 |
|
 |
|
Л.Одончимэд: Монгол Улс зугаа цэнгээний орон болох төрхөндөө орж байна |
|
|
 |
|
 |
Л.Одончимэд: Монгол Улс зугаа цэнгээний орон болох төрхөндөө орж байна
2014-07-24Энэ удаагийн зочноор эрдэмтэн-зохиолч Л.Одончимэдийг урьж ярилцлаа.  -Та сайхан зусч байна уу, хаагуур явж наадав даа?
-Сайхан зун болж, газар сайгүй л сэтгэл тэнүүн, сэрвээ дээгүүр наадав бололтой. Хөдөө рүү сэтгэлтэй, нутаг амьтай бүхэн л сумандаа очиж наадацгаасан байх. Миний хувьд ч ялгаагүй.
-Танай сум чинь?
-Дорноговийн Дэлгэрэх. Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн-зохиолч До.Цэнджав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Цэдэвдорж нартай хамтран сумынхаа 90 жилийн түүхийн ном, бас баримтат киног бүтээж өгсөн.
- Сумын чинь наадам гоё болов уу?
- Улсыг хөгжлийг Улаанбаатар хотоор биш сумаар тодорхойлдог гэж би үздэг хүн. Улаанбаатар хотыг ер нь хөгжиж байгаа гэж үзэх үү, хөгширч байна гэж үзэх үү гэвэл хүмүүс янз янзаар л хариулах байх. Сумдын хувьд бүгдээрээ л нүдний өмнө хөгжиж байна. Та ардчиллын эхний жилүүдэд сум ямар болж байсныг санаж байгаа бол өнөөдөртэй харьцуулж үзээрэй л дээ.
Хүн бүхэнд төрсөн нутаг нь гоё
Хүрээ хийдийнхэндээ хот нь гоё
Хүйгээ дарсан бидэндээ говь минь гоё гэж би нэг шүлгэндээ бичсэн.
Сумын хөгжил гэдэг хүний хөгжил юм. Тиймээс манайхан сэтгэлгээний хоцрогдлыг халж, хүнээ хөгжүүлэхийн төлөө сумтайгаа хамтран ажилладаг, эрдэмтэн мэргэдийг урьж аваачдаг чухал хэрэгцээт ном зохиолоор хангадаг. Бидний ном, кино, наадмын хөтөлбөр энэ бүхэлдээ хүний хөгжлийг харуулахыг зорьсон. Ардын хувьсгалаас хойш хоёрхон уртын дуу зохиогдсоны нэг “Алтанговийн унага” дууг Дэлгэрэхийнхэн бүтээсэн. Дорноговь аймгийн сүлд дуулал “Тал нутгийнхны дуу”-г манай сумын уран бүтээлчид зохиосон. Монголын хайчилбарын урлалын эцэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гүрдорж Дэлгэрэхийнх.
Манай сумаас 1959 онд фестивальд 30 морин хуурч шалгарч байсан, өнөөдөр сумынхаа концертонд 50 хуурч гаргаж байна. Зуун буудалт даамын өсвөр үеийн улсын аварга баг, мөн Ази тивийн аварга даамчин сумын сургуулиас төрөөд байна. Тайж, банди, будангууд гэсэн адууны угшлыг бий болгож, төрийн наадамд түрүү авч байна. Мал сүргээ өсгөсөөр нэг хүнд ногдох тоо толгойгоор улсын дунджаас тав дахин өндөр болгож чадлаа. Манай сумынхны амьдрал нүдний өмнө дэвжин дээшилж байна. Ажлаараа аймагтаа тэргүүлдэг сум боллоо.
Танай сумынхан чинь яасан их баян тансаг, ямарч олон машин тэрэгтэй юм бэ гэхэд манай сумын нэг цогтой эр
“Хүүхэд унадаг мотоцикль
Нүүхэд хэрэглэдэг ачааны машин
Авгайн унадаг Япон жийп
Анд унадаг “69”
Агтаа ачдаг портер
Аргал ачдаг трактор цөм бүрнээрээ бий” гэж хэлсэн гэдэг. Энэ нь үнэн юм.
Гэхдээ манайх бол үүцээ задлаагүй цөөхөн сумын нэг. Одоо л уул уурхай, төмөр зам яригдаж эхэлж байгаа юм. Тэгэхлээр дээр дурьдсан бүхэн авъяас, ажил хөдөлмөрөөрөө олсон амжилт юм. Тиймээс бид наадмаа хүний хөгжлийн баяр гээд байгаа юм. Манай сум ажилгүйдэл, ядуурлыг арилгаж, тэгж дүүрэн амьдралтай сум болсноо хамгийн түрүүнд зарлан тунхаглах сайхан зорилт дэвшүүлсэн. Энэ бол том зорилт, төр засгаас уухайлан дэмжих ёстой чухал асуудал. Харамсалтай нь дөжирсөн дүлий нийгэмд юу ч санаачлаад нэмэргүй юм. Юутай ч манай сумынхан хэлсэндээ хүрнэ. Тэгээд яахыг нь харна даа.
-Таныг баг, сумын хөгжлийн талаар ярьж бичдэг, санаа дэвшүүлдгийг бид мэднэ. Ер нь сумын наадам, ялангуяа түүхт ойн тухай хүмүүс янз янзаар ярих юм. Энэ тухай таны бодол?
- Ядуугаараа гул барьж гаднаас юм гуйж гувших шалтаг хайх, Монголыг өрөвдөж хайрласан дүр үзүүлж өрөнд баригдсан орон болгох гэсэн гадны зорилго хоёрыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй элдэв үзүүлэлт сэддэг бололтой юм. Тиймээс л Монгол Улс хүний хөгжлөөрөө дэлхийд тэхий дундаас хойш ордог.Энэ бол худал үзүүлэлт. Монголын хөгжлийг тодорхойлъё гэвэл говь, хангай, хээрийн юмуу, эсвэл нийслэлд ойрхон дундач зайд, тэгээд алс бөглүү орших сумдыг сонгоод судлахад үнэн зөв хариулт гарна. Одоо энэ “Шинэ сум” төсөл, тэр Х.Баттулга сайдын сум сонгоод тохижуулж эхэлсэн ажил, Дундговийн Гурвансайханы эхлэл, Сүхбаатарын дарга Ж.Батсуурь, Зүүнхараагийн Цээпилдоржийн санаачилгыг би их анзаарч суудаг. Хүмүүсийг би надаас илүү нутаг сэтгэлтэй гэж боддог. Гэтэл сумандаа очиж тусалдаггүй бололтой юм. Очоод овойж оцойтол юм босгодоггүй юмаа гэхэд оюун сэтгэлгээний шинэчлэлийн талаар туслах боломжийг ашиглахгүй байгаа юм. Баяр наадам болохоор баахан баян тансаг хүмүүс очиж сумынхандаа дээрэлхээд, баярхаад байгаа мэт харагддаг. Гэтэл зуд болж мал үхэж, эсвэл төрсөн нутаг нь түймэрт шатаж байхад хэн ч очдоггүй. Сүүлийн үед ургийн баяр гэж сайхан уламжлал тогтож байна. Ургийн баяраар хэн нь хэр баян болсноо гайхуулах биш, тааруухан амьдралтай нэгнийхээ амьжиргааг өөд татдаг, архи уудаг нэгнийгээ тэр амьдын тамаас татаж гаргадаг, удам угсаагаараа нийлж төрөлх нутгаа хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг тийм бага хуралдай болговол зүйтэй гэж боддог. Би сумынхандаа үүнийгээ хэлдэг л юм. Бас ч сонсох нэг нь сонсч байнаа.
Улсын наадмын тухайд бол бүх сумд нэг л өдөр нааддаг болбол зүгээр юм. Эс тэгвээс наадам хэсч, сумынхны арай ядан цуглуулсан бай шагналыг зүйлийг нь хамж аваад явчихдаг “нисдэг хулганууд” бий болоод удлаа. Ялангуяа төрөөс төрсөн тэрбумтнууд, алдар хүндэд хүрсэн баян тарган болсон уяачид одоо ичих цаг нь болсон баймаар юм. Тэд удахгүй машинаар биш нисдэг тэргээр явж бүх сумыг цөлмөдөг болох байхаа. Борог өвсний адуу нь тарилга тэжээлийн морьдод тэлүүлж, сумын заан дангийн даваанд улсын цолтой бөхийн аманд гарч, сумынхан урилгатай, урилгагүй зочдод нь бүдүүлэг хөдөөгийнхөөрөө дуудуулж, дараа нь тарьсан хог, уусан архины шилийг нь цэвэрлэдэг, төв хөдөөг холбож гайгүй сайхан наадам зохион байгуулах гэж хэдэн сар шаналсан сумын удирдлага төвийнхний худал амлалтын авлагатай, өч төчнөөн өр ширтэй хоцордог тийм дүр зураг түгээмэл боллоо. Тэгээд, наадмын дараа хэд бороо орж, хүчтэй салхилахад байшин барилга, хашаа хороондоо түрхсэн зос будаг нь арилж, элдэв уриа лоозон нь урагдаж, сумын хаалга гэдэг нэг янхигар төмөртэй, тагтааны баастай хэдэн суваргатай хоцордог. Нутгаасаа хурдан адуу хямдхан авсан тухай сонссоноос биш, хурдан хүлгээ сумандаа бэлэглэсэн уяач гэж сонссонгүй. Үндсэндээ наадам бол хот нь хөдөөгөө цөлмөх нэг арга ухаан мэт харагдах болж байна. Эсвэл бүр эсрэгээрээ тэрбумтнууд бүх зардлыг дааж, сумаа байтугай аймгаа худалдаж авдаг баяр болох тийшээ хандаж байна. Хүн сул олсон мөнгөндөө харамгүй байдгийн нэг жишээ юм даа.
-Та Үндэсний баяр наадмын хуулийг батлуулж байсан хүн. Энэ бүхнийг яавал зохилтой гэж бодож явна?
-Төрөө дээдэлдэг монгол ёс уламжлалаа бодож тэр хуулийг батлуулсан. Популист маягийн хуулиас өөр юм хийж чадахаа больж байгаа төрийн түшээд тэр хуулийг хувь хүмүүст зориулан өөрчилж байгааг бас ажиглаж л сууна. Хууль эргэж үйлчилдгийг ч бас харлаа. Цол авсан хүмүүс нь чухам ямар ааш аяг гаргахыг үзлээ. Ардын хувьсгалын баяр наадмыг орон даяар нэг л өдөр зохион байгуулдаг болгон хуульчилж болно. Хэн, хаанаа очиж уралдаж, барилдах нь чөлөөтэй боловч төрөлх сумыхнаа басч, хөдөөгийн малчдыг элэг барьж байдгийг хаах арга төрд байх ёстой. Улсын цолтой бөхчүүд зөвхөн төрийн их баяр наадамдаа барилддаг байхаар хуульчилсан ч болно. Харин тухайн аймаг, сум нэр цохож уривал очиж барилддаг байж болно. Амьдрал баян. Энэ бүхнийг нэг мөр хэлчих бэлэн жор байхгүй. Танай сонин энэ талаар хэлэлцүүлэг явуулаад үзэхгүй юм уу. Хөдөөнийхэн өөрсдөө их ухаалаг санаа хэлнэ дээ. Тэнд эрүүл саруул ухааны эх нь байдаг. Монголын дүр төрхийг харахад ухаантнууд нь хотод шигдээд, хөдөөд зөвхөн бэлтгэн нийлүүлэгчид нь үлдсэн юм шиг харагддаг. Насаараа адуутай ноцолдож, морь уяж, олон түмнийг баясгаж, нутаг усныхаа нэрийг гаргаж ирсэн уяачдын хүртэж чадаагүй алдар цолыг морио бусдаар уяулдаг улстөрчид авчихдаг тийм гажиг үзэгдэл ч газар авлаа. Ичиж амьдармаар юм.
-Ер нь тэгээд манай амралт, баяр ёслол нь ихдэж байгаа юм биш үү?
- Манайхан урд хөршийгөө баяр ёслолоор их олон хоног амардаг гэж шүүмжилдэг. Тэд бол ажил хийх цагтаа хийх шиг хийгээд, амрахдаа амрах шиг амардаг улс. Манайхан бол юу ч хийж амжаагүй байж дэндүү олон хоног амардаг. Ер нь наадам бол төрийн дээдсийн хувийн имижээ өсгөдөг нэгэн өвөрмөц хэрэглүүр болоод удлаа шүү дээ. Та бод доо, жилд 360-аад хоног бий. Үүнээс 100 гаруй нь хагас бүтэн сайн. Албан ёсны хуультай амрах өдөр 15 болж байна. Цаана нь салбарын баярын өдөр гэж 50-иад өдөр архиддаг. Гэтэл зам, гүүр, барилга, геологийн ажлын хугацаа ердөө л 5-6 сар. Хүн амын тал нь хүүхэд, насанд хүрэгсдийн дотор тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, элдэв өвчний группт орсон хүмүүс бараг 400 мянгад хүрдэг. Цагаан захтан төрийн албан хаагч 220 мянга хүрлээ.
150-160 мянган оюутан нэртэй ирээдүйн ажилгүйчүүд байдаг. Ингээд үзвэл яг бүтээн байгуулалтад гар бие оролцдог 600-700 мянган хүн, жилдээ 200-аадхан өдөр ажиллаад нөгөөх америк маягийн капитализмаа хэзээ нь байгуулах вэ. Муу хэлдэг социализмын үед чинь ажилчин анги гэдэг бүхэл бүтэн систем бий болсон юм. Тэр аж үйлдвэртэйгээ хамт устсан. МСҮТ-өөр бэлтгэж байгаа залуус хэзээ ажилчин ангийг бүрдүүлэх нь бүрхэг. Түрүүч нь ажилгүйчүүдийн эгнээнд орж байна. Монгол Улс амрлт, аялал, жуулчлал, зугаа цэнгэлийн орон болох тийшээ л явж байна. Өнгөрсөн 25 жилд улсын чанартай нэг ч үйлдвэр баригдсангүй. Хөдөлмөрийн баатар төрүүлэх тийм хүч сорьсон үйлдвэр байхгүй болохоор урлаг соёлынхонд баатар цолоо өгөх боллоо гэж шүүмжилж байна. Гэхдээ надад тэр баатруудын хөдөлмөрийг үгүйсгэх санаа алга.
-Энэ нь чухам юунаас болоод байна гэж та үздэг вэ?
-Улс төрийн талцал, хэмлэлдээнээс болоод сонгуулиас сонгууль хүртэлх хэмжээнд сэтгэж, санал авах марафонд гүйцгээх болсны уршиг. Засаг захиргааны нэгжийг цөөлөх, төсвийн зардлыг багасгах, томоохон үйлдвэр байгуулах, орон нутгийн төрийн байгууллагыг ард нийтээр сонгодог болох гээд томоохон асуудлаас цөмөөрөө айдаг. Нефть боловсруулах үйлдвэр юу болов. Дорноговийн аж үйлдвэрийн парк хаачив. Нэр төр олох ажил амжуулах, сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөчлөх, насаараа төрийн хамгаалалтанд амьдрах арга сэдэх нь улс төрчдийн эрхэм зорилго боллоо. Ийм байхад улс орныг алсын хараатай удирдах тухай ярьсан хүн адгийн тэнэгт тооцогдоно. Төрийн төвшинд шийдвэр гаргах эрх бүхий нөхөд яг хамелон шиг байхад улс яаж хөгжих юм бэ. Ингээд яривал олон зүйл бий. Цаг, цаас хоёрын гарз биз дээ, больё.
-Баяр наадамд тэрбум төгрөг гаргалаа гэж ярих юм. Энэ ер нь зөв үү, буруу юу?
- Ингэж их хөрөнгө зарж байгааг олон янзаар тайлж болно. Ардчилсан хувьсгалаар олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо ёс төртэй тэмдэглэхийг зорьж байна гэж үзье гэтэл өнгөрсөн жилээс “Ардын хувьсгал” гэдэг үгнээс цэрвээд байх болсны учир юу вэ гэсэн асуулт бас гарна. Наадамчиддаа сайн үйлчилье, гадны жуулчид, наадмын төлөөлөгчдөд уламжлалт баяраа зөв ойлгуулъя гэж бодсон байж болох талтай. Тэгвэл зээлийн өрөнд дарагдахаасаа өмнө, мөнгөтэй байхдаа ингэж байхгүй яасан юм бол гэж бас бодогдоно. Бас АН л эрх чөлөөний баяраа ингэж чухалчилдаг гэдэг сэтгэгдэл төрүүлэх гэсэн оролдлого байж болох. Бухимдал туйлдаа хүрч байгаа энэ үед уйлсан хүүхдийг модтой чихрээр хуурдаг шиг арга хэрэглэсэн ч байж болох. Наадмын маргааш намар гэдэг шиг одоо ам.доллар 2000 руугаа явж эхэллээ. Их наадаж наргисны дараа юу болохыг цөмөөрөө харлаа. Ямартаа ч нэг амаараа бүсээ чангалъя гэж хэлээд, нөгөө амаараа амраад бай, уугаад бай, зугаалаад бай гэж хэлсэнтэй л дүйцсэн ажил боллоо. Зөвхөн улсын баярт нэг тэрбумыг гаргасан бол хөдөө, аймаг, сумдад хэдэн төгрөг зарсныг сонирхох хүн алга.
“Явах хүнээр ачаа бүү татуул” гэж үг бий. Бас тулгыг нь тэмээний үдээрээр үдчихээд, “Намайг явсан хойно галлаарай” гэж хэлсэн тухай ёгтлол байдаг. Үүний адил залуучууд маань төр барьж байхдаа “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд авъя, биднээс хойш яавал ч яаг” гэж бодоогүй л байлтай. Эцэст нь наадам сайн гэлээ ч зөвхөн ажил хийж байж л айл гэрийн амьдрал дээшилж, үр дүнд нь улс орон хөгждөг ганцхан үнэнийг Монгол улс тойрохгүй. Гагцхүү тэр ажил хөдөлмөрийн зүгт түүчээлэн авч явах улс төрийн хүчин хаана байна вэ. Одоо бүгдээрээ амарна. Засгийн газар нь Хөвсгөлд амрах бололтой. Намар цуглараад улстөрөө хийж, дан давхар дээлээ ярьсаар өвөлтэй золгоно. Хуртай жилийн өвөл нь ямар байдгийг малчид маань мэдэж байгаа. Наадмын дараа бэлгэгүй юм ярилаа гэх хүн байж магадгүй. Үнэн үгийг цагт нь хэлсэн дээр байдаг даа.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
Л.Одончимэд: Монгол Улс зугаа цэнгээний орон болох төрхөндөө орж байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ 17:04 Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын
|
Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо 16:06 Налгар намын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид товолсон цагтаа Далан Хар уулын энгэр дэх үзэсгэлэнт сайхан Хөххотод маань хуран цугларч, найрсаг сэтгэлээр танилцан, хөгжлийн шинэ боломжийг хайн, тал нутгийн өрнөл хөгжлийг магтан шагшиж, хөгжлийн талаар хамтдаа ярилцсан нижгжир форум болж өнгөрлөө.
|
Налгар намын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид товолсон цагтаа Далан Хар уулын энгэр дэх үзэсгэлэнт сайхан Хөххотод маань хуран цугларч, найрсаг сэтгэлээр танилцан, хөгжлийн шинэ боломжийг хайн, тал нутгийн өрнөл хөгжлийг магтан шагшиж, хөгжлийн талаар хамтдаа ярилцсан нижгжир форум болж өнгөрлөө. »»
|
|
Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав 16:00 Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамтын ажиллагаа солилцооны 5 дахь удаагийн арга хэмжээ 08-р сарын 25-нд Хөх хотод болов. Уг арга хэмжээнд Хятад, Монгол, Орос, Бүгд Найрамдах Никарагуа Улс зэрэг дөрвөн орны 100 гаруй зочид төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэй мэргэжилтэн, эрдэмтдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцан, хамтын хөгжлийн гарцыг хайн хэлэлцэв.
|
Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамтын ажиллагаа солилцооны 5 дахь удаагийн арга хэмжээ 08-р сарын 25-нд Хөх хотод болов. Уг арга хэмжээнд Хятад, Монгол, Орос, Бүгд Найрамдах Никарагуа Улс зэрэг дөрвөн орны 100 гаруй зочид төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэй мэргэжилтэн, эрдэмтдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцан, хамтын хөгжлийн гарцыг хайн хэлэлцэв. »»
|
|
Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик 15:14 Хятадын долоо дахь том цөл болох Хөвчийн элсэн цөл нь баруунаас зүүн тийш умард талаараа гурван хошууг сундалдаг бол Хятадын хамгийн том элсэрхэг нутаг болох Муу-Усын элс нь өмнөд хэсгээрээ дөрвөн хошуутай хиллэдэг. Эдгээр цөл, элсэрхэг газар нь Ордос хотын нийт нутаг дэвсгэрийн 52 хувийг эзэлдэг бөгөөд жилийн турш ган гачиг, бороо багатай байдаг тул маш эмзэг экосистемтэй юм.
Энэ хоёр том элсэн цөл газар Хатан голоос ердөө 3 км, Бээжингээс ердөө 800 км-ийн зайд оршдог. Энэ нь Хатан голын аюулгүй байдал, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн экологийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байдаг.
|
Хятадын долоо дахь том цөл болох Хөвчийн элсэн цөл нь баруунаас зүүн тийш умард талаараа гурван хошууг сундалдаг бол Хятадын хамгийн том элсэрхэг нутаг болох Муу-Усын элс нь өмнөд хэсгээрээ дөрвөн хошуутай хиллэдэг. Эдгээр цөл, элсэрхэг газар нь Ордос хотын нийт нутаг дэвсгэрийн 52 хувийг эзэлдэг бөгөөд жилийн турш ган гачиг, бороо багатай байдаг тул маш эмзэг экосистемтэй юм.
Энэ хоёр том элсэн цөл газар Хатан голоос ердөө 3 км, Бээжингээс ердөө 800 км-ийн зайд оршдог. Энэ нь Хатан голын аюулгүй байдал, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн экологийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байдаг. »»
|
|
Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн 15:09 Монгол-Хятадын V экспо сүр дуулиантайгаар нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн сонирхол татахуйц хэсэг болох гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай нь дотоодын дэвшилтэт технологи, шинэлэг технологиудыг толилуулах болно.
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай руу ороход таны анхаарлыг хамгийн түрүүнд татдаг зүйл бол ухаалаг гэр ахуйн барааны хэсэг юм.
|
Монгол-Хятадын V экспо сүр дуулиантайгаар нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн сонирхол татахуйц хэсэг болох гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай нь дотоодын дэвшилтэт технологи, шинэлэг технологиудыг толилуулах болно.
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай руу ороход таны анхаарлыг хамгийн түрүүнд татдаг зүйл бол ухаалаг гэр ахуйн барааны хэсэг юм.
»»
|
|
Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр 14:43 -“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” Өвөр Монгол дахь сурвалжилга
|
-“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” Өвөр Монгол дахь сурвалжилга »»
|
|
Хятад, Монгол хоёр орны эмч, сувилагчдын сургалт амжилттай боллоо 14:37 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын 3-р ээлжийн сургалт, мөн хамгийн эцсийн сургалт өнөөдөр буюу 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө амжилттай өндөрлөлөө.
|
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын 3-р ээлжийн сургалт, мөн хамгийн эцсийн сургалт өнөөдөр буюу 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө амжилттай өндөрлөлөө. »»
|
|
“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав 14:32 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын
|
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын »»
|
|
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ 11:36 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон
|
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон »»
|
|
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа 10:45 “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн
|
“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн »»
|
|
ОУХМ Э.Даваахүү Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ 10:41 Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын
|
Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын »»
|
|
“Хусаад хож” гэсэн гарчигтай лайвуудаар иргэд сугалаанд оролцож, залилуулж байна 09:54 Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд
|
Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
20 орчим насны дөрвөн залуу ганцаараа явж байсан эмэгтэйг машиндаа хүчээр суулган дээрэмджээ 15:40 Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод,
|
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, »»
|
|
Энхтайваны гүүрийг 2026 онд шинэчлэн засварлана 15:32 Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид
|
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав 11:16 Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан
|
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан »»
|
|
Ховдын 2 суманд үер бууж, 95 гэр, 84 хашаа усанд автжээ 10:33 Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ.
|
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ. »»
|
|
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана 10:23 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах
|
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа 09:23 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
|
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
»»
|
|
Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн 09:19 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг.
|
Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг. »»
|
|
Өнөөдөр СОНДГОЙ дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно 09:18 Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид” 09:17 Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.
|
Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. »»
|
|
Дорно дахины “Швейцар” Рашаан хот 09:14 "Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ.
|
"Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа 09:10 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна. »»
|
|
Хянган нутгийн налгар наадам 09:07 Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам.
|
Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам. »»
|
|
Гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгажээ 08:40 ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн
|
ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн »»
|
|
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр заржээ 08:37 Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага
|
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага »»
|
|
"2025-2026 оны хичээлийн жилд поло цамцыг сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд оруулж амжихгүй" 17:01 Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт,
|
Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт, »»
|
|
Маргаашаас замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор зорчино 13:45 Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
|
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. »»
|
|
Виз гаргаж өгнө, гадаадын их, дээд сургуулиудад зуучилна гэж залилсан 22 удаагийн гэмт хэрэг шалгагдаж байна 11:39 Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах
|
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах »»
|
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Лавров: Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй 17:30 ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн
|
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн »»
|
|
Украины дрон Оросын цөмийн цахилгаан станцад цохилт өгч, гал гарчээ 09:35 Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин
|
Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
Израилын цэргүүд Газа хот руу дахин довтолж эхэллээ 13:21 ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор »»
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|