|
|
|
|
Ай.Төмөр-Очир: “Болор цом” авах найрагч нь айраг, ар гэртэйгээ ирдэг болчихож |
|
|
|
|
|
Ай.Төмөр-Очир: “Болор цом” авах найрагч нь айраг, ар гэртэйгээ ирдэг болчихож
2014-01-24“Болор цом” наадам энэ сарын 25-нд Өвөрхангай аймагт болох гэж байна. Айсуй наадмын оршил болгож, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа.
-Та энэ жил “Болор цом”-д шүлгээ унших уу. Яагаад ингэж асуув гэхээр энэ жил яруу найрагчдын олонх нь оролцохгүй гэх сураг чих дэлсч байна?
-“Болор цом”-д шүлгээ унших бодолтой байна. Унших, уншихдаа урд урдахаас урам зориг төгөлдөр уншина шүү.
Би “Болор цом”-ын шүүлтүүрийг МЗЭ-ийн удирдлага бус үзэгч сонсогчид гэж хардаг. Хэрэглэгч хаан гэдэгтэй адил тэнд үзэгч сонсогчид хаан байх ёстой. Өнөөдөр Монголын тусгаар тогтнол аюулын ирмэг дээр ирлээ гэж дуугарч байгаа найрагч хэн байна вэ. Тэр талаас туурвих учиртай, явах ч ёстой юм.
-”Болор цом” хөдөө орон нутагт болж байгаа тохиолдолд зохион байгуулалт хэр байдаг юм бол?
-“Болор цом” сүүлийн хэдэн жил хөдөө орон нутагт зохиогдлоо. Эрдэнэт, Дархан, Архангайд хийсэн. Одоо Өвөрхангайд болох гэж байна. Нэг талаас зам харилцааг дагаж зохион байгуулалт хийж байх шиг. Нөгөө талаас “Болор цом”-ыг маш муу зохион байгуулдаг. МЗЭ-ийн удирдлага ч, тухайн нутгийн нийгмийн бодлого, боловсрол хариуцсан албаны ажилтнууд ч тэр. Уг нь зохион байгуулж чадах юм бол цаг үе, нийгэм өнгөжин бадрах учиртай. Мал туувар, хадлан хадах, ногоо хураалт ч адил. Ер нь ямар ч ажилд зохион байгуулалт чухал. Зүгээр хэдэн хүн аваачиж салхинд гараад буцахтай адил байж болохгүй. Архангайд л гэхэд Хөгжимт жүжгийн театр нь дүүрэхгүй байсан. Энэ маш харамсалтай. Аль ч аймгийн төв 20 мянган хүн амтай шүү дээ. Тэгэхэд захын зохиолын дуучин тоглолт хийхэд дууны болоод дуулаачийн ханш ямар байна вэ. Тэр тоглолтыг Нийтийн дуу дуулаачдын холбоо юм уу, аль нэгэн газар очиж удирдаж зохион байгуулдаггүй. Дуучин өөрөө эсвэл нэг менежер яваад зохион байгуулчихдаг. Гэтэл “Болор цом” нэр хүндээрээ ч, зохион байгуулалтаараа ч өндөр хэмжээнд болж чаддаггүй. Интернэт, цахим уншигчид дахин сонордон хүлээж байдгийг анхаармаар юм.
-Сүүлийн үед “Болор цом”-ын эзэд өөрсдөө оролцохгүй, үзэгчдээ хүндэлж мялаалгын шүлэг уншихгүй байгаад үзэгчид дургүй байх шиг?
-Манай нэртэй зохиолчид, яруу найргийн аварга, арслангууд оролцохгүй байгаа нь тухайн хүний бие даасан болон биеэ тоосонтой холбоотой байдаг биз. Дээр нь оролцсон хүмүүсийн шүлэг чанаргүй байгаад их учир бий. Хэний ч чихэнд наалдахгүй, гоо сайхны ямар ч хэмжүүргүй, чиг урсгал багцаа байхгүй байна. Гэтэл уран бүтээл нийгмийнхээ тусгал нь байдаг. Өнөөдөр нийгэм маань яаж ягтаа тулж байна вэ. Адаглаад нохой хуцаад байна шүү дээ, “Хотонд чинь чоно өнгийх гээд байна аа” гээд. Тэгвэл нохойны үүргийг ч гүйцэтгэж чадахгүй байна шүү дээ, яруу найрагчид. Тэгээд бие биедээ шагнал өгч, авдаг. Тухайлбал, Архангайд “Болор цом” болоход нутгийнх нь таван найрагч цуваад байр эзэлсэн. Одоо Өвөрхангайд “Болор цом” болно, нутгийнх нь найрагчид айргийн тавд багтах биз. Тиймээс “Болор цом”-ыг ээлжлэн “барьж” идэх нь муухай, яасан ч ханаж цаддаггүй юм бэ, ингэхэд тэр чинь алдар цол юм уу гэсэн асуулт аяндаа хөвөрч байна шүү дээ, олны дотор. Манай нутгийн нэртэй сэтгүүлч Дашдондов гуай нэг удаа хэлж байсан юм “Хоёр Алтан гадастай та” гэж. “Та тэгээд хоёр “Алтан гадас” одонгийнхоо нэгийг ч гэсэн өгөхгүй юм” гэхэд “Гинж биш дээ, хангир жингэр хийлгээд юу хийхэв” гэж байсан. Түүн шиг “Болор цом”-ыг аатай Бавуугийн Лхагвасүрэн гурав авч, Ц.Чимэддорж хоёр аваа биз. Тийм тохиолдлууд бий.Ингэж хувьчилж, хувьцаалж байхын оронд больчихвол таарна, “Болор цом” хийхээ. Болихгүй гэж байгаа бол дахин сэхээн амьдруулах, дахин төрүүлэх, эргэж тэнхрүүлэх, хадуурч байгааг нь зөв замд оруулж шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй байна. Ийм үүрэг МЗЭ-ийн шинэхэн удирдлагуудын өмнө тулгарч байна.
- Эгшиглэнт эхийн хишигт найрагчаар хэн тодрох бол гэж хэвлэлүүд таамаг дэвшүүлж эхэлсэн байна лээ ?
-“Болор цом”-д хэн түрүүлэхийг захын үзэгч, сонсогч мэднэ. Тэр байтугай “Болор цом”-д түрүүлэх найрагчийн ар тал нь айргаа аваад аав, ээжийгээ дагуулаад ирсэн. Нөгөө хүмүүс нь ч аягаа бариад амаа ангайгаад зогсч байх жишээтэй. Тэгээд ичихгүй тийм комисстоо баярлалаа, тэр даргадаа баярлалаа гээд хэлж байдаг болжээ. Тэр бол нэг талдаа оюун ухааныг дарж, дарангуйлж албан тушаалаар түрий барьж, улс төрөөр дарамталж байгаа явдал. Үнэхээр задгай сэтгэлгээний сайхан яруу найргийн наадам хийж Дуурсахын хөндийд уралдаж байгаа мянган хүлэг шиг амыг нь сул тавьж, тэр дотроос уралдуулж гаргаж ирвэл ард түмний сонсох дуртай яруу найраг гарна. Ядаж л яруу найрагч бидэнд эх орон аюулгүй байдлынхаа төлөө үүрэг байх ёстой. Тэр үүргээ бид гүйцэтгэхгүй байгаа. Тэгээд улс төржөөд сонгуулийн байгууллага болоод МЗЭ хоёр, гурав хуваагдаж, гарсан талын гэх юм уу, фракцийн яруу найрагч түрүүлдэг. Өнөө жилийн наадмаас тийм л өнгө аяс үнэртэх вий. Гоо сайхны шалгуураар биш талцсан, намайг дэмжсэн дэмжээгүй гэсэн багцаа баримжаагаар дүгнэх нь буруу.
-Яагаад ийм болчихов гэж та үзэж байна?
-Бодлого хэрэгжихгүй байна. Уран зохиолын удирдах зөвлөлийн гэдэг юм уу, яруу найргийн гэдэг юм уу, толгой хэсэг нь нэг байр суурьт зогсч чадахгүй байна. Ямар нэгэн санхүүгийн дарамт, аль нэгэн бүлэг фракцийн эрх ашигт үйлчилдэг учраас хаашаа ч хамаагүй өнхөрүүш шиг бөмбөрөөд байна. Үнэхээр ноён нуруутай байж чадаад, “Болор цом” нь Монголын утга зохиолын оюун ухааны олимп юм бол нийслэл хотдоо олон үзэгчийнхээ шүүлтүүрээр, эсвэл юм хөгжсөн цагт цахим хуудсаар санал авч ард түмнээр хэлэлцүүлж болно шүү дээ. Шүүгчид гэж хэдэн “амьтан” байдаг. Тэд бол зүгээр л тэжээлийн мал. Тэдэнд мэдээж оюуны хөдөлмөр эрхэлсэн гэж цалин мөнгө өгдөг л байлгүй. Тэнд бас хахууль явдаг л байлгүй. Тиймээс хэн түрүүлэхийг наанаа шүүгчид гэдэг хэдэн амьтан харагдаж байдгаас биш цаанаа удирдлага дарга л зохион байгуулсан байдаг биз гэж хардах ойлголт ихэслээ.
-Та энэ жил ямар сэдэвтэй шүлэг уншихаар “сойж” байна. Таны бичих, унших дуртай улстөрийн сэдэв хол явахгүй юм биш үү?
-Нэг юм хэлчихэд би “Болор цом”-д их тэнэглэсэн хүн. Цэвэр нэгийн даваанд “нухуулж” л байсан. Дан улс төрийн шүлэг уншаад ч явж байсан. Гэхдээ би сэдвээ өөрчлөөгүй. Намайг алмасаар цохисон ч, алхаар тоншсон ч би уншдагаа уншаад арав гаруй жил явлаа. Дөрөв, таван жил дараалан “Болор цом”-д зургаад орж л явсан. Ноднин айрагдсан. Бие муу хоногоо хүлээж байхдаа ч би үнэнээ хэлээд шүлгээ уншчихаад явж байлаа. “Хятад хэзээ ч Матад болохгүй” гэж би тухайн үед хэлсэн. Өнгөрсөн жилийн наадмаас харж байхад миний нөлөө гэх юм уу, миний гаргаж байгаа тэр мөрөөр хүмүүс нэлээдгүй автаж эхэлсэн нь анзаарагдсан. Б.Галсансүх л гэхэд ямар айхтар улс төрийн шүлэг уншив. Өнөөдөр бид хайр дурлал, оймс гутлын тухай хал балгүй шүлэг уншсаар байтал газар шороогүй болчихвол ямар газар дээр гишгэж шүлгээ уншиж, ямар гээч оюуны уран барилдаанаа хийх вэ дээ. Тиймээс би энэ чиглэлд “Болор цом”-ын чиг урсгал, нэр нөлөө, утга санааг аван хайлж чадаж байгаа гэж дотроо бодож байгаа шүү. Энэ жил дахиад тийм л шүлэг уншина. Бид эхлээд л тусгаар тогтнолоо дуулах ёстой, эхлээд үндэсний аюулгүй байдлаа бататгах ёстой. Сонордуулах сэрэмжлүүлэх хэрэгтэй. Сануулах, ухааруулах оюуны үүрэг гэж байдаг бол тийм л байх ёстой.
-Ингэхэд үнэн хатуу үгээр шүлэг бүтээл туурвих эрдмийг хэн танд өгөв. Таны багш нар...?
-Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Т.Галсан нар миний багш. Яруу найрагт шударга үнэнийг дуулж яваа минь тэднээс эхтэй. Бавуугийн Лхагвасүрэн миний “Дээлтэй мөндөр” номын оршилд “Төмөр-Очирыг шүлгээ уншсаны дараа үзэгч, сонсогчид аавдаа юм уу, ахдаа нэг сайхан алгадуулсан юм шиг болдог” гэж бичсэн бий.
-Өнөөдөр дэлхийн яруу найрагт хандах хандлага ямар байна?
-Өнөөдөр хөгжилтэй орнуудад, тухайлбал Чилид Пабло Неруда, Орост Чингис Айтматов нар Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөхөөр ажиллаж, ерөнхий чиг баримжааг тогтоож байсан. Манайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэхэд л сэтгүүлч хүн, өмнөх Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ч уран бүтээлч, орчуулагч шүү дээ. Ер нь сэтгэгчид нийгмийг авч явдаг. Түүхийг ард түмэн бүтээдэг, түүнийг гарамгай хүмүүс удирддаг. Гарамгай хүмүүсээс илүү гайхалтай яруу найрагч өнөөдөр Монголд үгүйлэгдэж байна. Шүгэл хангинахад жолооч давхийдэг шиг шүлэг цангинахад жолоодогч давхийгээсэй. Биеийн хүчээр нэгийг дийлдэг бол билгийн хүчээр түмнийг дийлдэг. Ордон дотор бугшаад байгаа юмыг шүлгээр шүүмжилж яагаад болохгүй гэж. Шорооноос тунгаасан алт мэт шорвог үгтэй найраг шүлгийн мөрөөр төрийн цонхыг хагалж болно гэдгийг энд зориуд хэлье. Би ийм л санаагаар уран бүтээлээ туурвидаг. Надтай хамт таван хүн гарч ирээд үнэн үг хэлээсэй. Ташуураас хүчтэй шүлэг, цонхоор шиддэг чулуунаас илүү байдаг юм. Тийм үгийг олж онож хэлэх олон залуус, найрагчид төрөөсэй.
-Та яруу найрагчдыг үгийн сан муутай, мохоо байна гэж шүүмжилж байх шиг байна. Гэхдээ та өөрөө үгээр тоглодог гэж шүүмжлүүлж байсан санагдана?
-Би Нямбуугийн Нямдорж гэдэг бурхан шиг хүнтэй нэг удаа тааралдсан. 1991 онд аймгийнхаа “Болор цом”-ыг авсан юм. Дараа нь Н.Нямдорж гуай шүүмж бичсэн байсан. Тэр тухайн үедээ шүүмж байсан, надад бол насан туршийн шагнал болсон. “Наран сумын Засаг дарга Төмөр-Очир гэдэг жаахан бор хүү үгээр жоглёрдож байна” гэж бичсэн байсан. Би яруу найрагч юм бол үгээр жонглёрдохгүй өөр яах юм бэ. Циркчин хүн жонглёрдож чадахгүй бол ямар байх вэ. Нямбуугийн Нямдорж гуайн “Үгээр жоглёрдож байна” гэснийг тухайн үед жаахан гоочилж байна уу гэж ойлгосон. Одоо бол харин ч түүндээ эрдэж байна. Түмэн сүргээсээ унах морио олохгүй байгаа юм шиг үгээ онож хэлэхгүй, үг дутаад байгаа мэт тоотой хэдэн үгэнд хашигддаг, эх хэлнийхээ эрхэм баялаг, үнэр амтыг мэдэрдэггүй хөлдүү царайтай дүр эсгэсэн яруу найрагч дүрэмт хувцсандаа найдсан цэргийн хүн шиг ойлголт төрүүлдэг. Шүлэг гэдэг үгээр наадаж, оюун ухаанаа хаана хүрэх вэ, тэр газарт хүрч чаддаг байх ёстой. Хүүхний тухай дурлалын шүлэг ч, хүн төрөлхтөнийг ухааруулах шүлэг ч тийм л байх учиртай. Их Нацагдорж л гэхэд одон дээр очсон шүү дээ. Дүгэржавын Маам газар шороогоо хэчнээн магтан дуулсан бэ. Их жанжин Сүхбаатар сэлмээ бариад байлдсан шиг үгийн сэлмээр “байлдахад” хангалттай, тэр бол яруу найргийн ид шид, эрдэм юм.
-Яруу найргийн чиг хандлагыг та юу гэж үздэг вэ. Хөгжил аль тийшээ явж байна вэ?
-Яруу найраг хэнздэх, давжаарах тал руугаа явж байна. Шалгуур нь буруу учраас нэг л сайхан торниж өгөхгүй байна. Зөв бойжихгүй байна. Энд судлал шүүмжлэл байх ёстой, байгаа л байх. Гэхдээ бохир заваан байдлыг хуу татаж, хайр найргүй хэлж, шүүмжлэх хэрэгтэй. Өөрсдийнх нь үүрэг шүү дээ, энэ. Гэтэл тийм дорвитой шүүмж судлал алга. Р.Чойномд л гэхэд халгиж цалгисан авьяас байсан. Гэхдээ тэр нь төрмөл юм. Сайн морь, сайхан хүүхэн цаанаасаа төрдөг шиг яруу найрагч ч бас төрдөг юм. Түүнийг сийлээд, өнгөөр ялгаж будаад гаргачихдаггүй. Яруу найрагч төрдөг. Тийм учраас төрмөл яруу найрагчийг хүлээж байна. Төрсөн яруу найрагчаас төгөлдөр оюун ухаан, төгс найргийн ундарга гарна. Өнөөдөр Горькийн сургууль төгссөн гээд гудамжинд мөнгө гуйгаад явж байгаа түмэн амьтан байна шүү дээ. “Ухаантай хүн мөнгөтэй байх ёстой” гэж нэг жижигхэн улстөрч хэлснийг урвуулж ойлгоход мөнгөтэй хүн ухаантай байдаг. Ухаантай хүн л мөнгөтэй байх ёстой. Ухаан муутай мөнгөтэй хүн байвал тэр хулгай хийсэн хэрэг. Түүн шиг авьяастай яруу найрагч өнөөдөр чадалтай байх ёстой, төрийнхөө алтан соёмбыг өнгөлж гялтгануулах ёстой. Ямар ч авьяас чадалгүй, малын тэжээл шиг, эсвэл хоногийн хоол залгах гэж байгаа юм шиг ядмаг найрагч хэрэггүй. Ийм байх юм бол шүлэг зохиол бичих ч хэрэггүй.
-Шүлэг бичдэг болгон ном гаргаж байна. Энэ талаар?
-Яруу найргийн ном эрхэм тансаг байх учиртай. Хаанаас нь ч харсан, уншсан анхилам цэцгийн үнэртэй тийм л байвал эрхэм. Тэгвэл ямар ч утгагүй, эмх замбараагүй, амт үнэргүй ном их гарч байгаад гомдмоор, гол гороймоор байдаг. Сайн яруу найрагчийн ном “Би ийм уран бүтээлч шүү, би ийм ухаантай хүн шүү, миний аав ээж, нутаг ус ийм гоё шүү” гэж тунхагладаг. Муу ном бол би мулгуу тэнэг амьтан шүү гэдгээ зарлаж, нутаг ус, танил дотныхноо гомдоож байдаг. Хэн ном гарга гэж түүнийг шаардсан юм бэ. Муу ном гаргах хэнд ч хэрэггүй. Авьяас чадалгүй бол шүлэг бичих ч хэрэггүй. Сүүлийн үед тэтгэвэрт гараад шүлэг бичдэг гэнэ, сайд дарга нар дуу хийдэг гэнэ. Тэдэнд хэлэхэд “Болиоч дээ, төрийнхөө ордонд л сууж бай л даа. Чуулганы танхимдаа л унтаж бай л даа”. Дууг тэгж сэм зэм болгож болохгүй. Нохой үхэр рүү дайрдаг шиг, гоо сайхан тэнэгүүдийг өшиглөдөг гэдгийг тэр хүмүүс санаж явах хэрэгтэй. Яруу найргийн бурхан Эгшиглэнт эх Янжинлхам гомддог юм шүү дээ.Сайд дарга нарын хийсэн ядмаг дуу, шүлгийг яавч таалахгүй. Тэр хүмүүс алдар нэр олох гээд байгаа юм уу, өлсөөд байгаа юм уу, эсвэл ёлкны чимэг зүүлт шиг байх гээд байна уу. Яруу найраг, гоо сайхны хэмжүүр нь цаг хугацааны үнэлэмж болохоос Их хурлын гишүүн тэрний зохиосон дуу, бичсэн шүлэг гэсэн шалгуураар явахгүй. Тэр дундаа нэг морины тухай дуу, нэг хүний тухай дуу, нэг сумын, байгууллагын дуу гэгч учир дутагдалтай. Би хувьдаа тийм зүйлүүдийг үзэж чаддаггүй. Монгол Улсын “Төрийн дуулал” Монголын ард түмний хийморийг сэргээдэг болохоос байгууллага дотроо дуулдаг нийгмийн даатгалын юм уу, татварын албаны дуу гэх мэт хотон дотроо боргосон юм нийгэмд халтай. Нэг даргын тийм морины дуу гэж байгаа нь уйтгартай. Гэтэл яасан ч бялдууч юм бэ, тэр хүмүүсийг зүгээр л чигтээ долигоно гэмээр санагддаг. Гоо сайхнаар шалгуур хийж оюуны ертөнцийг бузарлаж, чадахгүй юмаараа оролдох хэрэггүй шүү дээ. “Болор цом” маань “хялар” болоод удлаа. Өнөөгийн МЗЭ-ийн шинэ удирдлага үнэн үгэнд сэрж, ухаарахгүй бол цаашдаа “Сохор цом” болж хөглөхийг уншигч, сонсогчид зөвшөөрөхгүй байх шүү.
Ч.ОЛДОХ |
Ай.Төмөр-Очир: “Болор цом” авах найрагч нь айраг, ар гэртэйгээ ирдэг болчихож |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Эмийн үнийг хуулиар зохицуулна 18:36 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана 17:12 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн »»
|
|
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана 17:09 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 16:59 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх шаардлага тавилаа 16:46 Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
|
Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. »»
|
|
Тендерийн урилга 16:26 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Фото сурвалжилга: Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна 16:23 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
|
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй. »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 16:00 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ 15:51 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 15:27 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
|
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. »»
|
|
"Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот, Цагаанхадыг тосгон болгоно" 15:09 Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
|
Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. »»
|
|
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна 15:01 Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
|
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн БЗД-ын 207-р байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ 14:56 Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
|
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. »»
|
|
БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов 14:45 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын »»
|
|
ЗАСГИЙН ГАЗАР: Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулна 14:43 Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
|
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. »»
|
|
"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй 60 хоног зорчино 14:35 Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
|
Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд »»
|
|
Финлянд болон Эстонд их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ 13:35 Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
|
Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ. »»
|
|
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга 13:31 Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
|
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд: »»
|
|
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:26 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
|
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг »»
|
|
Ачааны автомашин шатаж, 45 настай иргэн амиа алджээ 13:23 Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
|
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ »»
|
|
Үхрийн мах 17,500-21,500 төгрөгийн үнэтэй байна 13:22 Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна.
|
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ 13:01 "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ.
|
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ. »»
|
|
Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав 12:58 “Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг,
|
“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Автобус засаж байгаад домкратад дарагджээ 11:19 Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
|
Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ. »»
|
|
Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн асуудлыг хэлэлцэж байна 11:11
|
|
|
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 11:09 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
|
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд »»
|
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 08:17
|
|
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог 18:45 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. »»
|
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа 17:47 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. »»
|
|
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо 17:27 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар,
|
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:12 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Тендерийн урилга 16:08 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна 15:41 Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна.
|
Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна. »»
|
|
Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана 15:16
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.
|
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ 14:50 Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ.
|
Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ. »»
|
|
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ 14:48 Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов.
|
Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов. »»
|
|
Азиас олимпын хамгийн олон эрх авсан улсаар БНХАУ тодорчээ 14:43 “Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна.
|
“Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна. »»
|
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 14:42 Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. »»
|
|
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа 14:41 Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо.
|
Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо. »»
|
|
Киргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна 14:22 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн. »»
|
|
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 14:08 Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд
|
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 14:03 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Улаанбаатараас төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо 13:53 Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.
|
Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо. »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
ЭТТ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдан борлуулах гэрээ байгуулаагүй бөгөөд байгуулахгүй болохыг мэдэгдэе 13:13
|
|
|
Солонготын даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна 12:22 Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна.
|
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна. »»
|
|
О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ 12:19 Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий
|
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий »»
|
|
Олон улсын шуудангаар мансууруулах бодис хүлээн авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв 12:02 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. »»
|
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
|
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран, »»
|
|
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
|
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. »»
|
|
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
|
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ. »»
|
|
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
|
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ. »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
|
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ. »»
|
|
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
|
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа. »»
|
|
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
|
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй »»
|
|
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
|
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|