 |
|
 |
|
Дэлхийн хоёрдугаар дайн Европт биш, Халх голд эхэлсэн гэж судлаачид үздэг |
|
|
 |
|
 |
Дэлхийн хоёрдугаар дайн Европт биш, Халх голд эхэлсэн гэж судлаачид үздэг
2019-05-14БИД ЭНЭ ДАЙНЫ ТҮҮХЭЭС ТУСГААР ТОГНОЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРЭХ ЁСТОЙ  Шинэ үеийн Монголын зэвсэгт хүчний түүхэнд тодоор бичигдэн үлдсэн нэгэн үйл явдал бол Халх голын дайн. Тэртээ 1939 онд эх орны зүүн хязгаарт өрнөсөн энэ дайнд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтран тулалдаж, баатарлаг ялалт байгуулснаас хойш 80 жил өнгөрчээ. Энэ дайнд Монгол, Зөвлөлтийн тал ялалт байгуулсан учир шалтгаан, ялалтын хожмын үр дүн ямар байсан талаар Түүх архелогийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Мягмарсамбуутай ярилцлаа.
-Халх голын дайны 80 жилийн ой энэ онд тохионо. Одоогоос 80 жилийн өмнөх нөхцөл байдал руу эргээд очъё л доо. Тухайн үед дайн тулаандаа хүрэлгүй, яриа хэлэлцээрээр асуудлыг шийдэх боломж хэр байсан бол? -Халх голын дайн гарахгүй байх боломж байсан уу гэдгийг одоо тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ дайн гэдэг зайлшгүй зүйл биш шүү дээ. Дайн бол улс төрийн бодлогын үргэлжлэл гэсэн онол бий. Халх голын дайн ч гэсэн их гүрнүүдийн улс төрийн бодлогын үргэлжлэл байсан. Энэ үүднээс авч үзвэл дайныг өдөөсөн улс орнууд хоорондоо ярилцаад, асуудлыг энхийн замаар шийдэх гарц байсныг үгүйсгэх аргагүй.
Монголын цэргийн түүхэнд энэ үеийг цэргийн шинэчлэлийн үе гэж тэмдэглэдэг.
1935 оны нэгдүгээр сарын 31-нд Япон, Манжийн цэрэг манай хил рүү цөмрөн довтолж, халхын сүмийг эзэлж авсан байдаг. Энэ үеэс эхлээд Монгол, Манжийн хилийн будлиан гэдэг асуудал гарч ирсэн юм. Энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэе гэдэг санаачилга ялангуяа БНМАУ-ын зүгээс их гарсан. Монголын төр засаг тухайн үед юуны түрүүнд дайн дэгдээхийг хүсээгүй. Тийм ч учраас хил дээр байгаа цэргүүддээ түрүүлж гал нээж, байдлыг хүндрүүлэхгүй байх тушаал өгдөг байсан.
Халхын сүмийг эзэлж авснаас үүдэлтэй хилийн маргааныг зохицуулах Монгол, Манжийн хэлэлцээ 1935 оноос эхэлсэн. Хэдийгээр БНМАУ, Манжийн төлөөлөгчид уулзаж байгаа ч тэдний ард ЗХУ, Япон байж, дээрээс удирдан чиглүүлдэг байсан. Тиймээс энэ хэлэлцээ нэг их удалгүй тасалдсан. Хэрэв тухайн үед Монгол, Манжийн бага хурал амжилттай болсон бол халх голын дайн дэгдэхгүй байж болох байсан гэж зарим судлаач үздэг.
-Тухайн үед манай улсын цэрэг, зэвсгийн хүчин чадал ямархуу байсан бол? -Ер нь 1930-аад оноос хойш Монгол Улсын баруун, зүүн хязгаар маш хүнд нөхцөлд байсан. 1932 онд Японы Квантуны арми Хятадын зүүн хойд нутгийг эзэлж аваад Манж Го гэх улс байгуулсан. Ингэснээр Монгол орны дорнод хязгаараар хиллэсэн 30 гаруй сая хүн амтай улс бий болсон юм. Энэ үеэс эхлээд Япон, Манжийн зүгээс Монголын хил рүү жижиг жижиг өдөөн хатгалгууд хийж эхэлсэн.
Нөхцөл байдал ярвигтай болж ирсэн учраас төр засгийн зүгээс улсынхаа батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх талаар томоохон бодлого, зорилт дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн. Ялангуяа 1934, 1935 оноос Монгол ардын хувьсгалт цэргийг (МАХЦ) хүн, зэвсэг техникээр өргөтгөх, бэлэн байдлыг нь дээшлүүлэх арга хэмжээ авч байлаа. Энэ үед Монгол Улсын батлан хамгаалах хүч чадал нэлээд бэхэжсэн байдаг.
Монголын цэргийн түүхэнд энэ үеийг цэргийн шинэчлэлийн үе гэж тэмдэглэдэг.
Нөгөө талаас ЗХУ-тай батлан хамгаалах харилцаагаа өргөжүүлэх бодлого баримталж байлаа. Энэ үндсэн дээр 1936 онд харилцан туслалцах гэрээ байгуулж, Зөвлөлтийн цэрэг анх удаа Монголд ирж байрласан. Харамсалтай нь, 1937 оны их хэлмэгдүүлэлтийн уршгаар МАХЦ-ийн байлдах чадвар үлэмж суларсан. Ялангуяа цэргийн удирдах дарга нарын ихэнх нь хэлмэгдүүлэлтэд өртсөн. Гэсэн хэдий ч МАХЦ эх орноо батлан хамгаалах шийдвэр төгс байсан, үүнийхээ төлөө ч тэмцэж ирсэн. 1936-1939 оныг хүртэл Япон, Манжийн талаас удаа дараа халдан довтолж, өдөөн хатгалга хийж байсан. Тэр бүрт МАХЦ няцаалт өгч байсан юм.
-Халхын голын дайныг хэдэн үе шатад хувааж үздэг вэ. Эхэн үе, дунд хэсэг, төгсгөлийн үедээ нөхцөл байдал ямар байсан бол? -Нэгдүгээрт, тавдугаар сарын байлдаан. Ялангуяа тавдугаар сарын 28-ны байлдаан маш хүнд ширүүн болсон. Маргааш нь Монгол, Зөвлөлтийн цэрэг хариу давшилтад орж, Япон, Манжийн цэргийг хил хүртэл хөөж гаргасан. Зургадугаар сард бол газраар том ширүүн байлдаан бараг болоогүй. Энэ сард хоёр тал агаарын байлдаан их хийсэн. Ялангуяа зургадугаар сарын 22-ноос хоёр талаас нэлээд олон тооны онгоц оролцсон ширүүн тулаанууд болж байлаа.
Харин долдугаар сарын 2-ны шөнө Япон, Манжийн цэрэг халхын голыг гаталж, Баянцагааны даваанд гарч ирсэн. Энэ өдөр дайсны тал өргөнөөрөө таван км орчим газар хориглолтод орж байлдсан. Энэ бол Япон, Манжийн цэрэг халх голын баруун талд гарч байлдсан анхны тохиолдол. Энэ сард халх голын зүүн талд хоёр талаас их хүч хаясан байлдаан цөөнгүй болсон.
Жуков Халх голын дайны туршлагаараа дэлхийн II дайнд амжилт гаргасан
Үндсэндээ долдугаар сарын сүүл хэсгээс Япон, Манжийн цэрэг хориглолтод бүрэн шилжсэн. Харин Монгол, Зөвлөлтийн тал энэ үед давшилтад маш нууцаар бэлдэж байлаа. Ингээд наймдугаар сарын 20-ны үүрээр шийдвэрлэх давшилтад орсон. Үүнийг түүхэнд Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт гэж нэрлэдэг. Энэ давшилт наймдугаар сарын 30 гэхэд үндсэндээ дууссан. Энэ хугацаанд Япон, Манжийн цэргийг халхын голоос улсын хил хүртэлх хэсэгт бүсэлж, устгах байлдааны ажиллагаа явагдсан юм. Дээрх давшилтын үр дүнд Квантуны армийн гол хүч бүрэн цохигдож, халхын голын дайн манай ялалтаар өндөрлөх нь үндсэндээ тодорхой болсон.
Гэхдээ түүхэнд есдүгээр сарын байлдааныг бас нэг хэсэг болгон авч үздэг. Халхын голын зүүн талд ялагдал хүлээсэн Квантуны армийн удирдлага урагш чиглэлээ өөрчлөн Мана уул, Нөмрөгийн голоор байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн юм. Улмаар есдүгээр сарын 16-нд Москва хотноо хоёр тал гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар энэ дайн дууссан түүхтэй.
-Монгол, зөвлөлтийн тал энэ дайнд ялсан гол учир шалтгаан юундаа байсан бол. Үнэхээр хүн хүч, зэвсэг техникийн тал дээр илүү байв уу. Эсвэл зөв арга тактикаар тулалдсан нь ялалтад хүргэсэн үү? -Халхын голын дайнд нийт 110 мянга орчим цэрэг оролцсоны 57 мянга нь Монгол, Зөвлөлтийн цэрэг байсан. Ерөнхийд нь аваад үзвэл хүн хүч, зэвсэг техникийн тал дээр аль нэг нь илт давуу байсан гэж хэлэх боломжгүй. Ялалтын гол үндэс нь юу вэ гэдгийг судлаачид олон янзаар тайлбарладаг. Монголд байсан Зөвлөлтийн 57-р арми энэ дайнд оролцсон юм. Зөвлөлтийн армийн дээд удирдлага 1939 оны тавдугаар сарын сүүлчээр Беларусийн цэргийн тойргийн командлагчийн орлогч Г.Жуков тэргүүтэй тусгай комиссыг халхын голд томилж ирүүлсэн.
Энэ комиссынхон 57-р армийн удирдлага дайны эхний үед тодорхой алдаа гаргасан байна гэж дүгнэсэн. Тиймээс 57-р армийн командлагч Фекленког өөрчилж, оронд нь Жуковыг томилсон юм. Жуков ирээд армийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, хүн хүч, зэвсэг техникийг өргөжүүлж, удирдлагын шат дамжлалыг багасгасан.
Нөгөө талаар халх голын дайны үеэр Г.Жуковын жанжны авьяас чадвар тодорсон гэж ярьдаг. Энэ яах аргагүй үнэн. Ер нь наймдугаар сарын 20-30-ны хооронд болсон их давшилт дайны хувь заяаг шийдлээ шүү дээ. Тэгвэл энэ давшилтыг Жуков жанжин маш нууц байдалд зохион байгуулж чадсан юм. Монгол, Зөвлөлтийн тал ойрын үед давшихгүй юм байна, удаан хугацааны хориглолтод шилжих нь, энэ байдлаараа өвөл ч хүргэж магадгүй гэсэн ойлголт төрүүлэхүйц хууран мэхлэх аргыг хэрэглэсэн. Тэгэхээр халхын голын дайнд Монгол, Зөвлөлтийн тал ялалт байгуулсан гол үндэс нь цэргийн удирдлагын уран нарийн арга байсан гэдэгтэй судлаачид санал нийлдэг.
-Монголчууд дайнд ялсан хэрнээ газар нутгаасаа алдсан байдаг. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгөөч? -Олон улсын харилцаа талаа бодвол бид нэгэнт болоод өнгөрсөн юмыг эргэн сэдрээж, ямар нэг хүндрэлтэй асуудал үүсгэх нь зохимжгүй. Есдүгээр сарын 16-нд хоёр тал гал зогсоох хэлэлцээ байгуулсан гэж би түрүүн хэллээ. Яг тэр үед хоёр тал Мана уулын хавьд байлдаж байсан юм. Тэр хэлэлцээ ёсоор хоёр тал яг байрлаж байгаа газартаа хориглон хамгаалж үлдэнэ гэж заасан. Дараа нь яг тэр газраараа хилийн зааг тогтооход Мана уул хилийн цаана үлдсэн явдал бий. Бид энэ түүхийг мэдэж байх ёстой. Гэхдээ асуудал болгож яриад байх зүйл биш болов уу.
-Халх голын дайны дэлхийн хоёрдугаар дайнд үзүүлсэн нөлөө хэр байдаг вэ? -1990-ээд оноос хойш халхын голын дайнд хандах судлаач, түүхчдийн хандлага өөрчлөгдөж байна. Үүний үр дүнд судлаачид тодорхой санал дүгнэлтэд хүрч байгаа.
Халхын голын дайнд Монгол, Зөвлөлтийн цэрэг ялалт байгуулснаар Японы Квантуны арми БНМАУ-ыг эзэлж авах, цаашлаад ЗХУ руу халдан түрэмгийлэх төлөвлөгөөнөөсөө ухрахаас аргагүйд хүрсэн. Хэрэв япончууд халхын голд ялалт байгуулсан бол ЗХУ-ын хоёр талаас герман, Японы арми зэрэг дайрах нөхцөл үүсэх байв. Энэ тохиолдолд дэлхийн хоёрдугаар дайн яаж төгсөхийг төсөөлөх арга алга. Харин Японы арми халх голд ялагдсанаар эх газраар эзлэн түрэмгийлэх бодлогоосоо татгалзахад хүрч, Зүүн өмнөд Ази руу далай тэнгисийн байлдаан явуулах зам руу шилжсэн.
БНМАУ-ын хувьд мэдээж газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн нь маш том түүхэн ач холбогдолтой үйл явдал.
Хоёрдугаарт, ЗХУ хоёр фронтод зэрэг байлдах аюулаас аврагдсан гэж судлаачид үздэг. Ингэснээр Зөвлөлтийн армийн дээд командлал гол хүчээ баруун зүгт Европ руу бүрэн хандуулах таатай боломж бүрдсэн юм.
БНМАУ-ын хувьд мэдээж газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн нь маш том түүхэн ач холбогдолтой үйл явдал. Судлаачид энэ бүхнээс үндэслээд халхын голын дайн бол дэлхийн хоёрдугаар дайнд томоохон нөлөө үзүүлсэн үйл явдал гэж дүгнэдэг. Түүгээр ч үл барам халхын голын дайн бол дэлхийн хоёрдугаар дайны эхлэл юм гэдэгт судлаачид санал нийлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны есдүгээр сарын 1-нд Европт биш, тавдугаар сард Монголын халхын гол орчимд эхэлжээ гэдэгт Монголын түүхч, судлаачид санал нэг байгаа. Америк тэргүүтэй бусад улсын судлаачид ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг.
Нөгөө талаар халхын голын дайн цэрэг, зэвсгийн тал дээр маш их ач холбогдолтой үйл явдал болсон. Монгол, Зөвлөлтийн арми халхын голын байлдааны туршлага дээр үндэслэн цэрэг армийнхаа зохион байгуулалт, сургалт бэлтгэлийг өөрчилж, чанаржуулсан байдаг. Зөвлөлтийн арми энэ дайнаар маш том туршлага хуримтлуулсан. Европ тивд өрнөсөн тэр том дайныг удирдсан Жуков жанжин халхын голын дайнаас л тодрон гарсан шүү дээ. Жуков жанжин халхын голын дайнаас олж авсан туршлагаараа дэлхийн хоёрдугаар дайнд амжилт гаргасан гэдэгт судлаачид санал нийлдэг.
-Халхын голын дайны 80 жилийн ой энэ онд тохионо. Энэ дайны утга учир, түүхэн үнэнийг залуу хойч үедээ ойлгуулж, мэдүүлэхийн тулд бид юу хийх ёстой бол? -Ойн хүрээнд хийх юм мэдээж их бий. Бэлтгэл ажил эхнээсээ хийгдэж байна. Ой дөхөхөөр улам том ажлууд өрнөх байх. Үүнтэй холбогдуулж хоёр юм хэлмээр байна. Нэгдүгээрт, бид түүхээ зөвөөр таньж мэдэж, нийтээрээ нэг ойлголттой болмоор байна.
Цэргийн удирдлагын уран нарийн арга дайны ялалтад чухал нөлөө үзүүлсэн
Яагаад ингэж яриад байна вэ гэвэл, энэ бол дэлхийн хоёрдугаар дайны салшгүй нэг хэсэг. Жирийн нэг жижиг байлдаан биш дайн байсан юм гэдгийг түүхчид олон талаас нь нотолж, нэгдсэн нэг ойлголттой болчихлоо. Гэтэл нийгмийн ухамсрын түвшинд, төр засгийн бодлогын түвшинд өөр юм яриад байна. Тухайлбал, халхын голын дайны ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолд халхын голын байлдаан гэж нэрлээд байна. Байлдаан, дайн хоёрын хооронд асар том ялгаа байгаа шүү дээ. Дайн гэдэг том хүрээг хамардаг бол байлдаан нь дайны дотор багтдаг, жижиг цэргийн ажиллагаа. Тиймээс энэ асуудал дээр нэгдсэн нэг ойлголттой болмоор байна.
Хоёрдугаарт, бид энэ дайны түүхээс тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэдрэх ёстой. Тусгаар тогтносон энэ сайхан Монгол орон хэзээнээс байсан мэт ойлгодог. Гэтэл энэ тусгаар тогтнол чинь асар их үнээр олдсон юм. Зөвхөн халхын голын дайныг авч үзвэл бүтэн дөрвөн сар үргэлжилж, олон мянган цэрэг эрс амиа алдсан. 1935-1939 оны хоорондох жижиг тулгаралтуудыг оруулж тооцвол бараг дөрвөн жилийн турш үргэлжилсэн дайн байх нь. МАХЦ энэ дайны явцад мянгаад цэргийн хохирол амссан гэдэг. Энэ бол бага тоо биш.
Нөгөө талаар дайнд баатарлаг гавьяа байгуулсан монгол цэрэг асар их байна. Ахмад дайчдын дурсамж, түүхийн баримтуудыг уншиж байхад монгол цэргүүд халхын голд баатарлаг гавьяа байгуулж, эх орныхоо төлөө амиа хайрлалгүй тэмцэж байсан нь нүдэнд ил байдаг. Энэ гавьяаг үнэлсэн нь бий, үнэлээгүй нь ч байна. Түүхийн нугачаан дунд хүртвэл зохих алдар гавьяагаа хүртэж чадаагүй өнгөрсөн хүн цөөнгүй байна. Энэ чиглэлээр цэргийн дээд удирдлага болон төр засагт санал гаргадаг хүн олон бий.
Манай нутгийн тэр хүнд улсын баатар цол олгоё гэх мэт хүсэлт их ирдэг. Төр засгийн зүгээс үүнд “Баатар цолыг нэхэж өгөхөө больсон” гэж хариулдаг. Энэ бол миний хувьд тун харамсалтай хэрэг. Мэдээж халхын голын дайнд оролцсон хүн бүрт баатар цол өгье гэж болохгүй. Гэхдээ үнэхээр баатарлаг гавьяа байгуулсан хэрнээ чимээгүй мартагдаад өнгөрсөн хүмүүсийн зохих гавьяа шагналыг нь өгөхгүй байна гэдэг тэр хүмүүсийн гавьяаг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа хэрэг. Тиймээс төр засаг түүхт ойн хүрээнд энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсдэгээ танай сониноор дамжуулж хэлье.
Г.Баярсайхан
"Засгийн газрын мэдээ" сонин
|
| Дэлхийн хоёрдугаар дайн Европт биш, Халх голд эхэлсэн гэж судлаачид үздэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|