2014-01-31Чапаев:

-Петька, намайг унтаад босоход туулайн мах шарчихсан байгаарай.
-Василь Ваныч, би хаанаас туулай олох билээ, энд чинь ямар ч туулай…
-Тушаал биелүүл…
Шарсан махны хурц үнэрээр Чапаев босож ирэн Петькаг магтан туулайн махаа идэв. Чапаев:
-Чи туулай яаж алав?
-Буугаа бариад гартал гадаа нэг туулай гүйж явна. Дагуулж шагайж байгаад л буудчихсан чинь нэг “Мяу” гээд л үхнэ лээ…
***
Нэг эр гэмтлийн эмч дээр ирэв.
-За та яасан бэ?
-Эхнэр маань хаячихсан.
-Сэтгэл зүйч эмч рүү яв.
-Үгүй ээ, та буруу ойлгоод байна, эхнэр маань намайг гэрээс гаргаад чулуудчихсан юм.
***
Залуу:
-Хоёулаа унтая л даа…
-Үгүй ээ, суух үгүйгээ шийдээгүй байж хүүхэдтэй болчихно.
-Болж л байг л даа, хүүхдээ өсөж байх хооронд суух үгүйгээ шийдчихнэ шүү дээ… цаг алдаад яах юм.. тэгэх үү…
***
Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушийн амь насанд амиа золиолслогч халдлага хийжээ. Үүний дараа Бин Ладен зурагтаар мэдэгдэл хийж байна:
-Ерөнхийлөгч нь халдлагад өртөн нас нөгчсөн явдалд Америкийн ард түмэнд эмгэнэл илэрхийлье…
Шууд утас дуугарч, Жорж Буш эрүүл саруул байгаа тухай мэдээлэв.
Бин Ладен, шадар генералаа дуудав:
-Яагаад надад худал мэдээлэл өгөөд байна!
-Уучлаарай, эрхэм ээ би одоохон засчихаад ирье ээ…
***
Нэг залуу ээж хүүхдээ тэргэнд түрэн тамхи татан явж байна. Хүмүүс түүнд:
-Наад тамхины чинь утаа хүүхдийг чинь хордуулж байгаа юм биш үү, гэвэл, залуу ээж:
-Тэр ч гайгүй байна аа, наадах чинь шөнөжингөө аавтайгаа уугаад, одоо согтуу нь гараагүй л байна…
***
Шүүгч:
-Та яагаад нөхрөө айруулын тавгаар чулуудав?
-Манай шилэн таваг дууссаан…
***
Өнгөрсөн зууны 60-аад он. Говийн замд, нэг сэхээтэн гэр бүлийнхэн машинтай явж байгаад буудаллан байтал ойролцоо явж байсан нэгэн тэмээтэй хүн тэдэн дээр ирж тэмээнээсээ бууж тэдний мэнд усыг нь мэдээд морджээ. Сэхээтэн эр хүүхдүүддээ:
-Та нар энэ хүнийг харав уу, эрдэм мэдлэг эд хөрөнгөгүй байна гэдэг энэ дээ, та нар иймхэн насандаа сургуульд сурч хувийн машинаараа аялж явахад энэ хүн яаж байна, тэр уулын цаана юу байгааг ч мэдэхгүй байсаар тэмээний нуруун дээр насыг барна шүү дээ…
Тангадын Галсан тэдний яриаг сонсоогүй юм шиг хэдэн тэмээнийхээ араас сажлуулсаар байлаа…
***
Хоёр сохор заан хүн гэж ямар амьтан байдгийг мэдэхийг хүсчээ. Тэгээд нэг хүнийг хөлөөрөө тэмтэрч үзэв.
-Жижигхэн хавтгай юм байдаг юм байна!
Нөгөө нь бас хөлөөрөө тэмтэрч үзэв:
-Тийм байна аа, жижигхэн хавтгай юм байна.
***
-Усама Бин Ладен яагаад ийм ууртай байдаг юм бол?
-24 хадамтай хүн чинь аргагүй ш дээ.
***
-Эмэгтэй хүний хэр зэрэг царайлгийг яаж мэдэх вэ?
-Зоопаркаар дагуулж яв. Сармагчингууд түүнд алим самарнаасаа өгөөд байвал тийм ч царайлаг биш гэсэн үг.
***
Нэг оюутан деканы өрөөнөөс гарч ирэн хашгирна:
-Хэрвээ энэ декан надад хэлсэн үгээ буцааж авахгүй бол би энэ сургуулийг хаялаа шүү!!!
Багш оюутнууд гайхан: -Декан чамд юу гэж хэлсэн юм, гэж асуувал нөгөө оюутан:
-Чи манай сургуулиас зайл, гэсэн, гэжээ.
***
-Энийг идээд үз дээ.
-Ваа .. ваа яг баасшиг.. надах чинь юу юм?
-Чи яг зөв таасан ш дээ.
***
Багш:
-Вовка, чи хаачаад ирэв?
-Энэ номны 257 хуудсыг үз.
Багш:
-257 дугаар хуудас нь алга байна ш дээ.
-Одоо хаачаад ирснийг ойлгов уу?
***
Монголын Цагаан сарын үеэр хамгийн их гүйлгээтэй байсан хоёр барааг нэрлэж байна.
1.Хог хийдэг уут
2.Уутанд хийдэг хог.
***
Эхнэр нөхөр хоёр хэрэлдэнэ.
Эхнэр: -Тэгэх юм бол би хөршийн залуу Колькатай унтсан.
-Тэгэж ярих юм бол би ч унтсан!
***
Нэг эр сех шоопт орж ирэн худалдагч хүүхнээс:
-Резинен хүүхэн ямар үнэтэй байна?
-150 ногооноос дээш.
-Пээ, арай хямд байхгүй юм уу?
-Намайг 100- гаар авахгүй юу… /шивнэв/
***
-Чи эхнэрээ араар нь тавьдаг уу?
-Өөр хэнийгээ араар нь тавих вэ дээ…
***
Нэг туулай голын эргээр явж байтал нэг загас давалгаанд туугдсаар элсэн дээр үлдчихэв. Загас:
-Туулай, туулай, би алтан загас байна, чи намайг усанд буцаагаад тавиад өгөөч, би чиний ямар ч хамаагүй нэг хүслийг биелүүлье.
-Надад чамаас хүсэх юм алга аа, гээд усанд нь тавьчихав.
Алтан загас:
-Хүслээ хэлээч дээ?
-Надад чамаас хүсэх юм алга аа гэж байна шүү. /уурлав/
-Ээ, хүсчих л дээ?
-Үгүй гээд байхад чинь, үхэж далд орооч!
***
Оюутны гуанзны хаалга дээрх бичиг: “-Хана дагуулан асгалан талхны хогийг идэж болохгүй, жоомны хортой”
***
Оюутан англи хэлний шалгалт өгч байна. Асуултанд дуржигнатал хариулав. Багш:
-Та сая хятадаар ярьчих юм.
-Өө яана аа, өчигдөр орой харанхуйд хятад хэлний сурах бичиг аваад уншчихаж…
***
-Хайрлах гэдэг үгийг ирээдүй цагт хувирга!
-Гэр бүл болох.
***
Багш:
-Маргааш хүний тархины бүтэц гэдэг сэдэв үзнэ. Хүүхэд бүр алх цүүц авчраарай.
***
-Аав аа,Ленин багшийн “Сур сур бас дахин сур” гэж мэргэн үг шүү.
-Тийм ээ, чи яагаад тэгэж бодов?
-Би дараа жил 5 дугаар ангидаа дахиад суух болсон.
***
-Цагаан хоолтонгууд амьтанд хайртай юм бол яагаад тэдний иддэг өвс ногоог идээд байгаа юм?