 |
|
 |
|
Банкны системийн хөгжлийн явц амар хялбар байгаагүй |
|
|
 |
|
 |
Банкны системийн хөгжлийн явц амар хялбар байгаагүй
2014-05-26
1924 оны 4 дүгээр сард Нийслэл хүрээнд Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан Монголын худалдаа ба аж  үйлдвэрийн банк (Монголбанк)-ийг үүсгэн байгуулах хувь нийлүүлэгчдийн хурал болж, Банкны ерөнхий хороог байгуулж, банкны дүрмийг эцэслэн тохирч банкны үйл ажиллагааг нээх бэлтгэлийг хангах үүргийг ерөнхий хороонд хариуцуулсан байдаг.
Энэ дагуу банк нээх бэлтгэлийг хангаж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны үйл ажиллагаа 1924 оны 6 дугаар сарын 2-нд албан ёсоор эхэлсэн түүхтэй бөгөөд эдүгээ үндэсний банкны тогтолцоо үүсч хөгжөөд 90 жил болж байна. Миний хувьд Монголын үндэсний банк, зээлийн тогтолцооны хөгжлийн түүхийг таван үе шатанд хувааж судалгааны ажил хийдэг бөгөөд нэгд, Хувьсгалын өмнөх Монгол орны мөнгөн гүйлгээний байдал, хоёрт, Монголын үндэсний банк, зээлийн тогтолцооны үндэс суурь бий болсон 1921-1930 онууд, гуравт, Банк, зээлийн тогтолцооны хөгжлийн шинэ үе шат болох 1930-1954 он, дөрөвт, Социализмын үеийн банкны тогтолцооны хөгжил. 1954-1990, тавд, Банкны хоёр шатлал бүхий тогтолцоо үүсч хөгжсөн үе болох 1991 оноос өдий хүртэлх үеийг хамааруулдаг. Судалгааны энэ зарчим нь тухайн үеийн Монголын улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн тогтолцоо, төрөөс эдийн засгийг зохицуулах арга хэлбэртэй банкны салбарын хөгжлийг уялдуулан авч үзэх боломж олгодог сайн талтай болно. Автономитын Монголын Засгийн газраас гадаадын банкны салбар нээхийг 1900 онд зөвшөөрч байсан хийгээд 1915 онд Монголын үндэсний банк байгуулах шийдвэр гаргаж байснаас эхлэн тооцох юм бол Монгол улсын орчин цагийн банкны үүсэл, хөгжил 100 гаруй жилийн түүхтэй юм. Гадаадын мөнгө хүүлэгчдийн эрхшээлд олон зуун жил байж, тэдний үнэн мөн чанарыг таньсан Монголын нийгмийн сэтгэл зүйд өөрийн үндэсний банктай байх, мөнгөн гүйлгээг төрөөс зохицуулах ёстой гэсэн итгэл үнэмшил, үзэл бодол 19 дүгээр зууны сүүлч 20 дугаар зууны эхэнд бий болсон байдаг. Монгол улсад орчин үеийн банкны тогтолцооны үр хөврөл бүр 19 дүгээр зууны дунд үеэс хөгжиж эхэлсэн түүхтэй. Түүхийн эх сурвалжаас үзэхэд 1850-аад оны сүүлээс манайд орос, хятадаас цагаан мөнгө орж ирэн мөнгөний оронд хэрэглэгдэх болсон байна. К.Маркс өөрийн Улс төр, эдийн засгийн ухааны шүүмжлэлт зохиолдоо "Хиагтын хил орчмын худалдаа нь гэрээнд заасан ёсоор болоод, үнэн хэрэг дээрээ солилцооны чанартай худалдаа байсан бөгөөд цагаан мөнгө нь түүнд зөвхөн өртгийн хэмжүүрийн үүрэгтэй байлаа. 1857-1858 оны дайнаас болж хятадууд барааг худалдан авахгүйгээр гагцхүү худалдах шаардлагатай тулгарав. Зөвхөн тэгэхэд л цагаан мөнгө нь худалдан авах хэрэгслэл болжээ" гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзэхэд Хиагтын зах зээл дээр орос-хятадын худалдаанд цагаан мөнгө хэрэглэгдэж байгаад тэндээс манай руу дамжин орж ирсэн байна. Монголын зах зээл дээр тэр үед гурван төрлийн цагаан мөнгө, тухайлбал эхлээд дэнс мөнгө, дараа нь ембүү мөнгө, зоосон цагаан мөнгө таваарын гүйлгээнд мөнгөний үүргийг орлон хэрэглэгдэж байжээ. Сүм хийдийн жасын алба нь тухайн үедээ бие даасан томоохон аж ахуй байсан бөгөөд банкны зарим үүргийг давхар гүйцэтгэж байжээ. Жас нь сүм хийдийг санхүүжүүлж, тэдний хэвийн ажиллагааг хангах өөрийн үндсэн үүргээс гадна худалдаа хийж ардуудад тэдний хэрэгцээт барааг хүүтэй зээлдүүлж оронд нь жасын аж ахуйн хэрэгцээний зүйлийг хямд авдаг байжээ. Сүм хийдийн жасын албанаас худалдаа наймаа хийн мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгааг Монголын шашны тэргүүн дөрөвдүгээр Богд Жавзандамба буруутган, 1797 онд лүндэн буулгаж, хүү үржүүлэх явдал нь ариун санваартны гэгээн үйлсэд үл нийцэх тул, хүү үржүүлэх явдлаас татгалзахыг уриалсан байна. Үүнээс үндэслэн Монголд 18 дугаар зууны сүүл үеэс сүм хийдийн жасын алба банкны үүргийг давхар гүйцэтгэж, худалдаа наймаа хийж мөнгө хүүлэх ажил эрхэлж байсан ажээ. Сүм хийдийн жас нь зээлийг ардууд болон хошуу, тамгын газрын ноёд, түшмэл нарт олгож, мөнгө хүүлж, зээл олгохдоо хөндлөнгийн хүмүүсээс батлан даалт гаргуулдаг байсан байна. Сүм, хийдийн жасын албанаас мөнгө хүүлэх болсон нь хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийн эсрэг тэмцэж, дотоод зах зээлээ гадны нөлөөнөөс хамгаалах гэсэн тэмцлийн нэг хэлбэр байсан ч байж болох юм. Их Хүрээнд 1869 онд "Хүү үржүүлэх их сан" байгуулагдаж, мөнгө хүүлж, бас банкны үүрэг гүйцэтгэж байжээ. Уг сангаас 1875 онд 22.9 мянган лан мөнгө зээлээр олгож, түүний хүү 16.9 мянган лан авсан ба 5,436.4 мянган шар цай зээлээр олгож хүүд нь 3,463.4 мянган шар цай авч байжээ. Хүү үржүүлэх сангийн үйл ажиллагаа өргөжиж, цагаан мөнгө ба цайны баталгаа "тийз" гэдэг цаасан тэмдэгт гаргаж зээл олгож мөнгө хүүлэхэд ашиглаж байжээ. Үүнээс үзэхэд 19 дүгээр зууны эцэст манай оронд таваар мөнгөний харилцаа нилээд өргөжиж, боловронгуй болж байсан байна. Түүхийн баримтуудаас үзэхэд 20 дугаар зууны эхэн үе гэхэд Монголын сүм хийдийн жасын үйл ажиллагаа ихээхэн өргөжиж, хятадын болон гадаадын худалдаачидтай мөнгө хүүлэх талаар өрсөлдөх хэмжээнд хүрч байсан байна. Автономитын засгийн газрын зүгээс гадаадын банкны салбар ажиллуулахыг зөвшөөрч байсны дээр өөрийн үндэсний банк байгуулах боломжийг судалж, зарим оролдлого, алхам хийж байсан байна. Жишээ нь 1900 онд Хаант оросын "орос хятадын банк" нэртэй банк салбараа анх нийслэл Хүрээ болон Улиастай хотод нээн ажиллуулж байжээ. Монголд салбараа нээсэн гадаадын хоёр дахь банк нь хятадын Дачин-иньхан банк юм. Тус банк 1907 онд өөрийн салбарыг Их хүрээ болон Улиастайд байгуулсан байна. Эдгээр салбар нь ардууд, ноёд, түшмэдүүдэд зээл олгохын зэрэгцээ хошуудын албаны хэрэгцээнд зориулан мөнгө зээлдүүлж байжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын орон нутгийн салбарууд төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байснаас гадны банкны салбараас зээл авч байсан хэрэг юм. Зээл олгохоос гадна Дачин-иньхан банкны салбарууд нь манай зах зээл дээр цагаан зоосон мөнгө, цаасан тэмдэгт гүйлгээнд гаргаж мөнгө хүүлж ашиг олохоор ажиллаж байжээ. Автономитын Засгийн газар өөрийн үндэсний банк байгуулахад тусламж авах хүсэлтийг анх Хаант оросын Засгийн газарт тавьж байсан баримт бий. Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид 1913 онд Хаант орос улсад айлчилж, нийслэл Петрбургт Оросын Засгийн газрын албаныхантай уулзах үедээ Монгол үндэсний банк байгуулах асуудлыг түргэтгэх хүсэлт тавьж байжээ. Мөн манай Засгийн газар 1911 онд тэр үед Засгийн газарт орчуулагчаар ажиллаж байсан Москвитин гэдэг орост банк нээн ажиллуулах эрх олгосон байна. Москвитин банк байгуулах ажлыг эхэлж чадалгүй удаж, улмаар эрхийн бичгээ Юферов гэдэг хүнд дамжуулан худалдсан байна. Гэвч Юферов уг эрхийн бичгийг Хаант оросын Засгийн газарт өгсөн бөгөөд энэ үндсэн дээр 1.0 сая рублийн дүрмийн сантай банкийг Монголд байгуулахаар шийдвэрлэж, уг эрхийн бичгийг Сибирийн худалдааны банкинд шилжүүлжээ. Дүрмийн санг бүрдүүлэхийн тулд тус бүр нь 100.0 рублийн үнэтэй 10000 ширхэг акци гаргах, түүний 2000 ширхэг нь Хаант оросын Засгийн газрын, үлдэх 8000 нь Сибирийн худалдааны банкны мэдэлд тус тус байхаар шийдвэрлэж, 1915 оны сүүлээр Их хүрээнд уг банкийг Монголын үндэсний банк нэртэйгээр албан ёсоор нээсэн байна. Монголын үндэсний банк 1915-1917 онуудад нилээд эрчимтэй ажиллаж, монгол, оросын болон тэр үед манайд ажиллаж байсан гадаадын пүүс, компанид зээл олгож байсан бөгөөд манай иргэд хүртэл тус банкаар үйлчлүүлж байжээ. Хэдийгээр зуун хувийн Оросын хөрөнгө оруулалтай банкийг Монголын үндэсний банк гэж нэрлэн банкны эх суурийг тавьж байжээ. 1917 онд Орос оронд октябрын хувьсгал гарч Хаант Засгийн газар огцорч, засгийн эрх большевикуудын гарт шилжсэнтэй уялдаж тус банкны цаашдын хувь заяа тодорхой бус болсон байна. Монголын үндэсний банкны эргэн тойронд үүссэн дээр дурьдсан бэрхшээлтэй, хүндрэлтэй байдлыг харгалзан Сибирийн банкны удирдлагын шийдвэрээр 1919 оны эцсээр тус банкийг хаасан байна. Ийнхүү өөрийн үндэсний банктай болох гэсэн Автономын засгийн газрын оролдлого бүтэлгүй болжээ. Гэсэн хэдий ч манай Засгийн газар өөрийн гэсэн банк байгуулах, гаднын банкны салбар нээж ажиллуулахыг зөвшөөрөх зэрэг алхамууд хийж байсан байна. Тухайлбал, хятадын "Жунго-инхань" банктай манай Засгийн газар 1918 оны 10 дугаар сард гэрээ байгуулж, тус банкны салбарыг байгуулах зөвшөөрөл олгосон байна. Энэ банкны салбараар дамжуулж манай Засгийн газрын төсвийн мөнгөний гүйлгээ хийхийн хамт бусад бүх байгууллагын дансыг тэнд нээлгэх үүргийг монголын тал хүлээж, түүний оронд засгийн газарт банкнаас зээл олгож байх болсон байна. Мөн монголын мөнгөн тэмдэгтийг хятадын банкны салбар гаргах тохиролцоотой байжээ. Тус банкны салбар үйл ажиллагаагаа эхлээд нэн удаагүй байтал хятадын генерал Сюй-щу-жан тэргүүтэй цэрэг 1919 онд нийслэл хүрээг эзэлж, Монголын автономт эрхийг устгаж хятадын ноёрхлыг тогтоож эхлэх үед энэ банкны салбарыг хаасан байна. Харин түүний оронд хятад, японы хамтарсан "Жибинь-жань-хань" банкны салбарыг нийслэл хүрээнд нээн ажиллуулж, "пяоз" нэртэй мөнгөн тэмдэгт хүртэл гүйлгээнд гаргаж, зээл олгож үйл ажиллагаагаа эхэлжээ. Гэтэл октябрын хувьсгалд ялагдсан оросын цагааны генерал Барон Унгерны толгойлсон цэрэг нийслэл хүрээг эзэлж, Сюй-щу-жаны цэргийг бут цохин Монголын нутгаас хөөн гаргах үед "Жибинь-жань-хань" банкны салбар хаагдсан байна. Ийнхүү гурван жилийн дотор хятадын хоёр банкны салбар түр ажиллаад хаагдаж байжээ. Монголын Засгийн газар гадаадын банкны салбарыг Монголд ажиллахыг зөвшөөрөхийн хамт өөрийн хүч хөрөнгөөр банк байгуулах оролдлого хийж байсан боловч хөрөнгө мөнгө дутагдалтай, өрсөлдөх чадвар байхгүй зэргээс болж, өөрийн үндэсний банк байгуулж чадаагүй байна. Өөрийн зах зээлийг хамгаалах, мөнгөний эргэлтийг зохицуулах шаардлага амьдралаас урган гарч байсныг тэр үеийн засгийн газар мэдэрч байсан нь дэвшилтэй хэрэг юм. Жишээ нь манай Засгийн газар 1917 оны сүүлээр Монголын үндэсний зээлийн байгууллага болох зээлийн сан байгуулах санал боловсруулж, Богд хаанд өргөмжлөн зөвшөөрүүлж байжээ. Энэ бол цэвэр банкны үүрэгтэй сан байжээ. 1921 оны ардын хувьсгал нь Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг үндсээр нь өөрчлөхөд хүргэсэн түүхэн үйл явдал болсон бөгөөд манай улсын санхүү-зээлийн тогтолцооны хөгжилд шинэ хуудсыг нээсэн юм. Ардын хувьсгалын үр дүнд МАН-ын байгуулсан Засгийн газрын авч хэрэгжүүлж эхэлсэн эхний арга хэмжээний дотор санхүү, төсөв, гааль, татвар, банк зэрэг олон асуудал чухал байр эзэлж байв. Ардын хувьсгалын дараа өөрийн улсын банк байгуулах, үндэсний валюттай болох зэрэг мөнгөн гүйлгээтэй холбоотой бух асуудлыг Сангийн яам хариуцаж байсан бөгөөд мөнгөний зах зээлийг улсын хяналтад авахаас ажлаа эхэлсэн байдаг юм. Мөнгөний эргэлтэд тавих хяналтыг сайжруулах, гадаадын пүүс, компаниас албан татварыг бүрэн хурааж байх зорилгоор 1921 оны 7 дугаар сард Засгийн газрын тогтоол гарч гүйлгээнд зөвхөн оросын рубль, хятадын янчан болон ланг хэрэглэж байхаар шиидвэрлэж, тэр үед манай зах зээл дээр арилжаалагдаж байсан гадаадын бусад валютын гүйлгээг хориглосон байна. Гүйлгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн гадаадын мөнгэн тэмдэгтүүдийн оросын жижиг цагаан мөнгөтэй харицах тооцооны жишиг ханшийг түр тогтоож хэрэглэх болсон нь гадны пүүсүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах, татварыг зөв оногдуулах, улсын сан хөрөнгийг арвижуулахад чиглэсэн арга хэмжээ байжээ. Жишээ нь: 1 рубль 250 орос цагаан мөнгөтэй, 1 янчан 350 орос цагаан мөнгөтэй, 1 лан 500 орос цагаан мөнгөтэй тус тус дүйцэх солилцооны ханш тогтоосон байна. Эдгээр солилцооны ханшийг үндэслэн 1921 оноос эхлэн Засгийн газар улсын төсвийг зохиох болжээ. Улсын төсвийн тооцоог 1925 он хүртэл лангаар, 1925 оноос мексик доллароор хийж байжээ. Улмаар 1924 оноос Монгол Оросын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк) байгуулагдаж, орчин үеийн банкны тогтолцооны эх суурь тавигдсан билээ. Ийнхүү 1920-иод оны дунд үед шинэ тутам хөгжиж байгаа Монгол улсад улсын болон арилжааны банкны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй банкны нэг шатлал бүхий тогтолцоо үүссэн байна. 1990 оноос манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих, өмчийн олон хэлбэрийг үүсгэж хөгжүүлэх алхам хийж эхэлсэн нь Улсын банкны ганц шатлал бүхий тогтолцоог эвдэхэд хүргэсэн юм. Банкны хоёр шатлал бүхий тогтолцоо төлөвшин хөгжих эрх зүйн орчинг бий болгох өргөн хүрээтэй арга хэмжээг 1990-ээд оны дунд үеэс Монголбанкнаас зохион байгуулж хэрэгжүүлсэн байна. Энэ бүхний үр дүнд манай улсад банкны хоёр шатлал бүхий шинэ тогтолцоо үүсэн бий болж, үйл ажиллагаа нь зүгширч, өнөөдөр банкны салбар нь Монголын эдийн засгийг урагшлуулан хөгжүүлэх нэг гол зүтгүүр хүчин болж чадсан байна. Өнөөдөр манайд 13 банк, 1400 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, банкуудын харилцагчдад үзүүлэх үйлчилгээний тоо өсч, чанар ч сайжирч байна. Мөн банкуудын зах зээл дээр шударгаар өрсөлдөн ажиллах үйл ажиллагаанд ч ахиц өөрчлөлт гарч байна. Нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 2.5 сая, зээлдэгчийн тоо бараг 700 мянга болоод байна. Банкуудын нийт актив хөрөнгө 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 20,883,706.8 сая төгрөг болсон нь 2008 оноос 5 гаруй дахин өссөн байна. Төрийн мөнгөний бодлогын хүрээнд банкуудын үйл ажиллагаанд Төв банкнааас тавих хяналт сайжирч, банкуудын төлбөрийн чадварын гол үзүүлэлтүүд хэвийн байна. Гэсэн хэдий ч манайд банкны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн анхаарах ёстой олон асуудал байгаа бөгөөд энэ талаар дээр доргүй мэдэж байгаа билээ. Харин эдгээр хүндрэлтэй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрийн байр суурийг урьдын адил илэрхийлж байх болно. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд асан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Моломжамц
|
| Банкны системийн хөгжлийн явц амар хялбар байгаагүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|