний л хийх ажил гээд шоглоод биччихсэн. Гэтэл хүмүүс тэрийг уншаад Батааг үзэн ядах биш харин ч өрөвдөөд, нээрэн энэ чинь киноны хүн байна шүү дээ, тэр л ажлаа хийж явж гэцгээсэн. -Ингэхэд та Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Задгай цагаан” гэж хэлснээс үүдэж “Супер Задгай” гэцгээх боллоо? -Би “Задгай цагаан” гэчихсэн юм. Сэтгүүлчид өлгөж аваад “Супер задгай” гээд явж өгсөн байна лээ. Тэгсэн мань хүн иргэдтэй уулзахдаа “Намайг задгай гэж хэлсэн байна лээ. Одоо задгай яринаа хө гээд ярьж байна лээ. Гэхдээ би Н.Алтанхуягийг муу хүн гэж боддоггүй. Нэг талаас сэргэлэн, авхаалжтай хүн. Тав, зургаан намаас нийлсэн эвслийн Засгийн газрыг авч явна гэдэг нэг юм байна шүү дээ, түүнд. Ардчилсан нам дотор ч егзөр нөхдүүд бий. Түүнээс гадна Н.Алтанхуягийн ярьж хэлж буй нь хуучин цагийн дарга нараас өөр. Ийм байна шүү дээ, энийг одоо яах вэ гэж хэлж чадна гэдэг мундаг эр зориг. Бүхнийг чадаж байгаа юм шиг ярих нь монголчуудад таалагдахгүй. Чадахгүйгээ хэлээд бүр чадахгүй юм гарч ирвэл за чадахгүй нь, би ерөөсөө болъё гэдгээ хэлбэл бүр ч амар шүү дээ. - “ Хоржоонтой дурсамж”-д хэнээс эхлээд хэнийг хүртэл хэчнээн хүний намтар, түүх багтав? -Нэг ангийнхнаас оруулах юм бол 300-400 хүний юм бий. Эхлээд би “Цэдэнбалаас цэвэрлэгчийг хүртэл” гэж бичсэн юм шүү. Дараа нь “Ерөнхийлөгчөөс ердийн ардыг хүртэл” гэж бичсэн. Тэгээд “Жолоочоос жолоодогчийг хүртэл” бичиж үзсэн. Жишээ нь, “Даргын жолооч бол төрийн албан хаагч мөн” гэсэн том өгүүллэг бий. Би олон янзын ажил хийхдээ арваад жолоочтой таарчээ. Бүгдийг нь бичсэн. Одоо тэд маань ном хэзээ гарах вэ гээд байгаа. Гэгээн юм олонтой, гэхдээ бас шүүмжтэй ийм л ном байгаа юм. Хүнийг шүүмжлэхээр уурладаг бол үнэнийг нь хэлээд шоглочихоор уурлахгүй харин ч “Би нээрэн хөөний эр шүү” гэдгээ хүл э э н зөвшөөрөөд инээдэг. Хүнд хүрэх хамгийн дөт зам инээдэм, онигоо юм даа. Хүний сэтгэлийг нээх түлхүүр ч гэж болно. -Ингэхэд та манай уншигчдад энэ жилийн хамгийн супер онигооноос хэлж өгөөч? -Энэ жил утааны сэдэв голлож байх шив дээ.Манай шогчид хэдэн онигоо гаргасан байна лээ. Утаан дотор амьдардаг Улаанбаатарын хүн амыг гурав хуваана гэнэ . Салхивчаа хаачихаад сууж байдаг бид нэг хэсэгт нь орох юм. Нөгөө хэсэг нь утааны гадна амьдрагсад, хотоос гадагш байртай, ажилдаа ирсэн ч болно, ирэхгүй ч байж болно. Эсвэл өвөл болохоор дулаан орон руу шувуу шиг нүүдэллээд явчихдаг хүмүүс байна. Гуравдугаар хэсэгт утааны доогуур амьдрагсад гэж байна. Утаа 1.5 метрээс дээш явдаг юм байна. Тэгэхээр 1.5 метрээс өндөргүй хүмүүс , тухайлбал Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар утааны доогуур гүйлдээд байдаг юм байна. Тийм учраас тэд утааг бууруулна гэж ярьдаг ч өөрсдөө утаагаар амьсгалдаггүй учраас ямар ч сонирхол байхгүй гэнэ. Утаа байхгүй болохоор бас цэвэр агаарын хордлого гэж болдог. Үүнийг уулчин Г.Өсөхбаяр Гималайн оройд гараад ухаан алдаж унасан гэж ярьснаас ойлгож болох юм. Хөдөө явсан С.Оюун сайдад ч бас иймэрүү зүйл тохиолдсон тухай онигоо бий. Э.Бат-Үүл дарга өглөө бүхэн Энхтайваны гүүрээр ажилдаа ирдэг. Гэтэл үс нь харлаад байсанд гайхаад үзтэл утаанд будагдаад байсан байгаа юм. НИТХ-ын дарга Д.Баттулгын үс нь ургаад байсан гэсэн. Гэтэл утаа үс ургуулдаг гэж байна шүү дээ. Энэ мэт утаатай холбоотой онигоо байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нэг хэсэг утаатай тэмцэж байна гээд уул хадаар ч, утаан дундуур ч явсан. Эцэст нь би чадахгүй нь гээд Н.Алтанхуягт хүлээлгэж өгсөн. Юманд бууж өгдөггүй хүн юмсан утаанд харин буугаад өгчихлөө гэж би хувьдаа харж байна. -Одоо шинэ жилтэй холбоотой дурсамжаасаа яривал уншигчдад маань сонин байх болов уу? -Саяхан Д.Цоодол, Т.Галсан, П.Бадарч, гитартай дуулдаг, онигоо ч хөөрхөн ярьчихдаг Төмөрхуяг бид хэд уулзаад шинэ жилийн нэвтрүүлэгт “Анхны шинэ жил” гэсэн сэдвээр ярих боллоо. Би хүүхэд байхдаа шинэ жилд орох гэж байтал гэрээс унаа ирж баярын концертыг хаяад тэмээгээр харилаа. Гэтэл хичээл цуглаад иртэл алиалагч намайг дурандсан сурагтай. Мандалцогтын тийшээ цагаан тоос босоод байна, юу вэ гэтэл хоёрдугаар ангийн Одончимэд оргоод явж байгаа нь тэр” гэсэн байгаа юм. Дараа нь арван жилд очоод би алиалагч болсон. Зохиолч Ж.Лхагва бид хоёр алиалсан юм. Лхагваа марзан хавтгай нэртэй, би марзан шовгор нэртэй гурван жил алиалагч хийсэн түүхээ ярилаа. Дараа нь Д.Цоодол ярьсан чинь өндөр гээд тэр үү, том биетэй болохоор юм уу, намайг Бүрэн сумын шинэ жилд алиалагч Гозоонжав болгосон. Тэгээд 2-3 жил Гозоонжавт тоглосон. Тэгж байхдаа нэг өвгөнийг дурандаад, үхсэн малаараа хороо барьсан гэчихсэн чинь тэр нь хамаатан байж таараад зун нь тэднийд очоод өчнөөн загнуулсан гэж хуучиллаа. Гэтэл Т.Галсан хүүхэд байхдаа гурван үүрэгтэй шинэ жилд орсон гэнэ. Эхлээд морь болж, дараа нь шүлэг уншиж, сүүлд нь алиалагч болсон гэсэн. Гитартай дуулдаг Төмөрхуяг маань алиалагч болсон чинь дурандуулахаар гаргаж өгсөн хүний нэрэн дотор өөийнх нь нэр байсан гэнэ. Тэгээд дурангаа буруу харуулж бариад “Хөөх хоёрдугаар ангийн Төмөрхуяг хоолойноосоо хоёрын тоо зүүчихсэн явж байна” гээд дурандсан гэж байгаа. П.Бадарч харин алиалагч болоогүй юм шиг билээ. Тэр нөхөр ч ер нь гурван сургуулиас хөөгдсөн хулигаан Бадарч нэртэй л дээ, тэгэхээр сургуульд суусан ч юм уу, үгүй ч юм уу. Сайн судалвал шог зохиолчид ер нь бүгд алиалагч болж явсан түүх бий дэг шүү. -Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Ярих сэдэв, яримаар зүйлүүд ч зөндөө үлдэж байна. Ирж буй шинэ онд дахин уулзахын ерөөл тавиад танд уран бүтээлийн амжилт хүсье. -Баярлалаа. 2013 оны шилдэг сонин болсон танай хамт олон, нийт уншигчдад чинь шинэ оны мэнд дэвшүүлье. Та бүхэн баяраа сайхан тэмдэглээрэй.
Ч.Үл-Олдох

|
| Л.Одончимэд: Манай сумынхан намайг шооч болгочихсон юм |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана 14:45 Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно.
|
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно. »»
|
|
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 хувиар бууруулахаар тусгажээ 14:44 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ. »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
ЭМЯ | Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна 13:01 Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн
|
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн »»
|
|
Өнөөдрөөс бага ангийн сурагчдын өвлийн амралт эхэллээ 12:32 Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд
|
Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт 11:20 Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь
|
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь »»
|
|
Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна 11:00 Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
|
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна »»
|
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 10:55 Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд:
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд: »»
|
|
Галын аюулаас 30 хүнийг эсэн мэнд гаргажээ 10:54 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15)
|
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15) »»
|
|
Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ 10:21 Ховор тохиол
|
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө 09:35 Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар
|
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Г.Уянгахишиг: Оюу толгойтой хэлэлцээр хийх хугацааг нэгдүгээр сарын 31 хүртэл сунгачихсан байгаа 09:04 Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа. »»
|
|
О.Наранзул дэлхийн аварга боллоо 08:47 Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах
|
Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах »»
|
|
УИХ-ын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан 2025 оны Намын Онцлох Улстөрчөөр шалгарлаа 08:28 Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон
|
Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон »»
|
|
БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжилно уу 08:25 Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон
|
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон »»
|
|
Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 08:24 ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын
|
ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын »»
|
|
Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 08:21 БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион
|
БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион »»
|
|
Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|