 |
|
 |
|
С.Ганбаатар: Би бүтнээрээ амьдарч, хүмүүст хэрэггүй болох хүртлээ ажилламаар байна |
|
|
 |
|
 |
С.Ганбаатар: Би бүтнээрээ амьдарч, хүмүүст хэрэггүй болох хүртлээ ажилламаар байна
2014-08-29 Бид “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр, яг нэг жилийн өмнө энэхүү ярилцлагыг өгч байжээ. -Таны сонирхол болон хобби юу вэ? -Ном унших. Сонирхол гэхээр их том асуулт. Утга учиртай амьдрах бол хүн бүхний сонирхол байх. Хийж байгаа ажилдаа эзэн болохын тулд асар их суралцах хүсэл минь миний бас нэг хобби. Хүмүүс хобби гэхээр марк цуглуулах, билльярд тоглох гэх мэтээр хэлдэг. Тэр лүү хэлбийлгэвэл миний хобби гадуур алхах. -Таны багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил? -Би аав шигээ инженер болох юмсан гэж боддог байсан. Миний аав Монголын хамгийн шилдэг инженер байсан. -Согтууруулах ундааг та юу гэж боддог бол? -Энэ бол гамшиг. Тэндээс нэг ч сайн зүйл байхгүй. Амьдрал энэ гашуун идээнээс болж сүйрч байна. Хар дарсан зүүдийг залуус маань жигшээсэй гэж боддог юм. -Та ямар зан чанартай хүн бэ. Бусад хүн таныг ямар зантай гэж дүгнэдэг вэ? -Их өрөвч зөөлөн хүн. Хүмүүс намайг шударга, тэмцэгч гэж дүгнэдэг. Дайчин тэмцэгч чанар хатуу хөтүүгээс гарч ирдэггүй юм. Маш уян зөөлөн, өөрсдийгөө өмөөрч чадахгүй байгаа хүмүүсийн өмнөөс сэтгэл нь өвддөг тэдний төлөө зовнидог байдлаас тэмцэгч чанар урган гарч ирдэг. Түүнээс биш нэр хүнд олох гэж тэмцэл хийдэггүй. -Та ямар спорт сонирхдог вэ? -Би Баянхонгорт төрсөн ч Дарханд өссөн. Дарханы хүүхэд бүхний хамгийн дуртай спорт бол хөлбөмбөг гэж боддог. Би багаасаа хөлбөмбөгчин болно гэж өөрийгөө бэлтгэдэг байлаа. Гэхдээ аав маань намайг долдугаар ангид байхад Баянхонгор руу шилжсэн. Тэр үед волейболлын улсын шигшээд орно гэдэг мөрөөдлөөр жигүүрлэж явлаа. Гэхдээ хүрч чадахгүй зүйл гэж бий. Хөнгөн атлетикаар ч хичээллэдэг байсан юм. Хүүхэд бүхэн спортоор хичээллэдэг байх ёстой. Заавал аварга болох албагүй. Хамгийн гол нь ялах, ялагдах, тэсвэр тэвчээртэй болж сурдаг. Ялагдсаны дараа өөртөө дүгнэлт хийж ялалтад хүрдэг. Амьдралын ухааныг спортоос олж авдаг. Би айхтар аварга байгаагүй. Гэхдээ надаас мундаг өндөр үсэрдэг, тэсвэр тэвчээрийг гаргаж чаддаг гайхамшигтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсан. Хүмүүсийн төлөө ажиллахад спорт надад тусалсан. -Та стрессээ хэрхэн тайлдаг вэ? -Хүн юм болохоор стрессдэх үе гардаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд улам улам стрессгүй болж байна. Хүмүүс намайг хамгийн их стресстэй гэж боддог байх. Намайг зурагтаар гарахад стресст ордог хүмүүс ч байдаг юм билээ. Бодит байдлыг сонсохгүй, харахгүй байхаар уур уцаар алга болчихдог юм биш. Энэ бүхнийг засах гэж л явдаг. Маш олон доромжлол гүтгэлэг ирнэ. Мөнгөтэй хүмүүс намайг стресст оруулж, энэ ажлаас минь хөндийрүүлэхийг хүсдэг ч би ажилдаа улам ихээр дурлаж, илүү тайван амгалан ажиллах болсон. Эхэндээ Оюутолгой зэрэг элдэв янзын муу муухай гүтгэлгээс болж унтаж чадахгүй явдаг байлаа. Эцсийн дүндээ өөрийнхөө хариуцах ёсгүй зүйлийг хариуцаж эхлэхээр л стресстдэг юм билээ. Тэгэхээр чаддаг юмаа хийж байгаа л бол асуудал гарахгүй. -Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байвал та хэдэн он, аль цаг хугацаанд очихыг хүсч байна? -Сэтгэлээсээ хариулахыг хүсч байгаа учраас хоёр л зүйл хэлье. Нэгдүгээрт, би одоо амьдарч байгаа цаг хугацаандаа сэтгэл хангалуун байдаг. Төлбөрөө төлж чадахгүй сургуулиасаа хөөгдөж байсан, гадаадад хаачихаа мэдэхгүй гудамж цэвэрлэж, аяга таваг угааж амь зогоож явсан тэр үе, өрөнд орчихоод хаачихаа мэдэхгүй уйлж явсан цаг хугацааг гэхдээ буруутгахгүй. Тэр цаг үе ч надад эргээд бодоход жаргалтай санагддаг. Тийм алдаа оноо, амьдралгүйгээр намайг төсөөлөх аргагүй. Тэр цаг үеэ санаж чам шиг явж байсан олон мянган хүнд туслаарай гэж намайг өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэсэн ч юм бил үү. Бурханы өгсөн боломжийг би гүйцэд ашиглахыг хүсч байна. Хоёрдугаарт, намайг Новосбирскт оюутан байхад ээж маань төрөхийн хүндрэлээс болж нас барчихсан юм. Тэр үед цаг хугацааг ухраадаг ч ээжтэйгээ уулзахсан гэж боддог байлаа. Гэхдээ шри шригийн бясалгалын ач буянаар ээжтэйгээ уулзахыг хүсдэг байсан тэр хүслээ гүйцээж сэтгэлийн тайвшрал олж авсан юм. Ер нь бол цаг хугацааг буцаах юмсан гэж боддоггүй. -Таны сургуульд байх үеийн хамгийн дурсамжтай үе? -10 жилд байхдаа нэг охинд дурлаж билээ. Тэгээд нөгөөхдөө таалагдах гэж олон янзаар үзсэн. Шилжилтийн нас болохоор нүүрнээс их юм гарна. Нөгөөх чинь намайг тоохгүй. Тэгээд нэг өдөр гэрт нь очиж ээжид нь волейболлын тэмцээн үзэх урилга өгч байлаа. Ээжид нь таалагдах арга хэрэглэж байгаа хэрэг шүү дээ. Тэгсэн ч өнөөх охин намайг тоогоогүй, уулзаж ч байгаагүй. Маргааш нь над руу харж нэг сайхан инээж байсан юм даг. Тэр үе нь дурсамжтай санагддаг юм. Бас сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөөд нэгд жагсч байсан. Миний өмнө алтан медальтай нэг хүүхэд байсан ч конкурс өгсөн хүүхдүүдээс би нэгдүгээрт жагсч байсан нь сайхан дурсамж юм. -Нэг өдөрт төлөвлөсөн бүх ажлаа дуусгачихаад юу хийхийг хүсдэг вэ. Амрах, эсвэл гэртээ очиж хүүхдүүдтэйгээ хамт байх ч гэдэг юм уу? -Ихэнхдээ төлөвлөсөн ажлууд маань тэр өдөртөө амждаггүй. Ажлаа дуусгачихвал ном уншдаг. Ихэвчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлтэйгээ холбогдуулан маш их ном уншдаг. Амралтаар, ажлаар явахдаа хамгийн багадаа л 20-30 номтой явна шүү. -Та толинд өөрийгөө хараад хамгийн их боддог зүйл чинь? -Нэмж юм гарсан байна уу л гэж хардаг даа. /инээв/ Үнэнээ л хэлье. Миний нүүрнээс их юм гарна. Нэг эгчийнхээ гоо сайхны газарт очиж нүүрээ арчилдаг юм. Сүүлийн үед дандаа л олон түмний өмнө гарч байна. Надад айхтар үгтэй захидал ирнэ шүү дээ. Нүүрээ арчилж чадахгүй ийм арчаагүй байж, чи олон түмний төлөө ажиллаж чадах уу гэх мэтээр дайрч доромжилно. Тэгэхдээ би баярладаг л юм. Хүмүүс намайг шүүмжилж байна гэдэг би амьд байна гэсэн үг. Манай нэг эгч Төв аймагт орифлеймын бараа борлуулдаг юм. Тэгсэн чинь чи эхлээд дүүгийнхээ нүүрийг янзалчихаад дараа нь над дээр ир гэж хэлсэн байгаа юм даа. /инээв/. Миний нүүр хүний орлогыг хүртэл хааж байна шүү дээ. -Нэг өдөрт та зөвхөн өөртөө зориулж хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг бол? -Би машингүй. Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд хүндэт ерөнхийлөгч болсон. Та машинаа унах уу гэхэд нь би тийм ёсзүйгүй зүйл байж болохгүй ээ гэж хэлсэн. Хүн ажлыг авч чаддаг бол өгдөг байх ёстой гээд машиныг нь унаагүй. Би ихэнхдээ алхдаг. Хааяа яарч сандарсан үедээ дуудлагын машин, эсвэл такси барьдаг. Өдөрт би нэг аяга хоол иддэг. Өглөө, орой хоол иддэггүй. Орой тараг, жимсээр л болгочихдог. Өөр би юу ч хэрэглэдэггүй. 5000 мянган төгрөгт багтаагаад л өөртөө зарцуулдаг. Зөвхөн өөртөө шүү. Хүнд ер нь илүү дутуу зүйл хэрэггүй юм байна. Ханийхаа авсан цамц, өмдийг бол оруулахгүй шүү дээ. Зөвхөн өөрөө зарцуулдаг мөнгөө л хэлж байна. -Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ? -Нүд рүү нь эхэлж хардаг. -Ихэнхи хүмүүс л нүд гэж хэлдэг. Нүднээс нь санаа зорилго, ааш араншинг нь олж харж чадах уу? -Би бол чаддаг гэж боддог. Мянган мянган хүнтэй уулздаг. Тэр болгонд би таньдаг гэж боддог. Би бол багш хүн. Миний ажил хүнтэй харьцах ажил учраас энэ хугацаа надад асар их туршлага болсон. -Та бусдыг юугаараа татдаг гэж бодож байна. Зан чанар, ааш араншин ч гэх юм уу? -Юугаараа татдаг юм бол гэж хүмүүсийг бүгдийг нь харж чадахгүй шүү дээ. Би хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцаж, илэн далангүй ярилцдаг. Хэзээ ч би гутранги үзэл гаргадаггүй. -Ажил төлөвлөхгүй гэртээ байвал хэдэн цаг буйдан дээр хэвтэх бол? -Ихэнх цагаа хүүхдүүдтэйгээ тоглож өнгөрүүлдэг юм. Мэдээг бол нэгтгэж байгаад үзнэ. Миний баримталж байгаа улс төрийн үзэл бодлыг хэн дэмжиж байна, хэн эсрэг байр суурийг илэрхийлж байна вэ гэх мэтээр дүгнэлт хийж үзнэ. Миний ярьж байгаа асуудлаар хүмүүс ямар байр суурьтай байна вэ гэдгийг манай туслахууд надад гаргаж өгдөг. Гэр бүлтэйгээ хамгийн их цагийг өнгөрүүлнэ. -Авлига гэж таныхаар юу вэ? -Амь, амиа бодож байна л гэсэн үг. Нийтийн үйл хэрэгт өөрийгөө зориулахад бэлтгэгдээгүй л гэсэн үг. Авлига авч, өгч байгааг харсан атлаа энэ талаар хуруугаа ч хөдөлгөхгүй байна аа гэдэг л хамгийн гол буруутай хүмүүс. -Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ? -Би их хурдан, хурдан алхдаг. -Хайртай хүндээ байнга хэлэхийг хүсдэг ч хэлж чаддаггүй үг? -Хэдийгээр ажил ихтэй ч ханьдаа хэлэх гэсэн бүх үгээ хэлдэг. Маш их хайртай. Би энэ дэлхийн хамгийн азтай хүн гэдгээ үргэлж мэдрүүлдэг. -Залуу нас хүн бүхнийг дайрдаг. Та залуу насандаа дурлалдаа шатаж уйлж байв уу? -Уйлж дуулж, од руу харан залбирч, бас шаналж л явлаа. Би дороо олон дүүтэй. Тэд маань их эрт өнчирсөн. Тийм учраас би эрт хариуцлагаа ухамсарласан. Найз охинтойгоо кино үзэхдээ би дүүдээ нэг гутал авч өгөх мөнгөний талаар нь үзлээ дээ гэж сэтгэл эмзэглэх тийм амьдралыг үзсэн учраас миний залуу нас айхтар гүн дурлал, үерхэл дундуур яваагүй. Дурлаж байсан. Түүнийгээ илэрхийлсэн ч айхтар амжилттай яваагүй. Дурлалдаа хүн эргэлзэж болохгүй. -Таны хамгийн романтик гэж боддог дурлалын түүх юу бол. Уран зохиол, киноноос үзсэн? -Хүн бүхэн өөр өөр л хэлнэ. Миний хувьд Өэлүн хатны дурлал надад гүн сэтгэгдэл үлдээдэг. Хамгийн романтик, аугаа дурлал. Дотуур өмсдөг цамцаа өгөөд үнэрлэж яваарай гэж хэлдэг. Энэ бол маш бодитой дурлал. Монголчууд бид үнэрт маш их ач холбогдол өгдөг. Үнэр гэдэг бол маш чухал. Ариун нандин холбоос. Хань нөхрөө тэнгэрт хальсаны дараа үр хүүхдүүдийнхээ төлөө, тэр ариун нандин хайрынхаа төлөө бүхнээ зориулж байгаа нь үнэхээр сайхан. -Бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүсийг та хэрхэн хүлээж авдаг бол? -Би тэднийг ойлгодог. Гэхдээ хоёр талтай. Нийгэмд битгий тархаасай, хүч аваасай гэж боддог юм. Гэхдээ байгалиасаа төрсөн тохиолдолд тэр хүмүүс шаналахгүйгээр амьдрах ёстой. Хүүхэд, оюутан байхдаа ой гутдаг байсан. Гэхдээ нэгэнт л тийм шинж чанартай төрсөн бол өөрийнхөөрөө амьдрах эрхтэй. Дэмжих гэсэнгүй шүү. -Та гэр бүлийнхээ зургийн цомгийг хэзээ дэлгэж үзэв? -Үнэнээ л хэлье. Хамгийн сүүлд тав, зургаан жилийн өмнө л дэлгэж үзсэн юм байна. н.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлэг хийж байхад л гаргаж үзсэн. -Гэр бүлээс гадуурх харьцааг юу гэж бодож байна? -Энэ маш аюултай асуудал. Байж болохгүй зүйл. Мэдээж хэцүү байх. Эрчүүд болсон хойно сайханд татагдах нь мэдээж. Гэхдээ эр хүн үүнийгээ сэтгэлээрээ удирдаж чаддаг байх ёстой. Би ч гэсэн ханьтайгаа суусны дараахан сайхан бүсгүй зөрж өнгөрөхөд харц унагах үе байсан. Гэхдээ өөртөө хатуу тушаал өгч зогсоох учиртай. Дараа нь санаанд ч орохоо больчихно. Хүн өөрийгөө л зөв удирдах ёстой юм. Ханийнхаа аугаа сайхныг нь дандаа олж хар. Үр хүүхэд гэдэг юугаар ч солимгүй нандин эрдэнэ. Ханьдаа үнэнч байх ёстой. Эрчүүд дандаа л араар нь тавих, хуурах кино, ном зохиолыг бичдэг гэж боддог юм. Ханьдаа үнэнч байх бол миний амьдралдаа баримталдаг нэг том зарчим. -Нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл юу хийж үзэхийг хүсэх бол? -Хүүхэд төрүүлж үзэхийг л хүсэх байх. Эмэгтэй хүний тэр жаргал, зовлонг нүдээр харсан. Гэхдээ биеэр мэдрэх бүр илүү мэдрэмж төрүүлэх болов уу. Эмэгтэй хүнийг төрж байхыг хараад би ээжийгээ улам их хайрласан. Эмэгтэй хүн гэдэг хайрлахаас өөр аргагүй хүн юм байна гэж мэдэрсэн. Эрчүүд бид тэнэг хүмүүс юм даа гэж бодсон юм. Эр хүн бүхэн ханийгаа төрөхийг харах ёстой. Халгамаар санагдах ч тэр хүнд хэцүү үеийг хамтдаа туулвал дараа нь эхнэрээ улам их хайрлах болно. -Таны багын хоч юу вэ? -Шарваар гэж хочилдог байсан юм. Ямар ч хамаагүй хувцас өмсдөг хүүхэд байсан учраас ингэж хочилсон хэрэг. Манай аав их хэнэггүй. Дараа нь тирко гэдэг хоч авдаг юмаа, хөөрхий. Ээж маань өвөл даарна гээд өмдний дотуур тирко өмсгөчихсөн юм. Тэгсэн ариун цэврийн үзлэгийн үеэр тирко өмссөн нь мэдэгдэж ангиар нэг инээдэм болж байлаа. -Эрчүүд эмэгтэйчүүдээс юугаараа давуу байх ёстой гэж боддог вэ? -Уужуу тайван дөлгөөн байгаасай. Алсын том бодолтой байх юм бол уужуу болно шүү дээ. Алсын бодолгүй явбал эмэгтэйчүүдээс сул дорой болно. Эмэгтэй хүмүүс бол прагматик. Амьдралд ойрхон. Их зохиолч Д.Нацагдоржийн “Алсын бодолгүй хүнээс ойрын зовлон салахгүй” гэдэг үгийг л хэлчихэд болно доо. -Хэрвээ та Ерөнхийлөгч бол? -Зөвшилцөл ойлголцлыг дээд шатанд гаргана. Маргаашнаас эхлээд хоёулаа “гөвүүлэх” вий дээ. /инээв/ Надаас нэг сэтгүүлч 2004 онд билүү дээ “Таньд авлига өгвөл авах уу” гэсэн утгатай асуулт асуудаг юм байна. Би тэрэнд нь ёж утгаар хариулаад буруудсан. Надад авлига өгөх бол Ерөнхий сайд эсвэл Ерөнхийлөгчөө өгчих гэж хэлээд “Монгол Улсын хамгийн мөрөөдөмтгий хүн”-ээр тодорч байлаа. Их л болгоомжтой хариулах асуултыг та асуулаа даа. -Таны хамгийн их ичиж байсан үе? -Ичсэн тохиолдол олон шүү дээ. Насаараа л ичиж явна даа. Нэг жишээ ярья л даа. Миний явдаг нэг сайн үйлсийн клуб байдаг юм. Тэгээд тэр клубын гэр бүлийнхэн оролцож сайн үйлсийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг үдэшлэг дээр сууж байлаа. Тэр клубын гишүүн ах эгч хоёртой хийх юм олдохгүй юм яриад сууж байтал нэг бүсгүй гараад бүжиглэж байна. Тэгэхээр нь өнөө хоёрт “Энэ бүсгүй одоо цамцаа индүүдээд өмсчихгүй. Гадны олон хүний нүдэнд монгол залуусын л нэр гарна шүү дээ” гэх ухааны юм яриад сууж байлаа. Нөгөө хоёр ч инээлдээд дуугүй өнгөрсөн. Тэгсэн бүжиг дууссан чинь нөгөө охин чинь ааваа, ээжээ гээд нөгөө хоёр дээр гүйгээд ирдэг байгаа. Тэгэхэд л мөн их ичиж билээ. Гэхдээ амьдралаас хүн үргэлж л суралцдаг шүү дээ. Далдуур хүн муу хэлэхийг би хүсдэггүй. -Болзсон газраа ирээгүй найзаа хэр удаан хүлээх бол? -Хүлээх дургүй. Тэр утгаараа хүлээлгэх ч дургүй. Гэсэн ч хүлээлгэх, хоцрох зовлон надад байдаг. Тиймээс болж өгвөл хүлээнэ ээ. -Та амласандаа хүрдэг үү? -Хүрдэг. Миний охин надад нэг үг хэлж их баярлуулж байсан юм. Эхнэр бид хоёр багыгаа өвөртлөөд унтчихна. Дүүгээ эрхэлж байгааг хараад манай охин ч бас эрхлэхийг хүснэ. Тэгээд хажууд чинь унтая, эсвэл хөлд чинь унтмаар байна гэж их гуйна. Хөлд унтахаар амарсан болохгүй миний охин том аниа болчихсон тусдаа унтчих гээд гуйлаа. Тэгсэн орон дээрээ очоод л шуухитнаад байдаг юм байна. Тэгэхээр нь өрөвдөөд “За миний охин хүрээд ир. Аавынхаа хажуугаар унт” гэсэн чинь “Үгүй ээ. Монгол хүн хэлсэн амандаа хүрэх ёстой. Би эндээ л унтана” гэж хэлж байсан юм. Хүүхэд хүртэл монгол хүн гэдгээ багаасаа мэдэрч чадаж байна. Хэн ч тэнд зааж өгөөгүй байхад хэлсэн амандаа хүрэх ёстой гэдгийг мэдэрч байна шүү дээ. Цэцэрлэгтээ л заалгасан хэрэг. Хэлсэн амандаа хүрэх үнэт зүйл монгол хүнд байна. Нүдэнд үл үзэгдэх үнэт зүйлээ бид дандаа хөгжүүлж байх учиртай. -Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар? -Улам ногоон, байгаль орчиндоо ойрхон болно. Уламжлал соёлоо гээхгүй байхаар явна. Бид соёл уламжлалаа гээж хэзээ ч болохгүй. Би “хө” гэдэг үгэндээ их хайртай. Тэгье ээ хө, за хө гэх мэтээр ярьдаг. Уламжлалаа гээхгүй байж бид амьд үлдэнэ. -Таньд кинонд тоглох урилга ирвэл ямар дүрд тогломоор байна? -Надад урилга ирж байгаагүй. Ирээсэй. Тэгвэл би Ард Аюушийн дүрд тоглож үзэх юмсан. -Та шүүмжлэлийг хэр хүлээн авдаг вэ? -Маш сайн хүлээж авдаг. Шүүмжлэл бол байх ёстой. Тэндээс олон зүйлийг сурдаг. Харин гүтгэлэг байж болохгүй. -Аав ээжийн тань хэлж байсан сургамж, сургааль үгсээс хэлэхгүй юу? -Ардын сайхан үг олон байна. Аав, ээжийн хэлж байсан ч цөөнгүй. Ээж маань биднийг залхуураад, хичээл номоо хийхгүй болохоор өнхрөөд өгөхөд орой руу чинь орно доо гэж хэлдэг байсан нь одоо л их санагддаг юм. Бас аав маань математикийн шалгалт дээр найздаа хуулуулах нь зөв үү, багшийнхаа зааврыг дагаад хуулуулахгүй байсан нь зөв үү гэж асуусан миний асуултад “Өөрийнхөө хяналтыг хийгээгүй байж хүнийхийг хийвэл тэнэг. Өөрөө чадчихсан бол бусдад туслахгүй байх нь бүр тэнэг” гэж хэлж байсан юм. Энэ надад их тус болсон. Өөрөө амьдралд хөл олчихлоо доо гэж бодож байгаа учраас би бусдын төлөө, тэдний хяналтын ажлыг бодож өгөх гэж ажиллаж явна. Орой болгон аавтайгаа ярилцаж байсан би асар их азтай хүн. -Улс төр гэдэг таныхаар? -Хүний төлөө хариуцлага үүрэхийг хэлнэ. -Хэрвээ та үл үзэгдэгч байвал юу харахыг хүсч байна? -Одоо л бодож үзье. “Рио Тинто” Хятадын талаас хэдэн доллараар цахилгаан авах гэж гэрээ хийснийг үзмээр байна. Монголын баялгийг хаашаа, хэдэн төгрөгөөр зарж байгааг ил болгомоор байна. Би олон нууцыг ил болгохыг хүсч байна. -Бурхан гэж байдаг болов уу? -Байна. Бурхан гэдэг бол бидний аав,ээж, их хаадууд маань байна. -Та зөн билэгтэй юу? -Их айхтар гэж бодохгүй байна. Гэхдээ ирээдүйд болох зүйлд анализ хийж, түүнд эерэгээр нөлөлөөх гэж оролддог. -Та шударга хүн мөн үү? -Их шударга -Хэлэх дургүй үг байгаа юу? -Дургүй үг гэж бодож байгаагүй юм байна. Дургүй үг байхгүй. -Дургүйдээ гаргадаг зан чанар?  -Инээмсэглэдэг. Мэдлэггүй, мэдээлэлгүй хүмүүс аливаа зүйлийн гацаа саад болдог учраас тэр үед л би бачуурдаг. Энэ үедээ тэднийг ямар өндөр дээрээс харж байсан юм бэ гэж зэвүүцэн инээмсэглэхээс өөр аргагүй байдаг. Зарим улстөрчид харалган, мэдлэггүй байдлаасаа болж сандалтайгаа зууралдаж байгааг хараад зүгээр л инээдэг юм. -Хүмүүсийн таньд хандаж хэлсэн үгнээс хамгийн их таалагдсан үг? -Зөндөө л олон байна. Тэр болгоныг цээжлээд явж чадахгүй юм аа хө. Дараа нь бодож байхад л зөндөө л гоё үг байдаг. Таныг асуухаар шууд л толгойд орсноо хариулаад явж байгаа шүү. Үйлдвэрчний эвлэлийн хурал дээр нэг багш “Та өвдөж болохгүй. Бас үхэж болохгүй шүү” гэж хэлсэн нь надад их таалагдсан. Би үхэх эрхгүй хүн. -Энэ амьдралын юунд хамгийн их эргэлздэг вэ? -Өмч хөрөнгөтэй, ирээдүйгээ баталгаажуулах гэж байгаа хүмүүс хамгийн их эргэлзээтэй. Ирээдүйдээ их мөнгө хуримтлуулна гэж боддог хүмүүс л ирээдүйдээ эргэлзэж байдаг юм. Хамгийн аюултай нь аавынхаа хураасан хөрөнгөөр би амьдарна гэж хүүхэд бодож эхэлдэг нь маш аюултай. Тэр хүүхэд арьсан дотроо өтөж эхэлнэ. Үр хүүхэддээ сайн нэр үлдээж, сайхан сэтгэлтэй явах боломж олго. Боловсрол үлдээ. Мөнгө үлдээвэл тэд буруу л амьдарч эхэлнэ. Миний амьдралын философи хүн бүхэнд таалагдах албагүй шүү. Би ийм асуултад хэзээ ч хариулж үзээгүй. Өмнө нь бодоогүй. Таныг асуухад л би хариулж байна. -Та хэн нэгнийг маш их өрөвдөж байсан тохиолдол байна уу? -Олон тохиолдол байна аа. Дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Зарим нэг том улстөрчдийг өрөвдмөөр санагддаг юм. -Та юунаас хамгийн их айдаг вэ? -Бодож сэтгэж чадахгүй, хүсэл мөрөөдөлгүй болвол би айна. Идэхийн төлөө амьдрахаас айдаг. Олон ухаантантай уулзаж найзалж байгаа нь миний аз. Тэр аз минь битгий алга болоосой гэж айдаг. Энэ хорвоогийн хамгийн том аз юу вэ гэхэд Тэмүүжин баатар сайн нөхөртэй учрах гэж хэлсэн юм гэдэг. Сайн нөхрөөсөө л салах бол айдас. -Мөнгө гэж таныхаар юу бол? -Мөнгө зүгээр л бичилт. Өнөөдөр нэг кг төмс тарихгүй атлаа монголчуудыг бичилт хийж өрөнд оруулж байгаа нөхөд маш олон байна. Монголын баялгийн 20 хувийг мөнгө хүүлэгчид авч явж байна. Өмнө нь шилийн сайн эрс өрийн данс шатаах маш том хөдөлгөөн өрнүүлж байсан. Шилийн сайн эрс шиг том хөдөлгөөн өрнүүлэхгүй бол монгол орон банкны хүү төлөгч, лангуу түрээслэгчдийн том орон болсон. Манайд мөнгө хүүлэлтийн эдийн засаг газар авлаа. Дэлхийн банк өнөөдөр жилийн 5-6 хувийн хүүтэй мөнгө өгч байна. Монголбанк жилийн 11 хувийн хүүтэй арилжааны банкуудад тарааж байгаа. Өнөөх шагладаг арилжааны банкууд нь жилийн 15-20 хувийн хүүтэй ард түмэнд тарааж байна. 100 ам.долларын дунжаар 127 хүргэж монгол хүн авдаг. 100 төгрөгийг 120 төгрөгөөр авна гэдэг бол монголд мөнгө үнэтэй гэдгийг харуулж байна. -Та эх орноо ямар байгаасай гэж боддог вэ? -Ирэх жил сайхан болно оо л гэж боддог. Жилээс жилд хөгжинө. Ирээдүйд бэлчээртэй, ногоон зүлэг, нарийн өвстэй, таван хошуу мал нь тэндээ бэлчих учиртай. Дэлэнт дээшээ гэдэг. Малаа дагавал бид хэдэн мянган жил амьдарна. Уутат уруугаа гэдэг. Уул уурхайн баялгаа бид асгаад дуусвал юу ч үгүй болно. Нэгээс хоёрхон уурхайгаа л ашиглаж, үлдсэн баялгаа бид үр хүүхэддээ үлдээе. Бүх уулаа зөөхөө больё л доо. Энэ л миний харж байгаа зүйл. Яагаад хэдхэн хүн энэ бүхний төлөө дуугарч бусад нь үзэгч байдаг юм бол. Яагаад эрх мэдэлтэй нь эндээс мөнгө олж баяждаг юм бол. Гэхдээ би аз жаргалтай байна. Би бүтэн амьдардаг. Би бүтнээрээ амьдардаг. Би хүмүүст хэрэггүй болох хүртлээ ажиллаж, амьдарна. 2016 оноос амьдрал сайхан болно оо. -Хамгийн түрүүнд бид нийгмээсээ юуг нь өөрчлөх ёстой бол? -Иргэд, нийтийн өмнө хариуцлагатай байх нь бидний нэн тэргүүний асуудал. Улаанбаатар хот даяар чанаргүй зам, барилгын ажлууд нь аюулгүй байдлаа хангаагүй байгаа. Энэ бүхэнд үйлдвэрчний эвлэл ганцаараа дуугараад нэмэр болохгүй. Мань мэт нь дуугараад ирэхээр нохой шувуу хаана дуугарч байна тэнд С.Ганбаатар гэж өнөөх пиарчид нь доромжлоод эхэлдэг. Барилгын шат хүн алах гээд байна гэж шүүмжилж байгаа л бол хүн бүхэн дэрхийтэл босдог, тэмцдэг бол бүх юм сайхан болно. “Рио Тинто”-ийн талаар би амаа цуцтал ярьдаг. Энэ хүн зөв ярьж байна гэж ард түмэн дэмжээд өгөөч. Гэтэл “Рио Тинто” нэг ч тайлбар хийхгүй, намайг шүүхэд өгөхгүй байна. Гэхдээ тэд идэж уугаад л яваад байна. -Маргааш дэлхий сөнөнө гэвэл яах вэ? -Хань үр хүүхдээ л баярлуулна. Хүүхдийн парк руу л явна даа. -Хайр гэж таныхаар? -Хариуцлага. Хайртай гэж араас нь гүйчихээд, авч суучихаад дараа нь өөр хүн рүү харахгүй байх. Уурлаж бухимдсан үедээ бачимдахгүй байх хариуцлага. -Тэгвэл амьдрал гэдэг? -Энэ бол хайр. Бид идэх гэж амьдардаггүй. Чи бид хоёр энэ хорвоогоос явлаа гэж бодъё. Тэгэхэд чамайг хүмүүс энэ дансандаа 20 мянган ам.доллар хуримтлуулсан, жип унасан сайн эр шүү гэж хэлэхгүй. Зүгээр л энэ үнэхээр хайрламаар сайхан хүн байсан шүү л гэж хэлнэ. Хүн чамайг хайраар л дурсана. -Та ямар амьтантай зүйрлүүлэх бол? -Би нохой жилтэй. Тиймээс нохой. Эзэндээ үнэнч, гэхдээ авиртай. Нэр хүнддээ хайртай. Нохой гэдэг хүнийг хайрласнаараа юу ч хийхгүй амьдардаг амьтан шүү дээ. -Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? -101 хувь -Тэгвэл хэр үнэн зөв хариулсан бол? -100 хувь үнэн хариулсаан. -Яг одоо таньд ямар сэтгэгдэл төрөв? -Дотор уужирч байна. -Нэвтрүүлгийн сүүлийн асуултыг би бичсэн асуултаас асуумааргүй байна. Та ордны гаднаас тэмцэх, ордонд ороод тэмцэх хоёрын ялгааг хэлж өгөхгүй юу? -Ард түмнийхээ илүү их хайр хүндэтгэл, халамжинд орж чадсан. Гудамжинд байхад дурын цагдаа, улстөрчид ирээд намайг мушгиад аваад явдаг байсан. Маш их хэцүү бэрхшээл, доромжлол гүтгэлгэнд ордог байсан. Одоо ард түмэн намайг хуулиараа, хайраараа хамгаалчихсан. Хариуд нь тэд биднийг төлөөлж дуугар, битгий зогс, тэмц гэж хэлсэн. Ард түмний дотор байгаа шаналал, зовлонг төлөөлж би дуугарч, тэрнийхээ төлөө цалин авч байна. Улстөрчдийн, Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр дунд хулгай зэлгий, хуурамч луйвар гарчих вий миний өмнөөс хянаарай гэж ард түмэн явуулсан учраас тэр муу муухайг дэлгэж ард түмэнд хэлэх үүрэгтэй. Барууны улс төрд улстөрчид мөрдөн шалгаж ард түмэнд мэдээлэл үүрэгтэй байдаг. Би энэ үүргээ гүйцэтгэж явна. Гуравдугаар үндсэн үүрэг буюу 33 хувийн үүрэг болох хууль боловсруулах үүргээ бас гүйцэтгэж байгаа. Мөн үлдсэн нэг хувь болох соён гэгээрүүлэх үүргээ бас биелүүлэх гэж чармайж байна. Ажлаа улам л сайн хийнэ. Ард түмний минь хийморь сүлд үргэлж намайг ивээдэг гэдэгт итгэлтэй байдаг юм аа. -Таньд маш их баярлалаа. Үргэлж аз жаргалаар бялхаж гэрэлтэж яваарай.
|
| С.Ганбаатар: Би бүтнээрээ амьдарч, хүмүүст хэрэггүй болох хүртлээ ажилламаар байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|