Яруу найрагчийн үхэл
2014-05-21Константиново тосгон дахь Сергей Есениний гэрт би эзгүйд нь хоёр ч удаа зочилсон билээ. Есенин 1925 онд нас  барж, би 1942 онд төрсөн болохоор эзгүйд нь зочлохоос ч өөр аргагүй. Түүнээс өөр гэрч яруу найрагч байсангүй. "Англетер" зочид буудалд орхиод үхсэн сүүлчийн баримт бичиг нь паспорт ч биш, "үнэмлэх" нэртэй, тогтмол оршин суух газар-Рязань хошуу, Кузьмин отог, Константиново тосгон гэж тодорхойлсноос гадна 1925 оны 9-р сарын 17-ийт хүртэл ЗХУ-ын аль ч хотод амьдран сууж болно гэснээс үзвэл мөн оны 12-р сарын 28-нд нас барсан тэрбээр сүүлчийн гурван сар Москва, Петрбургт суух эрхгүйгээр хавчигдаж явсан нь тодорхой. Орос хэл гадарлах болсон бага залуугаас түүний мөнх .залуу уянгыг шимтэн үзэж, цээжлэн унших боловч тансаг хэлийг нь эвдэн гутаахаас эмээж өдгөө болтол орчуулж зүрхлээгүй билээ.
Есениний хэвлүүлсэн бүхнийг зэрэгцээ түүний тухай хүмүүсийн дуртадгал, өгүүлэл, нэг сэдэвт зохиолуудыг олдохын хэрээр үзсэн минь яруу найрагчийн гэрт эзгүйд нь зочилсоныг цагаатгаж, зөвхөн гэрт нь төдийгүй Рязаний тал шиг уужим цэнхэр сэтгэлд нь нэвтрэн зочилсон Е гэж хэлэхдээ алдас болох вий! гэж айхгүй байна. Гучхан насандаа хорвоог орхисон Есенинийг ч, ер нь орь залуу идэр дунд насандаа яруу найргийг өнчрүүлж одсон дэлхийн олон суутан, тэдний дотроос бидний арай илүү мэдэх А.Пушкин, М.Лермонтов, А.Твардовский, Д.Нацагдорж нар дандаа л хүний гарт буюу зуурдын ослоор нас барсан байх юм.
Үүнийг бид "Хүний сайн нь түрүүлээд явчихдаг" гэсэн манж үгээр цагаатган сэтгэлээ хуурч ирсэн билээ. Заримдаа ч хүн төрөлхтөн, амьд байгалийг бүтээсэн хүч байдаг юм бол тэдний боловсон хүчний хэлтэс ажил судалгаа сайтай болохоороо олигтойг нь нас ^харгалзалгүй татаад авчихдаг ч юм уу? гэж бодох, эргэлзэх үе байдгийг нуух юун. Есениний хувьд сурах бичиг, онолын номонд, түүний амьдрал цагаас өмнө эмгэнэлтэйгээр төгссөн юм гэх маягийн товч мөртлөө бүрхэгдүү үгс тааралддаг бол зарим хүний бичсэн намтарт, "өвчиндөө шаналж идэгдсэн, урьдын төлөвлөсөн бодол санаанаасаа урвасан яруу найрагч сэтгэл санааны ээлжит дарамтыг тэсвэрлэж чадсангүй. 12-р сарын 27-ны шөнө өрөөгөө түгжиж, унталгүй байсаар шөнө дундаас хойш өглөөний гурваас таван цагийн хооронд амиа хорложээ" хэмээн нэлээд тодорхой бичсэн нь буй.
Гэтэл сүүлийн үед яруу найрагч, хүний гарт гэх таамаглал нэлээд газар авч янз бүрийн баримт гарган тавих болсны заримаас дурьдан, намтар түүхийн нь хуудсыгэргүүлэн үзэж, эргэцүүлэн бодоход хүрэв. Есениний нас барсан дуруйд зурагчин Наппельбаумын татсан хэд хэдэн гэрэл зураг, шарилын нүүрнээс авсан гипсэн хэв удтал далдын далд нууцлагдаж, нийтийн хүртээл болоогүйн учрыг эдүгээ хайж бухимдацгааж байна. Үнэхээр ч тэдгээр зураг гипсэн хэв дээр гарсан хөмсөгний дээрх гүнзгий шарх нэгийг хэлээд байгаа бололтой. Уул хэвийг хэзээ хойно үзсэн яруу найрагч Нина Краснова: Авсан хэвэнд нь өчнөөн шаналал үлдсэн байхад Амьд сэтгэлд нь хичнээн зовнил байсан болдоо... хэмээн уулга алдсан буй. "Англетер" зочид буудлын тэр нэгэн шөнийн нууц он удах тусам улам учир битүүлэг болсоор байна. 12-р сарын 27-ны өглөө Есенин В.Эрлихд цусаараа бичсэн гэрээслэл нь гэж шуугиулсан шүлэг /Баяртай анд минь, Баяртай.../-ээ өгсөн гэх бөгөөд түүний гэрч нь болох Е.Устинова энэ муу буудалд бэх байхгүй тул цусаараа бичлээ хэмээн Сергей Есенин гомдол мэдүүлж байв гэж дурсамжиндаа тэмдэглэсэн байжээ.
Өдөр тийшээ найз нөхөд нь цуглаж баахан шуугилдахад архи дарс ч уусангүй, хэрүүл маргаан ч байсангүй. Үдэш нь буудалд Есенин, Эрлих, Ушаков гурвуул үлдсэн байна. Эрлих дурдатгалдаа, "Би найман цагийн үед явахаар гарсан боловч цүнхээ мартсан тул Невийн гудамжнаас эргэж ирсэн. Тэгэхэд Ушаков явчихсан байлаа. Есенин дотуур цамцан дээрээ үстэй дээлээ нөмөрч суугаад хуучин шүлгүүдээ үзэж, янзалж байлаа. Би дахин салах ёс гүйцэтгээд гарсан" гэжээ. Хорин наймны өглөө мөн буудалд нөхөртэйгөө буусан Е.Устинова цахилгаан данхаа авахаар Есениний байсан таван номерын хаалгыг тогшвол хэн ч онгойлгож өгсөнгүй. Тэгтэл Эрлих ч ирж дахин хаалга балбаад хариу өгөхгүй болохоор нь буудлын эрхлэгч В.Назаровыг дуудан хаалгыг арай ядан онгойлговол түлхүүр дотроосоо дүүжлээстэй, С.А.Есенин боомлиж үхсэн байжээ. Сэргийлэх дуудахад хоёрдугаар хэлтсээс хэсгийн байцаагч ирж бичсэн акт хавтаст хэрэгт нь буй.
Тэр акт нь ЛГ-ын 2-р хэсгийн байцаагч М.Н.Горбов миний бие "Интериационал" /"Англетер"-ын хуучин нэр/ зочид буудлын эрхлэгч нөхөр Назаров хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан энэхүү актыг үйлдэв. "Буудлын эрхлэгч иргэн В.Мих, Назаров буудалд боомилж үхсэн иргэний тухай утсаар мэдэгдсэний дагуу газар дээр нь ирж төв дулаалгын хоолойноос дүүжлэгдсэн эрэгтэй хүнийг илрүүлэв. Тэр хүн дараах байдалтай байв. Үүнд: хүзүү нь битүү урхинд биш, зөвхөн баруун талаараа оосрологдсон, нүүр нь хоолойн зүг хандсан, баруун гарынхаа алгаар хоолойноос барьсан, хүүр таазны доохно дүүжлээстэй, хөл нь газраас 1,5 метр зайтай, дүүжлэгдсэн хүнийг илрүүлсэн газрын орчим тавиур онголдсон, дээр нь байсан лааны суурь газарт хэвтэж байлаа. Хүүрийг олсноос салгаж, үзлэг хийхэд баруун гарын бугуйны дотор талд шархтай зүүн гарын сарвуу зурагдсан, зүүн нүдний доод талд хөхөрсөн, саарал өнгийн лакан шаахай өмссөн байв.
Бичиг баримтаас үзвэл боомилсон хүн нь 1925 оны 12-р сарын 24-нд Москвагаас ирсэн зохиолч Сергей Александрович Есенин байлаа" гэжээ. Шинжээч А.Гиляровскийн үйлдсэн өөр нэг актанд"1925 оны 12-р сарын 29-нд Обуховын больницын шарил хадгалах газар иргэн Сергей Александрович Есениний хүүрийг задлан шинжлэхэд: нас барагч 30 настай, хамрын угнаас эгц дээш духны дунд хэсэгт уртаашаа 4см, өргөнөөрөө 1,5см гүн цөмөрхий байгаа нь илрэв. Зүүн нүдний доод талд бага зэрэг өнгөн шалбархай, хоолойд төвөнхийн дээгүүр удаан гувруу гарсан нь зүүнээр дээш өгсөж чихний омогны тэнд замхарсан, баруунаар дагзаа хүрч бүдгэрсэн байх бөгөөд, гуврууны өргөн галууны өдний дайтай, баруун мөрний доохно урагдсан газраараа 4см урт шархтай, зүүн бугуйн дотор талд хөндлөн нэг, босоо гурван шархтай, шарх тус бүр Зсм орчим урттай байлаа. Өөр гэмтэл алга.
Төвөнхийн мөгөөрс бүтэн. Хэлний үзүүр хазсан..." гэжээ. Энэ нь шинжээчийн гаргасан акт бүтнээрээ биш гэж үздэг юм байна. Сэтгүүлч Сергей Куняевын бичсэнээр бол тэрхүү актанд дурдагдсан духны шархнаас 20 грамм тархи бултайж гарсан бололтой зүйлийг шүүх эмнэлгийн шинжээчид саяхан уул актнаас гаргаж уншсан бололтой юм. Хэрэв энэ үнэн бол тийм хүнд шархтай хүн, тэр тусмаа 168см нуруутай, тэнхээ тамираар төдийлөн гайхуулах юмгүй Есенин 150см өндөр тавиур дээр гараад 5 метр өндөр таазнаас дүүжлүүр хийсэн гэхэд хүмүүс итгэдэггүй ажээ. Нээрээ ч Г.Устиновын гэрчилснээр "Есенин урхи хийгээгүй, олсоор хүзүүгээ ороосон ганц үсрэхэд л мултарчихмаар байсан" юм бол амьдралд хайртай, авъяасынхаа оргил /1925' онд зуугаад шилдэг шүлэг бичсэн нь 1918 - 1924 онд бичсэн бүх шүлгээс ч илүү юм/ үед явсан яруу найрагч үхэх гэж тэгтлээ зүтгэнэ гэж үү? Тэгээд ч Г.Устинов өөрөө удалгүй боомилж үхсэн нь тохиолдол уу, гэрчийг устгасан зохион байгуулалттай үйлдэл үү? гэдэг балархай хэвээр байна.
Устинов дүүжлүүрт олдохынхоо урьд өдөр Есениний үхлийн шалтгааныг тодруулна гэж хүнд ярьж явсан байх юм. Сэтгүүлч А.Потанов "Рязанский комсомолец" сонинд бичихдээ: 12-р сарын 28-ны эмгэнэлт өглөөний хөндлөнгийн гэрчүүдийн ярианаас үзвэл Есениний өрөөнд хамаг юм нь ундуй сундуй, шалан дээр тамхины иш, урж хаясан эх ноорог хөглөрч, энд тэндгүй цус, чемодан доторхийг урвуулчихсан, яруу найрагчийн хүрэм алга болчихсон байсныг юугаар тайлбарлах вэ? В.Эрлих Есенин хоёрын сүүлчийн яриаг гэрчлэх хүнгүй атал Эрлихийн дурсамжинд заавал итгэх алба байна уу? Хэрэв итгэх ёстой юм бол Эрлихээс хойш Есениний өрөөнд Берман гэгч орсон бололтой юм бичсэн И.Оксеновын өдрийн тэмдэглэлийг яах вэ?
Актанд дурдсан шархуудыг хэн Есенинд бий болгов? гэх мэтийн олон асуудал дэвшүүлээд хариулах гэж оролдсон нь буй. С.Есениний үхлийн шалтгааныг тодруулах үйлст олон жилээ зориулсан ЗХУ-ын ДЯЯ-ны гавъяат ажилтан, хурандаа Э.Хлысталов "Сергей Есениний амиа хорлосон хэрэг №89"гэдгийн тухайд, "Анхны акт мэргэжлийн маш доод түвшинд хийгдсэн. Хэсгийн байцаагч хэрэг учралын газарт үндсэндээ үзлэг хийгээгүй, шалан дээр болон бичгийн ширээнд дээр цус байсныг тэмдэглээгүй, хүүрийн баруун гарын шархыг юугаар үүссэнийг болон дүүжлүүрийн олс хаанаас бий болсныг тодруулаагүй, хаалганы цоож, цонхны түгжээний байдлыг бичээгүй. Сэргийлэхийн ажилтан нас барагчийн эд юмны байдал, мөнгө, бичиг баримтын талаар дурсаагүй, хэрэгт эд мөрийн баримт /олс, сахлын хутга, бусад зүйлс/ хавсаргаагүй байлаа" хэмээн дүгнэжээ. Түүгээр ч барахгүй хэрэг учралын газар мөрдөн байцаагч очоогүй, нэгчхүнийгмөрдөөгүйбайж, "Яруу найрагч Сергей Есениний амиа хорлосон хэрэг №89"-ийг яаравчлан хаасан, хавтаст хэргийн гадар дээр "Хүнд үзүүлж болохгүй" гэж харандаагаар цохсон нь хэний гарын үсэг, ямар зорилгоор эдүгээ хэн ч үл мэднэ гэж Хлысталов ярьж байна.
1989 онд Ленинградад болсон Есениний уншлагын үеэр С.А. Есениний уран бүтээлийг судлагч эмч С.Демиденко, Ф.Морохов нар "Есениний амьдралын сүүлчийн өдрүүд" илтгэлдээ яруу найрагч амиа хорлоогүй, зориудын аллага байсан гэдгийг баримтаар нотлосон дүгнэлтүүд хийжээ. Ер нь ч Есенинийг ■ мөрдөн мөшгөдөг хүмүүс байсан. Тд хэдэн удаа алахыг завдаж байсан тухай баримт байхаас биш, амиа хорлохыг оролдсон нэг ч тохиолдол байдаггүй гэнэ. Зарим хүн түүний үхлийг сэтгэл мэдрэлийн өвчтэй холбож тайлбарладаг нь яруу найрагч Ленинград явахыг өмнө сэтгэл мэдрэлийн больницод хэвтэж байснаас болжээ. Гэтэл Есенин тэнд өвчлөөд хэвтсэн бус, 1925 оны 9-р сарын 6-нд Бакугаас Москва руу буцаж явахдаа галт тэргэнд А.Рог гэгчтэй муудалцаж, хэрэг тарьсны улмаас шүүхэд шилжих болоод түүнээс зугатааж хэвтсэн бололтой. Яруу найрагч 1925 оны арван нэгдүгээр сарын 27-нд П.И.Чагинд бичсэн захидалдаа, "Петр минь, чамдаа больницоос бичиж байна... Энэ бүхэн надад зөвхөн хэл ам, хэрэг төвөгт орооцолдохоос л зугатаахад хэрэгтэй юм..." гэснээс энэ нь тодорхой. Есениний Ленинград орсон нь ч хэл амнаас зугатаасан, дайснуудаасаа түр ч гэсэн холдох гэсэн оролдлого байсан биз ээ. Тэрбээр Ленинград руу үхэхээр яваагүй, ажиллах амьдрах гэж явсныг баримт гэрчилж байна.
Яруу найрагчийн санхүүгийн байдал хэзээ хэзээнээс илүү цэцэглэж /Улсын хэвлэлийн газартай түүвэр зохиолоо хэвлүүлэх гэрээ хийчихээд 6-р сараас эхлэн сард 1000 рублийн урьдчилгаа авч байсан нь тэр цагийнхаар их мөнгө/. "Хойд Пальмитр" хувийн сэтгүүл хэвлүүлэхэд бэлэн болоод байжээ. Алдар нэр нь нийтэд түгж, уран бүтээл, ажил хэргийн нь зам урьд урьдынхаас илүү нээгдсэн тийм үед хүн амиа хорлох гэж үү? гэж дээрх баримтыг уншихад эрхгүй санагддаг юм. Сэтгүүлч А.Потапов нэгэн ноцтой баримт дурьдсан нь, алдар хүндийнхээ оргилд явсан яруу найрагчийг үхээд өгөхлөөр цаг үеийнхэн нь хамаг л бузар буйлай, угаадас новшоо түүн дээр асгах гэж оролдсон явдал юм. А.Потапов бичихдээ, "шүүмжлэгч В.Друзин, Л.Сосновский, А.Авербах болон бусад хүмүүс дуу дуугаа авалцан яруу найрагчийг муулж байсны дотроос А.Крученых гэгч түүнийг бүр хорлонтойгоор доромжлон гутааж байв. А.Мариенгофын "Худал үггүй роман" гэгчийг уншихад зохиогч нь С.А.Есениний амьдралыгжорлонгийн цоожны нүхээр харсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Энэ бүх гүтгэлгийг "Правда" сонинд анх нийтлүүлээд, дараа нь тусгай товхимол болгосон. "Ууртай тэмдэглэл"-дээ Н.И.Бухарин дэглэж, дэвэргэсэн учраас зохион байгуулалттай гэж үзэхэд болно. Тэгээд ч С.А.Есенинтэй холбоотой байсан тариачны яруу найрагчид: П.Васильев, Н.Клюев, С.Клычков, П.Орешин, И.Приблудный нар гучаад онд цөм алга болсон нь ч зүгээр нэг тохиолдол биш байх" гэжээ. Атаа жөтөө, алдрын төлөө өрсөлдөөн авъяастныг хөнөөвч авъяасыг булшилж чаддаггүй ажаам. Эдүгээ Есенинд зориулсан музей, нэрэмжит номын сан Москва, Ленинградад байхгүй ч гэсэн яруу найрагч ард түмний сэтгэл зүрхэнд хаврын цэнхэр сэвшээ, ногоон талаар ягаахан морьтой давхин өнгөрөх орь залуугийн дуулал болон мөнхөрчээ.
Одоогоос хэдэн жилийн өмнө Москвад Новодевичийн шарлын газар Марина Влади мөнгөөр цохиж Владимир Высоцкийн сүрлэг хөшөөг шарил дээр нь босгоход залуучууд тэнд л бужигнаж хожим тоглож, дуулж, өнждөг, хэдхэн алхмын цаана байгаа Сергей Есениний даруухан цагаан баримал руу хөл татарсан юм шиг санагдаж билээ. Гэтэл гурван жилийн дараа зориуд очиж үзвэл Есениний шарил л хүн, цэцэг хоёроор бялхсан хэвээр, харин Высоцкийн хөшөө огцом алдартаа уйдсан юм шиг зэс хүлээсээ тийчилж бухимдангуй харагдсан шүү! "Адарсүрэнгийн дууны тэмцээн болсон чинь өөрөө зургаадугаар байранд орсон" гэж шог яриа байдаг шиг Высоцкийн дуулдгийг Арбатын гудамжаар нэг, арав, хорин хүн дуулж байхад Есенинийг хэн дууриаж чадах юм бэ? хорвоод ганцхан хувь найрагч юм чинь.
Хайрлаж явдаг нэгэн орос найрагчийн үхэлтэй холбогдох хэд гурван зүйлийг уншсан, дуулснаас холбож толилуулахдаа хаа ч юм бэ, тоосонд дарагдан хэвтэж байгаа "Хавтаст хэрэг №89" гэдэгт нь гэгээ оруулах, тэр маргаан таамаглалд нь хандив нэмэрлэх зорилго огт тавьсангүй. Монгол ухаантнаа амьдад нь хайрлахын чухлыг алдар булаалдаж авъяастнаа хөнөөхийн гамшигийг, атаа жөтөөний шившигийг л нэгэн жишээн дээр тогтож хэлэх гэсэн юм.
"Бодлын солбицол" сонинд найруулан бичсэн: Ж.ЛХАГВА |
Яруу найрагчийн үхэл |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
Х.Нямбаатар: Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно 09:44 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим
|
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим »»
|
|
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ 09:40 Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод
|
Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БУУДАЖ НЭГ ХҮН ТҮЛЭГДЖЭЭ 11:28 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11:16 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх,
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, »»
|
|
Б.Хандсүрэн: Эцэг эхчүүд “Миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол” гэсэн хардалттай байдаг 11:02 Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа.
|
Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа. »»
|
|
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо 10:22 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км,
|
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, »»
|
|
“Шүүхийн суваг” цахим хуудсаар 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулсан 10:03 Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ
|
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 09:36 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Роналдо анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо 14:12 “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
|
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
С.Цэнгүүн: Нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг өөрөө маш том амжилт 10:56 УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа. »»
|
|
Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна 10:24 Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л
|
Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л »»
|
|
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ 09:39 Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг
|
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа 09:38 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны »»
|
|
ШШГЕГ: АН-ын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурийг зөвшөөрөлгүй уулзуулсан байсан 17:10 ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ
|
ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ »»
|
|
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ 16:52 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн
|
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн »»
|
|
З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ 12:36 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав
|
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав »»
|
|
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ 5 ДАХЬ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ 12:18 Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан,
|
Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан, »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна 12:14 Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан.
|
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. »»
|
|
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 11:34 /2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.
|
/2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа. »»
|
|
Дараах замыг энэ сарын 9-нөөс эхлэн дөрөв хоног хааж, шинэчилнэ 10:46 Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил
|
Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Монгол улс Сингапур улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулжээ 10:15 Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ.
|
Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ. »»
|
|
Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 25 мянган төгрөгөөр ТОРГОНО 09:51 Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн
|
Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн »»
|
|
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 09:23 Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг
|
Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг »»
|
|
Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо 09:16 СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн
|
СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ил тод мэдээлэх системийг танилцууллаа 09:13 Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна.
|
Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна. »»
|
|
Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо 09:11 Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий
|
Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий »»
|
|
“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ 15:02 17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.
|
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. »»
|
|
Өвчтэй хүүхдийн зургийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, мөрийтэй тоглоом тоглодог байсан этгээдийг олж тогтоожээ 14:27 Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон
|
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон »»
|
|
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ 13:02 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай »»
|
|
Шон “Дидди” Комбст 4 жил 2 сар хорих ял оноолоо 12:08 Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын
|
Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын »»
|
|
Болливудын жүжигчин Хан тэрбумтнуудын эгнээнд нэгджээ 12:04 Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг
|
Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг »»
|
|
О.Батнайрамдал: Оюу толгой, Онтрэ дээр цаг алдахгүй ахиц гаргах ажил хийхгүй байгаа энэ Засгийн газрыг дэмжихгүй 12:03 УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа. »»
|
|
Сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид олимпик хауст зочиллоо 12:00 ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна,
|
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна, »»
|
|
Гэри Олдман “Хүлэг баатар” боллоо 09:48 Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн
|
Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн »»
|
|
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 14:55 БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын
|
БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын »»
|
|
И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо 10:44 “E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо.
|
“E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо. »»
|
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Д.Трамп: Израил, ХАМАС энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож,
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож, »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
Путин: Киев рүү Томагавк пуужин илгээх шийдвэр ОХУ–АНУ-ын харилцааг сүйрүүлж болзошгүй 09:29 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
|
Путин: Олон туйлт дэлхий аль хэдийнээ бүрэлдсэн 09:47 Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
|
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж »»
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|