Mobile хувилбар
www.BOLOD.mn
Fact.mn | Miss.mn | Ord.mn | Choibalsan.mn |

Архив ангилал
   
АЙ, ДАРЬГАНГА НУТАГ МИНЬ

АЙ, ДАРЬГАНГА НУТАГ МИНЬ
2018-06-20

Шилийн Богдын орой дээр гарахад хүйтэн, хүчтэй салхитай байв. Дөрвөлжин дэвсэг бүхий орой дээр нь хадаг яндар болсон овоо байна.

Идээ ундаа засаж, энд тэндээс түмний хүслийг шингээн өлгөсөн туг хиур салхинд дарцаглаад, овоо тахилга амь сүлдтэй нэгэн төдийгүй, хэзээ хэзээгүй нисэх гэж өндөлзөн буй үлгэр домгийн жигүүртэн  мэт сүртэй.

Богдын орой дээрээс чанх урагш харлаа. Торгон элсэн дээгүүр шигүү шүдтэй самаар жигд татсан юм шиг зурвас харагдана. Энэ бол миний эх орны хилийн дээс. Үүнээс цааш бусдын нутаг бий. Хоёр нүдний дурангийн тусламжтай ийш тийш нилээн хараачлав. Уул нь маниас өөр олигтой нүдтэй хүнд бол дурансаад байх юмгүй. Эгээ урьд өлмий дор минь л хүний нутаг байгаа юмсанж. Уламжлалт ахуй амьдралынх нь хэв шинж болсон газар тариалангийн аж ахуй эрхэлж, шоо дөрвөлж татсан газарт хүмүүс өөвийж бөөвийн хөдөлж харагдана. Хаа газрын амьтас даа, амьдрахын төлөө амсхийх завгүй л тонголзож буй нь тэр биз ээ.

Өвөрлөгчийн нутгаас наагуур хүн, малгүй зэлүүд. Намрын сүүл сар хэр нь өвс ногоо нь сөлтэй, умбарсан ногоон талын мансуурам үнэр салхин үзүүрээр ирнэ. Хүйс хүйсхэн үлээх салхи тал дээгүүр хүүгэж, Богдын орой дээр амсхийн, эргээд л мянган уулын оройг дамжин буцаж буй мэт санагдана.

 Тахилга сүлдэндээ мөргөв. Ах дүү, амин холбоо, эх орноо даатгав.Улс монгол бүрэн бүтэн байг, удам хойч минь өнөр өтгөн болж өөдлөн дэвжиг ээ.

 Уул тал, хөндий, лус савдаг бүхэнд дуугаа хүргэх гэж хоёр алгаараа салхи хааж байгаад “Үү...үү...үү...” хэмээн хашгирав. Хариугүй шингэн дуу минь уулс уулсын оройг дамжин дэгдэн дэгдэн одох шиг болсон. Санаа саруулсаж ,сэтгэл ариусан уужрах шиг.

Эх орны минь дорно хязгаарын алтан хаалга, мөнгөн хаяавч болсон Богдын орой дээрээс хойш харвал нээрээ л мянга мянган уулсын зулай харагдах юм. Алтай таван Богд, Богд хан, Хөх сэрх, Хасагт хайрхан, Хан Хэнтий, Хөгнө хан, Отгонтэнгэр, Цамбагарав, Хорьдол Сарьдаг, Их Богд... үелээ мянган уулсын бүгдийнх нь орой эндээс л нэгэн зэрэг харагддаг гэлцдэг.

Хөхрөн дуниартах холын хөх уулс дундах хөлс даан чийгтэх  бор тал дээр бүх л биеэрээ тарж хэвтээд  газар шорооны лугшин буй судасны  чимээг энэ л биеэрээ  мэдрэн,  хөнгөн гуних сэтгэлээ хөх цэцэгстэй нь хуваалцан нялхарч, бүсгүй нууцаа сэм шивнэн цурхиртал уйлмаар.

  Ерөөс би энэ л талд татагдан санан санасаар ирдэг юм бус уу? Энгүй хээр тал намайг ирэхийг чагнаархан, эрмэг түрэмгий салхи нь хүртэл уярч тогтон хүлээдэг юм болов уу. Тэртээ дээр хэсэг бусаг сэмжин үүлс урагшаа нүүхээ түр азнаад хорвоогийн адал зэхий харцнаас тал нутгаа харамлан энүүхэн газарт амсхийн тогтох мэт.

Тал  бид хоёр яах аргагүй хүйн холбоотой юм байна аа...

Хөндийн салхи нь цэнгэг  юм. Хөхрөх уул овоо тань хүндлэл төрөм сүрлэг юм. Хүн малын хөлд талхлагдаагүй өтгөн өвс, өнгийн цэцэгс алагласан хил хязгаар нутаг минь юутай сайхан. Богдын орой дээр суугаад л баймаар... Тал нутгаа овоон дээрээс удаан харж, улам дурлав.

Зорьж ирэгсэд буцлаа. Уул өөд өгсөж явахад араас минь тулж, түлхэж өгсөн салхи буруу зөрүү гишгэн бүдчсээр буухад, энгэр цээжнээс минь тулж түшин дэмнэлээ. Уулын орой дээрээс авч шидчих гээд байсан салхи бэлд тогтжээ.

Дундад Халхын тэгш өндөрлөг, Дарьгангын тэгш өндөрлөг хэмээн байгаль судлаачид нэрийддэг Шилийн Богдын ойролцоо 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь 705 метр Шилийн Богдыг гэдэг. Надад Шилийн Богд уул унтарсан галт уул гэхээсээ унтаж буй аварга шувуу мэт санагддаг. Хагас дугуй эвхэрсхийгээд, хошуугаа урагш тавьж, түр амсхийн зүйрмэглэж буй аварга том жигүүртэн мэт. Хайрст хүзүүгээр нь авирч хамар дээр нь гарахад ч ажирч цочрохгүй. Харин хар хорон санаатан довтлох даруй догширон босож, шилгээн хөрвөөж, хөх уулсын мөнхийн орноо хамгаалан хархирч хүчирхэг даль жигүүрээ дэлгэн ширвээж мэдмээр  төсөөлөгддөг юм.

Шилийн Богдоос 10 гаруйхан км яваад Талын агуй, Талын агуйгаас мөн л баруун тийш хориод км яваад Хөхөл овоо, Дуут нуур орно. Энүүхэн хөндийд л гэхэд 60-аад хүн чулуун хөшөө байдаг юм билээ. Хөшөө бүр нэртэй, домогтой. Хэн хэзээ нэр хайрлаж, хэнз үлгэр зохиосныг нь хэн ч үл мэднэ.

Ийнхүү зорин ирсэн хэрэг минь лавтай сайнаар бүтэж, Шилийн Богд дээр гаран хийморь лундаагаа сэргээн, Алтан овоо тахилгадаа өчүүхэн бүсгүй заяагаа даатган, өлмий юугаас нь нь адис аваад буцлаа.

Жилдээ нэг эргэдэг уул овоондоо мөргөчихөөд сэтгэл жигтэй хөнгөрч, Дарьгангын тал дундуур тоос босгон давхиж явна. Хонгоо гялалзуулах зээрийн сүрэг бидэнтэй холын замыг хойно урд орон хөөцөлдсөөр хамтдаа туулав.

Баруун-Урт хотоос хойхно, өндөр хүчдэлийн шонгийн доохно нагац ахынх буусан сурагтай. Ороод гарахгүй бол насны юм болно. Нагацын маань нас нь явжээ. Нөгөө муу хуучин “Ява” мотоцикль дээр өлгийтэй хүүхдээ дундаа хавчуулчихаад авгайгаа сундлан хоёр тал руугаа шүлсээ хаян, түрийг нь эргүүлсэн бакиалтай хөлөөрөө байн байн хааз өгөн тоос босгон давхиж оддог одтой, ойворгон нас нь аль эрт ахаас яваад өгч. Нүүрэнд нь байж ядсан залуу цагийн инээмсэглэлийнх нь ор мөр хэдэн арван үрчлээ болон тогтсон монхор улаан өвгөн болж дээ.

Намар орой ааг нь буугаагүй таана, хөмөл дээр гэрээ барьчихаад халаасан “шимийн юмандаа” улаа бутруулан суугаа нагац маань хэдэн хүүхэд, хэсэг малынхаа буянд өөртөө л зөв яваа юм байна. Ах, бэр хоёр адуугаа ярина, ач гучаа ярина. Би адуу мэдэх биш, ач гучийг нь ч тэр бүр таних биш, тэгсгээд л дэлгээтэй үүдээр алсыг харан авдар түшин хөл жийн сууж байлаа.

Тээр тэнд бэлчиж буй үхэр тугал наашилж нэг, цаашилж нэг харагдаад, тогоон дотор хонины мах буцлах чимээнээс өөр дуу шуугүй. Намар оройтсоныг зарлах мэт хааяа нэг цар цар гэх царцаа толио ганц нэгхэн залхуутай дуугарсан болоод таг чиг. Ер бусын нам гүм. Алив атаа жөтөө, ад зэдийн шунал, хов живнээс хол, юу гээчийн ажин түжин, амар амгалангийн орон бэ дээ хэмээн дотроо дуу алдаж суулаа.

Ах, эгчийн яриаг сонсоод л сууж байхнээ жигэр жигэр гэсэн хөөрхөн аялгатай юм. Хагас сайн өдрийг хугац сайн гэнэ, цугларах гэдгийг цуглаагаад гэнэ, эмээг гөеө гэнэ, найзыг өөшгөө гэнэ. Хаашаа ч янзын аялга вэ дээ хэмээн дотроо тэднийг шоолж суув. Хотоос садан нь ирсэн сургаар саахалтын бүсгүйчүүл ч хүрээд ирлээ. Цэнхэр торгон тэрлэгээр ижилсэн гоёж, эрээн алчуур хүзүүндээ зангидсан хүүхнүүд зүүн талын төмөр орон дээр жирийтэл сууцгаана. Бүсгүйчүүл нь царайлаг, бас журамтай юм. Тэрлэгнийхээ хормойг жимбийтэл хумин сууж айлчны яриа хөөрөөг сонсон нүдээрээ инээмсэглэн суух бүсгүйчүүд ёс төртэй харагдана.      

Ер нь Дарьганга нутгийн хүүхнүүд эр нөхрөө, хүү, хүргэнээ дээдлэн хүндэлдэг ёс заншилаа үе уламжлан авч яваа нь сайхан санагдаж байлаа. Холын зочид бид хөдөөгийн хүүхнүүдэд сонин содон харагдаа биз дээ. Хаашаа л хөдлөнө алдахгүй ажих тэдний хэрсүү харцнаас нь бултаж чадахгүй,  би гэдэг хүн хэрэндээ тэвдэж л суулаа даа.

Холын хөх овоог зорьж ирсэн хотын бид буцлаа. Алсын айлчны сургаар цугласан ах дүү нар маань нутгийн дуугаа дуулсаар ард хоцров.

Ах намайг үдэж өгөхөөр гэрээс гарч ирлээ. Духан дээр үнэрлээд эргэхэд нь аль эрт өнгөрсөн аав шиг минь танил дотно санагдав. Машин дөнгөж хөдлөөд харвал нагац хэзээний мориндоо мордчихсон, наран жаргах зүгт бараантах адуу руугаа давхиж байв. Мань эр дуулж яваа бололтой...

Жаахан шаргын шогшоонд нь, уу

Томоо нь муухай даслаа...

Жаахан түүнийхээ аашинд нь, уу

Сэтгэл муухай даслаа ...

Сайхан эрдүү хоолойтой юм.

Ижий минь Цэцэнхан аймгийн Дарьганга хошууны уугуул  билээ. Дарьганга, үзэмчин дуу яагаад ч юм бэ нэг тийм санааширсан гэгэлгэн атлаа үг нь хуурмаггүй үнэн, цаанаа л нэг сүнслэг юм шиг санагддаг даа. Туулж ирсэн үүх түүх тавилан заяа нь энэ л ард түмний дуу хуур axуй соёлд нь нэвт шингээ биз дээ.

Ээжийн маань ах дүү нар сайхан дуулна. Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Шархүүхэн, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр, Гавьяат жүжигчин Ч.Цагаанхүүхэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Гунаажав гээд бүгд урлагийн хүмүүс. Ная гарч яваа ээж маань дууны дугараа ирвэл ямар ч дуу өсгөгч энээ тэрээгүй авч өгнө. Хачин цээлхэн  хоолойтой. Ээжийн дэргэд миний дуулах гэж юу байх вэ. Шүлэг уншиж буй мэт хариугүй туниа муутай. Тэгээд ч би ичээд тэр бүр дуулдаггүй юм.

Талын хүмүүс дууч байдаг гэдэг үнэн юм билээ. Ямартай ч миний муу ах дүү нарт энэ л тал нутаг цээргүй цагаан санаа, цээл сайхан хоолой, авьяас билгээ харамгүй хайрлажээ.

Санаашрангуй, гэгэлгэн аястай Дарьганга нутгийн дууны үгийг зам зуур бодон бодон буцлаа.

Дарьгангачууд айраг цагаа бэлдэж, үүцлэхгүй. Орон гэрээ орд харш мэт суурин маягаар гоёж гоодохгүй. Тэмээн хөсөг, агт морины хазаар цулбуур, амгайвч, дөрөө, эр хүний хийморь лундааг сэргээх аяга тагш, гаанс, хэт цахиур, дашмагийг бурхан ухаан шингээж, зуун зуун дамжин хэрэглэх дарх хийнэ.

Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Үлгэр домог мэт зүйлийг хөгшчүүл ярьдагсан. Хаан эцэг эзэн Чингисийн үр сад хуяг дуулгаа тайлж ард ёсоор амьдрах цаг дор, тооноо өргөн, ханаа дугуйлж улсынхаа үүдэн хойморт харуул болгон баруун төв нутгаас аль л шилмэл дархчуул, урчуул бүхий агтчин, сүрэгчин омог хэсэг хүмүүсээ энэ талд авчирч, зарлигдан нутагшуулсан гэлцдэг бөлгөө.

Агтаа маллан, дархаа хийж, хилээ манаж ирсэн эрчүүлд айраг исгэн ая тааваар сyyx цаг зав тэр бүр “гараагүй ” байх аа. Аатай хурдан адуутай ч амт нь араанд тогтсон айраггүйг нь цайруулж ингэж бодлоо. Цагийн эрхээр зарлиг суларч, “харьж нутагтаа очно доо“ хэмээн элэнц хуланц баатарлаг өвгөд маань хөсөг тэргээ бэлдэж, хэдэн зуун дамжиж хүлээсэн юм гэдэг. Аяншсан агтчингууд энэ л хөвөө хязгаар нутагтаа төвхнөн идээшээд эзэн суухдаа хаа нэг хаан төрийн зүгээс  хэл чимээ ирүүзэй хэмээн санагалзан дуу аялгуу зохион дуулах болсон бөгөөд дуу бүр нь гэгэлгэн гуниг тээдэг болсон юм гэдэг ээ.

Ямартай ч эзэн Богд Чингисийн эр цэргийн агтчин, сүрэгчний үр сад гэдэгтээ итгэдэг ээ би.

Амь, амьсгал минь та бүхний үргэлжлэл, нүүж сууж, жаргаж зовж явсан энгүй их тал нутгийн тань эгэлхэн борог өвсний нэгээхэн ширхэг нь билээ би.

Ай, Дарьганга нутаг минь ариун дагшин тал хээр, Aлтан Дарь овоо мину. Тандаа мөргөхөөр хойтон жилийн өдийд эргээд би ирнэ ээ...

Шилийн Богд- Баруун-Урт.  2009 оны 10 сар  Т.Ганди

АЙ, ДАРЬГАНГА НУТАГ МИНЬ
Bolod.mn

Сэтгэгдэл ()

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ?
15:24

Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. 

»»
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
14:52

“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 

Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ
14:29

Улаанбаатар хотын гаалийн газрын гаа­лийн улсын байцаагчаар ажиллаж бай­сан М.Бат­саруулд холбогдох хэргийг 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо
13:40

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо

Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ
13:39

Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний 

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ
13:25

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ
13:23

Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, 

Бүсийн “босс”-ууд
11:34

Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. 

Малчид, иргэдэд анхааруулга
11:28

ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын 

Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов
11:27

Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино 

АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
11:21

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ
10:58

Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.

Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ
10:57

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ
10:53

Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад 

Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ
10:51

Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын 

Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо
10:34

“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион 

Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав
10:31

Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны 

Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ
10:27

Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн 

Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав
10:24

Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин 

“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
10:21

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн 

Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?!
10:20

Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх 

11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа
10:16

Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас 

Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой
10:15

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн 

Х.Нямбаатар:

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн 

»»
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ
10:15

НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа 

"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү?
10:11

ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа
10:09

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн 

Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв
10:04

Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн 

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо
14:46

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 

2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ
14:30

Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, 

Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа
14:28

Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.

“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна
14:23

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын 

SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна
13:00

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

SOS: Угаарын хийд иргэд

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

»»
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд
12:33

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг 

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
11:34

-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 

Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ
09:38

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай 

Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв
09:27

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана
09:24

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа
12:30

Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 

Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна
12:27

Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр 

Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан
12:26

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас 

АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ
12:23

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв
11:39

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад 

360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа
10:19

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ
10:00

Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.

SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ
09:58

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн 

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа
09:17

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа 

“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв
09:16

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий 

ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
09:15

Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна
08:46

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн 

Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ
13:50

Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. 

Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. 

»»
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ
13:25

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

»»
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ
13:20

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх 

Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх 

»»
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
11:21

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

»»
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ
10:57

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв
09:27

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

»»
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ
12:45

Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион 

Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ

Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион 

»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ
12:23

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

»»
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
09:41

Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй 

Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв
13:33

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос 

Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ
13:14

Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр 

Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ
09:16

ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох 

Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн
15:24

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн 

Австралид хэт халж байна
15:23

КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун 

Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа
10:27

Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог

Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ
09:49

Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, 

АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ
10:36

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн 

Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ
09:50

ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг 

Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ
13:29

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг 

Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв
11:40

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх 

Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ
10:56

Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр 

Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ
14:28
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
14:42

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ
18:07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
12:07

Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн 

Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа
14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
18:27

Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд

Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү?
21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна
11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ
17:15

Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө 

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр
11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ
18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа
18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа
13:48

Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!

#GoMongolia

Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна
10:57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
17:57

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ
23:25

Төсөл-1

Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ
22:02

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу?
20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ
14:45

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай
20:57

bolod.mn logo
RSS Feeds | Холбоо барих | Маркетингийн алба |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2024 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: "Онлайн Хүрээ" ХХК