 |
|
 |
|
Б.Ууганбаяр ЭЦСИЙН НУЛИМС өгүүллэг |
|
|
 |
|
 |
Б.Ууганбаяр ЭЦСИЙН НУЛИМС өгүүллэг
2019-02-27Дал. Маргааш би энэ хорвоо дээр ирснээсээ хойш дал дахь жилээ үзнэ. Идэр залуу байхдаа авсан зүрхний минь гал одоо  хүртэл унтраагүй л байна. Эрүү өвдөг маань нийлж удахгүй эндээс явах гэж байгаагаа би мэдэж байна аа. Бугшиулан ханиаж амар тайван унтахаа байлаа. Угийн амар тайван унтана гэдгийг мартаад тавин жил болж дээ. Одоо надад хорогдоод байх зүйл үлдээгүй ээ. Хайрт минь нэгэнт явчихсан. Би одоо явна. Намайг өнхрөөд өгөхөөр дурсах хүн нэг ч байхгүйг би мэднэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт танидаг танидаггүй хамаагүй нэг нь миний захиаг уншаад бага ч атугай намайг хүндлээсэй л гэж хүсэж байна.
Гээд өвгөн салгалсан гараараа арай хийн хэдэн хуудас юу нь мэдэгдэхгүй зүйл бичиж дугтуйнд хийгээд ширээн дээрээ тавив. Маргааш өглөө нь умгар жаахан гэрд сүү зөөдөг жаалхүү орж ирээд түүнийг амьсгалахгүй хэдий нь өөд болсныг цагдаад мэдэгджээ. Талийгаачийн цогцосыг битүүмжлэн гаргаад залуу офицер түүний гэр бүл ойр дотных нь зураг, холбоо барьчихаар юу ч олж чадсангүй. Сүүлд нь ширээн дээр байх дугтуйг задлан уншив.
“Сайн байна уу? Миний захиаг уншиж байгаа таньд мэнд хүргэе. Миний нэр таньд тийм ч сонин биш байх. Таныг наад захиагаа уншиж байх зуур би аль хэдийн тэнгэрийн оронд заларсан байх болно. Утгагүй юм гэж бүү бодоорой. Зүгээр л би өөрийгөө хэн нэгэнд бага ч атугай сайн хүн байсныг хэлэх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд таниас өөр намайг мэдэх хүн энэ хорвоод өөр байхгүй л болов уу. Олон юм нуршаад яахав. Эл захиандаа би зөвхөн өөрийнхөө тэр бяцхан хайрын тухай л бичих гэсэн юм. Өөр миний амьдралд юу ч сонирхолтой байгаагүй, байлгахыг ч хүсээгүй.
Би дажгүй чинээлэг айлын эрх танхил ганц хүү нь байлаа. Надад хэзээ ч асуудал тулгарч байсангүй. Би бүхнийг мөнгөөр шийдчихдэг нэгэн байсан юм. Их сургуульд ороход миний сурлага тийм ч сайнгүй байсан болохоор улсын сургуулийн арын хаалгаар орчихоод түүндээ их л баярлаж байсансан. Их сургуульд орсныхоо дараа би хэзээ ч мартаж бас худалдаж авч болдоггүй тийм л айхтар зүйлтэй учирсан юм. Түүнийг хайр гэдэг. Тэрэнд өрөвдөх сэтгэл гэж байхгүй. Замд нь таарсан бүхнийг тэрээр дайран авж яваад хаа нэгтээ хязгааргүй цөлд аваачаад хаячихдаг тийм л зүйл. Мэдээж хүн бүр л хайртай учирдаг. Хайр бол нэг төрлийн мансуурулах бодис. Хэрвээ тэрийг та мэдэрсэн л бол тэр таны ой ухаан, оюун санаа, зүрх сэтгэл гээд бүгдийг эзэмдэж чаддаг аймшигтай бодис.
Би түүнийг оюутан болсноосоо хойш харж эхэлсэн. Магадгүй миний гунигт хувь тавилан түүн рүү хөтөлсөн байх. Тэр үед би бас чиг сайхан залуу байлаа. Манай ангийн болон бусад ангийн охидууд надад хандардаг байсан ч би зөвхөн түүнд л дурласан.
Нэрийг нь Тамир гэдэг юм. Тэр охин хэтэрхий үзэсгэлэнтэй нэгэн. Бурхан түүнд гоо үзэсгэлэн, эелдэг зан, саруул ухааныг харамгүй хайрлажээ. Яг л газар буусан сахиусан тэнгэр гэлтэй. Аль эсвэл би тэгж хардаг байсан ч байж болох. Би түүнийг зүгээр хараад суусангүй. Омголон зандаа захирагдаж хажууд нь сууж яриа өдөх боллоо. Тэр ч надаас зай барьсангүй. Ангийн маань зарим хүүхдүүд түүнтэй минь сээтгэнэдэг байсан ч тэр хэнтэй ч ойр дотно харилцаанд хүрсэнгүй. Надтай ч гэсэн. Би баян айлын хүү түүнийг ч гэсэн худалдаад авчихвал яасан юм бэ? гэсэн бодол нэг удаа төрсөн ч, би тэнэг хүн биш. Хүнийг, хайрыг мөнгөөр авж болдоггүйг мэддэг байсан.
Анхны цас лав биш хоёр юм уу гурав дахь удаагаа цас орж бүхнийг цагаанаар будахад би түүнийг гэрт нь хүргэж өгсөн юм. Урт улаан ороолт нь түүнд гайхалтай гэмээр зохисон байсан. Зүгээр л түүнийг гэрт нь оруулахыг хүссэнгүй. Түүнээс цуг хоолонд орохыг гуйсанд тэр минь татгалзсангүй.
Энэ нь бид хоёрын хамгийн анхны сургуулиас гадуурх уулзалт болсон юм. Миний хувьд бол болзоо. Түүнийг хоргоодог залуусаас түрүүлж түүнтэй болзоонд явсандаа өөрийгөө магтаж байлаа. Бид хоёр буланд байх жижигхэн ширээнд сууж хоол ирэхээс өмнө түүний гунигтай царайг үргээх хөгжилтэй яриа ярьж амжсан юм. Ярьж байхдаа би аль болох түүний харцнаас бултаж байлаа. Хэрвээ харчихвал энэ хорвоо дээрх бүх зүйлийг мэдрэхээ больж, түүний гал халуун харцанд хайлах биз. Түүний дуу хоолой, ааш зан, хөдөлгөөн нь намайг галзууруулах дөхөж байлаа. Тэр бяцхан кафен болзооноос хойш бид хоёр дэндүү гэмээр ойр дотно болчихсон. Хөвгүүд надаас яаж түүнийг өөртөө татваа гэх утгатай асуултуудаар байнга булдаг байсан ч би тойруулаад л өнгөрөөчихдөг байсан юм. Хоёулахнаа үзвэр үзэж, цана чаргаар гулгаж, гадуур зугаалдаг боллоо. Яг энэ үед миний зүрх сэтгэл хэзээ ч унтрахааргүй ассан юм. Тэгэж шатаж байхдаа би түүнтэй хамт байдгаас биш, хосууд шиг биш байгаагаа ойлгосон юм. Хосууд шиг тэврэлдэж, хөтлөлцөж, үнсэлцсэнгүй.
Багахан гуниг дагуулсан тэр өдрийг би сайн санаж байна. Дулаан орж, цас хайлж газраар нэг шавхай болсон байсан. Түүнтэй уулзахдаа би сэмээрхэн гараа явуулж түүний зөөлхөн бас цагаахан гарнаас нь бариад автал тэр минь тогонд цохиулсан юм шиг хурдхан гэгч нь гараа татаад авчихсан. Тэр “Намайг уучлаарай. Би… би… би” гэж үгээ дуусгахгүй гэрийн зүг гүйгээд л алга болсон. Долоо хоног Тамир хичээлдээ ирсэнгүй. Ямар ч сураг чимээ байхгүй. Би орой болгон цонхных нь гадаа эргэлдэж, эргэлдэж хий дэмий гэрийн зүг гэлдэрдэг байлаа.
Тэр долоо хоног миний хажууд Тамир байгаагүй болохоор яг л долоон жил шиг өнгөрсөн. Би санасандаа болоод байж суухаа больж байсан ч чамайг хараад жаахан ч гэсэн тайвширсан. Хичээл дээр би түүний хажууд биш тэр миний хажууд суугаад “Өнгөрсөн явдалд намайг уучлаарай. Тэгэхэд би бэлэн биш байсан юм” гээд юу юугүй гарнаас минь бариад авах нь тэр. Ёстой л тог цохих шиг болсон доо. Хамаг бие минь ирвэгнэсэн ч би гараа авахыг хүсээгүй улам чанга атгасан юм. Тэр атгалтыг үүрдийн гэж бодож байсан ч эндүүрэл байсныг би амьдралаараа баталж байна.
Аз жаргал гэж түүнийг л хэлэх байх. Тэр өдөр бид хоёр хөтлөлцсөн, тэврэлдсэн, тэгээд үнсэлцсэн. Борооны зөөлөн дуслууд, жаргаж буй нарны туяа түүнийг маань хичнээн үзэсгэлэнтэй болгож байсан гээч. Би түүнд иргэж буцалтгүйгээр хайртай болсон. Эхний бөгөөд эцсийн хайр минь ганцхан Тамираа минь л байсан. Хүн хайртайгаа ганцхан учирдаг гэх үг хатуу, үнэн болохыг би зүрх сэтгэл, яс махандаа шингэтэл ойлгосон. Миний мөрөөдөл бол зөвхөн түүнтэй байх, зөвхөн түүнтэйгээ гэрлэх л байсан.
Эргээд намар болох хугацаанд бид хоёр зүйрлэшгүй их аз жаргалд умбасаан. Гоо үзэсгэлэнд нь би өдөр болгон согтож байлаа. Тэр нэг оройг би маш тодоор санаж байна. Яг л өчигдөрхөн юм шиг. Гэр бүлийнхэн маань зугаалгаар явахад нь би зөрүүдэлсээр байгаад ганцаараа үлдсэн юм. Мэдээж би орой нь түүнийг гэртээ урилаа. Тамираа арван цагт гэртээ байх ёстойгоо надад хэлж сануулсан юм. Бид хоёрд ердөө хоёрхон цаг л байлаа.
Кинон дээр гардаг шиг романтик үдшийг зөвхөн түүнтэй өнгөрүүлэхийг хүссэн юм. Хүсэл маань ч талаар болоогүй шүү. Хайрын тухай намуухан дуу уянгалуулж, зөвхөн бид хоёр ханатлаа бүжиглэсэн юм. Тэр үед би эргэлт буцалтгүйгээр Тамирт хайртаа болсоон. Хэзээ нэгэн цагт дахиж өөр бүсгүйг хайрлаж чадахаа нэгэнт больсон байсан юм. Толгой нь миний мөрийг дэрлээд, цээжээ биенд минь наагаад намуухан аялгуунд бүжиглэж байгаа нь миний зүрх сэтгэлийг нэг мөсөн халуунаар төөнөж, хайлуулж орхисон. Гэрт нь хүргэж өгөөд харьж байх даа би түүний зөөлөн инээмсэглэл, халуухан үнсэлтийг дурссаар явсан юм. Зуны амралт Тамираатайгаар үлгэрийн юм шиг л байлаа. Миний энэ захиаг уншиж байгаад дахин талархая. Таньд хандаж хэлэхэд гал халуунаар дүрэлзэсэн хайр тийм ч удаан үргэлжилдэггүй юм шиг . Гэхдээ бас миний хэлснийг тэгтлээ өөртөө тусгасны хэрэггүй шүү. Магадгүй зөвхөн миний азгүй учрал байх л даа.
Амралт бараг дуусахын зэрэгцээ халуунаар төөнөх нарны илч ч багассаар. Хаанахыг нь мэдэхгүй бид хоёр нэгэн сандал дээр гар гараасаа барилцаад сууж бйлаа. Сэвшээ салхи биднийг зөөлнөөр илбэж хажуугаар давхих машины гэрэлд түүний минь царай гэрэлтэнэ. Сэтгэл зүрх маань догдолж “Би чамд хайртай” гээд чангаар хашгирав. Тэгэхэд би Тамираагаас хариу хүлээж байсан ч нүүрний хувирал нь гунигтай талруугаа өөрчлөгдөөд таг дуугүй болчихов. “Чи надад хайртай юу?” гэж хариу нэхэн асуувал хэсэг дуугүй байснаа “Уучлаарай. Би...би бэлэн биш байна. Би чамайг болон өөрийгөө хуурж чадахгүй нь. Намайг гэрт минь хүргээд өгөөч” гэсэн юм. Түүнийг гэрт нь хүргэж өгөөд тэр шөнө би бараг унтаагүй юмдаг. Юуны тулд надаас уучлалт хүснэ вэ? Ямар учраас бэлэн биш байна гэсэн юм бол? Яагаад намайг хуурна гэж? Түүнд өөр залуу байдаг хэрэрг үү? гэх асуултад толгойд минь эргэлдэж хариултыг нь олохын тулд шөнөжин бодсон ч эцсийн эцэст “Тамираагийн надаа хайртай байх нь хамаагүй. Гагцхүү би Тамираад хайртай байх нь л чухал” гэсэн ганцхан хариултыг олсон юм.
Тэр оройноос хойш бид хоёрын уулзах цаг эрс багассан, бараг байхгүй болсон ч гэж болно. Уулзах гэхээр завгүй байна, гарч чадахгүй нь гэх мэт олон шалтгаан тоочдог болсон. Хааяа гарж ирэхдээ бид хоёрын харилцаа нэг л тохиромжгүй хүйтэн , хөндий явж өнгөрдөг боллоо. Амралтын эрх чөлөөтэй цаг өнгөрч хичээл орсон ч тэр ирээгүй.
Түүнийг сургуулиасаа гарч өөр сургууль руу орсон гэж багш хэлсэн ч чухам аль сургуульд орсныг нь мэдэхгүй гэсэн. Би хоёр сарын турш уйтгар гунигт автаж, ганцаардалд умбав. Шөнө болгон түүнийг зүүдэлж, хоолонд муу болж бодол санаанд минь зөвхөн Тамираагийн минь инээх нь л харагдсаар. Мэдээж би бууж өгсөнгүй. Утас руу нь залгаж, гэрт нь очсон ч аль хэдийн өөр тийшээ нүүчихсэн гэсэн юм. Арга ядахдаа гудамжаар хий дэмий Тамирааг олоод харчих болов уу? гэсэн нүдээр хайсаар. Бас нэг гунигт өдөр өнгөрч гэртээ очход миний нэр дээр захиа ирсэн байлаа. Захиаг би дугтуйнд цуг хийсэн байгаа. Энд дурьдахад илүүц биз.
Захиаг уншсанаас хойш амьдрал минь дахиж эрчээ авахааргүй таг зогссон юм. Дахиж урагшлахгүйгээр нэг мөсөн зогссон. Өдөр хоногийг архиар өнгөрөөдөг болсон. Аав ээж минь нас барж, найз нөхөд маань ч намайг тэвчихээ больж надаас дөлсөн юм. Захиа ирснээс хойш дөрвөн жилийн дараа би Тамирааг олж харсаан. Гэхдээ ганцааранг нь биш. Түүний үхээд сэрсэн нөхөр нь болон хөл дээрээ тогтож ядан арай гэж алхаж буй хүүхдийнх нь хамт. Би тэгэхэд үс сахландаа баригдаж эрс турсан тул намайг таниагүй. Хажуугаар минь гарахдаа Тамираа хичнээн жаргалтай байсан гээч. Яг л надтай байсан шигээ. Тамирааг нөхөртэй бас хүүхэдтэйгээ хичнээн их аз жаргалтай явж байхыг хараад сэтгэл минь бага ч атугай дээрдсэн. Тэгэхэд л миний толгойд дөрвөн жилийн өмнөх хариулт маань дахин орж ирсэн юм. “Тамираагийн надаа хайртай байх нь хамаагүй. Гагцхүү би Тамираад хайртай байх нь л чухал” гэсэн амлалтанд би өдий хүртэл үнэнч байсан юм шүү. Тэр өдөр тэднийг даган явж гэрийг нь олж мэдээд өдөр болгон гэрийнх нь гадаа очиж Тамирааг хичнээн жаргалтай байгааг нь хардаг болсон.
Түүний нөхөр нь надаас хэд дахин илүү нэгэн. Өдөр болгон хайртыг минь жаргалтай байлгадаг. Би тэнд нь ч баярлдаг байсан юм шүү. Би үс сахландаа баригдаж өдөр болгон Тамирааг гэрээсээ гарахад нь хардаг байлаа. Тамираа намайг бүр мөсөн мартсан байх. Намайг ч гэсэн өөрийг нь мартсан гэж бодож байгаа байх. Гэвч миний зүрх хэзээ ч унтрахааргүй ассанаас хойш үргэлж түүний дэргэд мэдэгдэхгүйгээр цуг байдаг байсаан. Тэд хоёр охин, хоёр хүүтэй болж аз жаргалаар дүүрэн амьдарсан юм. Та энэ захиаг уншиж байгаа бол би аль хэдийн үхсэн гэсэн үг. Учир нь энэ захиаг бичдэг өдрийн өглөө хайрт минь хорвоог орхисон юм. Тиймээс надад энд хорогдоод байх зүйл байхгүй учир би явахаар шийдсэн юм. Эцэст нь хэлэхэд надад эхнэр хүүхэд, найз нөхөд, ажил мэргэжил, хамаатан садан аль нь ч байгаагүй ээ. Гэхдээ надад байсан ганцхан өмч нь хайр байсан юм шүү.”
Залуу офицер цаасны доод талд хэсэгхээн газар нороод тэгээд хатсан байхыг нь харлаа. Тэр нь яг л өвгөний эцсийн нулимс гэлтэй. Офицер захиаг тавиад нөгөө захиаг нь дэлгэв.
“Намайг уучлаарай. Сайн найз минь. Надад хэцүү байсан бүх хугацаанд зөвхөн чи л дэргэд минь байж ганцаардлыг минь үргээж байсан юм шүү. Чамтай байхдаа би хэзээ ч гуниг гутралд автаагүй.
Дахиад намайг уучлаарай. Би чамд хайртай болохыг хүссэн ч чадаагүй юм шүү. Миний хувьд гэвэл би өөр хүнд хайртай байсан. Зүгээр л мартаж чадаагүй юм. Тэр бид хоёр хар багаасаа л тоглож өсцгөөсөн том болоод үерхэж бие биедээ хайртай болсон юм. Тэр минь надаас гурав ах тул түрүүлж сургуулиа төгсөөд гадаадад сурч, илүү сайн боловсрол эзэмшихээр намайг хаяад явсан. Төд удалгүй түүний машины ослоор нас барсан гэсэн юм. Би итгэхийг хүсээгүй ч цаг хугацааны эрхэнд түүнийг үхсэн гэдэгт итгэчихсэн их сургуульд орж чамтай танилцсан юм. Гэвч сэтгэлдээ би зөвхөн түүнийг л хайрлаж байсан. Мартахын тулд би чамтай хэтэрхий гэмээр дотно харьцаатай байсан ч, эцэст нь миний хайрт үхээгүйгээр барахгүй эв эрүүл над дээрээ ирсэн юм. Осолд орж нуруундаа гэмтэл аван алхаж чадахгүйдээ тулсан тул надад өөрийгөө үхсэн гэж хэлүүлэхийг хүсчээ. Хайрт минь бууж өгөлгүй хагалгаанд орж өдөр шөнөгүй алхсаар эрүүлжиж над дээрээ ирсэн минь энэ.
Дахин намайг уучлаарай. Чиний үг бүхэн үнэн байсаан. Хайртай гэдэг чинь нүднээс чинь л илт байсан. Гэхдээ би чадахгүй нь ээ. Намайг мартаж өөр надаас илүү бүсгүйтэй учирч сайхан амьдрахыг ерөөе. Тамираагаас” гэжээ. |
| Б.Ууганбаяр ЭЦСИЙН НУЛИМС өгүүллэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|