 |
|
 |
|
Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна |
|
|
 |
|
 |
Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна
2014-05-16-Ц.МӨНХБАЯРТАЙ ШОРОНД, ТОРНЫ ХОЁР TAЛAAC ЯРИЛЦЛАА-  Усгүй болох гэж байж, алтаар яах юм! Улсгүй болох гэж байж, амиар яах юм! (Ц.Мөнхбаярын хаалттай шүүх хурал дээр хэлсэн үг) -Сайн байна уу, дүү минь! (Торны, дөнгөж хацар багтах нүхээр үнсэхчээн боллоо)
-Монгол хүний амны бэлгээр сайн гэх үү дээ. Шоронд хүн сайн байна гэхэд хэцүү шүү дээ. -Бие нь яаж байна?
-Бие гайгүй дээ. Жаахан турсан байгаа биз дээ. Орь дуу тавьсан өвчин байхгүй. Гэхдээ шорон чинь хүнийг цаагуураа л сульдуулчихдаг юм байна. -Хоол нойрондоо хэр зэрэг байна?
-Хоол яах вэ, дотор махныхаа хоолны нормыг идчихээд л байгаа. Нойронд тааруу, хилс хэрэгт тарчилж байгаадаа үргэлж бухимдалтай байх болохоор, тийм сайхан унтаж амарч чадахгүй л дээ. -Хилс хэрэгт гэснээс, та нарыг чинь хаалттай шүүх хурлаар тасалж, 22 жилийн ял оноосныг хэвлэл мэдээлэл, ам дамжсан ярианаас мэдэж байгаа. Ер нь юу болсон юм бэ?
-Эрх баригчдын даалгавраар цагдаа, тагнуулынхны найруулсан том жүжиг л дээ. Бид бол эх орноо хайрлах, газар шороогоо хамгаалах, түүний гол баримт бичиг болох "Урт нэртэй хууль"-ийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гээд Улсын дээд шүүх шийдвэрээ гаргачихсан нөхцөлд бид олон cap жилээр тэмцсэн. Гэтэл, Засгийн газар нь шүүхийн шийдвэрийг ч, бидний тэмцлийг ч тоож үзээгүй газар шороогоо харийнханд худалдсан, гол усаа бузарлуулсан хэвээр байлаа. Манай хөдөлгөөнүүд арга тасрахдаа "Дохио өгье", "Сүрдүүлж үзье", "Та нар эх орноо худалдвал ийм тэмцэлд хүрч болзошгүй шүү" гэдгийг үзүүлэх зорилгоор буу зэвсэг аваачиж тавьсан нь үнэн. -Та нарыг чинь, ордны цэцэрлэгт буудаж түйвээсэн бололтой сурталчилгаа явж "зандалчлах" билүү, миний л хувьд амьдралдаа дуулж сонсоогүй зүйл ангиудаар шийтгэчих шиг болсон. Тэгээд би хаалттай шүүх хурлын дараа "Сүрдүүлэг" гэсэн материал хэвлүүлсэн. Түүндээ "Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угаасан нь зүгээр л явж байдаг, тэнгэр рүү буудсан нь шоронд хатаж байдаг!!! гээд бичсэн. Тэр сониноо чамд явуулсан, авсан биз дээ?
-Тэр сонин чинь надад ирээгүй. Үнэн юмыг бол зам зуураас нь хураагаад авчихна шүү дээ. Одоо болтол үзээгүй л байна. Буудахын хувьд бол би буун дуу дуугаргаагүй юм. Биднийг "буудсан", "бөмбөг, тэсэрч дэлбэрэх зүйл нууцаар тавьсан", "Террорист үйл ажиллагаа явуулсан"... гэхчлэн бүгд цагдаа, тусгайгийнхны найруулсан инээдтэй жүжгээр ялласан. Худлаа юмыг бид хүлээгээгүй л дээ. Тулгаад тасалчихаж байгаа юм. Тийм худал, гүтгэлгийн шүүх хурал хийхийн тулд, урьдчилан хорих төвд, хаалттай хийж байгаа юм. Би бодож байсан л даа. "Цагдаа, тагнуулынхан бол эрх баригч улс төрийн хүчний даалгаврыг л биелүүлж байгаа. Харин шүүх, прокурор чин үнэн зөвөөр шийдэх байх" гэж найдаж байсан. Гэтэл тэгдэггүй юм байна. Өөрсдийнхөө, их мөнгө цалин амлачихсан шүүгч, прокуроруудаар шийдүүлчихдэг юм байна. Бид, Улсын дээд шүүх буюу Хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргах гэж байна. Засгийн газрыг буруутай хэмээн шийдвэр гаргаж байсан Дээд шүүх, шийдвэрийг нь биелүүлэхийн төлөө тэмцэж байсан биднийг суллачих байх гэж найдаж байгаа. -Та нарыг барьж хорьчихоод, олон түмнийг хоёр кг махны үнээр хуурч, улс орноо өрний яндан цагаан морь шиг болгочихоод дээгүүрээ ч ханаж цадвал цадахаар л болж байх шиг байна. Зарим нь түрүү талаасаа оргож гарцгааж байна гэх юм. Та нар ер нь мэдээллээс хэр зэрэг хол байдаг юм. Шоронд чинь телевиз байна уу, сонин хэвлэл очдог уу?.
-Мэдээллээс хамгийн хол хүмүүс бид л байдаг. Телевиз бол байхгүй. Хааяа үзэх тохиолдол гарвал шүүмжлэлтэй зүйл, үнэнд ойр дөт зүйлийг бол үзүүлэхгүй л дээ. Төр засаг нь ард түмнээ жаргааж байна гэсэн зүйлийг бол үзүүлэх л байх. Шоронд сонин хэвлэл бараг очихгүй дээ. Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа би хэдэн сонин захиалж уншдаг байсан. Манайхан намайг шоронд анх удаа хэвлэл захиалсан хүн гэж цаашлуулдаг байлаа. Дамжингаас хаа нэгтээ газар ачигдаж очих болно. Тэндээ бол, үнэнийг бичдэг хэвлэл сонинуудаа захиална аа. Сүүлийн үед мэдээллээс нэлээн холдоод байна. Та зарим зүйлийг сонирхуулахгүй юу? -Хамгийн сүүлийн сониноос гэвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүх, хууль хяналтын байгууллагад шалгагдах болохоороо оргоод гарчихлаа гэнэ. Хүмүүсийн цуу яриагаар бол, дээрээс зориуд зохион байгуулалттай оргуулсан л гэх юм. Их хэмжээний мөнгө ч авч гарсан бололтой. Энэ чинь нөгөөх, хамтарсан Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа цулайтал баяжчихсан залуу шүү дээ. Оюутолгойн гэрээг улс орон ард түмэндээ ашиггүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг бодож алдаатай хийсэн гэгддэг гурван сайдын нэг нь. Түрүү Д.Зоригт сайд нь гадаадад гараад сураг тасарсан. Одоо Л.Гансүх нь оргоод явчихлаа. Ганцхан С.Баярцогт нь үлдээд байгаа. Жаахан эвгүй "үнэр" авбал гадагшаа гарахад бэлэн байцгааж байгаа юм биш үү? "Мартсанаас мал мэнд үү?" гэгчээр, чамайг таслагдах үед хэд хэдэн хүн сүрдүүлж дарамталж их мөнгө авсан гэж хуулийнханд мэдүүлээд байсан. Тэр юу болсон бэ?
-Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна. Шалгуулж, зөрчилтэй гараад арга хэмжээ авагдах гэж, бидний өмнө гуйж царай алдаж байсан хүмүүс гүтгэж эхэлсэн шүү дээ. Түүнийг нь цагдаа, хуулийнхан өлгөж аваад сүр бадруулж байгаа нь тэр. Бидэнд, дарамтлаад авчихсан зүйл байхгүй. Тэр гүтгэгчид "хушуугаа худалдагчид", надтай улаан нүүрээрээ уулзах цаг бий байх. Цагдаа хуулийнхан дунд шударга сайн хуудьчид олон байна аа. Тэр хүмүүсийн гүтгэлгийг үнэнээр нь тогтоосон. -Эргэлт хэр зэрэг ирэх юм дээ?
-Ирнээ ирнэ. Урьдчилан хорих төвд бол хэцүү л дээ. Хүмүүсийг бараг оруулахгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга мэтийн цөөн хэдэн хүн уулзсан. Үнэн сэтгэлээсээ ярилцсанд баярлаж байгаа. "Дамжинд" ирсээр л хүмүүстэй нэлээн уулзаж байна. Гэр бүлийнхнээс гадна ойр дотно нөхөд, иргэний хөдөлгөөнийхөн ирж байна. Овоо мэдээлэл авч байна. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэж байгаа тухай хальтхан сонслоо. Энэ талаар та л нэлээн мэдээлэлтэй байгаа даа? -Миний хувьд хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй байна. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэсэн санал тавьж, Монгол Ардын Намынхныг уриалж байна билээ. Хүмүүсийн зарим нь энэ саналыг дэмжиж байх шиг. Масс бол үүнийг "хамтарч идэх хувилбар" гэж үзэж байна. "Олонхи, Монголыг мөлжөөд дуусч байна. Үлдсэн жаахныг нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нэрээр Дуусгачихъя гэсэн бодлого" гэсэн санаа бодолтой хүн ч таарч байна. Бас "Тэд нарын залийг мэдэхгүй биш, Монголын эдийн засаг сульдаж доройтоод ирэхээр Монгол Ардын Намынхныг урьж нэг хөнжилд ороод 2016 оны сонгууль ойртохоор хаяад явдаг зангаа гаргаж, хамаг бурууг Монгол Ардын Нам руу чихэх гэж байгаа юм" гэсэн хардлага ч сонсогдож л байна. Юутай ч Монголын төр хямрах нь хямарчихлаа. Улс орон, ард түмний төлөө санаа зовж байгаа хүн бий гэж үү?! Бараг бүгдээрээ л ашиг сонирхлын хувийн тоглолт хийгээд бужигнаж байх шив дээ.
-Яана даа ах минь, Улс орон маань хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй, нутаг орон маань гадныхны барьцаанд сэг нүх болоод үлдэж байгаа, хүн ард нь гуйлгачин болчихоод байхад, эрх баригчид нь нэмж өр тавих л юм бодоод сууж байдаг, болж байгаа юмуу? Миний бодлоор бол дэндүү харамсалтай байна. Сөрөг хүчин, намууд, Үйлдвэрчний байгууллага, Иргэний хөдөлгөөнийхөн гэж байгаа юмуу? ! Харсаар байгаад Чингэсийн Монголыг ийм байдалд хүргэчихмээргүй байна. Шоронд, миний бухимддаг л юм энэ. -Өргөст торны дотор хичнээн бухимдаад яах билээ дээ. Шоронгийн хуяг, ажилтнууд та нарт ер нь ямраар хандах юм?
-Тэд, бидэнд хүндэтгэлтэй ханддаг юм шүү. Зорьж яваа үйлсийг маань сайн ухаарсных байх. Би чинь заримдаа бухимдаад тэднийгээ хатуухан хэлчихнэ. Уужрахаараа уучлалт гуйна. Тэд бол, төрийн албанд зүтгэх гэж л тангараг өргөсөн хүмүүс. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Эрх баригчдын үүргийг л биелүүлж байгаа хүмүүс гэж, би цайруулж боддог л доо. Өнөөдөр тэдэнд төрийн хууль биш, эрх баригч намын шахалт л үйлчилж байгаа гэдэг нь нууц биш. -Эрх баригчдад бол та нарыг ямар ч аргаар хамаагүй хорьж л байх шаардлага бий юу?
-Тэгэлгүй яахав. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөнийг өнөөгийн эрх баригчид багалзуурдан дарж байгаагийн тод жишээ энэ юм даа. Биднийг 22 жилийн хорих ялаар шийтгэснээр иргэний нийгэм, хөдөлгөөнүүдийг нухчин дарж, ард түмний хөлийг "чөдөрлөлөө" гэж бодож байгаа байх. Тэд, хүчийг буруу үнэлж байна. Харин ч хурцалсан шүү. Олон арван шинэ хөдөлгөөнүүд нэмэгдэж, зуу давлаа. Магадгүй, нэгэн цагт бидний сууж байгаа энэ торонд өнөөгийн удирдлагууд сууж байхыг байг гэх газаргүй л болов уу. Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй, шинэ залуу, шударга дайчин үе өсч торниж байгааг эд нар тооцоолох чадваргүй байна -Иргэний хөдөлгөөнийхнөөс хамт ял эдэлж байгаа хүмүүс хаа хаана байна?
-Урьдчилан хорих төвд байцгаасныг одоо салгаад ачиж байна. С.Дашцэрэнг Дарханд, Д.Төмөрбаатарыг Өвөрхангайд, Ж.Ганболдыг Дарь-Эхийн салбарт, Г.Болдбаатарыг Амгаланд, намайг одоо шийдэх байх. -Өөрөө хаана очих бодолтой байна. Санал асуудаг юмуу, үгүй юу?
-Хоригдол хүнээс санал асуух юм байхгүй шүү дээ. Хархорин руу сураг дуулдаж байсан. Би бол тийшээ дуртай л явна. Хотоос гармаар байна. Энэ утаа тоосондоо дарагдаж, гишгэж байгаа газар нь хүртэл "хороор" дүүрсэн ийм газар амьдармааргүй байна. Хөдөө, эрүүл агаартай газар намайг ажиллуулаасай! Би хаашаа ч оргоод явчихгүй. Надад гадаадад байтугай дотооддоо орон байр байхгүй. Эрх баригч хэдэн хүнд биш, эх орондоо хийж бүтээнэ гэдэг сэтгэлээр, хаа ч би хүний доор орохгүй ажиллана. Агрономич мэргэжилтэй хүний хувьд, хорих ангидаа хүнсний ногоо тарьж өгье. Жимсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгсөн ч болж байна. Мал аж ахуйд бол юу ч хийсэн чадна. Малыг нь өөриймсөг сэтгэлээр сайн маллаж өгье. Надаас юунаас нь бэргээд байгаа юм! Би шударга үнэний төлөө, нутаг орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, эх орноо хараад элэг эмтэрч яваа жирийн л нэг эр хүн. Намайг шантруулж, мохоож дарж авна гэвэл санааны гарз. Би, шударга бус үйлстэнтэй эцсээ хүртэл тэмцээд л үхэх хүн. Хүн, нэг л үхдэг биз дээ. Би өнөөдөр үхэхэд энэ хүмүүс маргааш цааз ял сонсох ч юм билүү. Уучлаарай ах минь. Ам нээснийх, уушги нээ! гэсэн үг байдаг даа. -Та түрүү "гадаадад байтугай дотооддооч орох орон байхгүй" гэлээ. Ар гэрийн амьдрал ер нь ямар байна аа?
-Эхнэр маань дөрвөн хүүхэдтэйгээ түрээсийн өрөөнд хөөгдөн хөөгдөн хоргодож байна. Хүүхдийн том нь оюутан. Ядарч л явах шиг байна. Над ч болж байна л гэдэг юм. Багацуул нь ирж энэ торны завсраар хацраа үнсүүлдэг юм даа. Заримдаа ч "Хэрэг хийгээгүй байж, энэ бүлэг хүмүүсээр ингэж ч тоглуулах гэж дээ!" хэмээн гомдож л байх юм. Гомдоод би яахав дээ. -Таны байгаль орчныг хамгаалахад зүтгэсэн зүтгэлийг үнэлж Олон улсын байгууллага өндөр дээд шагналаа хүртээж байсан. Тэр байгууллага хүмүүс, өөрийн чинь энэ байдлыг мэдэж байгаа юу?. Уулзаж учирч, таны төлөө санаа тавьж байна уу?
-Олон улсын байгууллагууд бидний тухай мэдсэн. Уулзаж учирсан. Байнгын санаа тавьж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн чиг хандлага бий. Би болон манай нөхөд жаахан хүлээзнэж байхыг хүссэн. Яагаад гэвэл бид Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа. Үнэн хэрэгтээ бол бид чинь Улсын дээд шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1249 дүгээр тогтоолыг биелүүлэхгүй байгаа Засгийн газарт эсэргүүцэл үзүүлсэн юм. Тиймээс Улсын дээд шүүх бидний гэм буруугүйг тогтоож суллах байх гэж итгэж байгаа Суллах байтугай цагаатгах байх гэж бодож байна. Улсын дээд шүүх, Засгийн газрын алдаатай бодлогыг хөхиүлэн дэмжихэд хүрвэл бид Олон улсын байгууллагуудад хандана. -Таслан шийдвэрлэх хаалттай хуралдаан дээр та "Усгүй болох гэж байж алтаар яах юм. Улсгүй болох гэж байж амиар яах юм! гэж хэлсэн байдаг. Өнөөдөр энэ үгээ эргэцүүлэн бодоход ямар байна?
-Харийнхан Монголын баялгийг дур мэдэн ухаад, усаар нь угаагаад гадагшаа зөөж байна. Та хөдөө яваад хараарай. Тэр аяараа онгорхой нүх, хортой булингартай ус л үлдэж байна шүү дээ. Усгүй боллоо. Жилд хэдэн зуу, мянгаараа харийнхан орж ирээд монголчуудаас давуу эрх мэдэл эдлэн, юу ч хийхээс буцахгүй болсон байна. Тэд, жирийн монгол хүнээс хэд дахин илүү цалин хангамж эдлэн, Монголын эзэн шиг загнах боллоо. Газар нутгийг маань хэсэглэн хувааж, арваас жаран жил, зуун жилээр эзэмших нууц хэлэлцээ хийж байна. Тэр бүхний цаана тэрбум тэрбумаар тооцогдох авлига явж байгааг үгүйсгэх аргагүй. Аргагүйн эрхэнд л Төрийн ордон дээр алаг далбаа минь намирч, төв талбайд Д.Сүхбаатарын хөшөө сүндэрлэж үлдлээ дээ. Хэзээ энэ бүхнийг арчиж хаях юм, мэдэхгүй. Улсгүй болох гэж байж амиар яах юм!. Дугаар шилжих мөчид Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу ачжээ. Г.Жамъян /МУСГЗ/ |
Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (12) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ...Хэлэх үг олдохгүй юм. Ард түмэн энэ хүмүүсийн төлөө яагаад тэмцэхгүй байна аа? Монголчууд бид яачихсан хүмүүс вэ? Ийм шударга бус ёстой ийм арчаагүй улс орон байгаад яадаг юм бэ? Эрх баригчид гээд байгаа тэр хүмүүс үхсэн хойноо сүнс нь тамд очиж, мөнхийн зовлонд унах байх даа. Энэ хүмүүсийг ******** байлгаад байхад бид тэмцэхгүй байна гэдэг нь монгол улс дотроосоо сөнөж байгааг илтгэж байна. Ийм хүмүүсээ ******** хийлгүүлчихээд бидэнд жаргах эрх баймааргүй сан. Уур, бухимд******** маань дээд цэгтээ хүрч байна.
2014-05-21 | 07:12:39 | 180.149.97.1 | |
Зочин Энгийн бөгөөд чинь сэтгэлийн ярилц******** болжээ. Жамъяан ахдаа баярл********аа. Урт нас********ж их үйл хийж Монголын ард т үмэндээ үнэнийг хүргэх үзэг тань хурц байх болтугай
2014-05-19 | 09:35:06 | 203.91.117.4 | |
Зочин нөгөө хамтрагч Жавхлан я********аа амьд уу энд нар чинь нэг хөдөлгөөн биш билүү энэ хүн хон хэрээдэйн ЭНХБАТЫН араас явжэээ хөөрхий
2014-05-18 | 11:28:03 | 202.21.120.98 | |
Зочин нөгөө хамтрагч Жавхлан я********аа амьд уу энд нар чинь нэг хөдөлгөөн биш билүү энэ хүн хон хэрээдэйн ЭНХБАТЫН араас явжэээ хөөрхий
2014-05-18 | 11:28:01 | 202.21.120.98 | |
Зочин нөгөө хамтрагч Жавхлан я********аа амьд уу энд нар чинь нэг хөдөлгөөн биш билүү энэ хүн хон хэрээдэйн ЭНХБАТЫН араас явжэээ хөөрхий
2014-05-18 | 11:27:58 | 202.21.120.98 | |
Зочин нөгөө хамтрагч Жавхлан я********аа амьд уу энд нар чинь нэг хөдөлгөөн биш билүү энэ хүн хон хэрээдэйн ЭНХБАТЫН араас явжэээ хөөрхий
2014-05-18 | 11:27:53 | 202.21.120.98 | |
Зочин улс ороноо хамга********ж байгаа ху********сийг ингэж зовоож тарчлах гэж дээ энэ ху********сийг бугдийн цагаатгаасаа дээд шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
2014-05-18 | 04:03:53 | 202.131.242.251 | |
Зочин Монголын төлөө гэсэн хүмүүсийг суллаж улс төрд гарч худ******** хуурмагаар ажиллаж байгаа хүмүүсийг яллаж шүүдэг ч болоосой доо хуулийхан юугаа хийгээд байгаа юм бэ?
2014-05-17 | 15:03:56 | 103.10.21.35 | |
Зочин суллах л ёстой хүмүүс дээ
2014-05-17 | 12:33:38 | 202.179.26.69 | |
Зочин Нийтлэлийн гол утга учир дээр үг хэлэхгүй нэг үгэн дээр өө эрж суудаг лойчихсон эр вэ. Энэ хүнийг суллачихаасай билээ. Харин улсаа худ********дсан улстөрчдийн тухайд тэд энэ насандаа ******** суулгүй хар амиа хаацайлдаг юм гэхэд хэдэн үеэрээ үр хүүхэд нь тэдний тарьсан б********гийг хүлээнэ. Одоо л ухаараасай даа
2014-05-16 | 22:13:22 | 103.26.194.11 | |
Зочин Нийтлэлийн гол утга учир дээр үг хэлэхгүй нэг үгэн дээр өө эрж суудаг лойчихсон эр вэ. Энэ хүнийг суллачихаасай билээ. Харин улсаа худ********дсан улстөрчдийн тухайд тэд энэ насандаа ******** суулгүй хар амиа хаацайлдаг юм гэхэд хэдэн үеэрээ үр хүүхэд нь тэдний тарьсан б********гийг хүлээнэ. Одоо л ухаараасай даа
2014-05-16 | 22:13:18 | 103.26.194.7 | |
Зочин чингисийн гэж зөв бичээч
2014-05-16 | 19:15:40 | 103.26.194.12 | |
|
|
|
|

Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй амиа хорлосон байдалтай олджээ 17:10 Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
|
Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. »»
|
|
"Төрийн албаны үнэ цэнэ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа 16:17 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн
|
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн »»
|
|
И-баримт сугалааны СУПЕР АЗТАН тодорлоо 16:14 2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа.
|
2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа. »»
|
|
Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ 14:17 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар »»
|
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 14:11 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
НҮБ: Жил бүр 1,2 сая хүн зам дээр амиа алдаж байна 13:10 Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын
|
Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Сураггүй алга болсон гэх хоёр настай хүүгийн задлан шинжилгээний хариу энэ сарын 16-нд гарна 10:05 2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний
|
2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний »»
|
|
Улаанбаатар-Увс чиглэлийн автобусанд эх нярайлжээ 09:52 Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ.
|
Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ. »»
|
|
2025.10.15 өдрийн 08 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэе 09:50 Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал
|
Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал »»
|
|
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ 09:35 “Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө
|
“Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө »»
|
|
Б.Даваацэрэн музей, номын сангийн цогцолборын барилгын явцтай танилцлаа 14:58 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын »»
|
|
Ирэх долоо хоногт сурагчид "Бие даалтын долоо хоног"-той тул танхимаар хичээллэхгүй 12:21 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой.
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой. »»
|
|
УОК хуралдлаа 11:30 Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас
|
Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10:26 Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”,
|
Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”, »»
|
|
Н.Эрдэнэхүү: Ирээдүйн аав, ээж болох үр хүүхдээ хорт хавдраар алдахгүйн тулд ХПВ-ийн эсрэг вакциныг хийлгэх хэрэгтэй 10:04 Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
|
Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа. »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно 09:57 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
Х.Нямбаатар: Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно 09:44 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим
|
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим »»
|
|
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ 09:40 Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод
|
Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод »»
|
|
НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БУУДАЖ НЭГ ХҮН ТҮЛЭГДЖЭЭ 11:28 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11:16 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх,
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, »»
|
|
Б.Хандсүрэн: Эцэг эхчүүд “Миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол” гэсэн хардалттай байдаг 11:02 Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа.
|
Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа. »»
|
|
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо 10:22 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км,
|
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, »»
|
|
“Шүүхийн суваг” цахим хуудсаар 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулсан 10:03 Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ
|
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 09:36 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. »»
|
|
“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганы хүрээнд салбар хэлэлцүүлэг зохион байгуулж байна 09:35 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын оюутны холбоо ТББ хамтран 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба эх оронч залуу” сэдэвт хэлэлцүүлгийг батлан хамгаалах салбарын залуу албан хаагч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын оюутны холбоо ТББ хамтран 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба эх оронч залуу” сэдэвт хэлэлцүүлгийг батлан хамгаалах салбарын залуу албан хаагч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа. »»
|
|
Роналдо анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо 14:12 “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
|
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
С.Цэнгүүн: Нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг өөрөө маш том амжилт 10:56 УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа. »»
|
|
Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна 10:24 Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л
|
Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л »»
|
|
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ 09:39 Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг
|
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа 09:38 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны »»
|
|
ШШГЕГ: АН-ын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурийг зөвшөөрөлгүй уулзуулсан байсан 17:10 ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ
|
ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ »»
|
|
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ 16:52 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн
|
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн »»
|
|
З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ 12:36 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав
|
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав »»
|
|
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ 5 ДАХЬ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ 12:18 Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан,
|
Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан, »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна 12:14 Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан.
|
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. »»
|
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|