УДАМ ЗАЛГАХ ХҮҮ
2018-06-22Цайлган сэтгэлтэй Монголчууд маань хүний нутагт гарч ажил хийгээд хичнээн ч жилийг үдэв дээ, бусдад муу юм хийхгүй гэж ариун цагаан хөдөлмөрөөрөө гүрийж авсан хэдэн төгрөгөө ар гэрлүүгээ гуйвуулахдаа хамгийн  баяртай байдаг тэдний хувьд цагаан сар болохоор ижий ааваа санан гэгэлзэж, гэртээ нэг харьчихаад ирэх юмсан гэж интернэтээр монгол дуутай клип үзэн сэтгэлээ тайтгаруулж сууна. Тэдний л нэг нь Баярбат хэмээх ид хийж бүтээх насан дээрээ яваа сайхан монгол аавын хүү дөрвөн жилийн өмнө Солонгос хэмээх улс амьтны үлгэр домог шиг ярьдаг диваажин мэт газар руу явлаа хэмээн найз нөхдөөрөө дайлуулж, сүр дуулиантай явж байжээ. Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрч тэрээр харийн нутагт олон намрыг үдэж, энэ жилийн цагаан сараар өмнө нь авч үзээгүй чөлөөгөө ганц удаа нүүр бардам аваад эх нутагтаа нэг очиж ээждээ нэг бараагаа харуулж, аяганд дэвтээж өгсөн ааруул, өрөм цөрмийг нь хүлхэж нэг сууя даа хэмээн бодов. Тэгээд нэгэн өдөр сонгос захирлаасаа чөлөө гуйхаар орлоо. Гэвч түүнд чөлөө өгөхгүй, энэ жил ажил их, захиалга овоорчихоод байхад юуны чинь чөлөө, болохгүй ээ гээд харь хэлээр шулганан хавьтуулсангүй гэнэ. Толгой дундуураа тоосгоор цохиулсан юм шиг болсон түүний сэтгэлийг харь улсын хүйтэн гудамжинд хэн ч анзаарах сөхөөгүй ажиллацгаана. Гэвч Баяраа өөрийн сэтгэлийн дуудлагыг дагаж, ямар ч байсан явна гэж шийджээ. Ингээд тэрээр ажлаасаа чөлөө ч авсангүй гэрээнийх нь хугацаа ч дуусаагүй болохоор эргээд ирж болно биз хэмээн бодож, юм хумаа баглан сэтгэлийн гэгээн хойморт нь хүүхэд байхдаа тоглож өссөн Дулаан хайрханаа дүнхийн эх нутгаа зорин нислээ. Өсөж төрсөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумандаа буун эргэн тойрноо хараачлан зогсоход үүн шиг жаргал энэ хорвоо дээр үгүй мэт санагдан нутгийнхаа шороог сөгдөн байж имрээд, салхиар нь цээж дүүрэн амьсгалаад “Хүү нь ирлээ...” гэж дотороо битүүхэндээ залбирлаа. Сургууль амарчихсан байгаа болохоор дүү нь ахыгаа тосохоор хөтөлгөө тэмээтэй иржээ. Өөрийг нь явахад дөнгөж төрөөд нялх байсан хар хүрэн ботго одоо бүр тэнгэрт тулсан сайхан ат болжээ. Баяраа тэмээнийхээ хар хүрэн зогдорыг илэн ижийнхээ гараар томсон бурантгаас атган алсыг ширтэн жонжуулж явахад юм юм л бодогдох аж. Тэрээр дүүтэйгээ хууч хөөрөн хол ойрын сонин сайхныг ярилцан явахдаа зөвхөн ээжийгээ л бодож байлаа. Хөөрхий эх нь түрүү жил эцгийг нь өвчнөөр өөд болоход түүнийг ирж чадахгүй гэхэд юу гэж бодсон бол гэж тэрээр эмзэглэнэ. Айлын том хүү байж аавыгаа хүндээр өвдөөд хүүгээ хүлээсээр байгаад үхэх гэж байхад арчаатайхан эр хүн байсан бол амжиж ирээд л уулзах байсан даа гэж өөрийгөө буруутгана. Тэр үед өнөө л захиралдаа учир байдлаа хэлж, аавынхаа ажил явдалд оролцоод ирье гэж хэчнээн удаа гуйлаа даа, гэвч бас л зөвшөөрөөгүй. Эргээд бодоход түүн шиг харамсал хүний амьдралд байхгүй юм шиг түүнд санагдаж зүрх сэтгэл нь байнга хөндүүр явж ирсэн учир энэ удаад ядаж л ээжийгээ амьд байхад нь ирж уулзъя гэж шийдэн ийнхүү зориглон ирсэн нь энэ юм. Гэрийнхэн нь түүнийг хөл хөөртэй угтан авч, -Овоо доо... муу хүүд минь дарга нь энэ жил чөлөө өгч гэнэ, муу хэлэлтгүй сайн хүн юмаа гэж ээж нь орсон гарсан хүмүүст сайрхана даа хэмээн бодож амжив. Сумаасаа бараг л ганцаараа шахуу тодрон, хөдөө малын бэлчирээс салж үзээгүй хүү харь нутгийг зорин амжилт бүтээл гаргаад ийнхүү олон жилийн дараа хүндтэй ирж байгаад ус нутгийн хүүхнүүд нүд унагах нь байтугай эрчүүл ч сэм атаархах нь дамжиггүй. Баярбат багийн сурлага сайтай, сэргэлэн цовоо хүүхэд байсан болохоор солонгос хэлний шалгалтанд богино хугацаанд шаргуу бэлдэн түүртэлгүй тэнцэж чадсан нь түүний бас нэгэн бахархал нь. Одоо түүний сэтгэлд ээжийнх нь дараа хүндтэй байр эзлэх хүн бол хар багаасаа тоглож өсссөн Гэрэлмаа хэмээх бүсгүй. Түүний хөөрхөн алаг нүд, инээмсэглэсэн царай нь нүдэнд нь харагдахад бушуухан шиг түүнтэйгээ уулзах юмсан, ямаршуухан сайхан хүүхэн болсон бол... гэх бодол цээжнийх нь цаана зүрхийг нь бөмбөрдөхөд улам ч хурдан жонжууллаа. Түүнийг ирэхийг хүлээн ээж нь дуран тавин, хөтөл даваад нэг юм бөртийх бүрийд хүү минь ирлээ, цайгаа чанаарай...гэж хөөрцөглөхөд гэрийнхэн нь ч мөн адил тогтож сууж чадахгүй өндөлзөх аж. Баярбат ээжтэйгээ золгон, эцгийн эзгүйд ханхайж хоцорсон хоосон зайг дүүргэн хойморт суухад ээж нь хүүдээ гарынхаа цайг аягалан барилаа. Намхан буурал ижийнхээ чанасан цайг хоёр гардан авахдаа санчиганд нь буурал суусныг олж хараад дотроосоо нурах шиг болов. Хэдийдээ муу ээж минь ингэж их хөгширчихөв дөө, дөнгөж л 50 хүрч байгаа залуу хүн шүү дээ. Хөөрхий... аавыг минь нас барснаас хойш л ингэж хурдан өтөлчихлөө дөө, хүн гэдэг санааны амьтан аж хэмээн бодов. Холоос ирсэн хүнийг хол ойрын бодлууд салахгүй ээрдэг гэдэг үнэн бололтой. Тэрээр хэд хоног гэртээ байхдаа бодсон санасан олон ч юмаа амжуулж, төв орж цагаан сарын бэлтгэлийг нь ч бүрэн базааж өглөө. Ээж нь хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа нь илт. Зөрсөн, өнгөрсөн хүн болгон руу миний хүү ирсэн гэх шиг сэтгэл дүүрэн бардам харах нь саяхан л загнаж зандарч шилбүүр тасхийлгэн тугалын хойноос гүй гэж байсан зан нь хаашаа алга болчихсон юм бол гэх бодол ч зурсхийн орж ирнэ. Ингээд тэд хэвийн боов, буузны гурил, тавгийн чихэр, ах дүү хамаатан садныхаа гар дээр тавих хэдэн хайрцаг бэлэг аваад буцахаар болов. Удтал санаж байсан Гэрэлмаатайгаа л уулзчих юмсан гэж бодож явсан болохоор тэднийхийг зорив. Гэрэлмаа Баярааг ирсэн гэж дуулсан ч өөрөө ирэхгүй байхад би яаж гүйж очих билээ, улс амьтан ч юу гэх юм билээ гэж намба заан суугааг нь Баярбат ч гадарласан болохоор ийнхүү гэрийнх нь босгыг даван гэргий болох түүнийхээ царайг харахаар яваад очиход ичиж сандарсан бүсгүй бушуухан дээлээ өмсөн буурлын ёсыг даган золгоцгоов. Хархан нүд нь багийнх шигээ дэрвэлзсэн, хайрын харц нь яг л хэвээрээ тунаран байх түүнийгээ харсандаа сэтгэл нь ханан тэд элдвийг ярилцан шөнө дөл болтол сууцгаав. Гэрэлмаа сургууль соёлд орж чадаагүй болохоор ах эгч хоёртоо туслан мал хуйг нь харахад туслан цуг амьдарч байгаа аж. Тэрээр хэн нэгэнтэй гэрлээгүй, зөвхөн түүнийг л үнэнчээр хүлээсээр өдий хүрсэн гэдгийг нь Баяраа дуулаад хязгааргүй их баярлажээ. Тэр шөнө ах эгч хоёр нь төв яваад эзгүй байсан болохоор Баяраа тэднийд хоноод явахаар боллоо. Хоёр биенээ санасан хосууд гар гараасаа атгалцан хайрын үгсээ солилцон суухад тэнгэрийн одод тооноор мишээн, тэргэл саран хотыг гэрэлтүүлэн үлгэр адил нам гүмхэн байв. Маргааш эрт Баяраа, Гэрэлмаатайгаа эхнэр нөхөр шиг эртлэн босож хөдөөний ажилд шамдан орлоо. Гэрэлмаа хэдэн тэжээвэр ишиг хургандаа өвс тавьж өгч дараа нь бас бяруу тугалаа ч мартсангүй бүгдийг нь хооллож дуусаад сараандаа орж үхрийнхээ баасыг цэвэрлэв. Баяраа хэдхэн хоногийн өмнө л солонгосчуудын өмнө бөхөлзөн, химийн хортой арьсны үйлдвэрт хамгийн хүнд хүчир ажлыг нь хийж, эрүүл мэндээрээ хохирч зогссон бол өнөөдөр малын хашаанд хайртай хүнтэйгээ үхрийн баас арилгаад цан хүүрэг татуулан зогсож байгаа нь хамаагүй жаргалтай байв. Тэд хамтдаа арилгасан баасаа тэвшинд хийн хоёр талаас нь өргөн аваачиж асгаад ажлаа дуусган гэрт орлоо. Өнөөдөр хажуу айл нь хонь хариулах ээлжтэй тул Гэрэлмаа Баярааг даган гэрлүү нь явахаар боллоо. Ээж нь шинэ сар болох гээд түмэн завгүй байгаа учир ойр зуурын ажилд нь тус болъё хэмээн Гэрэлмаа боджээ. Тэгээд ч энэ нь Баяраатай байх сайхан боломж байлаа. Хос залуус голын хөлдсөн мөсөн дээгүүр морьтойгоо болгоомжлон гаруут цас бударган давхиулав. Хэд хоногийн дараа цагаансарын шинийн нэгэн болж, айл хотлоороо золгох цаг ирлээ. Баярбат өглөө эртлэн босож, эрэгтэй дүүтэйгээ хойд талын хадат энгэрийн овоон дээр гарч идээ цагаа өргөж, ирэх жилийнхээ ажил үйлсийг нутгийнхаа уул усанд даатгаад хөх тэнгэртээ сүслэн залбирч, хөрст газартаа гурвантаа мөргөөд буун ирлээ. Цэнхэр хадаг өврөөсөө гаргаж ирэн гол модонд уяад нэг их амьсгаа аван уулан дээрээс өсөж төрсөн нутгаа нэг сайн харж авлаа. Эх нутгийнх нь дов толгод нь ч мөн адил хүүгээ харах гэсэн шиг өндөлзөн буй мэт санагдахад буцаад очиход захирал маань юу гэх бол доо гэсэн бодол төрж, хөнгөхөн гунигтай уулнаас буулаа. Үеийн нөхөд нь түүнийг ирснийг дуулсан болохоор үерийн ус шиг цутган орж ирж, ээжтэй нь золгонгоо цугтаа айл хунараар оръё гэж түүнийг шалав. Тэрээр найзуудтайгаа уулзаагүй удсан болохоор хамтдаа айл хэсэхэд дургүйцэх шалтгаан байснгүй. Залуус олон айлаар бууж, ууж идэж явсаар нэлээд согтоцгоожээ. Баярбат тэднээс салан ганцаараа харанхуй шөнө гэрлүүгээ явж байгаад нэг жалганд морь нь үргэн унаж орхилоо. Аз болж гэрийнхээ ойр ирээд унасан болохоор хоточ банхар нь гүйж ирэн хуцаж чимээ өгснөөр дүү нь ирж түүнийг гэрт нь орууллаа. Тэрээр нэлээд их уусан учир маргааш нь босож чадахгүй орондоо хэвтсээр байв. Шартчихаж дээ гэж ээж нь гурил алгадан бантан хийж өгч хүүгээ дулаан хучлагаар хучин хэвтүүлэхэд учиргүй хөлс нь гаран бие нь тавирсан бололтой зөөлөн хурхиран унтаж орхив. Тэгээд хотныхоо ноосыг түүн бөгтөлзөж явсаар орж ирэхэд хүү нь ихэд даарсан бололтой аавынхаа сэгсүүргэн үстэй дээлийг давхарлан нөмөрсөн байдалтай атийн хэвтэж байв. - Ээ.. галдаа аргал нэмэхээ мартчихаж, муу хүү минь бүр даарчихаж... хэмээн эмгэн үглэсээр галдаа аргал хөрзөн нэмж өрдөөд хүүгийнхээ хучлагыг сөхөхөд эрүү өвдгөө нийлүүлэх шахам атиралдан хүү нь хэдийн бурхан болсон байлаа. -Хөөрхий минь... их өвдсөн болоод тэгж их биеэ хураасан байж л дээ гэж ээж нь дараа нь Гэрэлмаад уйлан хайлан ярьж суув. Нөхөрөө алдаад сэтгэлийн зовлон нь нимгэрч амжаагүй байхад нь ганц итгэл найдвар болсон хүү нь ингээд хүний нутагт хар ажил хийж биегүй болоод ирсэнд ерөөсөө итгэж өгөхгүй байв. Тэгээд юунаас болов гэдгийг мэдэхээр хамаг мөнгөө гарган хотод ирж задлан хийлгүүлэхэд бүр ч их цочирдон хариу аван тэр дороо ухаан алдан унав. Хүүгийнх нь элэг уушги.. гээд дотор бүх эрхтэн нь химийн хорт бодисонд хордож, авах юмгүй болсон байна гэсэн дүгнэлт гарчээ. Хорингуравхан настай хонгорхон сэвлэгтэй, цоо эрүүл хүү нь харийн нутагт ар гэртээ мөнгө явуулах гэж эрүүл мэндээ барьцаалан хэдэн халтар төгрөг олж байсныг хөөрхий эх нь яахан мэдэх билээ. Бусдаас дутуугүй цагаансар хийх гэж элбэг хангалуун идээ будаа бэлдэхээс өөр юм бодохгүй том хүүгээ дагуулан зээлийн газраар явж байснаа бодохоор цээж нь харанхуйлан гашуун нулимс хоолойд нь зангирна. Шинжилгээний хариуг сонссод, “би чинь юу хийчих нь энэ вэ...” гэж өөрийгөө зүхсээр нутаг буцлаа. Хүүгийнхээ амийг хэнээс нэхэх вэ, тэр харьд байгаа үйлдвэрийн эзнээс үү, аль эсвэл төр засгаасуу, хэнд ч гэлээ түүний үг хаданд хашгирсан цуурай мэт сонсогдоно гэдгийг мэдэж байсан учир юу ч дуугаралгүй хүүгийн алтан шарилыг тэвэрсээр аавынх нь дэргэд аваачин оршууллаа. Буцах замдаа хань нь болно гэж хөөрч догдолж байсан золгүй бүсгүйн нулимсыг арчин өгч, сэтгэлийг тайтгаруулан явав. Эргээд санахнээ хүү нь үхнэ гэдгээ мэдсэн юм шиг сүүлийн өдрүүдэд нэг л өөр байсныг саналаа. Тэрээр шалмагхан орж гаран ээждээ түлээ түлшийг нь бэлдэж өгөн яг л хол явах гэж байгаа хүн шиг бүх юмыг нь нямбайлан засаж сэлбэн, урьд нь гаргаж байгаагүй зангаа гаргаж байхад гадаад яваад ажил хийгээд хүү минь овоо юм сурч дээ л гэж бахархан бодож байв. Бас дүүдээ сургаал айлдан ахынхаа эзгүйд ээжийгээ сайн харж хандаж байгаарай, одоо чи л айлын том хүү болон энэ гэр оронг авч явна шүү дээ гэж хэлж байсныг нь саналаа. Тэгж хэлэхэд нь хүүгээ буцаад Солонгос явах болохоор л дүүдээ тэгж хэлж байна гээд нэг их тоогоогүй өнгөрсөнсөн. Бас дэлгүүр орон ээждээ дээлийн өнгө авч өгөнгөө, -Ээжээ та үүгээр дээл хийж өмсвөл ямар сайхан харагдах бол, даанч хүү нь харж чадахгүй нь дээ гэж хоолойгоо зангируулан хэлэхэд нь мэдэх байсан юм. Тэр үед тэнэг би, -Өө янзын сайхан зохино оо, ээж нь дээл хийж өмсөхөөрөө хүүдээ зургаа авахуулаад явуулнаа гэж хэлж байснаа бодохоор өнөөх эх хүний зөн совин гэгч нь хааччихсан байсан юм бол гэж өөрийгөө зүхэн сэтгэл нь өмрөн зам зуураа Гэрэлмаад ярьж явахад тэр ч бас өөрт нь бөгж авчирч өгснийг үзүүлээд, -Надтай гэрлээч гээд тэр орой энэ бөгжийг өгсөн юм. Тэгээд дараа нь хэрэггүй ч өгөв үү дээ гэсэн шиг алив бөгжийг минь буцаагаад өгчих өө, би чамд наад бөгжийг чинь өгөх эрхгүй хүн гэж хачин юм ярихад нь би уурлаж, -Ганц бөгж өгчихөөд юун сүртэй юм бэ, чи харамсаад байгаа юмуу, би чамайг сэвгүй ариун сэтгэлээр олон жил хүлээсэн юм шүү, гэтэл чи ганц бөгж өгчихөж чадахгүй байгаа юм уу гэж хатуу үг хаяхад минь тэрээр яагаад ч юм намайг тэврэн учиргүй ихэр татан уйлсансан. Би бүр сандраад яагаа вэ, юу болоо вэ гэж шалгаахад, -За яахав миний хайрыг санаж яваарай...гэснээс өөр юм хэлээгүй. Гэтэл би тэрнийг буруугаар бодож буцаж яваад ирэхгүй гэж байгаа юм байна л даа гэж битүүхэндээ гомдож явсныг минь яана гэж хоолой нь зангирахад - Миний хүү хүний дээд хүн байсан юм шүү, зайлуул нутагтаа л очиж л ясаа тавья гэж бодож л дээ. Дэлгүүр хоршоогоор явж байхад л -Юу хэрэгтэй байна ээжээ, хүү нь бүгдийг нь аваад өгье гэж байн байн хэлээд байхад нь л мэдэх байсан юм гэж тэнхэл нь барагдсан эх цааш гишгэж чадахгүй, -Хүү минь ижийгээ уучлаарай гэж газарт сөхрөн унахад нь Гэрэлмаа түшин авав. Хоног өдөр өнгөрч Гэрэлмаагийн гэдэс томорсоор байлаа. Тэрээр Баяраатай хоносон тэр шөнө хэвлийдээ түүний үрийг тээжээ. Тэрээр олны хэл амнаас айн эцэггүй хүүхэд төрүүлэх үү, яах уу гэж эргэлзэн байхад нь Баяраагийн ээж түүнийг нэг өдөр хараад зөнгөөрөө мэдрэн маш их баярлан дахин хүү нь амилаад босоод ирэх шиг л санагджээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр хүүгээ удам залгах үр ч үгүй өнгөрлөө дөө гэж харамсан гашуудаж явсан бол түүнийг хараад л буурал тэргүүнт эхийн сэтгэлд нар мандах шиг болж, амьдралдаа үзсэн хоёр ч гашуун хагацал зовлонгийн дараа бурхан түүнтэй дүйцэхүйц бэлгээ илгээжээ хэмээн залбирч Гэрэлмааг ятгаж эхлэв. Охин минь хүүгээ гарга, ижий нь өсгөе, миний охин юунд ч санаа зовж, сэтгэл хоёрдох хэрэггүй гэж хэлжээ. Гэрэлмаа ч хүүгээ алдсан эхийн сэтгэлийг дэвтээж, хүүгээ төрүүлэхээр болж арван сарын дараа аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан хөөрхөн хүү гарлаа. Тэр бяцхан амьтан аавын хүү биш гээд хэлчихвий гэсэн шиг баруун хөмсгөн дээрх мэнгийг нь хүртэл өвчсөн юм шиг дуурайжээ. Цовоо сэргэлэн хүү өдөр ирэх тусам аавтайгаа адилхан болж, энэ хорвоо дээр Баярбат гэж хүн амьдарч байсан юм шүү гэсэн шиг өсөхөд хоёр эхийн сэтгэл тайтгарч, амирлах ажээ. Хорвоо гэдэг нэг нь явж байхад нөгөө нь үйлийг нь гүйцээхээр төрж байдаг ажээ... О.ӨНӨРЦЭЦЭГ |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|