 |
|
 |
|
"Монгол төрийн мэргэн өвөө" буюу бахархам амьдрал |
|
|
 |
|
 |
"Монгол төрийн мэргэн өвөө" буюу бахархам амьдрал
2014-04-14Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Самбуу гуайн амьдрал, үйлсийн тухай "Монгол төрийн мэргэн  өвөө" хэмээх номыг Хууль зүйн ухааны доктор, хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатар эмхлэн гаргасан. Нэмж тодотгосон уг ном нь аман түүх, ярилцлага, баримт материалаас бүрдсэн байна. Уг номын нээлт өнгөрөгч пүрэв гаригт "Интерном"-д болсон юм. Монгол төрийн удирдагчид дотроос хамгийн нэр цэвэр, шулуун шударга, жинхэнэ монгол цөлх ухаантан гэгддэг энэ эрхмийн тухай номын нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Содном, ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, яруу найрагч Ш.Бадарч, ардын жүжигчин А.Очирбат, гавьяат хуульч С.Нарангэрэл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Р.Раш, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн, "Өдрийн сонин"-ы орлогч эрхлэгч Ж.Сандагдорж, ардын эмч Х.Хатанбаатар, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар ирсэн байв. Мөн Ж.Самбуу гуайн хамаатнууд болох хурандаа н.Сосорбарам, УИХ-ын гишүүн асан Н.Тогтох нар болон номын зохиогчийн аав, ээж болоод гэр бүлийнхэн нь, Төв аймгийн Бүрэн сумын ахмадууд, нутгийн иргэдийн төлөөлөл гээд олон хүн цугларчээ. Сонирхуулахад номын нээлтэн дээр гурван ч генерал нэгэн дор зэрэгцээд л сууж байна билээ. Номын зохиогч Ш.Сүхбаатар, Ж.Самбуу гуайтай нэг нутгийн хүн юм. Олон хүн цугларч хөл тавих зайгүй болсон танхимд нээж үг хэлэхдээ тэрээр "Намайг хүүхэд байхад Ж.Самбуу гуай Төв аймгийн бүрэн сумандаа ирдэг байлаа. Түүнийг ирэхээр хүмүүс цугларч, гэрт багтахгүй болдог байсан сан. Өнөөдөр энд биднийг Ж.Самбуу гуай цуглуулсан. Ж.Самбуу гуайн амьдрал бол санаж сэрэхийн ухаарал юм" гэж байлаа. Түүний дараа МУГЖ Д.Явгаан гуай Ж.Самбуу даргын тухай аялгуут магтаал хайлав. Магтаалын дараагаас түүний талаар дурсамжууд хөвөрсөн юм. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Содном "Ж.Самбуу дарга их бодож байж цөөн үгээр жинтэй хэлдэг байв.Түүнийг хараад би маш их биширдэг байлаа. Ж.Самбуу гуай Хойд Солонгосын дайны үед Элчин сайдаар сууж байсан. Тухайн үед бусад орны Элчин сайдууд тус улсыг орхиж байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай тийм хүнд үед нь орхиод явчихаагүй. Үнэхээр Монголынхоо төрийн төлөө найрсаг харилцаатай улстайгаа яаж зөв харилцах вэ гэдэгт ёстой мэргэн ухаан гаргаж байсан хүн юм. Түүний тухай хоёр зүйлийг тод санадаг. Би Сангийн яаманд ажиллаж байлаа л даа. Ж.Самбуу гуай нэг хурал дээр илтгэл тавих болсон. Ингээд би тэр материалыг нь хамт бэлдсэн юм. Их л хичээн сууж гурав хоног ажиллав, Сүүлд Ж.Самбуу дарга намайг дуудаад "Надаас хүсэх юм байна уу" гэж асууж билээ. Би ч "байхгүй" гэлээ. Ингэж доод албан тушаалтнаа анхаардаг хүн байсан юм. Нөгөө нь Ж.Самбуу гуайн 70 насны ой боллоо. Би очоод дуулсан юм. Тэгтэл Ж.Самбуу дарга "баярлалаа" гээд миний духан дээр үнсэж байв. Ингэж агуу хүнтэй хоёр удаа нүүр тулж байлаа. "Монгол төрийн мэргэн өвөө" ном бол төр засгаа удирдаж байгаа хүмүүс Ж.Самбуу гуай шиг байх тухай сайхан бүтээл боллоо" гэж байв. Ж.Самбуу гуай монголын төрд тасралтгүй 50 жил ажиллажээ. Энэ хугацаандаа монгол орныг ноён нуруутай удирдаж, ард түмэнд жинхэнэ төрийн хүн хэмээн хүндлэгдэж явсан байдаг. Тэрээр хошуу тамгын хавсраа бичээчээс Гадаад яаманд хэлтсийн дарга, Гадаад яамны орлогч сайдаар ажиллаж байв. Мөн ЗХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил элчин сайдаар сууж байсан анхны дипломат хүн юм. Насан элтэлээ төрийн өндөр албан тушаал хашиж явсан боловч түүнийг уур уцааргүй, голчтой үнэн үгтэй, бага ярьдаг, шатар тоглох дуртай, хэнийг ч алагчилж харьцдаггүй өндөр суртахуунт хүн байсныг ойр дотно ажиллаж, ажиж явсан эрхмүүдийн дурсамжууд гэрчилнэ. Нэгэнтээ Б.Ренчин гуай "Монгол зантай, монгол ухаантай, монгол зүрх сэтгэлтэй Ж.Самбуу, С.Лувсан хоёр бол манай дээдсийн дотор магнаг дотроо өтөөгүй хоёр өвгөн" гэж хэлж байсан байдаг. Мөн улсын шалгарсан хошой баатар, маршал Х.Чойбалсан 1949 онд Улсын Бага хурал дээр нам улсын хариуцлагатнуудад хандаж улсын өмч хөрөнгийг хайрлан хамгаалж хямгадах талаар үг хэлэхдээ "Ж.Самбуу Москвад олон жил ажиллаад ирэхдээ барьж явсан хоёр чемодантайгаа буцаж ирлээ. Гэтэл манай зарим нөхөд хэдхэн хонохдоо хэрээс хэтэрсэн ачаа бараатай ирдэг. Ер нь төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн талаар Элчин Самбуу шиг бай" гэж зад загнасан гэдэг. Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны жолооч асан Дэжидийн Чойжил "Өндөр албан тушаалд насаараа ажиллахдаа өөртөө огтхон ч юм наагаагүй, ганц амбаар ч бариулаагүй. Москвагаас буцахад нь В.Молотов Нямаа гуайтай хоёуланг нь хүлээн авч уулзахдаа тус бүрт нь нэг алтан аяга бэлэглэснийг хүртэл музейд өгчихсөн юм билээ" гэж хуучилжээ. Ж.Самбуу даргыг 1966 оны тавдугаар сарын 1 -нд Олон улсын энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Лениний шагналаар шагнажээ. Шагналд 25000 ам.доллар дагалдаж ирсэн нь тухайн үедээ монголд тоолж байгаагүй их мөнгө байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай Эрүүлийг хамгаалахын сайд Туваанд "Энэ мөнгийг эх хүүхдийн эндэгдлийг багасгахад зориул" гээд өгчихжээ. Тэр мөнгөөр нь улсын тэргүүний ясли, цэцэрлэг болон шатарын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг урамшуулдаг болсон аж. Дээрхтэй ижил жишээнүүд энэ номонд олон бий. Үүнээс үзэхэд шунал сэдэлгүй, улсынхаа төлөө зүтгэсэн эгэлгүй хүн байжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. "Монгол төрийн мэргэн өвөө" номын нээлтийн үеэр ардын уран зохиолч Д.Цоодол гуайгаас сэтгэгдлийг нь сонслоо. -Та энэ номын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Би энэ Ш.Сүхбаатарт бүр баярлаад байгаа юм. Самбуу гуайн тухай дорвитойхон гэмээр ингэж дуугарч байгаа хүн бол хааяа байдаг байх. Гэхдээ харамсалтай нь элбэг биш байна. Самбуу тухай их олон ном, өгүүлэл гарах ёстой. Самбуу гуйан чинээ монгол төрийн зүтгэлтэн хэр олон байдаг бол. Тэр хүний үндсэн онцлог нь жинхэнэ монгол удирдагч байсан нь юм. Энэ тухай нь их юм гарч байх ёстой. "Монгол төрийн мэргэн өвөө" гэдэг энэ ном бол Самбуу гуайн судлал, Самбуу гуайгаа сурталчлахад үзэгдэхүйц том хувь нэмэр болж байна. -Ж.Самбуу гуайтай та нэг нутгийн хүн дээ?
-Тиймээ. Би Бүрэнгийн хүн. Манай Бүрэн сум энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ж.Самбуу гуайнхаа тухай ийм сайхан юм хийдэг нь Бүрэнгийнхэн бас ойгоо угтаад хийсэн ажлын нэг боллоо. Олон түмэнд харагдаж үзэгдэх, наадмын маргааш үлдэх ийм сайхан юм хийжээ гэж санаж байна. -Та "Монгол төрийн мэргэн өвөө"-г уншиж үзэв үү?
-Би номыг нь уншиж үзлээ. Хамгийн гол нь энэ номонд хамарсан онц цагийн хүрээ, хамарсан газар нутгийн хүрээ, хамарсан хүний үйл ажиллагааны хүрээ их сайхан өргөн. Энэ талаараа надад их сайхан санагдлаа. Амьтан хүн таалагдлаа гэх юм аа. Би нээх мундаг дээрээс таалагдсан уу, таалагдсангүй юу энэ тухай ярьж байгаа юм биш. Надад их сайхан санагдлаа. Би их баярлаж байгаа гэсэн юм. Ж.Самбуу гуайтай хамт ажиллаж явсан хүмүүсийн дурсамж арвин аж. Ж.Самбуу даргыг Хойд Солонгост айлчлахад албан ёсны орчуулагчаар нь эрдэмтэн Б.Сумъяабазар ажиллаж байж. Тэрбээр нэгэн хууч ярьсан юм. Түүнийг нь товчилбол Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен нэгэн удаа Ж.Самбуу даргын баатарлаг явдлыг шагшин ярьж "Самбуу дарга бол баатар хүн" гэжээ. Учир нь Солонгосын дайны үед Монголын Элчин сайдын яамыг маргааш бөмбөгдөнө гэсэн мэдээлэл ирсэн тул нүүлгэж л дээ. Маргааш нь агаарын бөмбөгдөх дохио өгөхөд бие хамгаалагч, нарийн бичиг нар нь бүгд аюулгүй байдлаа бодоод түүнийг орхиход Ж.Самбуу гуай ганцаараа шатраа бариад тайван алхаж явсан байна. Үүнийг нь харсан Ким Ир Сен "Монголын Элчин сайдын баатарлаг үйл" гэсэн гарчигтай нийтлэлийг Солонгосын бүх хэвлэлд гаргах тушаал өгч байсан аж. Түүний тайван байдал солонгосчуудыг зоригжуулж байсан гэдэг. Мөн нэг удаа Хойд Солонгост айлчлалаар очиж л дээ. Солонгосчууд андуураад монголын далбааг буруу харуулаад өлгөчихсөн байсан гэдэг. Гэтэл Самбуу гуай үг дуугаралгүй хаалганых нь дэргэд очоод зогсчихож. Солонгосын тал сандарч яав ийв гэхэд далбааг буруу харуулсан байна гэж орчуулагч нь хэлж. Тэд алдаагаа мэдэж дор нь засахад л босгыг нь давж алхсан тухай мөн ярьсан юм. Монголын хүн ам өсөхөд ч Самбуу гуайн гавьяа их гэнэ. Энэ тухай нэрт орой хуульч О.Нарангэрэл нэгэн хууч дэлгэлээ. "Нэг удаа хурал дээр үр хөндүүлэх асуудал яригдаж өдөржин хуралдсан гэдэг. Тэгтэл Ж.Самбуу гуай чив чимээгүй сууж байгаад "Монголын үрс маш олон болтугай. Ингээд хурал дууслаа" гэчихээд гараад явчихжээ. Ийм л агуу хүн байсан байгаа юм" хэмээв. Маш ухаалаг, цөөн оновчтой үг хэлдэг ийм хүн монголын төрд үгүйлэгдэж байгааг хүн бүр ярьж байсан юм. Тээвэр холбооны яамны орлогч сайд, сайдаар 1964-1979 онуудад ажиллаж Монгол Улсаас ЗХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1979-1984 онд ажиллаж байсан Д.Готов хүн чанартай, тулхтай тэр хүний тухай ярьсан нэгэн ярилцлагадаа "Сайн байна уу гээд хурдан хэлчихгүй С-а-й-н байна уу гэж уртаар энтэй хэлнэ. Айлын хоймор суугаа төрх нь хүртэл намбалаг. Мал сүргийг асуухаасаа өмнө хүнийг нь асууна. Идээ будаанд хүрэхдээ их өөр. Амсахаасаа өмнө өргөж цацах ч юм уу. Хүмүүстэй уулзаад "Бие лагшин тунгалагуу, хэдэн хүүхэдтэй вэ, гурил будаа" энэ тэр гэж асууна. Бид тийм юм асуухаасаа өмнө "Мал сүрэг, төл бүрэн авсан уу" гэх жишээтэй" хэмээсэн нь номонд байна. "Намайг амьдад Богд уулыг битгий оролд" гэж хэлж байсан тэрээр "Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга, зөвлөмж" (1945 он), "Малчин ардын амьдрал ахуй, хэв заншлаас" (1971 он) гэх зэргээр арав гаруй ном бичиж байж. Ардынхаа зан заншил, ахуй соёлыг нэвт мэддэг энэ эрхэмд академич цол өгье гэхэд нь "Би өндөр албан тушаалтай хүн, ард олон муу хэлнэ" гээд аваагүй юм билээ. Яагаад ч юм Ж.Самбуу гуай Эх орны дайны жилүүдэд ЗХУ-д, хоёр Солонгосын дайны үед Хойд Солонгост Элчин сайдаар суусан байдаг. Элчингээр суухдаа орос цэргүүдийг тулааны талбарт нэг удаа ч гэсэн цадаг гэсэндээ хоолоо хасч байсан. Хойд Солонгост бэртсэн хүмүүсийг өөрөө боож эмчилж явсан тухай олон дурсамж бий. Хатуу бэрхийг олон үзсэн энэ дарга Сүхбаатар аймгийн нутагт чонын авд явж байхдаа нэг том чоно буудаад машиныхаа ард хийчихээд цааш яаруухан давхижээ. Хоноглох газраа чоноо буулгах гэтэл нөгөөх нь амилчихсан өөдөөс нь архирч байна гэнэ. Бие хамгаалагчид нь айж "Бушуухан намная" гэхэд өвгөн дарга учиргүй баясч "Мөн ч эр зоригтой сайхан амьтан шүү" гэж магтаж байсан гэдэг. Энэ мэтээр жишээлээд байвал номыг бүтнээр нь хуулж бичмээр санагдана. Түүнтэй холбоотой олон дурсамж, амьд ярилцлага, домог, баримтыг багтаасан сэтгүүлзүйн даацтай бvтээлийг уншигч танд Ш.Сүхбаатар өргөн барьжээ. Таалан соёрхох буй за. Ж.Баярсайхан
Эх сурвалж:

|
| "Монгол төрийн мэргэн өвөө" буюу бахархам амьдрал |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|