 |
|
 |
|
Алс баруун хязгаарт Алма-Атагийн бүсгүйтэй жаргажээ (18+) |
|
|
 |
|
 |
Алс баруун хязгаарт Алма-Атагийн бүсгүйтэй жаргажээ (18+)
2014-11-10- Эротик өгүүллэг - 
Болор-Эрдэнэ гэх бүсгүй хүний нэртэй боломжийн залуу боловсролын салбарт овоо хэдэн жил мэргэжилтнээр ажилласан нэгэн. Хэдийгээр нас 30 гарч яваа ч тэрүүхэндээ ахлах мэргэжилтэн албатай билээ. Дорнодын буриад гэх энэ эр тал газрын хүн гэсэндээ талбиун бодолтой, тохитой төрхтэй нэгэн тул тийм алба хашдаг нь ойлгомжтой. Түүний үндсэн ажил нь томилолтоор явж ТББ-уудтай хамтран хөдөөгийн уул талаар соёлын үр тарин, том, бага сургалт, семинар зохиох болон гардан удирдах юм. Энд өгүүлэгдэх болсон явдал ерээд оны сүүлчээр тохиосон бөлгөө. Тэр удаа төрийн болон ТББ-ын хамтарсан нэгэн сургалтыг алс баруун хязгаарын Баян-Өлгий аймагт удирдан зохион байгуулах хэрэгтэй байлаа. Сургалтын багийнхан агаарын хөлгөөр алсын энэ нутагт хөл тавихад ёстой хачин зүйл тохиожээ. Онгоцны буудлаас өгсүүлээд буурчийн газар хүртлээ олон хэлийн хүнтэй учирчээ. Казах, халх, урианхай, тува, дөрвөдүүдийн шулганаан, шуугиан тэднийг Монголд биш, харийн нэгэн оронд яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Урт хар хүрэмтэй, толгойгоо уутан цагаан даавуугаар ороосон, үндэсний хувцастай казах нөхдийг харахаар Арабын ертөнцөд хөл тавьсан мэт санагдах нь зүйн хэрэг. Өлгий сумын төвийн албан байгууллагуудын хаяг, шошго ч халх, казах хэлээр хослох нь нүдэнд нэг л дасахгүй байв.
 МУИС-д оюутан байхдаа казах оюутнуудтай халхаар үг сольж явснаас яг нутагт нь зогсоод ярилцаж үзсэн биш, түүнд сонин байх нь мэдээж л дээ. Аймгийн төвийг ажихуй арай өөр дүр зураг үзэгдэх шиг. Шовгор оройтой мусульманы сүмтэй газар тэгэхэд Монголд бараг байгаагүй гэхэд болно. Энэ бол бусдаас ялгагдах онцгой шинж тэмдгийн зөвхөн нэг нь бөлгөө. Монголын ихэнх аймаг нэг загвартай л даа. ЗДТГ-ын байр нь бүгд ижил. Байрлал нь хүртэл адилхан. Төв шуудангийн барилга нь бүгд гурван давхар агаад саарал өнгөтэй билээ. Тэнд ч тийм байв. Аймгийн эмнэлэг, сургуулиуд газар зүйн байрлалаараа төвийнхөө зүүн урд оршдог нь ч ижил харагдана. Тэгээд музей, банк гээд ерөнхийдөө нэг загвар, өнгө, байрлалтай ажээ. Харин хаяг нь хасаг, халх хэлээр хосолсон нь нэг л өөр улсын хот, суурин мэт ээ. Бас зарим газрын хаягийг орчин үеийн жишгийг дагуулан англи, солонгос, хятадаар бичжээ. Энэ мэтийг ажсаар яваад аймгийн ЗДТГ-ын зочид буудалд ирж өрөөгөө аван тухалсан байна. Үйлчлэгч нь болох өвөрмөц төрхтэй өндөр шар казах бүсгүй Улаанбаатарт сургууль төгссөн учраас монголоор ёстой л ус цас нь цаанаа л нэг өөриймсөг авай. Тэрбээр жожигтоо ч бус, жаргал цэнгэл хөөцөлдөх гэсэндээ ч биш, тав тухаа бодон ганцаараа люкс өрөөнд оров. Сургалтад хамрагдах баруун бүсийн аймгуудын төлөөлөгчид ч иржээ. Бие, биенээ таньдаг болоод ч тэр үү хонь, хурга нийлсэн мэт хөл хөдөлгөөнтэй байлаа. Хаа очиж овоо олон хоногийн сургалт байв. Алсын нутагт зохиож буй 10 хоногийн сургалт урт хугацаанд орно л доо. Энэ нь аймаг, орон нутагтай овоо танилцаж амжих хугацаа юм. Ихэнх сургалт, семинар үсрээд л гурван өдөр явагддаг цаг үе билээ. Швейцарийн хагжлийн хөтөлбөрийн энэ мэт сургалтууд орон нутгийнханд овоо өгөөжтэй болохоор нэг хийснийх нэлээд сайн зохион байгуулчихъя гэж боддог бололтой. Сургалт ч эхлэв. Өглөө есөн цагаас оройн 18.00 цаг хүртэл сургалтаа хийгээд 19.00 цагаас оройн хоолонд ороод бусад цаг нь сургалтад суугсдын чөлөөт цаг болох нь мэдээж юм. Мань хүн очсон оройноосоо л баахан уйдах янзтай болоод ирэв. Орон нутгаас ирсэн төлөөлөгчид оройн хоолондоо орчихоод хэд гурваараа хэлхэлдэн наргицгаах ажээ. Тэдэнтэй нийлэлтэй биш гадуур гарч хотын ерөнхий төлөвтэй танилцахаар салхинд жаал алхав. Улаанбаатарыг бодвол ууж идсэн, согтуу хөлчүү хүмүүс харагдсангүй. “Тамаша баар” гэсэн анивчсан улаан гэрэлтэй хаяг бүхий газрын үүдэнд харин залуусын хөл хөдөлгөөн шигүү үзэгдэнэ. Түүгээр ороод гаръя гэж шийджээ. Үүдэнд нь зогссон залуус харин халамцуу байлаа. Тэд Болор-Эрдэнийг ихэд сонжсон байртай харцгаана. Ингэх нь ч аргагүй бөлгөө. Энэ бөглүү газар явуулын хүмүүсийг андахгүй л дээ. Гэхдээ хоргоож үг өдөж төвдсөнгүй. Яваад орвол ягаан неон гэрэлтэй сүүмгэр өрөөнд дандаа залуус суух нь хотын бааруудаас нэг л өөр санагдана. Эндхийн бүсгүйчүүд хотынхон шиг эрээ цээргүй биш гэдэг нь үнэний ортой мэт. Түүнийгээ дагаад хормой хот чангатай ч гэгддэг билээ. Эрүүл мэндийн судалгааны нэгэн материал харснаа гэнэт санав. Түүнд өгүүлснээр бөөр бөгс, бэлгийн замын өвчин бараг үгүй аймаг ажээ. Тэр нь ч аргагүй юм байх. Булангийн нэгэн ширээнд суугаад захиалга авахыг хүлээн суухуй дор юу харсан гэж санана. Баарны үйлчлэгч нь өндөр гоолиг, үзэсгэлэнтэй хөөрхөн орос бүсгүй байх нь тэр. Ёстой л эвэртэй туулай үзнэ гэгч нь энэ байх гэмээр цочирдон гайхжээ. Оросоор чөлөөтэй ярьдаг болохоор ойлголцож цөхөх зүйл байсангүй. Цагаан архи 200 граммыг захив. Архиа шимэнгээ ажиглалт явууллаа. Үйлчлэгч бүсгүй анхаарлыг нь гойд татах нь мэдээж. Бараг хотод тэр бүр орос гоё бүсгүй үйлчилдэг баар үгүй билээ. Өндөр нь метр 70 см-ээс намгүй агаад өгзөг, цээж тэнцүү нь эгдүүтэй харагдана. Хөдөлгөөн нь тэр чигээрээ биелгээ, бүжиг мэт ажгуу. Яаж яваад орос бүсгүй энэ бөглүү газар ажилладаг юм бол гэсэн бодол санаанаас нь гаралгүй зовооно. Нутгийн залуусаас санаа зовоод түүнийг шүлэнгэтэн ажиж буйгаа мэдэгдэхгүйг хичээв. Зөвхөн хулгайн нүд илгээж суулаа. Болор-Эрдэнэ бол бүх юм нь жигд, жирийн нэг нүдэнд дулаахан боловсон эр билээ. Тэр орос хүүхнийг харахын тулд согтотлоо уултаа биш урдахаа татаад босов. Энэ мэтээр гурван орой мөнөөх бааранд саатаад дөрөв дэх орой тогтсон цагтаа очвол хүнгүй шахам байв. Захиалдаг 200 граммаа захиад суутал захиалгыг нь барьсаар ирсэн орос бүсгүй өөрөө үг өдөх нь тэр. Хажууд нь суунгаа ийн асуужээ. “Та оросоор их сайн ярих юм. Өмнө нь манайхаар ордоггүй хүн харагдсан. Та хаанаас яваа юм бэ?” гэжээ. Болор-Эрдэнэ бүгдийг тайлбарлаад, нэрээ хэлэн танилцав. Түүнийг Ольга гэх бөгөөд Алма-Атыд амьдардаг оросын казак гэнэ. Ах нь найз нартайгаа энд баар ажиллуулаад жилийн нүүр үзсэн байна. Бүх бараагаа тэндээс татдаг тухайгаа ч ярив. “Энд их уйтгартай байдаг. Хүн танихгүй болохоор хэцүү. Ярих ч хүн олдохгүй. Согтуу залуустай хэрэлдэж өдрийг бардаг. Ихэнх нь орос хэлэнд сайн биш. Та буцах болоогүй бол орой ирж ноормоо үнэгүй ууж байхгүй юү” гэсэн нь их л өөриймсөг санагджээ.  Сургалт үргэлжилсээр хоёр хоногийн дараа өндөрлөхдөө тулжээ. Тэр энэ орой өөр зорилготойгоор өнөө баараа зүглэв. Ольга хөөрхөн инээд цацан их л өөриймсөг угтах агаад үнэгүй хүртэх хувийг нь авчирав. Тэрхэн зуур хэдэн үг сольж амжсан нь энэ. “Ах нь хөдөө аймгуудад томилолтоор яваад гурван сар болж байна. Гэрээ ч, гэргийгээ ч санаад хэцүү юм. Чи бид хоёр хоёулаа гадны улс болохоор нуух юм юу байх вэ. Би нөгөөдөр буцна. Маргааш орой ойлголцчихоор аятайхан бүсгүй олдох болов уу” гээд тулгаад хэлж орхив. “Хэрэв та хүсч буй аваас бололгүй яах вэ. Маргааш тарахын алдад буюу 22.00 цагт хүрээд ир” гээд их л жоготой инээжээ. Маргааш нь болзсон цагтаа очвол булангийн ширээнд түүнийг суулгаж орхиод тэнд байсан залуусыг “Тусгай ажилтай” гээд тараав. Зарим нь нэлээн бухимдсан ч хүний хүнийг яалтай билээ. Ганц хоёроороо гарч одоцгоожээ. Тэгээд хаалгаа дангинатал цоожлон ширээн дээр нь амттан өрж гарчээ. “Русская водка” тавихаа ч мартсангүй. Ийнхүү идэж уунгаа ярьж эхэлцгээв. Хоёулаа ч нэлээн халаад иржээ. Казачка пиво сайн уудаг нь мэдэгдэв. Тэгээд нөгөө хэлснээ сануулбал “Бэлэн, бэлэн” гэжээ. Хаанаас ямар амьтан гараад ирдэг юм бол хэмээн хүлээж суусан ч хэн ч гарч ирсэнгүй. Аргаа бараад “Өнөө хүүхэн чинь хаана байгаа юм бэ?” гэвэл цэнхэр туяатай цоглог нүдээ талимааруулаад “Би өөрөө байж болохгүй юү” гэх нь тэр. Гэнэтийн ийм үгэнд цочирдсон Болор-Эрдэнэ гацаж орхижээ. Арай ядан “Тоглоогүй биз” хэмээн хэлэхчээ алдсан байна. “Тоглоогүй ээ” гээд тормолзоно. Тэгвэл бүр ч сайн гээд үнэн худлыг нь шалгахаар өөр рүүгээ татвал налаад ирэх нь тэр. Үнэнийг хэлэхэд өмнө нь орос бүсгүйтэй учир ургуулж яваагүй болохоор нэг л өөр болоод өдөөлт ихтэй ажээ. Өнөө “юм” нь үгэнд орохоо өнгөрсөн бололтой. Үнсэх, озохыг хослуулан үс гэзгийг нь илэн, базан ноцолдож эхлэв. Тэрээр “Түр хүлээ” гээд гараас нь татаж босгон ханан дахь хаалгыг онгойлгон орж явчихлаа. Хачин цэмцгэр ганц хүний эмх цэгцтэй өрөө санж. Зурагт, хөргөгч, буйдан гээд бүх зүйл байлаа. Ширээгээ оруулж ирээд наргианаа үргэлжлүүлэн үнсэлцэн суув. Болор-эрдэнэ “Ум хумдаа” бушуухан яарч авай. Тэгэхдээ биеэ барьзнаж байлаа. Ольга айлын ганц охин юм байна. Үерхдэг залуу нь цэвэр казак өөрөө орос, казакийн эрлийз ажээ. Өнгөрсөн жил Алма-Атагийн багшийн сургууль төгссөн ч олигтой ажил олдохгүй болохоор энд ирж ажиллажээ. Түүний хөх орос бүсгүйчүүдийн ерөнхий шинжээр өвөр дүүрэн байв. Тэгэхдээ унжаагүй цулцгар ажээ. Харин бэлхүүс нарийн, өгзөг тонтгор, чанга нь мэдрэгдэж байлаа. Өвдөг гуяар нь оролдон өгсүүлсээр салтаа саамыг нь тэмтрэхүй түүнийг жинхэнэ тачаадуулж орхив бололтой амандаа үглэн хэл амаа соруулах бөгөөд өөрөө ч өмнөөс ёстой хөхөж өгөв. Тэр тун сурамгай хийгээд бас нүүрэмгий болох нь үеийн монгол охидоос их л өөр юм шиг санагдана. Ноололдонгоо өөрөө санаачлага гарган Болор-Эрдэнийн хувцсыг тайчиж эхлэх нь зоримог гэж жигтэйхэн. Хоёр нүд нь сүүмийж ирээд л уухилан үглэн дайрах нь бараг өөрийг нь эзэмдэхээр догшин авай. Болор-Эрдэнэ ч зөрүүлээд хувцсыг нь тайчиж гарлаа. Хүний газар бүсгүй хүн, тэр дундаа орос хүүхэн тэгнэ гэхээр сонин ч юм шиг. Тэр нь хуял тачаалыг нь улам өдөөж байв. Одоо ганцан орос хүүхнийх ямар байдгийг үзэх, мэдрэх л үлдлээ. Чармай нүцгэлсэн хүүхнээ дарж аваад дураар үнгэн, доогуур нь оролдож эхлэв. Тэр орь дуу тавин тачаадах нь Европын хүүхнүүдийн ерөнхий шинж төгөлдөр ажээ. Дөрвөн мөчийг нь дэлгэж байгаад сунадаг бороо салтаа чигт нь явуулж орхитол нэгэн зөөлөн нүх рүү бараг пүлхийтэл орох ажээ. Орос охин нэгэнтээ нумрах аядсанаа Болор-Эрдэнийг ууцаар нь тас тэврэн өөртөө наагаад өгзөгийн наадааныг дураар хийж эхлэв. Түүний тонтгор хүчирхэг бөгс мань эрийг бараг үсэрч буутал дороос нь цохино. Авааль эхнэр нь ингэдэггүй болохоор тэр бараг тогтож ядан байв. Урт хумсаа нуруунд нь шигтгэн, базлан, уухилан орь дуу тавих нь самнуулж байгаа ярдаг ямаа аятай ажгуу. Орос хүүхний юм уужим мөртлөө өөрөө агшиж, сунадаг мэт нь сонин. Ямар ч байсан мань хүний эрхтэний тээрхийг бараг амаар таалах адил хөхөв. Булбарай зөөлөн бие нь халуу төөнүүлэн дороос тулах бөгөөд хамаг биеэ хураан хөвчлөн хөдлөх нь адтай. Орос хүүхнүүд сексийн үед бараг ухаан солиордог бололтой. Амаа ангайн хэлээ булталзуулаад нүдээ анин амьсгаа түгжин хэсэг хөдөлгөөнгүй болсноо гэнэт “Оох” гээд уртаар санаа алдах нь ханаж цадсаны шинж байв. Үүнийг хүлээж байсан мань эр жинхэнэ болгож өгөөд савных нь амсар дээр шингэнээ асгаж орхижээ. Орос хүүхний охоо шидтэй юм шиг мөртлөө шинхэг/хулмас/ ханхлах нь нэг тиймэрхүү ажээ. Гэхдээ архи, тамхины үнэрт дарагдаад арай гайгүй ч юм шиг санагджээ. Тэр хоёр тэврэлдэн жаал хэвтсэнээ тамхилан Болор-Эрдэнэ хатуу “юм”-аа, тэрбээр шар айраг шимэн цангаа тайлж хүч сэлбэжээ. Тэд нэг их согтоогүй бараг яг таарсан тул ядарсангүй. Тэгээд ч залуу халуун нас байна даа, нахина даа гэх шүү бодол тээн ахул Ольга түрүүлээд санаачлагыг авч эхлэв. Тэрбээр дээр нь мордоод сууж орхилоо. Тэгээд тонгойн хэл амаа хөхүүлэн, гиншин тачаадаад эхэлжээ. Залуу эрийн илд ч заналтай гэгч нь сэрэлгүй хаачих билээ. Дороос нь ганцхан хүчтэй олиод бараг аарцагт нь тултал углажээ. Ольга мансууралдаа автан бүсэлхийгээрээ найган займчина. Үеүе хүчтэй босч суух нь түс, түсхийх чимээ хадаана. Бэлэг эрхтэн хугарчихгүй байгаа гэх болгоомжлол төрснийг нуух юун. Болороо Ольгагийн бүсэлхийгээр тэврэн өөр рүүгээ татах үед тэрбээр хүчтэй ондолзон, толгойгоо сэгсчиж байлаа. Яг л хар тамхинд мансуурсан залуус бүжих шиг галзуурсан болов уу гэмээр туялзана. Болороо дороос нь нумран юмаа аль болох гүн оруулахыг эрмэлзэх авай. Хэдхэн хормын өмнө тавьчихсан болохоор энэ удаа нэлээд удах янзтай. Энэ нь Ольгад ч таатай байгаа бололтой гинших, орилох хослуулан булгих нь даан ч эмнэг бөлгөө. Ольгагийн өгзөг түүний доод хэсгийг бараг бүрхэх нь холгүй байлаа. Тэр хоёр хүч, сэтгэл нийлэн байж зэрэг шахуу дур ханав. Орос хүүхэн тавихаараа хамаг биеэ хөвчилдөг юмсанж. Харин эхнэр нь сулбайж орхидог билээ. Тэгэхдээ эхнэртэйгээ тэгтэл эрээ цээргүй хийдэггүй нь ойлгомжтой. Арай өөр хүрээнд бололгүй яахав. Мөн л хоёул хэсэг тэврэлдэн элдвийг шивнэн хэвтэв. Ольга энд ирээд бас ч үгүй удсан учраас багагүй хагсаж байсан нь илэрхий. Нүд нь очтон, нүүр нь туяараад ирлээ. Тэр үнэхээр ангаж цангасан ажээ. Уг нь Болор-Эрдэнэ түүнийг ноолж ноцож баймаар юм. Тэгтэл тэр түүнийг оролдож ноолох нь дэндэв. Жаал амрахыг санал болгоод 50 грамм татангаа тамхиллаа. Монгол хүүхнүүд сексийн дараа биеэ бушуухан далдлахын түүс болдог бол орос хүүхэн шал тоодоггүй юм байна. Шав шалдан босч суух нь дэндүү чөлөөтэй харагдана. Оросууд залуудаа гоолиг сайхан байснаа нас нь явахаар нэг л навсайгаад ирдэг хуультай. Бүдүүн тарганы туйл болсон шар авгай болчихдог бөлгөө. Орчин үеийнхэнд арай өөр байж болох л доо. Ольга зүгээр хэвтэж ер чаддаггүй юм уу эсвэл түүнд ч сонин байгаа юм уу сав л хийвэл энэ тэрүүгээр нь оролдоно. Тэр энэ удаа эр хүний эмзэг цэг болох хуухнагийг нь тэмтэрч хэвтэв. Цаг шөнийн 02.00 цаг болжээ. Гэвч унтах хүсэл байсангүй. Өөр хүүхэнтэй бол хамаа байж уу дахиад учрахгүй гэх биш орхиод унтаж л орхино. Орос хүүхэн тэр бүр олдохгүй тул шөнөжин “нухаж” авахыг чухалчилж авай. Залуу, залуу гэвч маханбодийн хүчин чадлыг яалтай. Жаал амарч сэргэхийг хичээв. Архийг ч гэсэн тунгаар хэрэглэж буй тул харин ч сайхан таарч байсныг өгүүлэх юун. Хэт согтчихвол хурьцах тухай асуудал үгүй болох хойно. Сэргийлэлгүй яах билээ. Хамгийн гол нь ховор тохиох “хоол” учраас олон гэхээсээ илүү олигтой амтлахыг хичээсэн нь мэдээж. Дараагийн байрлалаар “Задная позиция” сонгов. Өндөр, гоолиг бие өмнө нь суналзана. Нуруу, ууцыг нь илэн үнсэж байгаад “агтаа” босгоод авлаа. “Дөрвөн хөллөсөн” орос бүсгүйн шар үстэй эрхтэнг яран орох эрхтэн нь янзын хатуурсан байв. Бараг багахан гадас шаачих шиг болоо биз, ухасхийснээ орилоод хөдөлгөөнгүй болж орхив. Нуруун дээр нь зугуухан даран хотойлгоод өшөө лав оруулахын тулд араас нь сайн шахаж өгөв. Түүний ягаан туяатай нимгэн шар арьс өнгөлөг болоод булбарай гэж жигтэйхэн. Хоёр мөрнөөс нь хойш аажуухан чангаах зэргээр эрхтэнээ улам тулгаж байв. Ольга гэнэт тачаадав бололтой бөгсөө хоёр тийш савлаж гарлаа. Тонгойн их биеэрээ дээрээс нь дараад хэвлийг нь илэн ирвэгнүүллээ. Тэр гиншиж эхэлсэн нь бэлэн болсных гэлтэй. Болор-Эрдэнэ өндийн алсыг харангаа цохиж эхлэв. Болдоггүй бор нь буулгүй удах шинжтэй. Ойрхон хоёронтаа тавьчихсан эрхтэн удалгүй ч яахав. Харин ч босч байгаа нь их юм. Аргагүй л залуу насны ид хав гэхээс яах билээ. Араас нь хийхээр эр эрхтэн бүр лав ордог нь зарим эмэгтэйд таалагддаг ч жижиг биетэй эмэгтэйд тулж сав санхыг нь өвтгөх тал бас бий. Тэр бүхнийг санан барин цохиж байв. Ольга улам хойш оцойнгоо түлхэх нь нэг их тулж бариагүйнх биз ээ. Араас нь хийхэд өмнөх байрлалаас арай бариу мэт санагджээ. Тэр хоёр жарган ноололдон загас наадуулж дуусав. Болор-Эрдэнэ нэгэн эротик кинон дээр гардагчлан яг тавихдаа эрхтэнээ сугалан сүнгээ нуруу, ууцыг нь нялан асгажээ. Үрийн шингэн цэхэр өнгөтэйг бараг анх харж байгаа мэт ажиглажээ. Нэлээд зуурамтгай эд нуруун дээр нь зунгааралдан урсаж харагдсан билээ. Тэр хоёр хайран цагаа хороохгүйн тулд 04.00 цаг дээр сэрүүлэг тавин түр зүүрмэглэн нүдний хор гаргахаар шийджээ. Гурвантаа учирч нэлээдгүй ядарсан хоёр унтаж орхиж. Сэрүүлгийн дуу хангинангуут сэрвэл давсаг чинэрч байна гэж жигтэйхэн. Ольга ч сэрчихлээ. Биеэ суллаж ирээд суналзсан шар охины хагас нүцгэн биеийг хальт харахуй хуял тачаал сэрэх нь даанч урамтай. Ямар байрлалаар хийх вэ гэж бодтол Ольга санаанд оромгүй санаа гаргажээ. Тэр амаар таалмаар байна гэсэн байна. Эр хүн л болсон хойно элдвийг үзэж ханах биш дээ. Тэр жил нэг биеэ үнэлэгчид хөхүүлснээ саналаа. Монгол охид, бүсгүйчүүд, тэр дундаа авааль гэргийнхээ аманд барилтай биш. Номоос уншиж, киноноос харж явдаг монгол зан өрөвдмөөр. Тэгтэл оросуудад жирийн үзэгдэл бололтой. Түүнийг өмнөө зогсоогоод өөрөө өвдөглөн суугаад нүдээ хагас анин шуналтай маягтай ч энхрийхнээр долоож, үнхэж, хөхөж гарав. Бас л сонин эд ажээ. Эхлээд жаахан биеэ барьж байснаа гарынх нь таталт, түлхэлтийг даган хөдөлж эхэллээ. Яг л хурьцах адил мэдрэмж төрөх нь хачин. Тэгсхийгээд тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх билээ гэхчээр тавих дөхөөд сонин мэдрэмж төрөөд ирэв. Үүнийг анаж байсан мэт Ольга гэнэт эрхтэнийг нь амнаасаа гарган орон дээр гарч дээш харж хэвтээд хийхийг хүсэв. Гантайтал боссон эрхтэн ялалтын хаалгыг яран орж янцаглуулан бүлж гарлаа. Орос хүүхнүүд нэлээд янгууч бололтой. Юу ч болоогүй байхад ёолон, орилох нь янзтай. Уг нь сексийг ийнхүү ичгүүр сонжуургүй хийх нь аятайхан юм шиг санагдавч насан туршийн ханьдаа элдвийг санал болгоод байлтай биш.  Тиймээс эрчүүд голдуу энэ л дутууг нөхөхийн тулд нууц амраг энэ, тэр сонгодог буй за гэх хөгжилтэй ч юм шиг, хөгийн ч юм шиг бодол хөвөрнө. Бодлоо азнасхийн болсон явдлаа үргэлжлүүлэхээр санаагаа төвлөрүүлэхийг хичээв. Айлын боов амттай гэдэг шиг харь үндэсний хүүхэн хачин сонин болохоос харин бүх юм өнгөрсний дараа хоорондоо тийм ч онцын ялгаагүй болох нь мэдээж шүү дээ. Тэр даруй даа сонин, хачин гэж жигтэйхэн л дээ. Хөёр хөлийг нь тэлж, хүзүү хоолойг нь шимэж байгаад тавилаа. Ольга эвхрэлдэн, мушгиралдан муужгайн авир гаргах нь их л тачаалтайн илрэл юм. Ийм тачаангуй залуу бүсгүй энд яаж удах билээ. Тэсэхгүй л байх даа. Улаанбаатар-Өлгий даанч хол юм. Түүнээс Улаанбаатар-Дархан дайны бол хагас, бүтэн сайнд зочлоод байлгүй яахав гэх зэргийг бодолхийлэн хэвтэв. Хоёр цаг орчим унтчихсан болохоор нойрмоглохын зовлон тохиосонгүй. Тэгээд ч яс 100 грамм татчихсан нь харин ч сэрээж орхижээ. Ольга ч энэ удаа орос хүн гэсэндээ хатуу юмнаас нь мөн л 100 граммыг татчихсан болохоор сэргээд иржээ. Тэр хоёр элдвийг хөөрөлдөн, тэврэлдэн, тамхилан хэвтэж байлаа. Болор-Эрдэнэ болдоггүй “бор”-доо талархаж асныг нуугаад яахав. Халамцуу хэрнээ хэд хэд нахина гэдэг ёстой л залуу насны ааг, омгийг илтгэсэн хэрэг ауй. Ольга ч мөн адил нь мэдээж. Тэр бусдыг бодвол нүүр амархан хагардаг болохоор өөрийгөө бага зовоодог хийгээд өрөөлд ч тээр болдоггүй нь таатай ажээ. Өлгий-Улаанбаатарын онгоц өдрийн 15.00 цагт нисэх тул санаа зовох зүйл ч алга байлаа. Сайн унтаж амрах цаг мундах биш. Онгоцонд унтсан ч гурван цаг элбэг амсхийчихнэ. Ольга ч “Тантай дахин учрах боломжгүйгээс хойш унтмааргүй байна. Надад ийм сайхан өдөр бас шөнө энд тохиохгүй шүү дээ” хэмээн үнэнээ ярих ажээ. Тэр туйлын үнэн ажгуу. Казахууд ийм явдал цээртэй учраас нутаг дээр нь элдэв ааш, араншин гаргаад байлтай биш. Түүнийг аминдаа дотроо өрөвдөж л байв. Гэнэт нэг зүйлд санаа зовон “Чи жирэмсэн болчихвол яана” хэмээн бараг илүүц, тэнэг гэхээр асуулт тавьчихав. Санаа зоволтгүй гээд босон харайснаа шүүгээнийхээ нүднээс “Постинар” гэх жирэмслэхээс 99 хувийн магадлалтай хамгаалдаг эм гаргаж ирэв. 12 цагийн зайтай хоёрыг уучихад 72 цагийн дотор үйлдсэн үүлэн борооны явдлыг аюулгүй болгодог шидтэн гэнэ. Орос бүсгүйчүүд аминдаа ийм л арчтай ажээ. Сэтгэлээ хөнгөлөн, санаа бодлоо хуваалцан ноололдон хэвттэл өглөөний нарны шаргал туяа орных нь толгой дээр хөшиг нэвт тусав. Энэ үед нэгэн эртэч хүмүүн цонх тогшсон нь Серик гэх архичин болчихсон багш эр гэнэ. Тэр ганцаар биш бололтой. Орос хэлтэй тул Ольгатай ганц хоёр үг солин сэтгэлийг нь онгойлгодог бөгөөд оронд нь өчигдрийн “юм”-ны шавхруу авдаг юм байна. Шавхруу ч гэж дээ, холиод савлачихдаг болохоос ориг архи л даа. Нэг удаа 0.75 грамм архи авдаг агаад боловсролтой хүн тул дахиж даварч зовоодоггүй гэнэ. Ольга сурмаг гэгч нь босоод хүссэнийг нь өгч явуулав. Тэгээд бие засчихаад орж ирэнгүүт нь бариад авав. Энэ нь тэр хоёрын сүүлчийн наадаан болох тул нэлээд тухтай, үлдэцтэй хийхийн тулд эхлээд аман, дараа нь арын, тэгээд үндсэн байрлал гэх зэргээр сонгон солин байж хурьцвай. Шөнөжин ажилласан тул өнөөх илд нь энэ бүх ачааллыг давахаар номхорсон нь ч сайн хэрэг авай. Тэр хоёр жаргалын туйлыг эдлээд хувцаслан, нүүр гараа угаагаад хамт өглөөний зоог барив. Мэдээж хундага тулгахаа мартсангүй. Ингээд салах ёс гүйцэтгэх болоход Ольга түүнд том шилтэй “Русская водка”, эхнэрт нь Оросын набор, хүүхдэд нь орос чихэр тэргүүтэн боосон бэлэг өгөв. Болор-Эрдэнэд өгөх зүйл олдохгүйд хүрсэн тул өврийнхөө “паркер”-ийн бал бэлэглээд ханатлаа үнсэн тэврэлдээд санаа алдан гар барьцгаалаа. Хүн гэдэг их сонин амьтан юм. Өчигдөрхөн ор, дэрэнд орсон мөртлөө удаан нөхөрлөсөн адил дасацгаажээ. Хэн хэнээ мартахгүй, санан дурсаж явахаа андгайлалцаад Ольга Болор-Эрдэнийг үүдээрээ үдэн гаргаж өгчээ. Жижиг газрын зовлон их болохоор онгоцны буудлаас үдэж өгмөөр байсан ч яах билээ дээ. Алс баруун хязгаарт Алма-Атагийн бүсгүйтэй жаргасан нь ийм түүхтэй ажгуу. |
| Алс баруун хязгаарт Алма-Атагийн бүсгүйтэй жаргажээ (18+) |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|