 |
|
 |
|
З.Мэндсайхан: Байгалийн гаралтай эм уламжлалт анагаах ухаанд л бий |
|
|
 |
|
 |
З.Мэндсайхан: Байгалийн гаралтай эм уламжлалт анагаах ухаанд л бий
2014-05-08Хувийн эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, “Монг -Эм” эмнэлгийг үүсгэн байгуулагч, доктор, профессор, Монгол  Улсын гавьяат эмч З.Мэндсайханыг урьсан юм.
-Тархи хөдлөх, даралт ихсэх зэрэг өвчнийг зөвхөн монголчуудад байдаг гэж ярьдаг. Анагаах ухаанд ийм онцлог тохиолдлуудыг хүлээн зөвшөөрдөг юм уу?
-Үгүй ээ, би үүн дээр ганцхан жишээ дурдъя. 1990 оноос хойш Польшид манай уламжлалт анагаах ухааны чиглэлийн 300 эмч ажиллаж байгаа. Одоо зарим нь яг Польшийн иргэн шиг болчихсон. Польшийн эрүүл мэндийн систем муу учраас манайхаас хүн очоод байгаа юм биш.
Манайх бол тусгаар улсынхаа хувьд давуу талтай. Өвөр Монгол юм уу Түвдийн эмч тэгээд явж чадахгүй. Гэхдээ тэдэнд мэдлэг, чадвар нь байгаа. Харин европ эмнэлгийн боловсрол дутуу. Манай эмч нар европтой, уламжлалтай. Өөрөөр хэлбэл, хос морьтой гэсэн үг. Польшид хүний толгой доргидог л байхгүй юу. Хуучин манайд эмчилж байсан шиг дээш нь харуулж хэвтүүлээд, дусал залгаад, хүйтэн жин тавьдаг. Манай эмч нар очоод бариад өгөхөөр чинь дорхноо зүгээр болчихно биз дээ.
-Таныг уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх төслөөр чинь хүмүүс илүү мэднэ. Хөдөөний айлуудад “Монг эм”-ийн эм тантай жижиг эмийн сан байдаг юм билээ. Уламжлалт анагаах ухааны хөгжил нэг үеэ бодвол шат ахисан болов уу?
-Үндэстний соёл, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар өнгөрсөн 24 жилд томоохон ахиц, өөрчлөлт гарлаа. 1990 онд Монгол Улс зах зээл, ардчилсан нийгмийн тогтолцоонд орсон. Түүнээс өмнө 1937 онд Монгол Улсад байсан бүх сүм хийдийг хоморголон устгаж, эрдэмтэй лам, эмч нарыг хороож, шашны холбогдолтой бүх зүйлийг хориглон, ном судруудыг шатаасан байдаг. Иймэрхүү хандлагатайгаар 1990 онтой золгосон. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэх ёстой. 1950-иад оноос академич Хайдав гуайн санаачлагаар Ардын эмнэлгийн хүрээлэнг тэр хатуу цагт байгуулж чадсан байдаг. Ингэснээр уламжлалт эмд ордог түүхий эд, эмийн ургамлын судалгааг нилээд хийсэн юм билээ. Албан ёсоор бол 1990-ээд оноос эхэлж хөгжих үндсэн бололцоо улс төр, нийгмийн талаасаа гарч ирсэн л дээ. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол, бусад тушаал шийдвэр гарч хөгжих эрх зүйн үндэс бүрдсэн. Ингээд 2010 оны Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгад уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн анхан шатны тусламжид оруулах, тодруулбал, сум, өрхийн эмнэлгийн тусламжид оруулах тухай заалт орчихсон байгаа. 2004 оноос уламжлалт анагаах ухааныг Монголд хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан газар бол Япон улсын “Ниппон сан” гэж хувийн сан байдаг. Энэ санг анх Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр санаачлан оруулж ирж байлаа. Энэ сан нь Монголд 2004-2014 оны гуравдугаар сар хүртэл чиний яриад байгаа төслийг хэрэгжүүлсэн юм. Алслагдсан найман аймгийн 35 сумын 20 мянган малчин өрхөд толгой өвдсөн ч, халуурсан ч, ханиад хүрсэн ч, гүйлгэсэн ч нэн тэргүүнд ууж болох уламжлалт 12 эм бүхий өрхийн эмийн санг тус сангаас тараасан. Энэхүү төслийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум маш сайн хэрэгжүүлсэн юм. Үр дүн нь өвчтөн хүндэрдэггүйгээс гадна алсын дуудлага цөөрсөн зэрэг олон эерэг статистик бий. 2007 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улаанбаатарт хуралдахдаа үүнийг “Монгол загвар” хэмээн нэрлэж, Азийн орнуудад хэрэглэх зөвлөмж гаргасан. Өөрөөр хэлбэл, “Ниппон сан” одоо Тайланд, Вьетнам, Бирм, Камбожид манай улсын загвараар энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсад 1990-ээд оноос хойш хэдэн мянган төсөл хэрэгжсэн юм бэ, бүү мэд. Харин айлын гэрт орсон нь энэ төсөл шүү дээ. Тиймээс ард түмэн ам сайтай байдаг биз.
-Гэрээний хугацаа нь дууссан ч танай компанийн эмийн үйлдвэр эм тангаа үргэлжлүүлэн төсөл хэрэгжиж байсан сумдад нийлүүлж байгаа юм билээ. Манайд уламжлалт эмийн хэдэн үйлдвэр байна вэ?
-Манайд Мэргэжлийн хяналтын газраар байнга баталгаажуулж явдаг уламжлалт эмийн зургаан үйлдвэр бий. Түүний гурав нь улсынх, гурав нь хувийн үйлдвэр. Эдгээр үйлдвэрт өнөөдөр 200 гаруй нэр төрлийн олон найрлагатай эмийг хязгаарлагдмал хэмжээтэйгээр хийж байгаа. Олон найрлагат эм хийх нь их өвөрмөц технологитой. Үүнийг хэн нэг нь санаагаараа авч хийдэггүй. Жишээ нь башга гэдэг бол ийм ургамал, энэ нь ийм ийм эмийн найрлагад орох ёстой гэх юм уу тэр ургамал нь өөрийн түүдэг хугацаатай, цэвэрлэдэг, хадгалдаг, зарим үед хорыг нь арилгах технологитой байдаг. Манай эмийн үйлдвэр гэхэд Монголд ургадаг 100 гаруй нэр төрлийн эмийн ургамал түүж ашигладаг. Мөн Энэтхэг, Хятадаас бас 100 орчим төрлийн эмийн ургамлыг импортолж байна. Дашрамд өгүүлэхэд, 2010 он гэхэд манай улс гадаадаас хэн бүхний мэддэг аспиринаас авхуулаад антиобиотик бас бус эмүүдийг 50 тэрбум төгрөгөөр импортолжээ. Одоо 100 тэрбум төгрөгөөр оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, эмийн бодлого алдагдаж, замбараагүй их хэрэглээтэй болжээ. Парацетамол гэхэд 17 янзаар орж ирж байгаа мэдээ бий. Хуурамч эм ч их байна.
-Хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэхийн тулд дотооддоо эмийн үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй гэж үү?
-Мэдээж. Ер нь дотор нь ямар нэгэн химийн бодис нэмээгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн бол уламжлалт эм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хольц хийж, химийн аргаар гаргаж аваагүй тухайн жил ургасан эмийн ургамал л найрлага дотор нь байгаа. Тиймээс бид үүнийг л жинхэнэ эм гэж үзэж байгаа юм. Гэтэл өнөөдөр уламжлалт эмийн зургаан үйлдвэр байлаа ч тэр 100 тэрбумын дотор эзлэх хувь нь нэг тэрбум төгрөг ч хүрдэггүй. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг асуудлыг эрүүл мэндийн салбартай хамаатуулбал хүмүүстээ эрүүл, байгалийн гаралтай, өртөг хямдтай, хор багатай, аюулгүй эм өгөх болж таарч байгаа юм. Гэтэл ийм эм нь уламжлалт анагаах ухаанд л байна.
-Гэхдээ уламжлалт эм үйлдвэрлэх нөөц нь манай улсад хангалттай байж чадах уу?
-20 жилийн өмнө бид Улаанбаатарыг тойрсон хэдэн уулнаасаа 70 орчим эмийн ургамлыг олж авч чаддаг байлаа. Одоо цөлжилт, уул уурхай газар орныг өөрчилснөөс эмийн ургамлын нөөцгүй болж байна. Тиймээс дор хаяж 300 км газар явж, эрж байж эмийн ургамлаа олж авдаг. Энэ нь уламжлалт эмийн үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээл учруулж байна. Үйлдвэрлэлийг өргөжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэхээр садаа болж байгаа юм. Тиймээс сүүлийн үед зарим эмийн үйлдвэр өөрийнхөө палентацийн талбайг бий болгож эхэллээ. Манайх палентацийн талбайгаа эрхлээд хоёр жил болж байна. Монгол оронд ургадаг ховордсон ургамал чинь бараг цөмөөрөө эмт ургамал байдаг. Гэтэл өнөөдөр тэхийн шээгийг хугачиж авчраад юутай хээтэй нь зах дээр зардаг хүмүүс ч байна. Наад зах нь мойлыг ч иймэрхүү байдлаар зарж л байдаг. Гэтэл үүнийг өнөөдөр яаж хайрлах юм бэ гэвэл нутагшсан ургамлуудаа үржүүлж, тарималжуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ хангаж байгаа ургамлыг тарималжуулж бэлтгээд байвал хүмүүс ууланд очоод мод хугалахгүй болно. Бэлддэг газраас нь очоод л авна шүү дээ. Ялгаа байхгүй л монгол хөрсөн дээр ургасан юм чинь. Тиймээс үүн дээр нэлээд бодлого дутагддаг юм. Харин хувийн компаниуд өөрийн хөрөнгөөр хийж эхэлж байна.
-Моносыг тарималжууллаа гэхэд модоо хурдан ургуулахын тулд химийн бордоо ч юмуу хэрэглэх болов уу. Ингээд байгальд ургасан, тарималжуулсан хоёр модны чанар ялгаатай болно. Ингэхээр чинь эмийн бүтэц, найрлагад нөлөөлөх юм биш үү?
-Эмийн ургамлын тариалангийн талбайд анхаарах нэг зүйл нь бордоо ерөөсөө хэрэглэх ёсгүй. Манай нөхцөлд ингэх ч хэрэггүй. Манай хөрс бол 1000 жил тариа тариагүй, атраараа хөрс. Энэтхэг, Хятадынх бол хэдэн мянган жил тариа тарьсан хөрс шүү дээ. Тиймээс тэнд эрдэсжилт болоод ургамлын тэжээл болдог зүйл үнэхээр ховордсон байдаг. Манай хөрсөнд бол ус нь байхад л байгаль өөрөө тэжээчихдэг. Иймээс экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байгаа юм. Сая, өөрийн чинь хэлдгээр моносыг тарьчихаад таван жилийн дараа биш хоёр жилийн дараа жимсээ авахын тулд нано технологийн аргыг хэрэглэдэг улс байдаг л даа. Үүнийг дэлхий дахинд үндсэндээ хүлээн зөвшөөрөхөө байсан. Америкийн “гормон”-той тахиа гэдэг шиг л юм болно шүү дээ. Тиймээс иймэрхүү байх вий гэж айх зүйлгүй. Цаашид энэ чиглэлийн сангийн аж ахуй байгуулагдахыг ч үгүйсгэхгүй.
-Өвөл болов уу, үгүй юу л бүгдээрээ ээлжлээд ханиад хүрлээ, халуурлаа гэдэг. Зөндөө эмчилгээ хийлгээд, баахан эм уугаад эдгэдэггүй. Гэтэл энэ нь хуурамч эмтэй холбоотой байж магадгүй юм?
-Монголд байгаа эмийн 30-40 хувь нь хуурамч гэдэг судалгаа гарсан байдаг юм. Үүн дээр нэмэгдэх нэг зүйл нь 1000 гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гээд сүлжээний баахан бизнес бий болжээ. Цаашид үүнийг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулах нь зүйтэй. Тэрхүү 1000 гаруй зүйлээс мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар 30-40 нь хүнд хэрэгтэй юм байгаа. Бусад нь зүгээр л наймаа. Америкийнх ч гэдэг юм уу, нэг иймэрхүү нэртэй. Үндсэндээ манай урд хилийн цаахна хийсэн зүйлүүд л байдаг. Энэ далимыг ашиглаад хэлэхэд, одоо фермерийн аж ахуй гэж их ярьдаг болжээ. Хүн ам өсч, хотууд төвлөрч байгаа үед иргэдээ ямартай ч цатгах хэрэгтэй нь үнэн. Гэхдээ 45 сая толгой мал тэр аяараа фермерийнх болчихвол монголчууд бүгдээрээ хиймэл хүн болно. Монголчууд хэзээ хонь муулаад угааж идэж байсан юм бэ. Яахав, гадаад руу экпортлох махандаа олон улсын стандартыг баримтлах нь зөв. Гагцхүү Монголын малыг их сайн эрүүлжүүлэх хэрэгтэй. Эрүүлжүүлэхэд ч гэсэн уламжлалт анагаах ухаан нь байна шүү дээ. Тухайлбал, боомын эм хүртэл бий. Бид л энэ чиглэл рүү орж чадахгүй, хүнээсээ хэтрэхгүй байгаа болохоос биш.
-Хүнээсээ хэтрэхгүй байгаа гэлээ. Энэ нь хүний нөөцтэй холбоотой юу?
-Хүний нөөц дутагдалтай гэж хэлж болохгүй. Дор хаяж 10 жил хүнтэй ноцолдож байж “Эмч ээ” гэж дуудуулдаг юм шүү дээ. Тиймээс эмч хүн мэдлэг, туршлагатай, хүнд хайртай, сэтгэлээсээ хүнийг өрөвддөг байх л хэрэгтэй. Хамгийн гол нь өвчтөн үзээд “Энэ хүнийг би сайхан болгочих юмсан” гэсэн сэтгэлтэй, хүн эдгэрүүлээд түүндээ өөрөө баясч явдаг хүнийг жинхэнэ эмч гэдэг. Түүнээс биш “Өө, тангараг өргөсөн юм чинь би үүнийг хийх ёстой” гэдэг ч ажил биш л дээ. Өнөөдөр эрүүл мэндийн системийг “Муу байна” гэж хашгираад байна. Муу байгаа нь үнэн. Түүнийг бид нуухгүй байгаа. Дотроо ч, гаднаа ч их ярьдаг. Үүнийг бид ерөөсөө үгүйсгээгүй. Гэхдээ банк, эрүүл мэндийн систем хоёр их адилхан шүү. Тэнд мөн л хүн ажиллаж байгаа юм болохоор муу хэлүүлээд тэндээ байгаад байх уу, үгүй юу. Гэтэл эмчийн цалин хөлс нь хэд билээ. Ширээний ард суудаг хүмүүсийн цалин хэд билээ. Ер нь хүний амь ямар үнэтэй юм бэ гэж нэг бодож үзмээр байдаг.
-Цалин хөлсний тухайд Монголын бүх салбарынхан голдог. Харин эмч нар хүний амь нас, сэтгэл зүйтэй тулж харьцдаг. Одоо улсын эмнэлгүүдэд дугаарлалт нь дийлдэхгүй байгаа. Захын нэг эмч дээр ороход л “Манай дугаарлалт их байна. Та хурдан үзүүлье гэвэл тийшээ очоорой” гэдэг. Гэтэл хэлж өгсөн эмнэлэгт үдээс хойш нь очоод үзүүлэхээр өөрөө зогсч байх жишээтэй. Энэ мэтийн байдлаас шүүмжлэл гардаг болов уу?
-Үүнд их харьцангуй хандах хэрэгтэй. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд улс ардын аж ахуйн бүхий л салбар капитализмд оржээ. Гэтэл энэ дотор яг хуучин янзаараа байгаа салбар нь эрүүл мэндийн тогтолцоо. Би I эмнэлэгт ажиллаж байсан. 2000 онд тус эмнэлэгийн төсөв нэг тэрбум төгрөг ч хүрэхгүй байлаа. Одоо бараг хорь дахин өсчээ. Бусад эмнэлэг ч мөн адил. Ор нэмэгдээгүй, орон тоо ч гавьтай ихсээгүй. Мэдээж, үүнд ханшийн уналт гээд нөлөөлсөн зүйл бий. Гэтэл тэндээс гарч байгаа үр дүн нь оруулсан мөнгө шигээ 20 дахин биш гэхэд хоёр дахин сайжраагүйгээс хүмүүс голоод байна. За тэгээд баахан тендерийн маргаан, энэ нь эмчилгээний чанарт муугаар нөлөөлдөг гээд засаглал нь болохгүй байгааг сүүлийн 10 жил ярилаа. Угтаа энэ нь наад тогтолцоогоо өөрчлөөч л гэсэн үг. Үүнийгээ өөрчлөөгүйн гол шалтгаан нь “Нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг улс үнэ төлбөргүй байлгана” гэж улстөрчид ярьж гарч ирсээр ийм байдалд оруулчихсан. Тэгвэл одоо “Өө, тэгье” гээд цөмөөрөө 100 хувь хувийнх болох ёстой юу гэвэл бас үгүй. 60 хувь нь улсынх, 40 хувь нь хувийнх гэхчилэнгээр их зөв хослуулах ёстой. Бид өнөөдөр I, II, III эмнэлэг, эх нялхас, халдварт, хавдрынх шиг том барилгыг яаж босгох вэ. Гэтэл сүүлийн үед хувийн хөрөнгө оруулалтаар “Гурван гал”, “Интермед”, “Грандмед” гэх мэт томоохон эмнэлгүүд босоод эхэллээ.
-Гэхдээ улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар тэтгэвэртээ гарсан хойноо, үгүй бол одоо ч хувийн эмнэлэг нээж ажиллуулах эрх уг нь бий л байх. Улсын ажлыг хувийн бизнестэйгээ хоршуулж байгаа нь л хэл ам гаргаад байгаа юм биш үү?
-Дэлхийн жишигт ингэдэггүй юм байна. Улсын эмнэлэгт ажилладаг хүн хувийн салбарт ажиллаж болно гэж үздэг. Тэдээс тэдэн цагт яг энэ ажлаа л хий. Түүнээс бусад нь чиний цаг гэдэг юм байна. Эмчийн мэдлэг, ур чадвар, хурааж хуримтлуулсан туршлага гэдэг магадгүй алтны нөөцөөс ч илүү тухайн улсын баялаг шүү дээ.
-Уламжлалт анагаах ухаанаар олон эмнэлэг дамжсан, онош нь тодорхойгүй, эмчлэхэд төвөгтэй, зарим тохиолдолд орчин үеийн анагаах ухааны арга мухардсан өвчнүүдийг эмчилдэг гэсэн?
-Бид өнөөдөр уламжлалт анагаах ухааныг нярайн практик, сэхээн амьдруулах, сэтгэл мэдрэлийн өвчтнүүдэд л бага хэрэглэж байна. Уг нь хэрэглэх ном нь бий. Нярай болон ухаангүй байгаа хүний хувьд эм тангаа ууж чаддаггүй учраас үндсэндээ хэрэглээ хязгаарлагддаг. Бусад өвчтөнг, уг судартаа бол хүний толгойны оройгоос хөлийн хуруу хүртэлх бүх өвчнийг анагаана гэж заасан. Хэрэв эмч нь мэдлэг, туршлагатай бол архаг хууч, олон өвчинтэй хүмүүст өгөх үр дүнгээрээ орчин үеийн анагаах ухаанаас ч илүү. Гэхдээ нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэж болохгүй. Манай улсын иргэд өвчлөл өндөртэй. Үүгээр ч барахгүй олон өвчтэй. Их памбагар, зузаан карттай хүмүүс явдаг. Нэг хүн үзэхэд л бөөр ч өвддөг, элэг, ходоод ч өвчтэй, аягүй бол зүрх муутай, даралт өндөртэй, хүзүү байнга хөшдөг, тархи толгой ингэдэг, тэгдэг гээд баахан өвчин тоочдог. Гэтэл орчин үеийн анагаах ухаан нэг л өвчнийг эдгээдэг. Тиймээс өнөөдөр зөрчил гарч ирээд байгаа юм. Уламжлалт анагаах ухаанд хурсан, хавсарсан бүх өвчнийг 4-5 эмээр эмчлээд ирсэн. Өндөр хөгжилтэй орнууд үүнийг мэдэрч эхэллээ. Мэдээж, яаралтай тусламж, мэс засал, нөхөн сэргээх, эрхтэн шилжүүлэн суулгахад технологийн хөгжлөө дагаад өндөр төвшинд гарчихлаа. Тиймээс энэ хоёрыг их зөв хослуулах хэрэгтэй юм. Орчин үеийн анагаах ухаанд ч тэр, уламжлалтын салбарт ч тэр эмнэл зүйн туршлагатай эмч буюу хуучны хэлээр клинцистүүдийг бэлтгэх ажлыг бодлогоор дэмжих асуудал сүүлчийн 20 гаруй жил хаягдсан. Өмнө нь байсан салбар бүрийн ноён оргилууд хорвоогийн жамаар цөөрсөөр байна. Гэтэл залуу үеийг бэлтгэх сургалт нь бас л бизнесийн тал руугаа орчих гээд байна. Өндөр хөгжилтэй оронд 200 эхэд бие дааж хагалгаа хийсэн хүнд эмэгтэйчүүдийн мэс засал хийх зөвшөөрөл өгдөг юм билээ.
-Манайд ийм шалгуур, босго үнэндээ байхгүй л болов уу?
-Эмчилгээ, үйлчилгээний чанар тааруугаас манайхан эрүүл мэндийн зах зээлээ гадагш нь асар ихээр алдаж байна. Солонгос, Тайландад бүгдийг нь нүдээрээ харсан юм шиг үзэж оношилдог гэж ярьдаг. Үгүй л дээ, тэр улсад медикал туризм гэдгийг чинь хөгжүүлчихсэн учраас мөнгө олохоо бодоод байгаа юм. Ийм хэмжээнд хүргэж, сайн эмч бэлтгэхийн тулд асар их мөнгө зарцуулдаг. Манайд хэр зэрэг хөрөнгө гаргадаг билээ. Өнөөдөр “Орчлон” сургуульд I ангийн хүүхдийг зургаан сая төгрөгийн төлбөртэй сургаж байхад Монголын их, дээд сургуулиудын төлбөрийг төр хоёр сая төгрөгөөс дээш гаргахгүйгээр барьчихаад байна. Ингэхээр чинь эмч болох гэж байгаа оюутнуудын ур чадвар ахихгүй. Тиймээс сургалтын төлбөрийн үнийг чөлөөлөх хэрэгтэй. 2000-аад он хүртэл Анагаах ухааны их сургууль Эрүүл мэндийн яамны харьяанд байсан. Сүүлчийн 20 гаруй жил Боловсролын яамны харьяанд очсон. Иймэрхүү байдал нь эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, ялангуяа эмч бэлтгэхэд айхтар том зөрчил болж ирлээ. Одоо төгсч байгаа оюутнууд өвчтөн дээр чагнуураа хаана тавихаа мэдэхгүй байна.
-Арай үгүй байлгүй дээ?
-Аргагүй шүү дээ, дандаа мулъяжан дээр л дадлага хийдэг юм чинь. 1990 оноос өмнө Анагаах ухааны их сургууль Эрүүл мэндийн яаманд харьяалагдаж, III курсийн оютнууд асрагч, IV курсийнхэн сувилагч хийдэг байсан юм. Гэтэл өнөөдөр Хятад, Солонгос, Энэтхэгийн эмч нар 4-5 жилийн дотор маш өндөр төвшинд хүрчихдэг. Жишээлбэл, олгойны хагалгааг тэнд жилд хэдэн мянган удаа, манайд 200 удаа хийхэд суух дадлага өөр байна. Зүгээр ном уншаад, мулъяжан дээр ажиллаад эмч болохгүй. Алдана, асгана. Тэгж байж эмч болдог. Түүнийг нь эмчийн алдаа гэдэг. Энэ дэлхийн эмч нар бүгдээрээ л энэ замыг туулсан. Бичигдээгүй хууль гэдэг чинь энэ. Гэхдээ тэр алдаа болгоноо санаж, бодож, уншиж, сайжруулж явж байж л эмч болдог. Энэ процесс нь алга болчихоод байгаа юм.
Г.ГАНЧИМЭГ
Зууны мэдээ
|
З.Мэндсайхан: Байгалийн гаралтай эм уламжлалт анагаах ухаанд л бий |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ 12:44 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд »»
|
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10:25 Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ »»
|
|
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ 09:49 Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
|
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. »»
|
|
"Багийн бага сургууль"-д хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна 09:24 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
|
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. »»
|
|
"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө" 09:16 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг
|
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг »»
|
|
С.Молор-Эрдэнэ Монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү? 08:58 Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л
|
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л »»
|
|
“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүллээ 17:31 АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН
|
АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН »»
|
|
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ 16:23 Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
|
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна. »»
|
|
Долоодугаар сарын барилдааны хуваарь 16:03 Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан,
|
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, »»
|
|
НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ 15:56 ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах
|
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах »»
|
|
Хүний эрхийн дэд хороо: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 13:48
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
|
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
»»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов? 11:43 Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн
|
Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн »»
|
|
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ 11:17 Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид
|
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид »»
|
|
Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна 10:47 Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа
|
Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа »»
|
|
Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ 10:25 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20
|
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ 10:15 Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын
|
Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын »»
|
|
Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний "анхны тээвэр" хөдөллөө 10:05 “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт
|
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ 08:43 Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж,
|
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 15:31 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Х.Нямбаатар: Олон жил гацсан, хогийн цэг болсон барилгуудыг буулгаж, чөлөөлнө 14:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг,
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, »»
|
|
Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний халдвар ковидоос ноцтой 12:05 Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
|
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн »»
|
|
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал 11:49 Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
|
Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. »»
|
|
”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа 11:41 Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа.
|
Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа. »»
|
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
Путин: Украин бүхэлдээ биднийх 11:24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. »»
|
|
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-ын довтолгоог “улаан шугам” зөрчсөн үйлдэл гэв 08:42 Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын
|
Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын »»
|
|
Хойд Солонгост анхны таван ихэр мэндэлжээ 12:34 Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү.
|
Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү. »»
|
|
Израилийн Агаарын хүчин Ираны цөмийн байгууламж руу довтолжээ 08:35 Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн
|
Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|