 |
|
 |
|
Н.Хүрэлсүх: Миний улс төрийн карьер хаагдлаа, гомдолтой байна |
|
|
 |
|
 |
Н.Хүрэлсүх: Миний улс төрийн карьер хаагдлаа, гомдолтой байна
2014-10-16Улсын дээд шүүхээс өчигдөр “Цэвэр агаар сан”-гийн экс удирдлага Н.Хүрэлсүх, нягтлан бодогч  М.Хулан, Д.Цэцгээ, Б.Чимэд-Эрдэнэ. Х.Болдмаа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд эдлэх ялыг нь буурууллаа. Н.Хүрэлсүхэд ногдуулсан найман жилийг долоо, Д.Цэцгээд ногдуулсан долоон жилийг зургаан жил зургаан сар болгон бууруулав. Мөн Б.Алтантуяа, Д.Гэрэл нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Хуланд ногдуулсан долоон жилийн хорих ялыг хоёр жилээр эдлэхээс хойшлуулсан байсныг цуцалж биечлэн эдлүүлэх тогтоол гарав. Тэгвэл “Цэвэр агаар” сангийн дээрх эрхмүүд хавтаст хэрэгтээ юу ярьсан бол. Тэд бусдын буруу шийдвэрээс болж ял эдэлж байгаа юм биш. Дүгнэлтийг танд үлдээгээд хавтаст хэргийг нь дэлгэж байна.

Хэн нь хэн бэ
Н.Хүрэлсүх энэ эрхэм Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Хэрэгт холбогдох үедээ “Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирлын албатай байв. М.Хулангийн хувьд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, нягтлан бодогч мэргэжилтэй. Хэрэгт холбогдох үедээ “Цэвэр агаар” сангийн нягтлан бодогч байсан бол Д.Цэцгээ Улаанбаатар хотын унаган бүсгүй. Нягтлан бодогч мэргэжилтэй энэ бүсгүй хэрэгт холбогдох үедээ Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга ажилтай байв. Түүний хувьд мэргэжил нэгтнүүд дундаа нэр хүнд сайтай, бусдад хал буруугүй, ноён нуруутай нэгэн байсныг онцлон ярих хүн олон бий.
Н.Хүрэлсүх нар ямар хэрэгт холбогдов
Хавтаст хэрэгт ингэж тоочжээ. Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын Засгийн газрын тусгай сан буюу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяа “Цэвэр агаар сан”-ийн гүйцэтгэх захирлаар 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг “ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар авсан. 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара“ ХХК-ийн дансаар, 100.000.000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240.000.000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 1.931.519.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүнээс гадна Н.Хүрэлсүх нь “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй албан үүрэгт ажилдаа хайнга хандаж, тус сангийн нягтлан бодогч М.Хуланд өөрийн гарын үсгийг хоосон цагаан цаасан дээр зурж үлдээснээс М.Хулан нь уг гарын үсгийг ашиглан төлбөрийн хүсэлт үйлдэж, 5 удаагийн үйлдлээр 2.726.500.000 төгрөгийг “Шар голын энерго Болд” ХХК-ийн дансанд 2011-2012 онд шилжүүлж, үүний улмаас улсад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэжээ. Харин М.Хулан “Хорчихуйн булаг“, “Орхонсайхан булаг”, “Анандложистик“ компаниудын гэрээг хуурамчаар үйлдэн, гэрээ байгуулж, уг “Хорчихуйн булаг “ХХК-ийн дансаар гаргасан 116.000.000 төгрөгөөс 36.500.000 төгрөг, “Орхонсайхан булаг” ХХК-ийн дансаар гаргасан 21.440.000 төгрөгөөс 5.144.000 төгрөгийг, “Шар голын Дулаан” ХХК-ийн дансаар гаргасан 240.000.000 төгрөгөөс 86.000.000 төгрөгийг, “Анандложистик“ ХХК-ийн дансаар гаргасан 429.760.000 төгрөгөөс 380.000.000 төгрөгийг, мөн Д.Цэцэгээ, Х.Болдмаа нартай бүлэглэж “Шар голын энерго Болд” ХХК-ийн дансаар 2011-2012 онуудад удаа дараагийн үйлдлээр 2.726.500.000 төгрөгийг гаргаж, үүнээс 771.000.000 төгрөгийг тус тус хувьдаа завшиж, улсад 1.278.644.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Нягтлан бодогч Д.Цэцгээгийн хувьд албан тушаалын байдлаа урвуулан, “Цэвэр агаар” сангийн нягтлан бодогч М.Хулан болон түүний найз Х.Болдмаа нартай үгсэн тохиролцож “Шар голын энерго Болд” ХХК-ийг үүсгэн байгуулж, уг компанийн нэрээр түлш нийлүүлэх хуурамч гэрээг үйлдэн “Цэвэр агаар” сангаас уг компанийн дансаар 2.726,500,000 төгрөгийг гаргуулж , үүнээс 1.500.000.000 төгрөгийг авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогдсон гэжээ. “Цэвэр агаар” сангийн нярав, “Шар голын энерго Болд” ХХК-ийн захирал үүсгэн байгуулагч Х.Болдмаа нь 2011 онд “Цэвэр агаар” сангийн нягтлан М.Хулан болон Д.Цэцгээ нартай бүлэглэж “Шар голын энерго Болд” ХХК-ийн нэрээр “Цэвэр агаар” сантай хуурамч гэрээг үйлдэн, байгуулж улмаар тус сангаас гаргасан 2.726,500,000 төгрөгөөс 30.500.000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэн юу гэж мэдүүлэв
Н.Хүрэлсүх: М.Хуланд өс хонзон санаж яваагүй юмсан
- “…Энэ хэрэгт зайлшгүй тодруулах зүйлс нилээн хэд байгаа. Агаарын бохирдол бууруулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч хууль тогтоомжид өөрчлөлт орж мөн шинэ хууль батлагдсаны дагуу “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” байгуулсан. Шаардлагатай агентлагийн дарга нараас бүрдсэн 34-35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Үүнээс үүдээд “Цэвэр агаарын сан” 2011 онд байгуулагдсан. Бүтэц орон тооны хувьд Ерөнхий сайд баталдаг. Энэ байгууллагыг би 2 жил буюу 772 орчим хоног удирдсан. Улаанбаатар хотын захирагч “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны дэд даргаар ажилладаг. Дүүргийн дарга нар салбар хороодын даргаар ажилладаг. “Цэвэр агаарын сан”-ийн гүйцэтгэлийг үндэслэж санхүүжилтийг баталдаг. Нийт бүх дүүрэгтэй ажилладаг буюу 1 мянга гаруй ажилтантай. Түлшний ангилал салгах, түлш хүлээн авсны дараа санхүүжилт ордог. Шүүх хурал дээр би зөвхөн үнэнийг хэлнэ. Удирдах зөвлөл, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдаас бүрдсэн удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөлийн дарга нар төсвийн хөрөнгийг юунд зарцуулахыг зааж өгч баталдаг. Энэ хуваарийн дагуу би санхүүжилт хийдэг. Сонгон шалгаруулалт Улаанбаатар хотод зохион байгуулагддаг. Энэ дүнг үндэслэн гэрээ байгуулж санхүүжилт хийдэг. 2011 оноос Засгийн газрын тогтоолоор энэ байгууллагыг эхнээс нь удирдаж байгууллагад хэрэгтэй бүх зүйлсийг бэлтгэсэн. Энэ ажил миний эрхэм зорилго байсан. 2011 оны 04 сард энэ ажилд томилогдсоноос хойш өөрөөсөө гадна 4 ажилтантай болсон. Нягтлан бодогч яаж авсныг яллах дүгнэлтэд зөв бичигдсэн. Засгийн газрын заавраар мэргэшсэн нягтлан бодогч ажиллуулах шаардлагатай байсан. М.Хулан мэргэшсэн нягтлан бодогч байсан тул түүнийг ажилд авсан. ...Энэ хэрэг 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн. Нягтлан Хулан намайг байх үед болон байхгүй үед төлбөрийн даалгаврыг ашиглаж мөнгө шилжүүлдэг байсан. Энэ хэрэг надад хамаагүй. Хүрэлсүх захирал мэдэж байсан тул тусгайлсан данснаас мөнгө шилжүүлсэн гэж Хулан ярьсан байдаг ч тийм боломж байхгүй. “Шар голын энерго Болд” ХХК-ийн төлбөрийн даалгавар шалгуулахыг хүсэж байна. Болд гэдэг нэрийг нэмж бичсэн нь харагддаг. Манай байгууллагын нягтлан ажилд ороод 30 хонолгүйгээр эхний мөнгөнүүдийг гаргаж эхэлсэн. Цаг хугацааг нь харахад намайг томилолтоор явсан үед хийгдсэн гүйлгээнүүд байдаг. Нягтлан бодогч дарга хоёрын хооронд итгэлцэл явагддаг. Цалин, нийгмийн даатгал, татварт зориулж төлбөрийн даалгавар үлдээсэн. Томилолтоор явах үедээ 2-3 төлбөрийн даалгавар үлдээдэг байсан. Эдгээр нь хаана байгааг шалгуулахыг хүсч байна. “Шар голын энерго Болд” ХХК-ийн гэрээг хуурамчаар үйлдсэн гэдэг нь Болдмаагийн мэдүүлгээс харагдаж байгаа. Үүнийг нотлохын тулд “Хас” банкны захирлыг гэрчээр оруулах гэж өмгөөлөгч маань дуудсан боловч ирсэнгүй. Хуурамчаар гэрээ үйлдсэн гэдэг нь тодорхой болох байх. Хуурамч гарын үсэг гэдэг нь криминалистикийн дүгнэлтээр тогтоогдсон. Төлбөрийн даалгавар үлдээх үедээ төлбөрийн даалгаврын доод буланд ягаан өнгийн бэхээр тусгай тэмдэглэгээ буюу 1 2 3 гэж дугаарладаг байсан. Хулангийн хийсэн хуурамч төлбөрийн даалгаварт эдгээр тэмдэглэгээ байхгүй. “Шар голын энерго Болд” ХХК-д хийсэн шалгалт миний хувьд эргэлзээтэй. Үндэсний аудитын газар, улсын мэргэжлийн газруудаас нийт 300 орчим хоног шалгасан байдаг. Шалгалтын үр дүнд сэтгэл хангалуун биш байдаг. Төлбөрийн даалгаврыг хавтас хавтсаар авч явж шалгадаг байсан. Энэ үед засгийн эрх өөр намд шилжсэн тул намайг ажлаас чөлөөлөх тухай яригдсан. Шалгалтын дүнд ямар нэг байдлаар оролцоогүй. Шалгалтын эхэнд буюу төгсгөлд зохих этгээдүүдтэй нь 2 удаа уулзаж болж байгаа зүйл болон болохгүй байгаа зүйлийг хэлж танилцуулсан. Шалгалтын тайланг надад өгөөгүй. Тухайн үед шалгалтаар сайн байна, зөрчилгүй гэх дүгнэлт гаргаж өгсөн. Тухайн ондоо багтааж ажлын гүйцэтгэл хийгдээгүй ажил, томилолтын зардал илүү зарцуулсан, гадны байгууллагын зардал давсан байна гэж үзсэн. Үүнээс өөр мөнгөн хөрөнгөтэй холбоотой акт хүлээн авч байгаагүй. Цаг хугацааны хувьд өвлийн улиралд, он дамжиж хийгдэх ажил их байсан. “Цэвэр агаарын сан” байгуулагдаад 6 сар болсон байхад санхүүгийн тайланд дэндүү хайнга хандсан. Цаг хугацаа, хэргийн сэдэлт, санаа зорилго тодорхойлогдоно. Шалгалтын ажил дууссаны дараа 240 сая төгрөг “Шар голын Дулаан” ХХК-д шилжсэн. Энэ нь түлшний компани. “Цэвэр агаар сан” 10 компанитай гэрээ байгуулсан. Хууль ёсны дагуу гэрээ байгуулсан байгууллагад урьдчилгаа төлбөр өгдөг. Гэрээний үүргээ биелүүлээгүй байгууллагаас урьдчилгаа төлбөрийг алдангитай нь авч байсан. Шалгалт хийсний үр дүнд “Шар голын дулаан” ХХК түлшээ нийлүүлж чадаагүй тул урьдчилгаа төлбөрөө буцаан байршуулсан гэж үзэж байгаа. Энэ асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлж байсан тул урьдчилгаа төлбөр олгохоо больсон. Гэрээ байгуулдаг дарааллын хувьд аж ахуйн нэгж байгууллага эхлээд Улаанбаатар хотын захиргаагаар дараа нь “Цэвэр агаар сан”-аар гарын үсэг зурдаг. Улаанбаатар хотын захиргаа тухайн түлшийг үзэж шалгасны үндсэнд чанарыг тодорхойлж өгдөг. Нийт тэрбум төгрөгийн гэрээ байсан. Шалгалтын үетэй давхацсан тул эдгээр гэрээг хүчингүй болгосон. Түлшний нийлүүлэлт хийх боломжгүй байсан тул мэргэжлийн хяналтын дүгнэлтээр буцаан оруулсан гэж ойлгосон. Тухайн компанитай гэрээ байгуулж урьдчилгаа шилжүүлсэн ч эдгээр мөнгө буруу тийшээ явсан. Тиймээс Хулангийн гэгдэх 240 сая төгрөг хаанаас “Цэвэр агаарын сан”-д орсныг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд тусгайлсан сангаас орсон гэж хэлсэн. Түлш нийлүүлэх гэрээтэй холбоотой гэж үздэг. Эрдэнэбаатар, Батсайхан, Мөнхцог нарын гарын үсэг байх ёстой боловч зөвхөн Эрдэнэбаатарын гарын үсэг байдаг. Тиймээс Эрдэнэбаатар, Хулан нарын хооронд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. Түлш хүлээн авсан гэж итгүүлэх замаар хуурамч бичиг баримт бүрдүүлж удирдлагадаа итгүүлж Хулан 2 тэрбум төгрөг авч идсэн байх. Ийм хэмжээний мөнгө авсан хүн байрны зээлээ төлөөгүй байх боломжгүй. 240 сая төгрөгийн төлбөрийн даалгавар хаанаас орж ирснийг шалгах хэрэгтэй байна. Зайлшгүй төлбөрийн өр, авлага байсан тул оны эцэст төлбөр хийгдсэн байна гэж эдийн засагч хүний хувьд бодсон. Шалгалт дууссаны дараа буюу 2012 оны 4, 5 дугаар сард “Хорчихуйн булаг“ ХХК болон “Орхонсайхан булаг” ХХК-ийн данс руу мөнгө орсон байдаг. Эдгээр байгууллагаар дамжуулан мөнгө гаргаж авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар байдлаар энэ дүнг гаргасныг мэдэхгүй. Чимэд-Эрдэнэ энэ хэрэгт ямар ч хамаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг үзэхэд гэрээг Хулан хуурамчаар хийсэн байдаг. Үүнд миний гарын үсэг байхгүй. Төлбөрийн даалгавруудыг ихэвчлэн 10 цагт хийсэн байдаг. Хуланд гэрээ байгуулах эрх байхгүй. “Хорчихуйн булаг“ ХХК болон “Орхонсайхан булаг” ХХК нь Хулангийн ах, дүү нарын компани байсныг хавтаст хэрэгтэй танилцах үед мэдсэн.
Хулантай өс хонзон байхгүй мөн түүнийг дарамталсан зүйлгүй. Түүнийг ийм үйлдэл хийсэнд харамсч байна. Намайг гүтгэхэд миний улс төрийн карьер хаагдсан. Үүнд гомдолтой байна. Түүний ах, дүү нарын эзэмшлийн 7-8 жип машин, 92 ширхэг брэндийн гутал, 300 сая төгрөгийн ээмэг, бөгж, барьж байгаа гар утасны хамгийн доод үнэ нь 15-45 сая төгрөг байдаг мөн түүний эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь 1 тэрбум 500 сая төгрөг болох байх. Намайг албан тушаалдаа хайнга хандсан гэдэгт тодорхой зүйл сонсох байх. Зайлшгүй гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд хүргэж намайг татан оруулсан. Намайг байсан ч байгаагүй ч намайг ашигладаг байсан. Нийт 600 орчим хоног Хулан жүжигчилсэн тоглолтондоо худал мэдүүлэг өгсөн. Яавал МИАТ-ын хэргийн хүмүүст хувааж ногдуулах вэ гэх аргыг Хулан судалсан гэж бисонсож байсан.” гэв.
М.Хулан: Н.Хүрэлсүх намайг гүтгэж байна
- “…Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хүрэлсүхийн мэдүүлгийг нотлох баримтаар няцаана. Цэцэгээ, Чимэд-Эрдэнэ, Хүрэлсүх нарыг гүтгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр миний мэдүүлэг батлагдсан гэж үзэж байна. “Хорчихуйн булаг“ ХХК, “Орхонсайхан булаг” ХХК, “Анандложистик“, “Шар голын дулаан” ХХК, “Шар голын энерго Болд” ХХК, “Тара“ ХХК, “ДЗТМ“ ХХК-ний нийт 11 гэрээ, 30 төлбөрийн даалгавар, 29 нэхэмжлэлд нийт 70 гарын үсэг, тамганы хаагуур нь Хүрэлсүх өнгөрсөн бэ?. Сангийн яамнаас “Цэвэр агаар” сангийн төлбөрийн хуулгыг интернэтээр харах хүсэлт явуулсны үндсэнд нууц дугаартай факс ирсэн. Үүнийг Хүрэлсүх өөрөө хувилж өгсөн. Ингэснээр “Цэвэр агаар” сангийн орлого, зарлага хянах эрхтэй болж эдгээр орлогын хуулбарууд Хүрэлсүхийн өрөөнөөс хураагдсан. “Шар голын энерго Болд” ХХК-ийн дансанд шилжсэн мөнгөний баримтын гарын үсгийг шинжлүүлмээр байна гэхэд энэ баримт Хүрэлсүхийн өрөөнөөс хураагдсан. Хулан бичигдсэн төлбөрийн даалгаварт нэг орон тоо нэмж бичсэн байсан гэх Хүрэлсүхийн мэдүүлгийг үгүйсгэж байна. Төлбөрийн даалгаварт мөнгөн дүнг үсгээр бичдэг. “Хорчихуйн булаг“ ХХК, “Орхонсайхан булаг” ХХК-тай гэрээ хийж мөнгө шилжүүлсэн. Энэ гэрээний маягтыг манай байгууллагын гэрээний загвар биш гэж Хүрэлсүх хэлсэн. “Пума империал“ ХХК-тай зар сурталчилгааны гэрээ хийсэн гэрээний загвараар эдгээр гэрээнүүдийг хийсэн. Аудитын шалгалтын өмнө “хоолны мөнгө гэж их мөнгө гаргаж болохгүй байна. Тиймээс зар сурталчилгааны зардал болгоод гаргуулчих” гэж байсан. Чимэд-Эрдэний өгсөн гэрээний загварын дагуу хийж байсан. Чимэд-Эрдэнэ, хуульч Соёлмаа, Хулан бид дөрөв “Хорчихуйн булаг“ ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгөөр Сингапур улсад 2 хоног амарсан. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Ард иргэдээс авсан нүүрсний татаасны мөнгө дутсан тул намайг тооллогод явуулсан. Дансны аргаар “Хорчихуйн булаг“ ХХК руу 50.000.000 төгрөг шилжүүл гэж хэлээд Хүрэлсүх 30.000.000 төгрөгийг нь авсан би 15.000.000 төгрөгийг нь авсан. Намайг ганцаараа бүгдийг хийсэн гэх мэдүүлгийг үгүйсгэж байна. “Шар голын энерго Болд” компанийн дансанд 465.500.000 төгрөг шилжүүлээд буцааж “Цэвэр агаар” сангийн дансанд авсныг Хүрэлсүх өөрөө мэдэж байсан. Би өөрийн гарын үсэгтэй хуулгыг түүнд оруулж өгсөн. “Сонгууль болж байна мөнгө хийнэ” гэж хэлж байсан. Санхүүжилт олгоход эхлээд захиалагч дараа нь нийлүүлэгч, санхүүжүүлэгч байгууллага, Нийслэлийн засаг даргын тамгын газар гарын үсэг зурж тамга дардаг боловч байгуулсан гэрээнд захиалагч болон Нийслэлийн засаг даргын тамгын газар гарын үсэг зураагүй. Тиймээс хүчин төгөлдөр бус гэрээнд тамга дарсан нь харагдаж байгаа. Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа баталгааждаг. Гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад урьдчилгаа төлбөрийн баталгаа болгож 100.000.000 төгрөг шилжүүлсэн. Засаг дарга батлаагүй байхад Хүрэлсүх баталсан. Хэнээр ч хамаагүй гарын үсэг зуруулдаг байсан. Хоосон тамга ч дардаг байсан. Намайг худлаа гүтгэж байна.
Д.Цэцгээ: Дэндүү нэг талыг барьж байна
-Албан тушаалаа урвуулан ашиглах боломж надад байгаагүй. Яагаад гэвэл угаасаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд сан нь өөрөө удирдах зөвлөлтэй, удирдах зөвлөл нь сангаа удирддаг. Удирдах зөвлөлд би ордоггүй. Удирдах зөвлөлөөс гаргаж байгаа шийдвэрт бас нөлөөлдөггүй. Дараагийн үйлдэл бол намайг компани байгуулсан гээд байгаа юм. Би “Шар голын энерго болд” ХХК гэж байдгийг огт мэдэхгүй. Байгуулсан хүн нь Болдмаа, түүний өөрийнх нь мэдүүлгээр нотлогдоно. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар хангалттай нотлогдох байх. Дараагийн нэг заалт нь хуурамч гэрээ байгуулсан гэсэн. Хуурамч гэрээ байгуулсныг би огт мэдэхгүй. Гэрээнд гарын үсэг зураад тамга дарсан гэсэн. Гэрээний талаар болон компани байгуулсныг би мэдэхгүй. 2.726.500.000 төгрөгийг гаргуулсан гэсэн байна. Надад шийдвэр гаргах ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Сангийн яам нь төрийн сан руу гүйлгээ хийхдээ тушаал, шийдвэр зэрэг бүх юмыг нь хянаж гүйлгээ хийдэг. Гүйлгээ хийхэд миний оролцоо гэж ерөөсөө байхгүй. Энэ нь төрийн сангийн гүйлгээ хийсэн мэргэжилтэн А.Саранзаяагийн мэдүүлгээр нотлогдоно. 1.500.000.000 төгрөгийг хувьдаа завшсан гэсэн. Би 1.500.000.000 төгрөгийг хувьдаа завшсан зүйл огт гаргаагүй. Хулан, Болдмаа хоёр яагаад өөрсдийнхөө хийсэн хэргийг намайг хийсэн мэтээр мэдүүлэг өгч гүтгэж байгааг би ойлгохгүй байна. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад Хулангийн мэдүүлэг хоорондоо их зөрүүтэй байдаг. Намайг 850.000.000 төгрөгийг шалгалтыг аргалах гэж авчирч өгсөн гэдэг. Би тэр их мөнгийг яаж Хулангаас авсан байх уу. Хулан намайг мөнгө аваад ир гэхээр авчраад өгөх ямар үндэслэл байдаг юм бэ. 2014 оны санхүүгийн тайланд улсын аудитын газраас Даваажаргал, мэргэжлийн хяналтын газраас Алтантуяа, Гэрэл нар шалгалт хийсэн. 850.000.000 төгрөгийг шалгалтыг аргалах гээд өгсөн эсэхийг үнэнээр нь хэлээд өгнө. Би Хуланг 1995 оноос хойш танина. Би нефть концернд ажилладаг байсан. Тэгэхэд Хулан Багахангай, Дарханы салбарт ажиллаж байсан. Ер нь бол Хулан хүнд тусархуу сайн эмэгтэй гэж тухайн үедээ дүгнэж байсан. Ах, дүү нараараа баян чинээлэг, баян компанитай, алтны уурхайтай, нөхөр нь алтны уурхайтай, эгч нар нь дэлгүүр ажиллуулдаг ер нь л баян чинээлэг, мөнгөнд умбасан тийм л амьдралтай байсан. Миний амьдралыг Хулан маш сайн мэддэг байсан. Дүү нарын маань амьдралыг бас мэддэг байсан. Би удирдах ажлыг 16 жил хийсэн. Нэг удаа ч буруу зүйл хийж зөрчил гаргаж байгаагүй. Дэндүү нэг талыг баримталсан мэдүүлгээр яллаж болохгүй” гэв. Энэ хэрэгт нийтдээ 11 хүн холбогдож их, бага хэмжээгээр шийтгэл сонсоод байгаа юм. |
| Н.Хүрэлсүх: Миний улс төрийн карьер хаагдлаа, гомдолтой байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин 16 онд шууд нэр дэвшвэл гарна ш тээ хө намбарыг хар л даа хө. улсын мөнгө идчихээд улс төрийн карьер ярьдаг энэ чинь харин жинхэнэ өнөөгийн монголын төр засгийн жинхэнэ бузар нүүр үү тэр ********оо очоо.чамаар дутахгүй юун улс төр вэ. манай улсын өдөр тутмын үйл явд******** хошин шог гэхээс илүү эмгэнэл болчихлоо 16 онд бүгдийг битгий гарга
2014-10-16 | 16:52:12 | 183.177.97.21 | |
|
|
|
|
|

С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|