 |
|
 |
|
Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал |
|
|
 |
|
 |
Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал
2014-03-07(Ээжтэй бүхэн уншаасай )  Миний ээжийг Галсангийн Дуламсүрэн гэдэг. Бид нутаг усаараа “Мөөм” гэж авгайлдаг байсан учир үүнээс хойш Мөөм гэж бичээд явна. Мөөм минь говийн нар, загийн гал хоёрт шарагдсаар байгаад бараг л болчих шахсан бор авгай л даа. Ерэн гурван сүүдэр зооглоод хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Би Мөөмийгөө, одооных шиг хүүхнүүд барилддаг үед төрсөн бол олимпийн аварга болох байсан байх гэж боддог юм. Ид залуу насандаа 120 гаруй кг жинтэй, дөчин гурван размерын гутал өмсдөг хүн байлаа. Тийм размерын гутал олдохгүй болохоор өвөлд эрэгтэй хүний цагаан эсгий гутлыг хэлбэж өмсдөгсөн. Говьд дулаан болохоор хавар эртээс, намар түрүүчийн цас ортол хөл нүцгэн явна. Хөлийнх нь сайр товх болоод хатчихсан, хумстай илүүр л гэсэн үг. Дээшээ харсан кнопон дээр гишгэхэд хөл рүү нь шигдэлгүй, хурц үзүүр нь дарагдаж хавтайсан байдагсан. Миний Мөөм ес төрсний зургаа дахь нь би юм. Тэр үед төрөх эмнэлэг гэж байсан биш, эхний хүүхдийг нь эмээ ээж боож авсан. Сүүлийн наймыг нь өөрөө боож авсан гэдэг юм. Намайг Алтанширээ сумын Цагаан Хаяагийн бууцан дээр гадаа “унагаачихсан” юм билээ. Гэрт орж ирээд хөдсөнд өлгийдөж тавьчихаад гараа угаагаад ингэнүүдээ сааж байв. Тэгээд ч зогссонгүй, айлын эхнэр олон ингэ саадаг байсан учир өөрийнхөө хэдийг саачихаад айлынхаа зэлэн дээр очиж ингэнээс чинь саалцаж өгье гэж . Нөгөө эмэгтэй, “Чи чинь сая төрөө биз дээ. Яах нь вэ, гэртээ орж амар” гэсэнд “Сэжиглэж байгаа бол болих л үгүй юу” гэчихээд орж ирж байсан гэдэг.
Эмээ, ээж хоёр минь намайг Дорноговь аймгийн дунд сургуульд оруулахаар мичин жилийн зуд өнгөрөнгүүт “ялтай малаа” айлд данстай нь өгчихөөд холын нүүдэлд гарч билээ . “Ялтай мал ” гэдэг нь малын хөлийн татвар, ноос үс, сааль шимний мөнгө үргэлж нэхэгдэж байдаг учраас хөдөөнийхөн ингэж нэрлэдэг байсан юм. Манайх аймгийн төвд ойрхоон, Үзүүрийн усны тэнд, сүүлд нэрт зохиолч болсон Авидын Шартолгойнхтой хамт зусаад намар нь аймгийн төв рүү орж эцэг эхийн байрны айл болсон доо . Малгүй, ажилгүй , хэдэн хүүхдээ тэжээх гэж Мөөм минь ядарсан даа. Аймгийн төвд тэр болгон ажил олдохгүй, олдвол эмэгтэй хүн байтугай, эрэгтэй хүн дийлмээргүй ажил олдоно. Тэгэхдээ миний Мөөм бол хэдэн эрэгтэй хүний ажлыг хийнэ л дээ. Хамгийн эхэнд олдсон ажил нь аймгийн хүнсний комбинатад ачигч буулгагчийн ажил байлаа. Манай аймаг оросууд элбэгтэй. Оросын 54 дүгээр трестийнхэн, аймгийн хүнсний комбинатаас бараа материал татдаг байсан юм билээ. Тэр материалыг нь Мөөм минь ачиж өгнө. Мөөм 70 кг -ын шуудайтай гурилыг хоёр чихэн дээрээс нь атгаад л машин дээр чулуудаад байхад, харж зогссон оросууд толгой сэгсэрч “танай энэ хүн эр хүн үү, эм хүн үү” гэж байсан гэдэг. Хүнсний комбинатын дарга нь, сүүлд “парад командлагч” хэмээн алдаршсан генерал Махбариадын ах Ундруу гуай байж, Мөөмийг минь зүйл бүрээр харж халамжилж байсан даа. Дараа нь Мөөмийг хүнсний комбинатын талхны цехэд талхчин болгож билээ. Тэр үед би ахлах ангийн сурагч болчихсон байлаа. Мөөмийгөө дагаж яван талх барих нарийн ажиллагааг гайгүй сайн мэддэг болсон байв.
Нэг орой Мөөм минь “Би халуураад байна. Миний хүү очоод талхаа сайхан жигнээд авчихаарай” гээд хэвтээд өглөө. Би талхны цехдээ очиж нөгөө эсгэсэн гурилыг хэвнүүдэд тэнцүүхэн хувааж хийгээд зуухандаа өрчихлөө. Тодорхой хугацааны дараа авах ёстой. Сайхан шөнө байсан учир салхинд гарч амрахаар хураалттай гурил дээр хэвтээд од тоолж байсан чинь унтчихаж. Нэг мэдсэн чинь битүү утаа тортог, эхүүн муухай үнэр хамар цоргиж байна. Сандраад босч очсон чинь миний жигнэсэн талхнууд зангидсан гар шиг хар нүүрснүүд болсон байна . Пийшингүүдээ онгойлгож “ нүүрстэй” савнуудаа гаргаж овоолчихоод гэрээдээ гүйлээ . Замдаа бас уйлж яваа. Мөөмдөө үнэн байдлыг бүгдийг хэлсэн чинь дуугүй л хэвтээд байна. Тэгснээ Мөөм минь өглөө эртээ босоод ажлаадаа яваад өглөө. Би ч айсан, чичирсэн амьтан. Хажуугаар нь ах маань Мөөм бид хоёрыг айлгаж байгаа. “Та хоёрыг одоо шоронд хийнэ дээ . Цагдаа дуудвал миний тэр муу хөвөнтэй дээлийг өмсөөд яваарай. Шууд л нүхэн гэрт хорьчихдог юм” гэж зүрх үхүүлнэ. Тэгж байтал бага үдийн хирд Мөөм минь хачин баргар царайтай хүрч ирлээ. Миний ах Га.Ухнаа, Мөөмөөс “За, юу болов” гэж байна. Мөөм сулавтар дуугаар “Юу болохов дээ. Шоронд хийнэ л гэж байна. Та нар л янших хүнгүй амарч дээ” гээд цай ч амсалгүй хэвтээд өглөө. Ингэж хэрэг мандуулсан боловч манайхныг яасан ч үгүй, зүв зүгээр өнгөрлөө. Бодвол, энэ муу ядуу авгайд зэмлэл шийтгэл хүлээлгээд яах юм гэж бодоо биз. Цехийн мастер Батбаяр гэж залуу л надтай уулзах болгондоо “За, талхчинаар юу байна” гэж дамшиглах болсон. Мөөм минь дараа жил нь бензин колонкийн манаач боллоо. Одоогийнхоор бол шатахуун түгээх станц \ ШТС\ шүү дээ. Аймгийн төвд хоёр колонк байсан юм. Оросынх нь тэртээ зүүн хойд энгэрт том цэнхэр сав. Хэзээ ямагт буутай орос цэрэг манана. Аймгийн төвөөс бол хэдэн км алс, хүн амьтангүй газар. Одооных шиг хотын дотор орон сууцнуудыг дэрлүүлээд барьчихгүй, их дэгтэй байж дээ.
Мөөмийн манадаг монгол колонк нь бас л хол зайдуу, хүн амьтангүй газар. Тэр зэлүүд газар , эвдэрхий бууны тамтагтай ганц эмэгтэй хүн , өвлийн дүн хүйтэнд манаанд гарна гэдэг тийм ч амар ажил биш л дээ. Нэг өглөө Мөөм минь дуу ч үгүй, буу ч үгүй, их л уруу царайтай бууж ирлээ. Хэсэг хэвтэж байснаа босоод нөгөө ээлжийн манаач “сөөсөг” Лувсанцэрэн гуайнд орж хэсэг байснаа хүрээд ирлээ. Ах маань “Мөөм буугаа яасан юм?” гэхдээ инээчихэж. Мөөм босоод ирлээ шүү. Ахыг шүүрч авангуутаа нэг алгадлаа. Зөөлхөн алгадсан л даа . Хүчтэй алгадвал бараг толгойг нь заадсаар нь салгана шүү дээ. Ах ч год харайнгуутаа бараанд нуусан бууг нь гаргаж ирдэг байгаа. Миний ах Га.Ухнаа нэлээн дүрсгүй хүүхэд байсан юм. Шөнө Мөөм дээр гэтээд очсон чинь Мөөм манааныхаа байранд унтаж байж. Тэгэхээр нь бууг нь сэмхэн авчраад нуучихсан хэрэг. Мөөм бол эргүүлийн цагдаа аваад явчихлаа гэж айгаад байгаа. Ийм байдлаар Мөөм минь манаа манаж үзсэн. Намайг ес аравдугаар ангид орсон жил Сайншандын төмөр зам барих оросууд очиж ёстой л бүтээн байгуулалтын ажил эхэлсэн дээ. “Чөтгөртэй, хүүрийн хонхор” гээд хүн амьтан ойртохоо больсон газар оросууд буудаллаж, тэр олон ил задгай цогцсыг хамж газар булаад дээрээс нь Ар Сайншанд хотхоныг барьчихлаа. Оросууд, монголын нийлүүлсэн мал, махаар тансаглаж байлаа. Бойны газартаа малын тураг мах, элэгнээс бусад дотор эрхтнийг том модон онгоцоор урсгачихдаг байв. Мөөм минь өглөө эрт брезент дэвссэн араг үүрээд гарна. Араг ч гэж дээ, бараг л дөрвөлж гэмээр том сав шүү дээ. Мөөм, өнөөх модон онгоцны төгсгөлд сууж байгаад урсаж очсон гэдэс дотрыг сайхан цэвэрлэж авна. Тэгээд оройхон араг дүүрэн гэдэс дотортой ирж тэр хавийнхныгаа шинэ шөл уулгана даа.
Манай эцэг эхийн байр, сургуулийн байр, ер нь ойр хавийнхан Мөөмийг явсан өдөр хоолоо хийхгүй хүлээгээд сууцгааж байдаг байсан даа. Үхэр, хонины шинэ гэдэс чанаж, айл хотлоороо идэцгээдэг байсан. Мөөм минь гүзээ, сархинаг, уушиг зүрхийг нь нарийхан борцолж хатаагаад өвөл шөлтэй хоол хийж идэхэд ямар сайхан байдаг гээ. Миний Мөөм гэж тэр хүчирхэг бор авгай, бидний олон хүүхдээ ингэж л хүний зэрэгт хүргэсэн. 1962 оны хавар хот шилжин ирж “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч болонгуутаа Мөөм болон дүү нараа хотод татаж авчраад Мөөмийгөө 93 сүүдэр зооглотол нь алган дээрээ асарч байлаа даа . Мөөм минь хэдэн жилийн өмнө нэг шөнө бүрмөсөн унтчихсан байсан. Хөгшин бид хоёр Мөөмтэйгөө толгой нийлүүлж унтана. Шөнө дундын хирд заавал нэг удаа хуурайлдаг байсан юм. Тэр шөнө Мөөм минь хөдөлсөн ч үгүй. Бид ч унтчихаж. Үүрээр сэрээд очсон чинь бүрмөсөн унтчихсан байлаа. Мөөмийн хогшил гэвэл толгойных нь тэнд жижигхэн хүрэн модон хайрцаг. Дээхнэ үедээ бол цоожтой байдаг байсан. Сүүлдээ цоож ч үгүй сул задгай. Бид хэдэн төгрөгний шагнал урамшуулал авбал Мөөмдөө заавал дээжийг нь өгч заншсан. Мөөм түүнийг гуравт, тавтаар нь ялгаж отгон хүүдээ хадгална. Отгон хүү гэдэг нь миний дүү Жаргал. Хэвлэх үйлдвэрт насаараа ажиллаад хар тугалганы хордлого болон группэд гарсан буурал өвгөн л дөө. Одоо амьд сэрүүн байгаа. Өөрийн амь-Жаргалдаа хадгалсан бололтой хэсэг задгай төгрөг, үнэтэй чихэр , хэдэн хээтэй хурууд, түрүүхэнд болж өнгөрсөн цагаан сарын хувь юм бол уу, нэг үе сүүл, тамхи оймсхон хадгалсан байх юм. Отгон хүү нь өөх сүүлэнд хачин дуртай. Мөөм хүүдээ “ өөх сүүл үмхүүлнэ” гэж байнга хадгалдаг байсан юм.
Биеэ ядраад ирэхтэй зэрэг хөгшин бид хоёрт: “Жаргалыгаа ирвэл өөх сүүл чанаж өгч байгаарай” гэж захидаг байсансан. Мөөмийнхөө захиасыг биелүүлж одоо хүртэл бид “Жаргалыг ирвэл чанаж өгнө ” гээд хонины сүүл, үхрийн хэрсэн хадгалж байдаг юм. Мөөм минь таалал төгссөнөөсөө хойш миний зүүдэнд байнга ирдэг байлаа. Хөл нүцгэн, хөтлөөд гүйж ч байх шиг. Хөл нүцгэнээрээ зайдан морь уначихсандавхиж ч байх шиг. Янз бүрээр л ирнэ л дээ . Лам нар “Нас барсан хүн маани гуйхаараа зүүдэнд ирдэг юм” гэдэг болохоор би маргааш нь Ганданд маанийн ерөөл айлтгаж, хөгшин маань хэдэн тарни тоолоод л өнгөрнө. Нэг шөнө зүүдэнд маань ирлээ. “Мөөм нь одоо хүүхэд болно ” гэж байна. “Ээж” хадны наана байдаг хайрхан уулын нэр хэлээд тэр уулын энгэрт дөрвөлжтэй айлд хүүхэд болж төрнө гэж байх юм. Сэрээд бодлоо. Мөөм минь их буянтай хүн дээ . Хүний хорвоод эргэж ирэх нь зайлшгүй. Алтан савыг нь нээсэн лам ч урд зүгт их номтой хүн болж төрнө гэсэн. Гэхдээ энэ удаагийн зүүд андуурсан байлгүй дээ. Миний Мөөм Төв аймгийн нутаг, тэр дундаа “ээж” хадны тийшээ зүглэж ч үзээгүй. Бас хангай газар дөрвөлж байдаггүй. Дөрвөлж чинь манай говьд тэмээнд нуруу ачдаг зүйл. Тэгэхээр Мөөм нь энэ хангай нутагт, дөрвөлжтэй айлд төрмөөргүй юм гэж бодоод өнгөрлөө. Жилийн дараа ч билүү, би нэг жолооч нөхөртэйгөө “ээж” хаданд мөргөөд буцах замдаахайрхан уулын энгэр хавийн айлуудыг сонирхлоо. Тэгсэн чинь нэг айл үүдэндээ дээс татаад төгсгөл үзүүр дээр нь дөрвөлжин араг хөмөрчихсөн байх юм. “Өвчтэй хүнтэй, хөл хориотой” гэсэн тэмдэг л дээ. Жолооч бид хоёр орохоор шийдлээ. Мэнд ус мэдээд настайвтар эмээ хоймороодоо урьж байна . Зүүн хойд талын орон дээр залуу эмэгтэй нялх хүүхэд тэврэн сууна. Хүүхэд халуурсан бололтой юм. Аав нь сумын төв рүү эмч, эм залахаар явсан гэнэ.
Тогоон дээр хоол буцалж гэрт их халуун бүгчим байна. Хүүхэд их амьсгаатай уйлж байснаа биднийг хараад жаахан тайвшрах шиг. Бие нь нэлээн зовиуртай байгаа ч хүүхэд маань бид хоёрыг их л сониучирхан ажиглаж байна. Ой дөнгөж хүрч байгаа болуу даа гэмээр нэлээн бадриун, баривчиндаа багтаж ядсан нөхөр байна. хөгшинтэй жаахан ярилцлаа. Цай идээ тавьж “ хоол болж байна, идээд яв” гэцгээж байна. Хүүхэд ер бишүүрхэх янзгүй. “За нааш ир” гээд хоёр гараа тоссон чинь наашаа тэмүүлж байна аа. Өвөр дээрээ авлаа. Толгой даахийг нь гараараа жаахан иллээ. Хүүхэд уйлсангүй. Харин нөгөөх чинэрсэн хүрэн царай нь аажмаар нимгэрч цайрч байх шиг. Миний санааных байх л даа . Үснаас зулгааж , хамар мушгиж байна. Эднийд цайлж хооллоод явах боллоо. Хүүхдийг залуу ээжид нь тэврүүлж орхиод бид хоёр гарсан юм. Гаруут л тэр хүүхэд орилчихсон. Чихэнд “Жамьяан! Жамьяан!” гэх шиг хүүхдийн дуу хадсаар замхарч билээ. Тэр уулзалтаас хойш миний сэтгэлд нөгөө хүүхэд байн байн бодогдоод байх болж билээ . Хойтон жил нь яг төдийд хүүхдэд бэлэг сэлт,тоглоом бэлдээд хүрч очсон чинь нөгөө айл маань нүүгээд явчихсан байсан. Хөгшин таалал төгсч, Хөвсгөл аймгаас Төв аймгийн дивизэд цэргийн алба хашиж байгаад энэ нутгаас эхнэр хүүхэдтэй болсон залуу маань нутаг буцчихсан байлаа. “Хөвсгөл аймаг, Баттулгынх” гэдэг хаягтай л үлдсэн. Би Хөвсгөл аймаг явж чадсангүй. Миний Мөөм мөн бол хаана ч яваа билээ дээ . Энэ цаг мөчөөс хойш би Мөөмийнхөө сүнсэнд захидал бичих болсон юм. Миний энэ захидал зөвхөн Мөөмийн минь сүнсэнд биш , ээжтэй бүх хүнд хүрээсэй гэж боддог.
Нэгдүгээр захидал: Эх хүн, өр зурж унасан хүүхдүүддээ, тэр дундаа отгон хүүхдэдээ ямар их хайртай байдаг гээ. Иймээс таны ээж байгаа бол, хол хөндий байдаг бол, хэзээ ч хамаагүй очиж золгож үнсүүлж байгаарай. Хүүхдээ үнсэх болгонд эх хүний магнайны атираа нэгээр тэнийж, үсний хар ширхэг нэгээр нэмэгдэж байдаг юм гэнэлээ.
Хоёрдугаарт: Миний Мөөм сүү лийн жилүүдэд сохорсон юм. Нүдний эмч үзээд мэс засал хийхээс нааш хараа орохгүй гэсэн. Бид “Насны доройтол юм даа. Үхтэл нь мэс хүргээд яах билээ ” гээд орхичихож билээ. Тийм эрүүл чийрэг Мөөм байтугай ямар ч өндөр настан нүдний мэс заслыг даагаад гардаг юм билээ. Миний Мөөм мөрөө харахтай байсан бол зуу хол давж наслах байсан гэж өнгөрсөн хойно харамсдаг. Та ээжийнхээ эрүүл мэндийн төлөө байнга санаа тавьж байгаарай . Ээж гэдэг бурхан, хүнд ганцхан л заяадаг юм даа.
Гуравдугаарт: Би хичнээн ажилтай байсан ч өдөрт Мөөмтэйгөө нэг цаг гаргаад ярилцан сууж болох л байсан даа. Тэр аугаа их “амьд судар” Мөөмтэйгөө илэн далангүй ярилцаж яасан их зүйл авч үлдэх байсан бол . Өөдгүй сэтгүүлч гэж өөрийгөө зүхэж сууна . Та ээжийнхээ дэргэд зориуд цаг гарган үнсүүлж , эрхэлж байгаад сайхан ярилцаж байгаарай . Тэр тоолонд ээжийн чинь хатсан хөх хүртэл ивэлдэг юм гэнэлээ .
Дөрөвдүгээрт: Миний Мөөм бяр тайгаас гадна асар их ухаантай хүн байсан. Даанч ном эрдэм байх биш дээ. Бидэнд “Хөлс гаргалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм”, “Том болох тусмаа жижиг бай”, “Хол явж үз, ойр явж бод” гэхчлэн сургаал айлддаг байлаа. Бид Мөөмийнхөө сургаалаар л өдий хүртэл ажиллаж амьдарч яваа. Та ч гэсэн миний Мөөмийн сургаалаар явахад илүүдэхгүй л болуу.
Тавдугаарт: Би насаараа Мөө - мийнхөө дэргэд байж, ачилж өргөж явсан гэж боддог юм. Өнгөрсөн хойно нь бодоход ачийг нь арван хувь ч хариулаагүй юм шиг бодогддог. Мөөмийгөө ингэж байх минь ч яав даа . Тэгж байх минь ч яав даа гэж үргэлж бодогдоно. Та ээжээсээ хойш над шиг ингэж шаналж суухгүйн тулд амьд сэрүүнд нь ачийг нь байнга хариулж байгаарай . Хуучны сударт “ Хүн таалал төгсөөд сүнс нь хаа нэгтээ очихоор хамгийн түрүүнд “Аав ээжийгээ яаж асарч тойлсон бэ?” гэсэн асуулт тавигддаг” юм гэсэн. Хамгийн сайн асарсан хүний сүнс шууд бурхны оронд очдог юм гэсэн. Ийм захидлыг би Мөөмийнхөө сүнсэнд бичдэг. Энэ удаа ээжтэй хүн бүхэнтэй хуваалцмаар санагдлаа.
Г.ЖАМЬЯН /Соёлын гавьяат зүтгэлтэн/ |
| Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ãîå áè÷ñýí áàéíé ¿íýõýýð ë ñýòãýëä þì áîäîãäóóëæ á.à ýýæèéãýý õàéðëàæ àñàð÷ ÿâààðàé ýýæòýé õ¿í õàìãèéí æàðãàëòàé
2014-03-07 | 16:52:13 | 202.179.11.114 | |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|